35-р тойрогИх 3 дээр нэмэгдэж, Женуа тэнцэж, Фиорентина хожсоноос өөр лидерүүдийн хооронд өөрчлөлт гарсангүй.
Милан нутагтаа Ювэг хүлээн авч 1-1 гэж эвийн гэрээ байгуулж. Интэр Верона хотод Кьевотой хүнд тулаан хийж 2-2 гэж тэнцсэн байна. Ирэх тоглолтонд тэд Меацца стадионд Сьенаг хүлээн авч тоглох ба хожвол скудетто хүртэх юм.
Улирлын эхэнд лигийг тэргүүлж байсан Катания тэрнээс хойш маш хангалтгүй тоглож байгаа ба энэ удаа Фиорентинад нутагтаа 0-2 гэж хожигдлоо. Катаниягийн фэнүүд ч дасгалжуулагч Валтер Зенгад сэтгэл дундуур байгаа юм байна.
Энэ тойргийн хамгийн том хожлыг Сампдория нутагтаа Режжинаг 5-0 гэж хожсоноор авлаа. Сампын залуу тоглогч Дессенагийн гоолууд бол гоё байлаа. Режжинагийн хувьд лигийн сүүлийн байруудад явж байгаа ч сүүлийн тоглолтууддаа сайн тоглож дээд лигтээ үлдэх зорилготой байсан ч энэ удаа томоор хожигдлоо. Гэхдээ тэдэнд боломж бий.
Сүүлийн тойргуудынхаа зорилгтыг Ромаг гүйцэж гэж тодорхойлсон Сардин арлын баг Кальяри Роматайгаа энэ удаа тоглолоо. 2-0 гэж тэргүүлж байсан тэд 2 гоол алдаж хожлоо алдлаа. Тэд уефагийн эрхийн төлөө тоглож байгаа билээ.
Мөн Сьена нутагтаа Палермог хожлоо. Удинези ч Лациог нутагт нь хожсоноор чухал 3 оноо авсан.
Аталантай нутагтаа Женуатай тэнцсэн ба дээд лигтээ үлдэх зорилготой багууд тэнцлээ. Лечче гэхэд Наполитой, Торин Болонья ч тэнцээгээр тоглолтоо дуусгалаа. Болоньягийн Ди Вайо торгуулийн цохилтоос тэнцээний оноо авчирсан ба мэргэн буучдын жигсаалтыг 22 гоолтойгоор тэргүүлж эхэллээ.
Энэ тойргийн шилдэг тоглогчоор Ювэгийн Яквинта тодорсон байна. Тэрээр Милантай хийсэн тоглолтонд багтаа тэнцээний гоол хийсэн юм.
Харин шилдэг дасгалжуулагч нь Кьевогийн Миммо Ди Карло болж. Түүний баг Интэртэй талбай дээрээ тэнцсэн ба Интэрийг муу тоглосон бол хожиж ч болохоор сайн тоглосон юм.