by Бамбууш » Tue Oct 05, 2010 6:46 am
Өчигдөр өдөр 3 цаг гэхэд Plymouth -с хөдөлсөн Coach маань Лондонд Victoria Station-дээр 7 гэхэд ирж зогсолоо... Замын турш унтаа сэрүүн хоёрын хооронд явсан тул бие чилээд кэрэг алга. За юутай ч гэсэн Лондонд бороо арай бага шиг орж байхтаа зэрэгцээд буув. Сүүлийн кэд коног бороо нээрээ ****4 болтол шивирч вайна. Ёстой нөгөө хэв шинжит төрхөө гаргаж вайх юм. Ийм өдөрүүд олон байдаг тул энэ зун 20 кэдэн коног чухамхүү л айхтар халсан энэ тэрийг санахгаад санаж чаддаггүй. Күнийг ийм болтол нь бороо орж байгаа байхгүй юу. Гэрийн зүг явж байтал гар утас дугарч таньдаг эгч монголоос найзаас чэн юм ирсэн ирж ав гэлээ.. Хүүхэдтэй Тамираа гэгч энэ эгчийнд саяхан монголоос төрсөн дүү охин нь ирсэн юм байх. Байх ч гэж дээ ирнэ гэж надад кэлж байсан юм. Тэрүүгээр нь тэгээд найзуудаас бага сага зүйл ирсэнийг ав гэнэ.. Манай гэрээс нээх холгүй Lilie Road-д байдаг тул гэрээрээ дайрч энэ тэр болсонгүй тавиад күрэв.. 2 bedroom ( гурван өрөө байр, хоёр унтлагын өрөө, нэг зочны өрөө) байранд Эгч өөрөө зочны өрөөнд нь амьдардаг бол нөгөө хоёр өрөөний нэгэнд нь нэг залуувтар күүхэн манай нөгөө Ажилчин зөгий Даашка цабаан маань амьдрана. Харин нөгөө өрөөнд нь кэн орсоныг тэгэхэд мэдсэнгүй. За тэгээд намайг ороход Тамираа эгчийн дүү охин гээд бандгар цэвэрхэн царайтай 18 орчим насны көөрхөн цабаан хаалга тайлж өглөө.. Бодвол энэ л монголоос ирж дээ гэж гэрт нь орох зуураа бодсон. Эцгхтэй ойрд уулзаагүй тул мэнд усаа мэдэлцээд ширээнд нь тухлаж суугаад баахан монголоос ирсэн идээ умдаа (нэг шил Соёмбо задалсаныг бодвол миний нэр күнд бас л вайнаа вайна аайн энэ тэр) ууж идлээ дээ.. Эгч өөрөө хараар байдаг тул элдвийн улсаас болгоомжилж цэрэвлздэг ч Затир Төрөөнөө бол өөр кэрэг.. Ингээд баахан идэж ууж сууж байтал Даашка цабаан ажилаасаа орж ирэв.. Ойрд уулзаагүй хүй хаа яа ёоо бололцоод Даашка цабаанд би надад гаргаж өгсөн Соёмбоос нэг зуу дүүргэж байгаад гардууллаа. Уухгүй гэхэд нь алдас болно гээд 18 тай тэр жаалхан цабааныг уулгаж орхилоо. Манай күн бас Тамираа эгчийн нөгөө ирсэн дүү рүү нь шүлэнгэртэн нүдний булангаараа харахыг нь би яаж эс карч чаднам бээ.. Шууд л холбоод дооглож өглөө.. Хоюулаа ичэж нэрэлхээд сүйд.. Эгч гэтэл битгий багачуудыг ичээгээд бай гэж намайг сургамжлах аястай кэлээд өөрөө бас цаашлуулаад вайнаа өнөө хоёр цабааныг чинь гах гах.. Тэр хоёрыг харж байхад атаархах сэтгэл төрж байсныг би нуухгүй ээ.. Цэл залуухан ид насан дээрээ , ямар ч муу санаа, атаа жөтөө, амьдралын хамаг Лалрын юмыг мэдэхгүй дэндүү гоё нас.....Даашка цабаан маань ичээд өрөөндөө гялс орсон бол өнөө Бүжин (нэр нь гэнэ) усанд орлоо гээд бааны өрөөнд давхиад орчихов.. Эгч мань хоёр харин нахиад ганц хоёр зуу татлаа.. Эгч өөрөө 5 нас хүрч буй хүүтэй.. Энд надтай адилхан зургаан жил болж байгаа юм. Сэргэлэн күнд тусархаг күмсүүдийн л нэг юм. Күү нь аль кэдийн орондоо ороод унтаад өгж. Би ч цагаа хараад за ингэсгээд явдаг юмуу гэж байтал гаднаас күмүүс орж ирж байгаа сонсогдов. Миний үеийн нэг духаараа харсан халимаг үстэй залуу , насыг нь кэд гэж кэлэхэд кэцүү ч хориос үсрээд кэтрээгүй баймаар нэг өндөрдүү нуруутай охинтой орж ирээд өрөөндөө орлоо.. Тамираа эгч мэндэлтэл залуу нь дугарсангүй харин охин нь нэг мишээчихээ аядаад юм ярих гээд зогссон өнөөдөх нь -Хөөш бушуухан орооч чи гэж зандрах нь тэр.. Би нээх их тоонгүй байж байснаа яг тэр зандрахтаа нь зэрэгцээд дотор нэг юм эрэвгэнээд явчихав.. Өнөө хоёр өрөөндөө ороод алга боллоо.. Энэ зуур би Эгчээс саяных юу байв кэмээн күмсүүдийн бас нэг духлаа зангын илрэл болсон кэрэгт дуртай зангаар асууж орхилоо. Эгч ярихдаа бага зэрэг барайндуу царай гарган ярьж байна.. Эднийд ороод сар гаран л болж вайгаа гэнэ. Залуу нь юу кийдэг нь мэдэгддэггүй өдөржин Лаптоп ( Laptop ) -н дээрээ нетэд чатлаж өнжих юмуу гэр зуураа вайдаг, харин охин нь манай гэрийн цаахна байдаг МacDonald's-д ажилладаг гэнэ. тэгж кэлэхтээ нь зэрэг нээрээ ч тэр охиныг нь карж байсан санагдалаа.. Эгч цааш нь үргэлжлүүлэн нилээн юм ярьлаа. Залуу нь 25 тай ( надтай нас чяцуу ) охин нь харин 19 тэй манай Бүжинтэй чяцуу. Эхэндээ гайгүй байх шиг байсан саяханаас залуу нь энэ охиноо зандарч хашгирч бүүр зоддог болчихоод байгаа гэх нь тэр. Жаахан юм уучихсаныг ч кэлэх үү- Энэ ямар Өлөн Гөлгөнцөр бэ гэж хэлж байхад Даашка цабаан өрөөнд орж ирээд та кэнийг кэлэв гэхэд нь өнөөдөх сонсосноо Даашкад кэлсэн мань эр карин- Карин эртээр шөнө бүр зодоод өнөөдөх нь орилоод унтуулахгүй байхаар нь Хандаа эгч ( өрөөнийх нь эгч ) ороод болилдоо гэж кэлж байж болиулсан гэдэг байгаа.. Тэгээд нэмээд -Энэ охин өөрөө ч гэсэн **н** гар. Би дараа нь яагаад ингээд зодуулаад байдаг юм салчихаж болдоггүй юмуу гэх маягтай юм асуусан чинь надад чамд камаагүй энэ тэр гэж уурлаад байсан хая хая ах яах гэсэн юм гэж вайна. За ингээд явдаг барьдаг дээрээ тулаад байж байсан эмэгтэй күний муухай хашгирах дуу хажуу өрөөнөөс сонсдов.. Пиддаа би эмэгтэй күний ийм аргаа барсан дууг сонсохоор л гол карлаад сэтгэл тэнээд явчихдаг юм. Тамираа эгч гэтэл - За өнөөдөхөө зодоод эхлэлээ Төрөө миний дүү битгий орооцолд эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм зүгээр харь гэж вайна. Уусан архи толгойд биш нударганд куралдаж эхлэх нь тэр.. За би ч нээх ариун цагаан бүхнийг лаадаг баатар энэ тэр нь биш л дээ.. Зөндөө л шударга бус юмыг караад амаа жимийгээд нүдээ аниад дуугай өнгөрдөг байлаа.. Гэхдэ яг чихэн дээр хананы цаана эмэгтэй күний тарчлаантай орилож байгаа уйлж байгаа сонсогдохыг тэвчихэд үнэхээр бэрх юм. Гэтэл Эгчийн дүү Бүжин бааны өрөөнөөс нойтон үстэй гарч ирээд - Ёооё ямар аймар юм бэ тамираа эгчээ болиулаачээ гэж вайна. Эгчийг гарахаас өмнө би түрүүлж тэдний каалганд очоод түлхтэл хаалга нь цоожтой вайж таарав.. Каалгыг нь хэд тогшсон цаана зандарч цохих дуу намсаж ирсэнээ хахиртсан коолой - Хэн бэ яахгаад байгаа юм гэж вайна. Би тэгэхээр нь - Өөе хөгшөөн күн амьтан унтаж байна, хажууд чинь жаахан хүүхэд унтаж байна жаахан аяаархан байчих тэгэх үү гэж уруулаа хазаад хэлээд өнгөрлөө.. Тамираа эгч намайг тэгсэн зөв гэж сайшааж толгой дохиж байгаа харагдав. Гэтэл хаалганы цаанаас - өөрийнхөө Business-г л хий битгий минийхэд ороод бай гэж шаадаг юм Өлөн ***өг чинь.. Хөмхийгөө зуугаад заа яахав гээд буцаад өрөөрүү ороод шууд дундуураа байсан Соёмбоноос нэг аяганд зуу гаран кийгээд Даашка бацааны гараас ууж байсан Coca-Cola-г нь авч даруулаад суулаа.. Ингээд нэг хэсэг зуур нээх эвгүй нам гүм сууж байгаад би өнөө Бүжин цабаанаас - Манай ямар найз ирж юм өгөв гэж нам гүмийн эвдэхийн тулд асуулаа.. Өндөр цагаан малгайтай царайлаг ( Манай Мэди л дээ гах гах ) ах ирсэн тэгээд Таньд Гөбсний хүн минь бага уугаарай гэж кэлж байсан шүү гэж байна.. Ингээд жаахан инээдэм ханиадам болоод сууж байтал ахиад л -Яааааая гэх өнөө дуу чихинд чийртэй орилох нь тэрээ... Нэг мэдсэн каалганд нь тулж очоод хамаг чангаараа хаалгыг нь угзачив. -Банди минь чи хаалгаа онгойлгодоо ганцаараа амьдраж байгаа юм шиг ямар даварцан даам гарчихсан муу Банди гээд л хоёр каалгыг нь цохисон Эгч күрч ирээд -Хүүе чи боль наад хаалга энэ тэр эвдээд өрөнд оруулчихав. Зүгээр л аываад өгөхгүй күн кэлээд байхад гэж уурлаад намайг хаалганаас түлхэж холдуутал хаалга онгойлоо. Духаараа харсан Мэлхий царайтай Гөлөөнз тэгсэн - Чамд ямар хамаатай юм чи ****2 яахгаад байгаа юм гэж вайна. Ургашаа түрээд өрөөнд нь давхиад орлоо. Хааш хаашаагаа 3 метр шахуу умгар өрөөний дунд нэг double ор тэгээд өрөөний нэг буланд тв энэ тэр нэг тавцанрахуу юман дээр вайна. Карин өнөө мишок нь газар суучихсан үс нь сэгсийчихсэн уйлж сууснаа бид нарыг орж очихдоо бас ичмэр аядсан юмуу хамраасаа урсах цусаа гараараа дараад буруу харж байх юм. Тамираа эгч тэгсэн гэнэт уурлаад- Чи ер нь ямар балиар хулгайч бэ? анх зүгээр иймээ тиймээ юм байхгүй гэж орж ирчихээд найз охиноо шөнөжин зодоод орилуулчих юм. Күний үрийг чи өрөвдөхгүй байна уу гэж кэлээд Бүжээ нойтон салфитек аваад ир гээд өнөө охиныг нь аргадаж босгох гэсэн өнөө **н** нь зүгээрээ эгчээ та энэ күмүүсээ аваад гарчихаа гэж нэтгэрч вайна. Би өнөө дарвайсан Гөлгөн Сугартай нүүр тулаад - чи ямар арчаагүй муу Ал бэ? эмэгтэй күнийг ийм болгодог хоншоортой юм бол Пиддаа минь хоюулаа гарья гээд бандийг хаалгаруу түлхсэн чинь Банди харин эргүүлээд чамд хамаагүй май гэж салаавч өгч вайна. Нэг мэдсэн аалзыг заамдаад ханаруу шахаж байх юм. Тамираа эгч нөгөө найз охин нь Даашка, Бүжээ энэ тэр энд тэндээс болиочээ бариачээ болгож байж нэг юм салгав. Би өмссөн байсан нэг Рок юм шиг Подвоолкыг нь албаар янаглаад зад татаж орхисон юм.. Гэсэн муу банди - Чи муу ****2 миний Ed Hardy-г урлаа кэр үнэтэйг мэдэх үү төлөөрэй Пидда миддаа гэж байна. -Ал минь чиний аминаас энэ чинь үнэтэй юм бол одоо чамайг гараад ална тэгээд чи гөөнгөө олж аваарай гэж хэлэв.. Тамираа эгч тэгсэн надад - за Төрөө минь эгч нь гуйя зүгээр гарч үз. Чамайг чинь ууснаа шингээж чаддаг дажгүй күү гэж бодож байсан эгчийнхээ бодлыг битгий ингэж үгүй хийгээрэй гэхэд нь би өнөө Дарвайсан Аалзад хандаж- Чи муу арчаагүй банди өөрийгөө болон наад охиноо боддоггүй юмаа гэхэд энд байгаа күмүүсийг бодооч.. Чи бичиг баримттай байж болно тэгвэл энд чинь бас амьдрах гэж хараар ажиллаж амьдардаг күмүүс байдаг юм ***өг минь..Цагдаа ирлээ гэхэд чам муу Гөлгийг үсрээд л захиргааны арга хэмжээгээр торгоно бусад күмүүс тэгээд чиний тарьсан балгаар гуяа ганзаглаад монгол буцах юмуу гэхэд минь дуугарсангүй доошоо харчихаад урагдсан духлаа Подвоолкоо барилан зогсоно. Хананд шахахдаа нүдийг нь харсан чинь бүлтрэх гэж байгаа шиг санагдаад бага зэрэг өрөвдөж байсан саяны тэр доошоогоо харахыг нь караад мөн зэвүүцэл төрсөн ч бага зэрэг өрөвдөж энэ тэр... Ингээд л сэтгэлдээ сэвтэй баагий тэд нартай салх ёс хийгээд гэртээ орж ирээд ядарсан уусан, уурласандаа унтаж орхисон байдаг гэнэ.. Өнөөдөр өглөө 12 цагын үед босоод Даашка цабаанруу яриад өнгөрсөн шөнө намайг явсаны дараа юу болов гэхэд -Юу ч бойлоогүй тэгээд л унтацгаасан гэж вайна. За за болж дээ гэж бодоод Даашкатай хоюулаа тэр хоёрын талаар күүхнүүд шиг кэл амаа билүүдэлцэцгээж кэсэг донгосмор аядаж вайгаад дараа уулзья гээд утсаа таслалаа.. Би байнга иддэг Chicken Cottage -оо мангар их санасан тул гадаа гарч тийшээ гэлдэрлээ.. Ороод 2 piece Chicken ( Leg and Thigh ) With Fries (Chips) one drink захиалаад их л амтархан идээд 2,99 £-г төлөөд тэндээс гараад тамхиа асаагаад хэд сорж байсан урдаас нэг таньдаг күн ирж яваа харагдав. Өчигдөрийн Гөлгөн Сугар гэтэл Найз охиноо дагуулчихсан ( сугадчихсан байсан юм байна ) өөдөөс алхаж явна. Намайг харахаас нь өмнө би буцаад өнөө Chicken Cottage руугаа ороодохлоо.. Тэгээд үргэлжлүүлэн харж зогсоод нүдэндээ итгэсэнгүй. Өчигдөр л камар нармайг нь цусаар нь угааж байсан гар тэгсэн өнөөдөр тэрхүү хамарыг нь их л энхрийлэн үнсэж мүнсэж байх юм.. Нээрээ шүү.. Охин нь ч гэсэн уйлж бүлцийж сэгсийж байснаа бодоход үсээ аятайхан янзалаад их л додигор сэтгэл ханамжтай найз бандийгаа сугадан алхана. Ганц зүйл өчигдөрийг нь санагдуулж вайсан нь нүдэндээ зүүсэн шил нь байлаа......Ингээд миний хажуугаар намайг анзаарах сөхөөгүй өнгөрөхөд нь би гараад дутуу унтраасан тамхиа гүйцээж татангаа энэ амьдралын бас нэгэн сонин ч гэх үү зүйлийг ухаарч билээ.. Эр Эмийн хооронд Илжиг бүү жороолоо гэж...Дараа нь Тамираа эгчтэй яриад тэр хоёрын талаар кэлсэн чинь- Би чамд хэлээд байсан даа.. Хэрвээ чи өчигдөр тэр бандийг хэлсэн яриснаараа зодсон бол тэр хоёр өнөөдөр магадгүй ингэж явахгүй шүү дээ.. Найз банди нь өсөрхөөд улам л зодно. Харин чи үргэлж дэргэд нь байгаад хамгаалаад байж чадахгүй. Тийм учраас эвтэйхэн үгээр ойлгуулаад кэлчихвэл адаглаад зодох нь багасах ч юм билүү манай нэг найзын нөхөр тэгж байсан юм энэ тэр гээд бурж алдлаа.. За за Okey dokey гэж байж баяртай гэж хэлээд утсаа салгалаа..... Нээрээ бодох нь ээ эгчийн кэлдэгт үнэний ор нилээн байсан юм байна. Заамдаад өнгөрсөн нь болж. Яаж бандийг цохичихоогүй юм. Тэгсэн бол тэр хор шараа өнөө муу Мишокондоо гаргах байсан байх даа кэмээн баахан эргүү эргүү юм бодож байгаад гэнэт энэ талаараа бичмээр санагдаад ингээд сийрүүлж сууна.... Өнөөдрийн болон өчигдөрийн зүйлээс бас нэгэн зүйл ойлгож авсан маань хойшид надад хэрэг болох байхаа.. Гэхдээ бас дотроо тэр бандийг зодож занчиж сүйд болоогүй ч үгээр үхүүлж хэсэг хугацаанд ч гэсэн тэр охиныг нь зодуураас аварсандаа сэтгэлд өег байгааг нуугаад яахав....Өнөөдөр гэхдээ тэр 2-г карсан кэн ч гэсэн найз банди нь найз охиноо зоддог занчдаг гэж харахгүй байх байсан даа.. Нүдний шил нь таглачихаад нүүр нь сайн харагдаагүй ч бүх л биенээс нь би Happy байгааг олж карсан гэж бодож вайна. Гөлгөн Сугар ч гэсэн баяртай л вайна билээ.. Бүсгүй Күний заяа гэж....
Love is an act of endless forgiveness, a tender look which becomes a habit.
- Peter Ustinov
Итгэхэд бэрх ч гэсэн энэ үгэнд үнэний ор бас вайнаа...
till next time......
2010 October 5..
London...
SIX is da number...k Is da Code
G is da Mode