Фабрегас – Арсеналын ахлагч байхыг хvсч байна
Арсенал.ком
Эмиратс стадионд тоглоод нэг жил болчихлоо. Клуб энэ хооронд єссєн гэж бодож байна уу?
Мэдээж. Єнгєрсєн улирлад их хvнд байлаа. Эмиратст тоглох Хайбvрид тоглохоос хамаагvй хэцvv байсан. Энэ бол маш том бєгєєд клубын хувьд их чухал шилжилт байсан. Гэхдээ одоо бол бид дассан. Одоо бид миний энд ирээд 4 жилийн турш тоглож байсан тоглолтыг гаргаж байгаа. Тийм болохоор одоо бидэнд шалтаг байхгvй.
Таны бодлоор Арсеналын ирээдvй хэр гэгээтэй харагдаж байна?
Ирээдvй тун сайхан харагдаж байгаа. Бидэнд маш чадварлаг бєгєєд залуу тоглогч нар байна. Ихэнхи нь єсвєрийн насныхан. Бид Лигийн аварга, Аваргуудын Лиг, ФА Цом, Карлинг Цом гээд бvх тэмцээнvvдэд амжилт гарган тэмцэхэд бэлэн байна. Ер нь урд гарч ирсэн бvгдэнтэй нь тэмцэх ёстой. Бид ердийн нэг залуучууд биш харин ялагчид гэдгээ батлах ёстой.
Бид их зvйлийг сурах ёстой гэдгээ мэдэж байна гэхдээ бидэнд бас туршлага бий. Бидэнд чадвар бий гэдэгт эргэлзэх зvйлгvй. Хэрвээ бид бvрэн хvчин чадлаа дайчлаад, гэмтэл бэртэл багатай байх юм бол энэ улирал тун сайхан байх болно гэдэг нь ойлгомжтой.
Ирэх улиралд Аваргын тєлєє тэмцэж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Мэдээж. Бид чинь Арсеналчууд. Европын хамгийн чухал багуудын нэг. Аваргын тєлєє тэмцэхгvй юм бол бид чинь Арсенал биш болчихно шvv дээ.
Та ердєє 20 настай мєртлєє энэ багийн тєлєє асар их хариуцлага vvрч байна?
Би чадах бvхнээ л хийнэ. Нэг юм уу хоёр тоглогч чухал байх асуудал биш. Манай хамт олон маш эвсэг. Энэ бол бидний бие биендээ байнаг харуулж байх ёстой зvйл. Бvх зvйлийн тєлєє тэмцэх чадвартай гэж бид бие биендээ байнга харуулж байх ёстой.
Та ирээдvйд багийн ахлагч болохыг хvсч байна уу?
Мэдээж. Бvгд л тийм хариуцлагыг хvсдэг, би ч ялгаагvй. Би бvр бага байхаасаа л дуртай байсан болохоор энэ багтаа ахлагч болоход бол татгалзах зvйлгvй гэж бодож байна.
Тиерри Анригvй байж чадах уу?
Чадна. Тиерри энэ клубт сvvлийн найман жилийн турш маш бvр маш их чухал хvн байсан. Тvvний ачаар бид маш их гоол хийж байсан боловч одоо тэр байхгvй учраас эвлэрэх хэрэгтэй. Барселонад амжилт гаргахыг л тvvнд хvсч байна.
Гэхдээ бидэнд Дэлхийн хэмжээний олон сайхан тоглогч нар бий. Бvгд л 100 хувь хичээх юм бол асуудал гарахгvй гэж бодож байна. Гэхдээ мэдээж Тиерри их vгvйлэгдэнэ гэдгийг бvгд л ойлгож байгаа.
Арсэн Вэнгэр энэ улирал дуусгаад vлдэнэ гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?
Бид бvгд тvvнийг vлдээсэй гэж найдаж байгаа. Учир нь тvvнгvйгээр клубын хєл бємбєг тоглох философи хэвээрээ байна гэж би бодохгvй байна. Мэдээж клубын хувьд том алдагдал болох байх. Тэр бидний ихэнхийг энд авчирч боломж олгосон. Гэхдээ бид энэнд санаа зовох шаардлагагvй. Энэ бол тvvний єєрийнх нь ирээдvй учраас тэр єєрєє л шийдэх ёстой. Бид тvvнийг олон жилийн турш энд байна гэж итгэж байгаа.