Дирк Новицки- Багаа улиралын турш тэргүүлж олон хожил авахад нь туслаж улмаар МВП авсан.
Тони Паркер- Улиралд боломжийн тоглосон. Мөн ПО-д багаа аварга болгоход гол үүрэг гүйцэтгэж ПО-ын МВП болсон.
Леброн Жэймс- Гайхалтай хувийн тоглолт, багаа чадварлаг удирдан НБА-ын финалд хүргэсэн.
Стив Нэш- зохион байгуулах, талбайг мэдрэх чадвар, гайхалтай оновчтой дамжуулалт, холын шидэлтээр багтаа ихээхэн тус хүргэсэн.
Коби Брайнт- Багийнх нь олон тоглогчид гэмтэлтэй байсан ч ганцаараа шахуу зүтгэсээр багаа ПО-д оруулж дөнгөсөн. Улиралд дунджаар хамгийн өндөр оноог авсан.
Гилберт Аренас- Улиралын тоглолтуудад гайхалтай тоглож, эгзэгтэй мөчид олон тоглолтонд багаа аварч улмаар багаа ПО-д оруулсан.
Дуэйн Уэйд- Улиралын эхэнд маш сайн тоглож байсан, гэмтэлтэй байсан ч эр зориг гарган багтаа туслахаар ПО-д тоглосон.