world cup 2006 teams

Postby G.Buffon » Wed Apr 26, 2006 9:40 pm

oo cpoy paste baisiimuu uuruu bichsen yum baih gej bodloosht haanaas copy hiiv
G.Buffon
 
Posts: 23
Joined: Fri Feb 17, 2006 10:21 pm
Location: ub

Postby spain man » Wed Apr 26, 2006 10:47 pm

G.Buffon wrote:oo cpoy paste baisiimuu uuruu bichsen yum baih gej bodloosht haanaas copy hiiv

Англиас бусад нь
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Wed Apr 26, 2006 11:13 pm

вейцарийн хєл бємбєгийн холбоо 1895 онд байгуулагдсан. ФИФА-д 1904 онд элссэн.

1924 оны Олимпийн мєнгєн медальтай. Хєлбємбєгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод нийт долоон удаа оролцож 22 тоглосноос зургаа ялж, гурав тэнцэн, 13 ялагдсан байна.

Альпийн швейцарчууд дэлхийн II дайны ємнє нэлээд боломжийн амжилт vзvvлж, хоёр удаа дараалан дэлхийн аваргад оролцохоор шалгарч байжээ. Энэ бол 1934, 1938 оны vйл явдал.

Хоёуланд нь гараагаа сайн эхэлж, Голланд, Германы шилдэг багуудыг хожсон ч тэдгээр онуудад шувтаргын тоглолтод шалгарч байсан чех, унгарчуудад хожигдож байв. 1934 оны шигшээ багийг Анри Мюллер, 1938 оныхыг Карл Раппан дасгалжуулж байжээ.

Дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй швейцарьчуудын “уулзах уулзалт” 16 жилийн дараа буюу 1954 онд тохиосон бєгєєд тэр vед багийг мєнєєх Раппан толгойлж байлаа. Энэ удаагийн тэмцээн Швейцарийн хувьд хамгийн єндєр амжилт vзvvлсэн тvvхэн тэмцээн болсон юм. Тэд Англи, Итали, Бельгийн баг багтсан хэсэгтээ нэгдvгээр байр эзэлсэн ч шєвгийн дєрєвт vлдэх эрхийн тєлєєх тоглолтод австричуудад хоккейн оноо буюу 5:7-оор хожигдсон байна.

Энэ тэмцээнээс хойш швейцарьчууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бараа дvрийг харалгvй 40 жил єнгєрсний дараа англи мэргэжилтэн Рой Ходжсоны удирдлагаар бартаа саадыг даван туулж, 1994 оны АНУ-д болсон дэлхийн аваргын дэвжээнд зодоглосон билээ. Тэнд тэд хэсгээсээ дараагийн шатанд шалгарсан боловч цааш явж чадаагvй.

Швейцарьчууд олигтой дасгалжуулагчаар дандаа дутдаг хуучтай бєгєєд таван жилийн ємнє нутаг орондоо хvний хийгээд мэргэжилтний хувиар єсєн торнисон Кёби Кун багийг тэргvvлэх болсноос хойш “хонгилын vзvvрт гэрэл сvvмэлзэх” болсон юм. Кёби Кун багаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулж, одоо Германыг зорих дєрєєнд дєрєєлvvлээд байна.

Болж єнгєрсєн дэлхийн аваргад оролцогчийг шалгаруулах цуврал швейцарьчуудад амар байгаагvй. Эхлээд Фарерийн арлынхныг амархан ялсан ч нутагтаа ирландчуудыг, Тель-Авивт Израилийн багийг дийлсэнгvй. Энэ таагvй дохио сэрэмжлvvлгийг сайтар анхаарсан дасгалжуулагч Кун багтаа эрс шинэчлэл хийх нь зvйтэй гэж vзсэн юм. Мэдээж хэрэг багийн гол цєм хэвээр vлдсэн боловч ахмад, залуу vеийнхнийг хослуулсан шинэ баг бий болгох нь Куний зорилго байв. Тийм нєєц ч боломжийн байв. Ялангуяа залуу vеэр багаа сэлбэхэд.

2002 онд болсон 17 хvртэлх насны залуучуудын Европын аварга шалгаруулах тэмцээнд швейцарь хєвгvvд цахиур хагалан тvрvvлсэн бєгєєд єдгєє тэдний олонх нь Европын шилдэг багуудад алба хааж байгаа юм. Хамгаалагч Филипп Сендерос, Йоханн Журу нар “Арсенал”-д очиж, Транкильо Барнетта Леверкузений “Байер”-тай гэрээ байгуулж, Филипп Деген Германы “Борусси”-гийн, Рето Циглер Английн “Уиган”, Валон Бехрами Италийн “Лацио”-гийн албат болоод байгаа. ПСВ “Эйндховен” Йоханн Вонлантенийг “эргvvлсээр” єєрийн болгож чадсан хэрнээ авьяаслаг залууг єєр багт тvрээсээр єгчихєєд байгаа.

Энэ мэтийн 20 настай, хонгор зvстэй залуучууд Швейцарийн шигшээ багийн гол тоглогчид болоод байна. Хэдийгээр лидер нь болох хараахан эрт байгаа ч тэд багтаа шинэ уур амьсгал, гал цогийг авчирч байгаатай хэн ч маргахгvй биз ээ.

Патрик Мюллер, Людовик Маньин, Йоханн Фогель, Рафаэль Викки, Александр Фрай нарын туршлагатай, хатуужин тєлєвшсєн мастерууд гол хариуцлагыг нуруун дээрээ vvрч байгаа нь мэдээж. Гэхдээ тэдний хэн нь ч 30 насны босгыг даваагvй гэдгийг хэлэх хэрэгтэй. Жинхэнэ ахмадууд гэж хэлж болох Стефан Хеншоц, Мурат Якин нар байр сууриа тавьж єгч, Йорг Штиль, Штефан Шапюиза нарын “гавьяатууд” саналаараа тэтгэвэрт гараад байгаа.

Ийнхvv шинээр “цус сэлбэсэн” баг урьдчилсан шатны тэмцээнийг амжилттай туулан хэсэгтээ Францын дараа хоёрт орсон юм. Гэхдээ нэг ч хожигдоогvй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Энэ “ялгуусан” гэж хэлж болох аянаар асуудал нэгмєсєн шийдэгдчихээгvй байлаа.

Учир нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авахын тулд дахиад нэг сорилт буюу Туркийн багтай “vхэх сэхэхээ vзэх” тоглолт хийх ёстой болсон юм. Тэд эхлээд нутагтаа 2:0-ээр хожив. Сендерос эхний гоолыг хийж, сэлгээгээр гарч ирсэн Бехрами бас нэгийг оруулсан энэ тоглолтыг шvvсэн шvvгч, Туркийн тєрийн дуулал эгшиглэхэд шvгэлдэж дургvйцлээ илэрхийлсэн балиашгууд туркчvvдэд таалагдсангvй.

Тиймээс швейцарьчуудыг Стамбул тун таагvй угтсан юм. Нисэх онгоцны буудлаас Швейцарийн хєлбємбєгчдийг гаргалгvй гурван цаг хорив. Дараа нь автобус руу нь халдав. Тоглолт бухимдалтай, ач тач vзэлцсэн нєхцєлд болсон ч зочин баг хэрэгтэй оноогоо авч чадсан бєгєєд хоёр тоглолтын нийлбэрээр 4:2-оор тэргvvлсэн юм.

Тоглолтын дараа туркvvд vймээн шуугиан єдvvлэн, швейцарьчуудын хувцас солих єрєє рvv халдаж, энэ “тулаанд” хамгаалалтынхан, цагдаа нар, Туркийн хєлбємбєгчид хvртэл оролцсон бєгєєд ялсан баг багагvй гарз хохирол амссан билээ.

Нєєц тоглогч Стефан Грихтинг хvнд гэмтэл авч, Кёби Кун эмнэлэгт хvргэгдсэн. Туркчvvдтэй ширvvхэн vзэлцсэн Бенжамин Хуггель зургаан тоглолтын эрхээ хасуулснаар Герман явах боломжгvй болсон билээ.

Швейцарийн шигшээ баг юугаараа сонин содон, басхvv ямар тоглолт vзvvлж болох талаар хамтдаа анализ хийе.

Хаалгач нь мэдээж Паскаль Цубербюлер байна. 35 настай, “Базель”-ийн хаалгачтай туршлагын хувьд эгнэх хvн одоохондоо байхгvй. Хамгаалалтын бvс бол тэдний хамгийн найдвартай хэсэг нь. Тєвд туршлагатай Патрик Мюллер (“Лион”-ы), авьяаслаг залуу Сендерос нар байгаа. Жигvvрийн хамгаалагчдын хувьд Кун сонголт ихтэй. “Штутгарт”-ын Людовик Маньин хэмээх техниктэй, хий зайгvй хагас хамгаалагчид довтлох хэрэг гарвал хэнээс ч дутахгvй.

Стандарт цохилтын талаар багтаа шилдгvvдийн тэргvvн эгнээнд бичигддэг, зvvн захын хагас хамгаалагч Маньин талбайд гарах нь ойлгомжтой. Тvvнийг багтаа ашиг болохуйц жижиг сажиг заль мэх хэрэглэхдээ гаргуун гэлцдэг. Хамгаалалтын баруун жигvvрт ихэнхдээ Филипп Деген тоглодог. Бас Кристоф Шпихер (“Айнтрахт”) байна. Хэрвээ довтолгоог эрчимжvvлэх шаардлага гарвал баруун жигvvрт залуу Циглер, Бехрами нарын хэн нэг гарч ирдэг.

Хагас хамгаалалтын дунд хэсэгт багийн гол лидерvvд болох Фогель, Викки нар тоглоно. Жигvvрийн гол тоглогчид бол Транкильо Барнетта, Даниэль Жигакс, Рикардо Кабаньяс нар юм. Тэд довтолгоонд гол анхаарлаа хандуулдаг хэдий ч Кун голдуу нэг довтлогчтой тоглох тактикийг хэрэглэдэг билээ. Довтолгооны vед “зэвсэг” болгон ашиглаж болох Бехрами байна. Тэгэхээр хагас хамгаалалтын хувьд Швейцарь хvчтэй, найдвартай гэж тодорхойлж бас болох нь ээ.

Харамсалтай нь багийн цорын ганц, дэлхийн тєвшний довтлогч гэж хэлж болох Александр Фрай мэс засал хийлгээд байгаа. Фрай энэ гэмтлээ Германд очиж хvчээ vзэхэд нэг их саад тєвєг болохгvй гэж байгаа ч эмч нар тийм ч их итгэлтэй биш байна. Эдгэрдэг юмаа гэхэд ямархуу формтой байх вэ гэдэг нь асуудлын нєгєє тал.

Єнгєрсєн жил Фрай 20 гоолоор Францын аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчоор шалгарч, сонгон шалгаруулалтын шатанд шигшээ багтаа багтан єрсєлдєгчийнхєє хаалгыг долоон гоолоор мялаасан билээ. Хэрвээ Фрай талбайд гарч чадахгvй бол тvvнийг Йохан Вонлантен, Марко Штреллер нарын нэг орлож таарна. Аль аль нь нэг их гялалзсан тоглолт vзvvлэхгvй байгаа ч єєр сонголт Кунд алга.

Энэ бvгдээс Швейцарийн баг дундаж хэмжээний, гэхдээ тийм ч амар хялбар буугаад єгчихєєргvй бvрэлдэхvvнтэй гэсэн дvгнэлт гарч байна. Тэдний бусдаас ялгарах онцлог нь багийн тоглолт, эх нутгаа гэсэн сэтгэл, ялалтын тєлєє тэмvvлэх залуусын нугаршгvй хvчин чармайлт бєлгєє.

Хэсгийн тоглолт:
1.YI сарын 13 Франц- Швейцарь
2.YI сарын 19 Того- Швейцарь
3.YI сарын 23 Швейцарь- БНСУ

Германд хvрсэн зам:

1.Швейцарь-Фарерийн арал 6:0
2.Швейцарь-Ирланд 1:1
3.Израиль-Швейцарь 2:2
4.Франц-Швейцарь 0:0
5.Швейцарь-Кипр 1:0
6.Фарерийн арал-Швейцарь 1:3
7.Швейцарь-Израиль 1:1
8.Кипр-Швейцарь 1:3
9.Швейцарь-Франц 1:1
10.Ирланд-Швейцарь 0:0

Нэмэлт тоглолт:
1.Швейцарь-Турк 2:0
2.Турк-Швейцарь 2:2
СУРТАЛ
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Previous

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 66 guests
cron