Ижий...................................
Эхлэл
Хүн ер нь ухаан ороод л хамгийн түрүүн харсан хүн нь ижий байдаг байх. Минийх ч мөн адил...Бүүр түүрхэн ухаан санаанд минь ээжийн минь үнэр шингэсэн санагддаг. Анх манай эгч төрөөд дараа жил нь би төрөөд тэгээд 2 жилийн дараа миний бацаан төрсөн. Би багадаа л өвчин зовлон ороож ер нь Ижийгээн их зовоодог хүүхэд байсан гэнэ. Салхин цэцэг Шаачихна. Эсвэл зүгээр ганцааранг маань хана түшүүлээд суулгахаар гулсаж унаад тархиа хөдөлгөчихнө. Хатгаа аваад Ижийг их зовооно. Хамгийн гол нь энэ бүхнийг ээж дараа ярихдаа аавтай холбож тайлбарлана. Аав хүүхэндээд банзалтаад алга болвол би өвдчихдөг байсан гэнэ. Энд эцгийгээ би муулах гэсэнгүй. Угаасаа хүн төрөлхтөнгийн хамгийн муу муухай чанарыг эрчүүд л өвлөж авсан байдаг гэж би хувьдаа ойлгодог. За тэгээд намайг ухаан ороход ээж эгч дүү хоёрыг маань Завханруу эмээ өвөө ( 2 бурхан минь) руу явуулаад намайг ганцаараа өөр дээрээ авч Шарын Голд ээж аав дээрээ үлдсэн юм байх. Миний санахын ээж Уурхайн амралтанд яваад би эмээ эд нар дээрээ үлдсэн үе шиг. Тэр үед Ээжийг аймар санаж байснаа л мэддэг юм. Ёстой бэтгэрсэн байх. Ээжийн дүү манай ах намайг ээж дээр аваачихад би нэг корчийсон бор нөхөр байсан гэсэн. Би тэр үед аавтай эгчтэй, дүүтэй гэдгээ мэддэггүй эмээ өвөө( Ээжийн аав, ээж) ижийгээ л мэддэг байв. Манай ээжийн талынхан мангар олуулаа. Эцэг эхээс 15 уулаа нэг нь багадаа эндчихсэн нэг нь намиаг энд ирдэг жил талийгч болсон. Ээж доороосоо 5 дахь нь.. Шарын голд л ихэнхи нь аж төрж амьдрадаг байсан байх. Тэр үед ч Уурхай энэ тэр ид хөгжиж дэвжээд амьдрал ахуй ч шарын голд бужигнаж байсан юм байхаа көөркий. Ээж бид хоёр тосгон гэж нэрлэгдсэн хэдэн даван давхар суурьмал 3 давхар барилгатай газар амьдардаг . Эмээ өвөө хоёр болохоор Шаазгайт гэж нэрлэгдсэн гэр хороололд амьдардаг байсан. Аав энэ үед Хотод их сургуульд сурч байсан уу Өвөрхангайд Техникумд багшилаж байсан уу сайн санахгүй байна. Ижий мань хоёрын амьдардаг өрөө нэг л өрөө. хажуудаа гал тогоотой нэг өрөө. Ээж оёдолын үйлдвэрт өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл ажиллана. Энэ үед намайг Шаазгайтад эмээ өвөө дээр орхих гэхээр тэнд байсан манай хамаатны ах эгч нар намайг байнга шоглоостой. Лаларууд намайг нэг торхонд хийчихээд дээр сууна эсвэл банхар нэртэй миний хайртай монгол банхарын үүрэнд намайг хийж доёолно. Мангас ирлээ шүү гэж намайг айлгаад торхонд хийгээд таглаад дээр суучихна. Агаа тэрэнд нь итгэж энэ тэр. Гарууд тэгээд намайг мартачихаад өөрсдөө тоглоод алга болно. Би тэнд нь айж суусаар унтчихдаг байв. Ингэсээр байгаад муусайн Пиздаакууд намайг сүүдэрээсээ хүртэл айдаг болгочихсон байж билээ. Ялангуяа Сайхнаа Төвшинөө гээд Ээжийн дээд талын дээд талын эгчийн хоёр банди Пиздаакууд..Тэр үед Аргалт уулын анчин Жуурай гэж нэг кино гарах. Тэрэн дээр нь нэг Кучгаар гээд баагий байдаг. Тэгээд намайг аймхай юм болохоор Кучгаар гээд Шаачихсан. Би жинкэнэ нэрээ мартчихсан чамайг хэн бэ гэхэд Кучгаар л гэж Шаадаг байсан. Тэр үед Шарын Голд одоо манай Дабруулын хамаатан садан төрөл нэгтэй хасагууд их байвшд. Манай ээжийн нэг найз миний нэрийг асуухаар нь Кучгаар гээд Шаачихсан чинь намайг Танай хүүхэд чинь Казак юмуу гэж ээжээс асуусан гэж байгаа. Мвуахахахаххаха.......... За тэгээд ээж тэд нар дээр намайг орхихгүйн тулд гэртээ цоожлоод ажилдаа явна. Би тэр үед Ханан дээр наасан Хужаа хүүхний нэг сонин зурагтай юм ярих эсвэл гал Тогооны цонхон дээр суугаад Радиогоор явдаг байсан дуунуудыг дагаж дуулдаг байлаа. Хамгийн их санагддаг дуу бол
Холын газараар эрдэм сурахаар хүрээд ирлээ ээжээ
Хонгор сайхан ижийтэйгэй үнсээд золгоно доо ай ай ай ай ай ай ай
үнсээд золгоно доо
энэ тэр гэсэн алиа дуу байл уу яалаа. Заримдаа ээж намайг манай орцны казак айлд үлдээнэ. Тэр Казак айлд нь миний үеийн нэг Бока гээд нөхөр байх. Мань хоёр нийлж Богоон могоон болж тоглодог байсан. Тэгээд хэдэн Казак нөхдүүдтэй нийлээд л нэг байрны ар мард элс мэлс хавьцаа тоглодог байж билээ. Нэг өдөр тэгж сууж байсан Халх хүүхдүүд хүрч ирээд манай Бокаг байхгүй болгодог юм. Одоо бодоход 3-4 настай байсан байх. Бас л их сонин юм шүү. Хахах Би ч Казакаа өмөөрч ч чадахгүй сууж байж билээ. Нэг өдөр бороо аймар ороод би нэг байшингын нөмөрт тагтны доор суучихсан. Өлсөж үхэх гэж байсан даа. Манай нэг Борат гээд Казак найз тэгсэн яг тэр тагттай айл байж таараад надад нэг замбайн гурил бөөрөнхийлөөд л шидэж өгч билээ. Өнөөдөхийг нь шавар шавхаатай нь түүж идчихээд л нахиад гэсэн харцаар харах жишээний тээ. Өвөл нь харин намайг Худалдааны цэцэрлэгт явуулсан. Манай гэрээс нээх холгүй байсан болохоор би гагцаараа алхаад л Шаагаад очино. Ээж тагтан дээрээсээ намайг гараараа үдэж өгөөд л... Цэцэрлэгт байхдаа дуу мууг бол дуулаад шүлэг энэ тэр уншчихдаг жаал байлаа. Ээжийн ажилын Ёолк болсон чинь Хүүхдүүдэд нь бэлэг өгөхдөө шүлэг энэ этр уншуулаад өгч байсан шиг.. Агаа гараад ичсэндээ дуугай дүмбийж зогсосоор байгаад бэлгээ авч билээ. Одоо ч гэсэн миний тэр ичимхий зан надад их бага бий бий...Нэг өдөр ээж намайг ирж авахадаа надад бурамтай чихэр авчирна гэсэн ёсоороо чихэр авчирав. Би тэгсэн тэрийг нь бурамтай биш байна гэж хэлээд жигтэйхэн гомдож уйлж билээ нэтэг муу аалз.. Ээж тэгсэн бурамтай шдээ гээд би үгүй гээд... Тэр үед тэр чихэр авах мөнгө байгаагүй гэдгийг мэдээгүй ойлгоогүй нэтэг муу даварцан бацаан. Шарын Голд амьдрал бүтэхгүй байсан болохоор ээж Эрдэнэт дээр том эгчийнхрүүгээ явлаа. Бид нар Оончиг эгч гэж дууддаг юм. Эрдэнэтэддээ овоо гайгүй, Гокын нэг эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч энэ тэр байсан байх. Нөхөр нь Өмгөөлөгч хийдэг гээд тэр Соц нийгмийн үед л овоо Феодал байсан айл. Хоёр охинтой. Хоёр охин нь надаас хуюулаа томоо том. Ээжийг нэг цэцэрлэгт ажилд оруулж өгөөд 4 өрөө байрныхаа нэг өрөөнд мань хоёрыг толгой хорогдуулав. Нөгөө хоёр охин нь намайг бас жаахан шоглодог байсан байх. Миний санахын тоглоом энэ тэртээ муу царай муутай цалин багатай намайг хүргэдэггүй байсан. Оончиг эгч өөрөө хүн захираад сурчихсан ганган цатгалан авгай. Тэр үед амьдрал нь Жинкэнэ тэнгэрээр нисч явсан байх даа. Хоёр охиндоо янз янзын юм авчирна. Нэг өдөр ээж тэр хоёр хэрэлдээд ээж баахан уйлаад л тэгээд бид хоёрыг хөөж байгаа юм байх. Нэг айлд авчирж өгөөд явж билээ. Өвөл байсан болохоор мангар хүйтэн. Айлын хармаа өрөөнд... Би ээжийн багшладаг цэцэрлэгт ээжийн ангид явдаг байсан. Хоюулаа шөнөдөө хөнжилдөө ороод л ээж намайг дулаацуулаад сайхан унтна. Шинэ жил болж байхад чааваас даа хаанаас ч юм бэ нэг муу гауур олчихсон надад засч өгөөд л.. Өнөөдөх нь тоглоомоо даахгүй газар уначихна. Утасаар ханатай тогтож энэ тэр.. Яг тэр үеийг бодохоор дотор аймар уур хилэн төрдөг. Амьдрал маань цэгцэрсэний дараа ч би тэр үеийг хаа нэгтэй бодож тэдэнд ямар явж байгаагаа харуулна гэж боддог байсан... Эрдэнэт бол их гоё хот байсөөн. Хөөрхөн хэд хэдэн 9 давхар мавхартай. Тэр үед чинь одоо ундааны шил цуглуулаад л нэг мкуу Подвоол энэ тэрд кино үзнэ. Би Брюс Лийг анх Подвоолд нэг ямбий хар зурагтан дээр үзчихээд үнэхээр гайхаж билээ. Яааая ингэж зодолдоод аймар юмаа энэ тэр...Бас ээжээс таван мөнгө гуйж Хөөсөн чихэр их авч иднэ... Муу ижий минь байгаагаа л надад өгдөг байсан шиг... Нэг өдөр сэрсэн чинь нэг сахалтай хулмас ханхалуулсан нөхөр намайг бариж аваад аймар их үнсэж байнаа. Ээж аавыгаа танихгүй байна уу гэлээ. За аав амьдралд ингэж гарч ирлээ. Сургуулийн амралтаар ирсэн юм шиг байгаа юм. ААвын үнэр гэж одоо Хулмасны үнэр л байсан юмуу даа. Тэгээд мань хоёрыг аваад Завхан явсан даа. Завханд ирээд Дэнж дээрхи хашаа байшингын хаалгаар орсон миний насны 10 аад нусан буунууд тоглож байна. Тэгсэн нэг шар царайтай нусанкай шар юм гүйж ирсэн ээж энэ чиний эгч гэлээ. За эгч ингэж гарч ирэв. Тэгсэн Нэг пад хар Шаймий эрүүтэй дээл нь сапь Шаачихсан нөхөр гүйж явна. Тэр миний дүү юм гэнэ. За ингээд дүүтэй гэдгээ ч мэдлээ. Эгч бол ээжийг санасан гэж жигтэйхэн байсан байх чааваас. Харин дүү бол Аавын том эгчийг ээж гэж дууддаг болсон байсан. Арга ч үгүйдээ ухаан ороогүй байхад нь завхан явуулчихсан байсан. Ээж нааш ир гэсэн зугтааж энэ тэр муу Бандийн шоо чинь харин.. Тэгсэнээ Тээвий эгч( аавыын эгч ) дээр гүйж очсоноо тэврүүлж энэ тэр. Ээж тэгсэн уйлж байсан байх. Эмээ өвөө хоёр загнаад л юун сүртэй юм энэ тэр... Би тэр муу жижиг Шаймий Пиздааг их л дургүй нүдээр харж байж билээ... Ээж аав хоёр надад нэг жийнсэн яак өмд хийж өгөөд өмсүүлээд байж байсан чинь манай бацаан орж ирж харчихаад их л атаархангуутаа -Яадаг муу Гангарсан Төрөөнөө бэ гангарсан Төрөөнөө чинь энэ тэр гэж хэлсэнээ гараад зугтдаг юм даа. Боддоо 3-4 настай бацаан тэгсэн гээд. Энэ аалз багадаа их атаарахуу эдийн шуналтай бацаан байсан байгаа байхгүй юу муу хувалз... За ингээд манайх гэдэг гүр бүл хотод нүүж ирлээ. Тэгээд дэнжийн 1000-д нэг хашаа байшинд байсан. Аав яг юу хийгээд байдаг байсаныг ойлгодоггүй юм. Ээж ажилгүй гэртээ. Тэр үед чинь одоо картын бараа мараа байсан байхаа. Манай картын барааг аавын нэг найз хүргэж өгнө. Ээж харин янз янзын хоол хийж өгдөг байв. Котлет, Хуушуур, Бууз, энэ тэр гээд л.. Бас гоё элсэн саахартай боорцог хийдэг байлаа көөркий.. Аав ээж хоёр хэрэлдээд л ээж уйлаад л бид нарыг дагуулаад гарна. Баахан автобусанд явж явж байгаад буцаад орно. Аав уучлаарай гээд л угтана. Дэнжийн 1000-д жил байсан байхаа. Тэгээд төмөр замруу нүүсэн дээ. Байгаль зочид буудлын 9 давхарт хоёр өрөө байр. Яаая анх удаа л өөрийн гэсэн орон сууцанд. Энэ үеэс хойш манай амьдрал эрс дээшилсэн байх. Аав нэг Компани энэ тэр байгуулаад л баахан зээл Шаасан юм шиг... Машинтай ч болж байх шиг... Энэ үед харин би Ижийг минь аав зодож байгааг харж байсан. Дараа нь яваандаа энэ явдал энгийн үзэгдэл болсон байх. Би 38 -д бэлтгэл ангид оров. Дандаа гурвалжин дүрс авдаг золгүй жаал. Ээж намайг үхтэл зодоод л жорлон ухагч болно чи гэж байнга хэлж хичээл хийлгэдэг байв. Нэг өдөр тэгсэн хоёр таван Хошуу Шаачихсан ирсэн чинь майр баярлаад үнсээд гөнгө өгөөд модон чихэр авч ид энэ тэр гээд. Би гайхооол.... Тэрнээс хойш харин ёстой 5 аас доош дүн авч үзээгүй шүү гэдгээ бардамаар хэлье!
Ингэж байтал 10 дугаар хороололруу нүүх боллоо. За ингээд амьдралын минь хамгийн сайн сайхан үетэй холбоотой 10 дугаар хороололд нүүж ирлээ дээ. 3 дугаар байранд 3 өрөө данайсан байр.. Нэг сая төгрөгөөр авч билээ. Энэ үед манайх аймар байсоон. Аав монголдоо л ховор Бух бенз энэ тэр Шаагаад л. Машиныг ёстой сольдог байв даа. Бас прёставк том өнгөт зурагт энэ тэр гээд л гэр чинь гангарсан байх. Манай ангийнхан манайд орж ирээд дараа нь анги дээр - Мөнктөрийнх майр баян энэ тэр гэдэг байв. Би харин нээх тийм баян энэ этр гэж ердөө бодож байгаагүй тэгж сэтгэдэггүй ч үгүй байсан... Би шинэ жилээр ангиасаа 5 охинтой ганцаараа ӨВлийн өвөөгөөс шагнал авч Харшын Ёолконд орох урилгаар шагнуулж байсан. Ээж надаар их бахархаж байсан байх. Би бол нээх юманд боддог ч үгүй байлаа. 2 дугаар анги төгсдөг жил хичээлийн сүүлчийн өдөр эцэг эхийн хурал болоод ээж явчихсан. манай эгч бацаан энэ тэр хаачисан юм бүү мэд. Би гэртээ ангийнхаа шамбааралдсан 7-8 аалзыг оруулж ирээд буулгаж алдсан. Хивс энэ этр унаад л .. Тэгээд байж байснаа Чеки Чаны видео үзээд сууж байтал ижий орж ирлээ. Аймар уурлах байх гэж маниус аймар айсан чинь нээх юм хэлсэнгүй маниуст бүгдэд нь будаатай хуурга хийж өгч билээ. Тэгсэн нөхөр Бамбууш онц гарсан юм байх. Онц онцтой нэг ч хичээл дээр 4 аваагүй байна гэнэ. Манай ээж ер нь ааш муутай хүн л дээ. Тэгсэн тэр онцууд намиаг гөвүүлэхээс аварсан ажээ............. За тэгээд нөгөө Лаларын үе эхлэлээ. Аав нарийн бичигтэйгээ орооцолдон гэр бүлийн эрхэм ёсыг зөрчиж гэрт хэрүүл уруул тасарахгүй. Энэ үеэр би далан дээр байлдаж яваад баурун хөлөндөө Турба зоолгуулаад будаа болов. Турба яг шилбэнд зоогдоод орчихсон. Ингээд эмнэлэгт... Ээж бас л аавыг буруутгасаар л ... Харгис аалз ээжийг минь бид нарын нүдэн дээр аймар зодно. *****2 би одоо нэг л юм мэднэ. Би хэзээ ч аав шигээ болохгүй. Би тэгж Лалартаж эхнэртэй гар хүрэхгүй хүрж ч чадахгүй. Үүнийг би ой тойндоо сайтар зоож авсан............... Тэр үед муу эгч минь л ээжийгээ өрөвдөж уйлдаг байсан. Би болохоор хөмхийгөө зуугаад л гараад явчихдаг байсан. Тэгээд гэрт байхгүй аз жаргалыг анд нөхөд далан дээрээс олсон...........
Ээж Англи явлаа. Агаа хог дээр үсэрлээ. Хамгийн ээжтэйгээ амь нэг байсан нь би. Санадаг байсан ч хүчээр тэрийгээ дарж , санахгүйн тулд найз нөхөдтэйгээн цагийг өнгөрөөдөг байсан. Сүүлдээ ч нээх санахаа байсан. Хичээл сурлага ч Гимлайн оргилоос уруудах цасруугаа адил уруудаж эхлэсэн юм. Ээжээс мөнгө бол бид нарт байнга. Би бол өөрийнхөөгөөрөө найзуудтайгаа Писид хонох архидах шоурах гээд л дуусгадаг байсан...Би утасаар болон захиагаар хэзээ ч ээждээ хайртай гэж хэлж бичиж үзээгүй. Яагаад ч юм тэгж чаддаггүй юм. Одоо ч гэсэн мөн ялгаагүй... Харин манай бацаан ээжид зориулж шүлэг бичнэ, эгч болохоор баахан хайрт ээж гэж мөр болгондоо бичнэ. Би зүгээр л энгийн л юм бичдэг байсан..........
Төгсгөл
Наашаа ирдэг жилийн 4 сард ээжийн доод талын эрэгтэй дүү миний нагац ах нас бараад манайхан шарын голд бөөнөөрөө очиж хойдох ажилд нь оролцсон юм. Би Шарын Голд багадаа жил болгон ирдэг байсан ч сүүлийн хэдэн жил ирээгүй бараг 3 жил болсон байсан байх. Тэр үе бол жинкэнэ өөрийгөө мэдэрчихсэн байсан үе. галзуу барын аманд гараа хийгээд буцаагаад авахад ч бэлэн байсаан. Тэгсэн тэр оршуулган дээр манай ээжийн талынхан намайг том эр болсоныг гайхаад шагшираад л .. Оончиг эгч тэгсэн надад чи их сургуульд суугаагүй бол эрдэнэтэд эгч нь чамайг ТИС-д дуртай ангид чинь оруулаад өгье манайд ирж суу гэж Шаадаг юм. Яг тэр үед би хүний мөн чанарыг их бага хэмжээгээр ойлгосон. Ээж Англи яваагүй монголдоо байсан бол намайг тэгж сапирч явахад тэр авгай надад тэгж хэлэх нь юу л бол. Ээж тэр үед угаасаа өөрийнхөндөө намайг замаа алдсан замбуу тивийн наран болж байна гэж хэлсэн шиг... Би харин өөдөөс нь үл тоож инээгээд- Би тийм нээх айлд хорогдоод баймаар доор орсон харагдаад байна уу? Тэгээд танайд суулаа гэхэд танайхаас бас хөөгдөж гармаар байна уу эгч ? гэж Эмээ энэ тэрийн нүдэн дээр хэлчихээд босоод алхаж билээ. Дотор ёстой үнэн гоё байсан. Тэр цас бударсан өвлийн шөнө, Лаларын хүйтэн байр... Ижийгий минь намайг баярлуулах гэж богсосон ямбий Гацуур энэ тэр нүдэнд харагдаад л... Оончиг эгчийн царай ёстой майр сонин болсон байх. Гах гах гах... Нөхөр мөхөр нь үг хэлдэггүй Шаасан... Угаасаа хэлсэн бол *****2 нарын аманд бүгдэд нь салаавч үзүүлэх байсан юм. Май *****2 нараа ... Миний ээж Англи яваагүй бид хэд ингэж яваагүй байсан бол та нар ингэж гоё харьцах байсан юмуу? Май *****2 нараа одоо намайг Кучгаар гээд дуудаад үз. Одоо намайг нохойны үүрэнд хийхгээд үз. Хоншоор чинь сох дутна.............
Эр өсч эсгий сунадаг юм. Одоо бол миний ээжид гар хүрсэн хэнбүгай ч байсан тэр шууд утгаараа газар доор орно. Одоо эцэг ээжид минь гар хүрэх юм бол Бурхан өршөөг эцэг минь би юу хийхээ мэдэхгүй.. Ганц л юм мэднэ. Гараа татаарай хамгаалдаг хүү нь хажууд нь байна..................................
Ээжтэйгээ 9 хоногын өмнө аймар муудалцаад гэрээ хаяж энүүгээр тэрүүгээр архидаж явсаар өнөөдөр л гэртээ орж ирлээ... Ээжийгээ би аймар гомдоосон үг хэлсэн. Би үнэндээ арчаагүй *****2.. Уучлалт гуйгаагүй . Гуйж чадахгүй байна. Яаж ч явсан гэр орон ээжийтэй гэр орон гэж шал өөр юм. Би энд анх ирээд ажиллаад цалингаа аваад Тэр нэг охинд бэлэг өгч явуулж байсан. Би түүнийг ээжээсээ дээгүүр тавьсан байсан. Би түүнийг шүтээнийхээ дээд болгосон... Гэтэл тэр энэ сэтгэлийг минь Гелтэй үс давхраатай нүд оцгор гөбсөөр сольсон....Энэ хорвоод ижийг орлох эмэгтэй хүн эр хүний хувьд тун ховор юм. Ээж минь надад хүний охиныг авч суувал сайханаас нь биш сайныг нь ганганаас нь биш ажилсагаас нь авч суугаарай гэдэг мөн чи түүнийг ээжээсээ лав дутуу хайрлаж болохгүй шүү гэдэг......Ээжээ яг одоогоор таниас илүү хайрлах охин байхгүй, надад энэ ертөнцөд яг чин зүрхэнээсээ хайрладаг 4 л эмэгтэй бий.... Ээж, эгч, дүүгийн минь Охин , мөн манай Бамбууш............ Яахав ирээдүйд хэн нэгэн гарч ирэх л байх... Гэхдээ бараг худлаа .. Намайг уучлаарай ээжээ .. Найз нөхдөөсөө хогийн охидуудаас доогуур тавиж байсаныг минь өршөө.... Намайг таньд баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлж байгаагүйд өршөө. Намайг таньд хайртай гэж чин сэтгэлээсээ хэлж байгаагүйг өршөө... Намайг та бид хоёр ямар зовлонг хамтдаа туулсанаа мартаад галзуурч хувийн жаргалаа бодож байгаад өршөө... Намайг таны бодсон шиг хүү байж чадаагүйд минь өршөө..........Намайг осолд ороод хөл гартаа төмөр Шаалгуулчихаад үхээд боссоноо мартаад өнөө маргаашийг аргацааж байгаад өршөө......Та яг одоо унтаж байна. Магадгүй таны зүүдэнд миний энэ бүх уучлалт орох байхаа. Тэгвэл хүү чинь үнэнгээсээ үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа юм шүү........
Шүүдэрийн дусалаар цай чанаж өгнө гэж би Шаахгүй.
Шүлэг бичиж таныг мөнхөлнө гэж би аашихгүй
Торгонд умбуулж тосонд хөврүүлнэ гэж ихийг бодож худлаа мултрахгүй
Тэнгэрт тулсан хөшөө босгоно гэж чадалаасаа давж халитрахгүй
Гэхдээ хүү нь хүн шиг хүн явах болно гэдгээ таньдаа амлая
Гар барьсан нөхдөөсөө урваж шарвахгүй гэдгээ тангаргалья
Гагцхүү энэ хорвоод хүү чинь хүнээрээ л байх болно гэдгээ андгайлья
Эй дээ эрчүүд минь Ижийгээ хайрлаж яваарай..........
My Beloved Family... Father i'm sorry don't have picture of yours
Left to right..........Ma..............Sis............Our Angel Есүй....My Brother with his family
:ast one is Muthafucking Me......
Till next time...................