Английн лигт сул өрсөлдөгч нэгээхэн ч үгүйПремиэр лигийн адал явдалт нэгэн улирал дуусж шинэ дүр төрхөө хүлээн амралтын байдалд байна...Харин багууд өнгөрсөн жилийн дүр зурганд дүгнэлт хийн нэгийг бодож 2-г сэтгэж суугаа нь лавтай...
Буданд Албиомын адалт явалт 38 тулаан өөрийн гэсэн адал явдалтай түүхийн шар хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн нь лавтай.Харин өөрийн дурсамжинд тодхон үлдэх тэр л алтан агшинг баларч бүдгэрэхээс нь өмнө та бүхэнтэй хуваалцая...
1. Arsenal
2. Aston Villa
3. Birmingham City
4. Blackburn Rovers
5. Bolton Wanderers
6. Burnley
7. Chelsea
8. Everton
9. Fulham
10. Hull City
11. Liverpool
12. Manchester City
13. Manchester United
14. Portsmouth
15. Stoke City
16. Sunderland
17. Tottenham Hotspur
18. West Ham United
19. Wigan Athletic
20. Wolverhampton Wanderers
Улирлын өмнөх дүр зурагДээрх 20 баг 8 сарын дунд үеэс барианаас гарсан.Фенүүд бүр өөрсдийн дэмждэг багийг хамгийн сайнаар төсөөлж энэхүү улиралд хэрхэн уралдахыг өөрсдийн бодлоор тааварлана...Өнгөрсөн улиралд 18 дахь ТАЙТЛ-н эзэд болсон улаан чөтгөрүүд энэ улиралд 19 гэсэн тоо руу зүтгэх нь ойлгомжтой...Харин ана мана тулалдсан улаанууд ПЛ гэж нэрийдэх болсноос хойших анхны цомыг авах гэж,Орос баян эзэнтэй Челси клубынхан ээлжит дасгалжуулагчийнхаа үр шимийг үзэх,Вингерийн хөвгүүд нас биед хүрсэнээ харуулах,Араб эзэд баруун зүүнгүй цацсан хэдэн борынхоо үр шимийг харах, Астон Вилла болон Тотенхам клубууд 4-р байрны төлөөх ээлжит дайралтаа хйих,доорооос орж ирсэн шинэхэн будагтай багуудын тэнтэр тунтар алхаа мөн нэр нь дурдагдаагүй чимээгүй айдас гэж нэрлэгдэх багуудын тулаан гээд ПЛ-г шимтэн үздэг биднийг уйдах завгүй халуухан улирлыг үзэгч бид хүлээж байсан..
Улирал эхлэхэд мэдээж лигийн хүчирхэг багууд болоод асар их мөнгө цацсан Сити клуб гол анхаарлын байгаар нэрлэгдэж байсан.Роналдогоо алдсан улаан чөтгөрүүд,нас нь явж буй тамирчид болоод Африкийн хүн чононуудаар гол байрлалаа бүрдүүлсэн,эдгээр хүмүүсийг хэрхэн удирдах нь үл таах Итали мэргэжилтэн. Хүчирхэг дундын шугамынхаа нэг баганыг нь Италийн лигт ирээдүй гэж нэрлэгдэж байсан гэмтэл бэртэлд ороогдох дуртай залуугаар сольсон улаанууд, Арсенэ Венгэр залуучуудаа хэрхэн хөлөлгөх гээд хүлээлтүүд их байсан...
Халуухан 38 тойргийн тулаануудЭнэ жил ПЛ-н өрсөлдөөн анхнаасаа төгсгөл хүртэл өрсөлдөөнтэй байсан.Магтах ёстой хүн бол Итали жуулчин гэж нэрлэгдээд байгаа Карло Анчилоти...Сүүлийн хэдэн жил дасгалжуулагчийг хүссэнээрээ сольж байгаа Челси багийг ПЛ-н хамгаалж тоглодог баг, бүрэлдэхүүний хувьд гол тоглогч нарын нас нэлээн ахисан гээд өөлөх өө нэлээдгүй...Харин энэ бүхнийг эрс өөрчилж арвин гоалын хур буулгаж, залуучуудаасаа илүү жавхаалаг тоглож ПЛ-н өрсөлдөөнд ялагч болсон тэднийг магтах нь зүйтэй...
Мөн Ронолдогоо алдсан Улаан Чөтгөрүүдийн сул талыг Английн шигшээн довтлогч Рүүнийгийн галзуурлаар нөхөгдсөн.Мөн энэ багийг олон жил тогтвортой удирдаж яваа Фергусонг магтах нь зүй ёс...Энэ багийг энэ улиралд ингэж хүчтэй өрсөлдөнө гэж МанЮ-гийн фэнүүдээс нь бусад нь таамаглаж байсан нь юу л бол доо...Гэхдээ л Улаан чөтгөрүүд ямарч тэмцээний том шалгуур гэдгийг Хөлбөмбөг баталж байна..Хамгаалалтын ноён нуруугүй хэдэн ч тойрог тоглов...Тулаан болгонд л тэд энэ дутагдалаа багийн ялалтанд тэмүүлсэн тоглолтоор далдаж байсан.Чөтгөрүүдийг хэзээ ч өрсөлдөөнөөс хасаж үл болно...
Арсенал клуб энэ жил топ-4с мултарч Ситигийн мөнгөлөг баг байранд нь залрана гэж зарим нэгэн фанатууд таамаглаж Буучидын фэнүүдийн эгдүүг хүргэж байсан нь лав...Арга ч үгүй биз.Энэ зуны солилцоо наймаа ийм зүйл хэлэхэд хүргэсэн байх...Хамгаалалт болоод довтолгооны 2 тоглогчоо хүнээ Ситид өгсөн...Гэхдээ л залуучуудын авьяасын нэвт хардаг энэ багийн дасгалжуулагч Хамгаалалтанд Белги залууг зоон,довтолгоогоо Ван Персид даатгаснаар улирлыг гайхалтай эхлүүлсэн...
Тэд энэ улиралд бас л онцгой өрсөлдөгч байсан.Аз л дутсан гэж хэлж болох...Довтолгооны ноён нуруу нь болоод дундын шугамын хэд хэдэн тамирчид нь бэртэл гэмтэлд ээлжлэн ороогдсон.Түүний дунд ахлагч нь ч бий....Гэмтэл бэртэл энэ багийг дайрч биш тойрч гарсан бол нэгийг дуулгах байсан биз.
Дээрх 3 багийн ТАЙТЛ-н өрсөлдөөн ПЛ-н уур амьгалыг хамгийн халуун цэгт хүргэж байсан.Бэртэл бэртэл дээрх 3 багийг дайраад л гарсан.Тэр болгонд багийн дасгалжуулагч нарын ур ухаан,багаа удирдах чадвар нь хэн нь хэн бэ гэдгийг шийдчихсэн гэж хэлэхэд болно...
Харин дараагийн өрсөлдөөн бол Аваргуудын лигийн сүүлчийн тасалбар буюу 4-р байрны төлөөх тулаан байсан...Улирал эхлэхэд гайхалтай тоглож байсан Манчестер хотын нөгөө баг улирлын өрнөл үеийн тулаануудад ашиггүй хэдэн тэнцээг өөрийн болгосноор гол бай нь 4 байр болж хувирсан.Мөн дасгалжуулагчаа ч солиод амжсан.Тэд энэ улирал болоод ПЛ-н өрсөлдөөнд том хувь нэмэр оруулсан баг.Гэхдээ л шийдвэрлэх тулаандаа тэд ялагдсанаар 4 байраа Лондоны багт алдсан.Ингэлээ гээд тэд мохох баг биш...Улам л их мөнгө зарж гол зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцахгүй баг...Тэд энэ улирлыг чимэг байж чадсан ч хүссэн үр дүнгээ амсаж чадаагүй ээ...
Улаануудыг хожиж улирлын гараагаа эхэлсэн Лондоны Тотенхам клуб энэ улирлын гол Анхаарал байсан.Улирлыг нууцхан мөрөөдөлтэй эхэлж,улирлын дундуур өөрсдөдөө боломж олгож, төгсгөлыг өөрсдийн талд эргүүлж түүхийг бүтээж чадсан энэ багийг дараа жил АЛ-т сайн тулалдаж Английн багийн сүр барааг Европт гайхуулаасай гэж хүсэж байна.Англи хэв маягтай тоглолттой гэж нэрлэгдэж байгаа энэ баг дараа жил хэрхэхийг бурхан л мэдэх байх...Юутай ч тэд энэ улиралд ялагчаар тодорч өөрсдөдөө алтан нөж атгах боломж олголоо...
Ливерпүүл клуб...Клубын хувьд хар дарсан зүүд болж өнгөрсөн ч тэд Лигийн дуулиан шуугианы эзэд байлаа...Хэн ч тэднийг энэ жил 4-р байрнаас мултарна гэж таамаглаагүй байх.Ялангуяа энэ багийн фэнүүд...Өмнөх улиралд нь ана мана ТАЙТЛ-н өрсөлдөөнд тулалдсан тэдэнд энэ улирал асар үнэтэй сургамж өглөө л гэж дүгнэх байх...Өнөөгийн байдлыг зуны солилцоо наймаатай холбож тайлбарлах нь ч бий...Улирлын эхнээс л гол тоглогч нараа гэмтэл бэртэлд алдаж багийн гол багана болсон хүнээ Лукас хэмээх Бразил залууд түр даатган Итали ханхүүг 10 сар гартал хүлээсэн. Энэхүү хүлээлт хэдэн сар дамнаж үргэлжилсэнийг та бүхэн харсан биз... Мөн багийн өнгөрсөн жилийн гайхалтай форм энэ жил огт харагдахгүй байсан...
Фенүүд өнгөрсөн улирлын гайхалтай тоглолтыг энэ улиралын тойрогт бүрт хүсэн хүлээсэн.Гэвч тэд энэ хүлээлтийг биелүүлж чадсан уу...Рафа гэж эрхэм үүнд ямархуу нөлөө үзүүлсэн гээд ёгт асуултуудаар энэ багийн тухай бичих зүйлүүдийг өндөрлөе...Энэ улиралд тэд ялагч байж чадаагүй ээ...Тэмцэгч байж харин чадсан болов уу
Мартин Онил гэх гайхалтай Менежэрийн ачаар Астон Вилла клуб бидний нүдэн дээр хувьсан өөрчлөгдөж байна.Багийн ахлагч Барри-гаа баян арабуудад шахаад оронд нь шинэ эзэгнэгчийг Онил гаргаж ирсэн.Мөн зуны наймаагаар чимээгүйхэн шиг одтой наадсан хүн бол МОН...Энэ л энэ багийн давуу тал.Тэд энэ улиралд бас л азгүйтсэн.Бурууг өөрсдөөсөө эрэн хайж ирэх улиралд мөн л хүчтэй эргэн ирэлтийг хийх болтугай....Гол хөзөр Мартин Онил нь нэгийн бодож 2г тунгаан ирэх улиралыг тэсэн ядан хүлээж суугаа биз ээ...
Мөн Бирмэнгэм болон Ливерпүүл хотын нөгөө нэг баг болох Эвэртон клубууд дээрх өрсөлдөөнд чамгүй хувь нэмэр оруулсан нь мэдээж.Мөн бусад багууд лигийг тэргүүлэгч нартай ана мана тулалдаж зарим үед гайхамшигийг бүтээсэн нь лигийн өрсөлдөөнийг хурцатгаж өгсөн.Энэ чинь л ПЛ байхгүй юу гээд уулга алдах фанатуудыг Англид л олж харах биз.ПЛ-д сул баг байдаггүй, тэд хэзээ ч бууж өгдөггүй гэдгийг энэ улирал дахин баталж харууллаа.Энэ л өрсөлдөөн ПЛ-н чансааг өндөрт өргөн хамгийн хүчтэй гэж нэрлэгдэх боломжийг олгож байгаа билээ.
Гайхалтай нэгэн улирал өнгөрч фанатууд бид шинэ Гайхамшигийг хүлээх л үлдлээ дээ
never forget you. YNWA!!!