АРГЕНТИН
дасгалжуулагч: Хосе Пекерман
хаалгачид:
Роберто Аббондансьери (Бока Хуниорс, Аргентин)
Леонардо Франко (Атлетико, Испани)
Оскар Уштари (Индепендьенте, Аргентин)
хамгаалагчид:
Фабрицио Колоччини (Депортиво, Испани)
Роберто Айяла (Валенсия, Испани)
Габриэль Хейнце (Манчестер Юнайтед, Англи)
Хуан Пабло Сорин (Вильярреал, Испани)
Габриэль Милито (Сарагоса, Испани)
Николас Бурдиссо (Интер, Итали)
Леонардо Куфре (Рома, Итали)
хагас хамгаалагчид:
Лионель Скалони (Вест Хэм, Англи)
Эстебан Камбьяссо (Интер, Итали)
Хавьер Машерано (Коринтианс, Бразил)
Луис Гонсалес (Порту, Португал)
Пабло Аймар (Валенсия, Испани)
Xуан Роман Рикельме (Вильярреал, Испани)
Максимилиано Родригес (Атлетико, Испани)
довтлогчид:
Карлос Тевес (Коринтианс, Бразил)
Эрнан Креспо (Челси, Англи)
Лионель Месси (Барселона, Испани)
Родриго Паласио (Бока Хуниорс, Аргентин)
Хавьер Савиола (Севилья, Испани)
Хулио Крус (Интер, Итали)
Марадона, Кампес, Батистута, Ортега гээд дэлхийн хөлбөмбөгийн ногоон талбайд шидтэнүүдийг бэлтгэн нийлүүлдэг томоохон экспортлогч бол яах аргагүй Аргентинчууд. Аргентинийн шигшээ баг үеийн үед байрлал бүрдээ шилдэг тоглогчид бүхий хамгийн шилмэл шигшээ багуудын нэг байсаар ирсэн энэ удаад ч хэвээрээ. 2002 онд хүн бүхэн л Аргентинчуудын алтан дагинийг өргөх ээлж гэцгээж байсан ч хар шуурга дайраад өнгөрсөн. Гэхдээ ингэлээ гээд сэтгэлээр унасангүй тэд. Залуучуудын шигшээгийн торгон жолоог гурвантаа өргүүлсэн Пекерманыг шигшээ багт дуудан насанд хүрэгчидийн шигшээг одоо түрүүлүүл гэсэн үүрэгийг өгсөн. Пекерман ч шигшээг гардаж авуутаа л орвонгоор нь эргүүлж багийн хор найруулагч Верон, Аймар нарын оронд Барсад гологдсон Рикелмег дуудаж өөрийнхөө удирдлаганд залуучуудын аварга болж явсан тухайн үеийн жаалууд өнөө үеийн одуудыг дуудан шигшээ багтаа тоглуулах болсон.
Энэ нь ч үр дүнгээ өгч Өмнөд Америкийн хэсгээс хамгийн түрүүнд ДАШТ-д орох эрхээ авсан. Ингэхдээ бүүр эртний өстөн болох Бразилчуудыг нийслэлдээ 3-1 ээр буулган авч бардам гэгч нь Герман зорих тийз хүртсэн.
Номер-10
Шигшээ багийн өнөөгийн нүүр царай бол яах аргагүй Барсагийн гологдмол жаал Рикелме. 2002 онд өмнөд Америкийн шилдэг тоглогч болж байсан ч Бельса түүнийг шигшээд дуудсангүй. Барса дахь бүтэлгүйтэл нь хүн бүхэнд хайран тоглогч ингээд унтарлаа гэж үү гэж бодоход хүргэсэн. Гэхдээ жижигхэн хотод очин шар шумбагч болсоноор бүх юм өөрчлөгдсөн. Шар өнгийн хувцас түүнд тун чиг зохиж ла лигт дэвшээд хэдхэн жил болж байсан жижиг багийг ла лигийн төдийгүй европийн дэвжээнд гаргах болж, энэ бүх зүтгэлийг нь Пекерман үнэлэн дэлхийн хамгийн шилдэг шигшээ багуудын нэгийнх нь 10 дугаарыг өмсөх эрхийг өгсөн. Нүдээ олсон шийдвэр.
Гайхалтай уран техник салхи шиг хурд хүч чадал үгүй ч хашир ухаан заль мэх мэдрэмжээр тэр бүхнээс илүү. Ямар ч хэрэггүй үйлдэл хийж тоглолтыг уйтгартай болгодог гэдэг ч яаг эндээс түүний үхлийн цохилтууд аюултай дамжуулалтууд ирдэг. Хөлбөмбөгийн аналистууд түүнийг ноён зальтан гэж нэрийдэх болсон нь ч үүнтэй холбоотой. Энэ улирал түүний хувьд гайхалтай улирал болсон гэхэд болно. Багаа анхны удаа аваргуудын лигт тоглуулж ингэхдээ бүүр хэний ч санаанд оромгүй амжилт үзүүлж шөвгийн дөрөвт хүргэсэн. Энэ нь түүнийг багийг удирдан зохион байгуулж амжилтанд хүргэж чадах жинхэнэ лидер мөн гэдэгийг хүн бүхэнд хэлээд өгсөн. Конфедрешн капийн финалд Бразилд хожигдон гунигтайхан шилдэг тоглогчийн шагналаа гардаж авч байсан тэрээр одоо харин алтан дагинийг өргөхөөр багийнхаа хамт Германд ирээд байна.
Шинэ Мара
Аргентинийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч энэ шигшээ багийн тухай энэ бол гайхалтай шигшээ баг 78,86 оны шигшээ багуудаас ч хүчтэй гэж хэлсэнээ аан тийм Кампес Мара байхгүй гэж үү? Гэхдээ Месси байгаа шүү дээ гэж мэдэгдсэн. Жилийн өмнө Лионель Месси гэсэн энэ нэрийг бараг хэн ч мэдэдгүй байсан. Ла лигийн сүүлийн тоглолтонд оролцон гоол хийснээр Барсагийн хамгийн залуу гоолын эзэн болсон. Дараа нь харин залуучуудын дэлхийн аваргаар жинхэнэ үзүүлээд өгсөн. Бразилд хагас шигшээд хийсэн гоолыг нь хараад бүх дэлхий хөөх шинэ Марадона гэж уулга алдсан.
Харин дараа нь... Дараа нь Барсагийн гарааны 11-т багтаж Жьюлиг ажилгүй болгохоо дөхсөн. Аваргуудын лигт Жозег уйлуулж орхиход багагүй үүрэг гүйцэтгсэн. Марадона өөрөө ч түүнийг залгамжлагчаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Багийн лидер Рикелме ч тэр бол дэлхийн аваргаар хамгийн хурц гялалзах од мөн гэж бахархсан. Барса шинэ одоо алдчихвий гэж айхдаа Ронниетэй хүртэл үзэглээгүй түүнийг авах баг 150 сая еврө төлж байж аваарай гэсэн аймаар том гэрээ хийсэн. Гэхдээ жаалхүү даруухнаар би улам сайн тоглохыг хичээх болноо. Яхав намайг арай олон хүн таньдаг болсон гэхдээ энэ нь бүх зүйл болчихсон гэсэн үг биш надад сурах мэдэх зүйл зөндөө байна гэж хариулсан.
Энэ хүүгийн гайхамшигтай мэдрэмж бөмбөг эзэмшилт оновчтой дамжуулалт өөртөө итгэлтэй байдал нь яах аргагүй хэт залууд нь шигшээ багийн гол тоглогчидийн нэг болгож орхисон. Тэр бол Пекерманы нууц зэвсэг. Тэр талбай дээр бөмбөгөө алдалгүй урагшилж уран гоёо цохилт хийж мэдрэмжтэй дамжуулалтыг хийж чадна. Рикелмегийн голын шугаман дээрхи ачааллыг бууруулж гэнэтийн бөгөөд үхлийн цохилт өгөх болно.
Энэ 2 дээр нэмэгдээд Атлетикогийн лидерийн байр суурийг Торресоос бараг булааж аваад байгаа Макси Родригез, Сонгон шалгаруулах тэмцээнд супер тоглолт үзүүлсэн португийн плэймэкер Луйс Гонзалез нар довтолгоо зохион байгуулалцана. Харин хамгаалалтаас довтолгоонд шилжүүлэх үүрэгийг Интерийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч хэмээн зөвшөөрөгдсөн Камбиассо Кориантесийн алдарт хослолын нэг Машерано нар хүлээнэ.
Карлитос
Белсагийн дасгалжуулсан сүүлийн олимпийн наадамд дэлхийд өөрийгөө нээж харуулсан энэ залуу европийн багуудын урилгыг үл ойшоон Кориантесийг сонгосон. Бразилчуудын нервийг их хөдөлгөсөн ч яагаад түүнийг Кориантес авсаныг очсон даруйдаа л тоглолтоороо харуулаад өгсөн. Удалгүй харин их зант Бразилчууд түүнийг хүндэлсэн угаасаа тэгэхээс өөр замгүй болгосон. Пекерманы пулёмотуудын нэг нь. Нас нь залуухан цус нь шингэн ёстой л ид ирэн дээрээ яваа залуу. Өмнөд Америк тивийн шилдэг хөлбөмбөгчөөр 22 насандаа 2 ч удаа тодроод амжсан. Жозе хүртэл шүлэнгэтсэн харцаар түүнийг хараад амжсан гэхдээ Кориантес үнэт эрдэнийхээ үнийг өсгөх гээд хүлээсэн. Одоо бол Милан Шеваг орлуулчих санаатай оролдож байгаа. Бух шиг дайчин уулга алдмаар уран тоглолттой түүнийг европын үзэгчид ДАШТ-аар харж цангаагаа тайлах гээд хүлээж байгаа. Манай хүн ч бие бэлдээд хүлээж суугаа.
Тевезийн хамтаар эсрэг багийн хаалгыг шүршэх үүрэгийг туршлагатай супер довтлогч Креспо, Молтогчин туулай хочит Савиола, Интерийн супер бэнч Круз нар хүлээж байгаа. Аль аль нь гоолийн мэдрэмж сайтай шилдэг довтлогчид.
Аяала
Валенсиагийн хамгаалалтын мэргэжилтэн тэрбээр сүүлийн хэдэн жил ла лигийн хамгийн лаг хамгаалалтын системийн гол ноён нуруу болсоор ирсэн.
Багийн хамгийн ахмад тоглогч. Пекерман хамгаалалтын ноён нурууг үүрэх туршлагатай шилдэг хамгаалагч гээд түүнийг сонгосон. Бусад залуусаа удирдаж арын албыг даргална. Том үүрэг. Түүнд ч таарна. Гуравдахь дэлхийн аварга нь түүний хувьд. Арын албаны түүний цэрэгүүд нь гэвэл улаан чөтгөр Хэйнц, Депорын шаргал үст Коллоччини, Агаарт сайн тоглодог Милито, ЕПЛ-ийн цөөхөн легионерийн нэг Скалони нар байх болно. Самуэль, Заннетти нарыг олон хүн дурсч байгаа ч Пекерман нэгийг бодсон бизээ.
Тэд энэ удаад мөн л үхлийн хэсэгт орсон. Одоо Аргентинийн залууст өнгөрсөн дэлхийн аваргаар унасан нэр хүндээ өндөрт өргөх өөрсдийгөө дэлхийн түвшинд нээж харуулах гэсэн зорилготойгоор Германыг зорьж байгаа.