by suldees » Thu Nov 30, 2006 10:53 am
Power Ranks after week 4:
1. forza barca - Форза Барса гэнээ. Сагсны Барса юм болов уу? Хөлбөмбөгийнх юм болов уу?... Юутай ч Менежер Савиолагийн удирдсан баг 2 дахь долоо хоногтоо лигийг тэргүүлж байна. Тэд 4 дэх долоо хоногтоо МаНБА гийн багийн 8-1 ийн харьцаагаар илт давуу буулгаж авчээ. Ирэх долоо хоногоос Жэйсон Терри энэ багт зүтгэж эхэлнэ. Багтаа дасан зохицох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Гэвч эдний багийн Лэрри Хьюз гэмтсэн нь Савиолагийн санааг зовоож байна. Ирэх долоо хоногийн түүний өрсөлдөгч ЛеБрон, Жо Жонсон тэргүүтэй улаантангууд...
2. Chosen One team - Эхний хэсэгт лигийн тэргүүлж байсан Хосоогийн баг энэ удаа хүчирхэг БОБИ гийн багийг буулгаж авлаа. Багийн лидерүүдийн нэг Жош Ховард гэмтлээсээ эргэн ирж сайн тоглосон ч C.Frye нь гэмтэж багтаа балаг тарьлаа. Дараа долоо хоногийн түүний өрсөлдөгч Архангель...
3. redwings - Улаан жигүүрүүд өнгөрөгч долоо хоногт Газоль, Шак нар нь гэмтэлтэй байгаа Ааруулын багийн 7-2 оор хожжээ. Энэхүү хожилд түүний шинээр Бобигоос авсан тоглогчид чухал үүрэг гүйцэтгэв. Тэгтэл Боби нь 7-2 оор хожигдсон байдаг.... Хэнд нь ашигтай наймаа байваа... Бурхан минь... Наскагийн баг чөлөөт агентаас Крис Духонг авсан нь нүдээ олсон юм уу гэлтэй...
4. Archangel *Knights* - Архангелийн нөхөд өнгөрөгч долоо хоногт лигийн тэргүүлэгч асан Хосоогийг багтай 4-4-өөр тэнцсэн Амарын багийг 2 хон хожил авхууллаа. Ингэснээр хүснэгтийн 4-р байранд бичигдэх боллоо.
5. avarga's Dream team - Богийгийн багийн 6-2 оор хожсон мөрөөдлийн баг Архангельтай адилхан оноотой хүснэгтийн 5-т бичигдэнэ. Майк Жэймс нь хангалтгүй тоглож, Крис Уэббер нь бүр тоглохгүй байгаа ч Монта Эллис нь тун тааруу тогложэ.. Дараа долоо хоногт гэмтэл авсан Сэм Кассель, Крис Уэббер наргүйгээр лигийн сүүл мушгигч МаНБА тай тоглоно.
6. Amara's angels - Амараагийн бурхад сүүлчийн өдөр л Торнуудыг буулгаж авлаа. Багийн шилдэг тоглогч Амаре ийн эргэн ирэлт, ПП ийн супер тоглолт ялалт авчиржээ. Менежер хэт их хүнээ сольж байгаагаас эрт энэ эрх нь дуусч улирлын сүүл рүү балрах шинжтэй. Ирэх долоо хоногт энэ долоо хоногийн Хосоогийн золиос Боби той нэгийгээ үзэхээр болжээ.
7. The Odko's Team - Одкогийн багийг оноогоор дийлэх баг алга. Үнэхээр лигийн хамгийн их оноо авдаг нөхөд цугларч, Кармело, Окафор нар нь МВП ийн хэмжээнд супер тоглолт үзүүлж байгаа ч лигийн 7-р байрнаас дээшилж чадахгүй байна.
8. a|R|@|m|0|n.Ballerz - Архангелийн багт 7-2 оор хожигдсон менежер Амар нэгийг бодох цаг иржээ. Магадгүй Жэмисоноо хосоод өгснөөр байдал дээрдэж боолох юм. Уг нь тэдний багт дутуу юм алга
9. ReD DeF's - хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй гэгдэж байсан ДеФеҮ гийн баг эрэмбээрээ 9-д бичигдэв.... Одкогийн багт арай л хүчин мөхөстлөө. Дараа долоо хоногт тэдний өрсөлдөгч лигийг тэргүүлэгч Савиолагийн баг. Магадгүй долоо хоногийн хамгийн сонирхолтой тулаан.
10. Nets - Амараагийн багт хожигдсон Дирк тэргүүтэй багт багийн лидер Бэрон Дэвисинй тоглолт үгүйлэгдэж байлаа. Ирэх долоо хоногийн өрсөлдөгч нь: Ааруул
11. Bogi8733 TEAM - Биедринс, Аренас одтой байгаа ч Брэд Миллер, Жинобили нар...
12. Aapyyl - Лидерүүдийн гэмтэл эдгэтэл эдний баг хүлээхгүй бол болохгүй бололтой.
13. bob-team - Солилцоо наймаагаар шилдэг баг бүрдүүлсэн ч сүүлээсээ 2-т бичигдэж байна. Ирэх долоо хоногт Амараагийн багтай нэлээн л юм болох байх.
14.CSMS TeaM - 4 дэх долоо хоногтоо дараалан хожигдлоо. өнөгрөгч долоо хоногт тус багт тохироогүй календарийн улмаас олон хожлоо алдлаа гэж хэлэхэд болохоор байна. Аваргын мөрөөдлийн багтай тоглоно
Manaihan ovoo iimerhuu maarkaar bichij bsan yachvaaa. ailuud manaihaas sanaa avaad shan l urgeljluulj bna shudee
тэвчээр заа