by chukcha2002 » Thu Jun 29, 2006 11:34 pm
Хэдэн удаа солилцоо хийж болох вэ?
1995 оноос хойш 3 удаа солилцоо хийж болдог болсон. 1970 оны Дэлхийн аваргаар анх солилцоо бий болжээ(2 солилцоо)
Бємбєг талбайн гаднаас тоглолтонд оруулж буй тоглогч шидээд шууд гоол хийж болох уу?
Болохгvй.
Тоглогч булангийн цохилт гvйцэтгэхдээ тугийг авч хаяж болох уу?
Yгvй. Нэмж хэлэхэд булангийн туг нь хамгийн багадаа 1,50 м єндєр байх ёстой(гэмтэл бэртлээс сэргийлж)
Улаан хуудсаар торгуулсан тоглогч шууд кабин уруугаа явах ёстой юу?
Yгvй. Талбайг орхих ёстой, гэхдээ нєєц тоглогчийн суудалд сууж болохгvй. Жишээ нь Португал Голландын тоглолтонд улаан хуудас авсан нєхдvvд кабин уруу орох шатан дээрээс л тоглолтыг vзэж байсан.
10 тоглогчтойгоор тоглолтыг эхлvvлж болох уу?
Болно. Хамгийн багадаа 7 тоглогч байх ёстой
Хамгаалагчид тєвийн шугамаас ємнє отон тоглолт vvсгэж болох уу?
Отон тоглолт тєвийн шугам єнгєрсєн хойно тооцогддог тул нэмэргvй,
Хаалттай цохилт гvйцэтгэх vед шvvгч яaж хана бємбєг хоёрын зайг хэмждэг вэ?
Баримжаагаар. Хана бємбєгнєєс 9,15м-ын зайд байх ёстой. Ихэнх шvvгчид бємбєгнєєс арван алхам алхаж зайг тогтоодог.
Last edited by
chukcha2002 on Thu Jun 29, 2006 11:36 pm, edited 1 time in total.