Хєлбємбєгийн дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн ирэх онд ХБНГУ-д болно. Хєлбємбєг сонирхогчид тєдийгvй дэлхий даяар уг спортын халуун vйл явдлыг дєрвєн жилийн турш тэсэн ядан хvлээсэн гэхэд хилсдэхгvй.
Сурталчилгаа
Дєрвєн жил тутамд болдог дэлхийн хамгийн цуутай спортын vvх тvvхийг бид уншигчдадаа долоо хоног бvрийн лхагва гаригт цувралаар толилуулж байна. Энэ нvvрийг Д.Бат-Эрдэнэ хєтлєн явуулж байгаа юм.
Тав дахь удаагийн хєлбємбєгийн ДАШТ-ийг Швейцарь зохион байгуулахаар болсон. Мєнхийн тєвийг сахигч орон хэмээх энэ улсад Олон улсын хєлбємбєгийн холбооны штаб байрладаг бєгєєд 1950 онд FIFA єєрийнхєє vvсгэн байгуулагдсаны хагас зуун жилийн ойг тэмдэглэж байсан нь дээрх шийдвэрт нєлєєлсєн юм. Тvvнээс бус хойд Европын энэ жижигхэн улс хэзээ ч хєлбємбєгийн том гvрэн байсангvй. Гэхдээ санхvvгийн хувьд дэлхийд нэлээд жинтэй байр суурь эзэлдгийн хувьд анх удаа ДАШТ-ээс боломжийн хэмжээний орлого олсон хэмээн тэмдэглэгджээ. Чухам энэ л ДАШТ-ээс эхлэн дэлхийд анхны теле нэвтрvvлгийг цацаж эхэлсэн ба тусгай мєнгєн зоосуудыг vйлдвэрлэн худалдаалж эхэлсэн нь хєлбємбєг зохион байгуулагчдадаа цэвэр спортын аз жаргалаас гадна санхvvгийн ашиг хонжоо, ханамж єгч чадах юм гэдэг санаа бодлыг нээж єгсєн юм.
Хєлбємбєгийн нэр хvнд асар хурдтай єсч Ази (Япон, Солонгос), Африк (Египет) тивийн улсууд ч уг тэмцээнд оролцох єргєдлєє єгч эхэлсэн. Бас нэг онцлох vйл явдал мундиалийн ємнєхєн болсон бєгєєд FIFA-гийн домогт ерєнхийлєгч Жюль Риме “хаан ширээнээсээ” бууж Бельгийн иргэн Родольфо Селдрейерсд албан тушаалаа шилжvvлсэн байна. Шинэ ерєнхийлєгч юуны ємнє шигшээ тоглолтыг зохион байгуулах системд єєрчлєлт оруулах санал гаргасан бєгєєд ерєнхийдєє энэ систем одоо цаг хvртэл хэрэглэгдэж ирсэн, хэсэгт хуваагдан тэргvvн байрны хоёр баг нь цаашид олимпийн системээр тоглодог арга барилын эхлэл болсон юм. Мєн тvvнчлэн бvсийн тоглолтууд дууссаны дараа шигшээ тэмцээнд 16 баг шалгарч байхаар шийдвэрлэсэн бєгєєд 1982 оны Испанийн ДАШТ-ийг хvртэл энэ тоо єєрчлєгдєєгvй болно. Бас нэгэн шинэчлэл хийгдсэн нь бvх багийн хєлбємбєгчид хувцас хувийн дугаартай байх ёстой гэсэн дvрэм байлаа.
Ер нь энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн дэлхийн шилдэг багууд гуйлгалгvйгээр харин ч єєрсдєє “гуйж” байж их тэмцээндээ оролцдог болсон. Тэр vед Бразил, Франц, Австри, Уругвай, Унгар, Турк, Англи, Итали гэсэн улсууд дэлхийн шилдэг багууд хэмээн нэрлэгдэж хэсгvvдээ толгойлж байсан байх юм. Бразилийн шигшээд л гэхэд Жалма Сантос, Нилтон Сантос, Диди зэрэг ирээдvйн том одууд багтан, єєрсдийгєє дэлхийд таниулах аян замаа эхэлж байлаа.
Дэлхийн аваргын тэмцээнд нэг ч удаа євдєг шороодож vзээгvй Уругвайчууд анх удаа хєгшин Европт хєл тавьж vзэхээр болсон бол аварга болох багаар тэднийг биш Грошич Божик, Кочиш, Цибора, Пушкаш зэрэг одуудаас бvрдсэн гайхамшигт Унгарын багийг тvрvvлнэ гэж хєлбємбєгийн мэргэжилтнvvд vзжээ. Энэ л Унгарын шигшээ ДАШТ-ий ємнєхєн Английн шигшээг нутагт нь тэр тусмаа алдарт “Уэмблид” 6:3 харьцаагаар бут ниргэж тvvхэнд Английн багийг єєрийнх нь талбайд хожсон анхны баг хэмээн бичигдэж байсан. Унгарчууд 1950-1954 оны хооронд 32 удаа тоглохдоо 29 ялалт, гурван тэнцээ, нэг ч хожигдолгvйгээр дуусгаж байсан бєгєєд 144 удаа айлын хаалганд гоол оруулсан гайхамшигт vзvvлэлт гаргаснаас гадна 1952 онд зуны олимпийн наадмын аварга болж амжаад байв. Тэд ДАШТ-ийг ч “галзуу” эхэлж баруун Германы шигшээг 8:3, ємнєд Солонгосын шигшээг 9:0 харьцаагаар “арчаад” л єнгєрсєн юм.
Бусад хэсгvvдэд онцын сюрпризvvд болсонгvй, дунд шєвєгт Унгар, баруун Герман, Бразил, Югослав, Австри, Уругвай, Англи, Швейцарь шалгарав. Хамгийн сонирхолтой нь нутгийн эзэд болох Швейцарьчууд дэлхийн хоёр удаагийн аварга италичуудыг нэмэлт тоглолтын эцэст 4:1 харьцаагаар буулган авч дараагийн шатанд шалгарсан байна. Аргагvй л “гэрийн нохойн сvvл хойморт” гэдэг нь vнэн юм. Банк болон бяслагны орныхон дараагийн шатанд Австрийн багтай таарч хэдийгээр 3:0-ээр хожиж явсан боловч эцэстээ 7:5-аар хожигдон тэмцээнээ дуусгасан. Энэхvv хоккейн тэмцээнд л байдаг оноо дахин ДАШТ-д тохиолдоогvй бєгєєд ирээдvйдээ тохиолдохгvй ч байж мэднэ. Уругвайчууд Английг 4:2-оор хялбархан буулгаж авсан бол Унгар-Бразилын багуудыг хожим тvvхэнд “Берны хажуу дахь тулаан” хэмээн нэрлэсэн тоглолт хvлээж байв. Ээлжилж гоол хийсээр 4:3-аар Европын баг нь ялсан энэ тэмцээний дунд vеэс эхлэн байн байн нударга зєрvvлэх явдлууд гарч шvvгч Артур Эллис гурван ч удаа улаан хуудас, тоолж барамгvй олон шар хуудас “бэлэглээд” зодооныг зогсоож чадсангvй. Тэмцээний дараа хувцас солих єрєєнд хожигдсон уураа барьж ядах бразилчууд “боксын” тэмцээнийг дахин vргэлжлvvлж хоёр багийн дасгалжуулагч эмч, туслахууд гээд бvгдээр оролцсон нvсэр том нанчилдаан болсон бєгєєд энэ vйл явдал нь ДАШТ-ий тvvхэнд нэгэн хар хуудас болон vлджээ.
Унгарын гайхамшигт багийг хагас шигшээд дэлхийн аварга Уругвай хэмээх бас л хэцvv даваа хvлээж байв. Энэ тоглолтын зvvн Европын баг 4:2-оор дуусгаж аваргын тєлєє тоглох эрхтэй болсон юм.
1954 оны долдугаар сарын 4-нд 62 мянган vзэгчдийн ємнє унгарчууд хэсгийн тоглолтдоо 8:3-аар хожиж байсан Германы багтай дахин учрах нь тэр. Тоглолт эхлээд удаагvй байхад л 2:0-ээр унгарчууд хошуучилж эхэлсэн бєгєєд тухайн vед тэд хэрхэн алтан цомыг тэргvvн дээрээ єргєн баярлан хєєрцєглєх талаар бодоод эхэлчихсэн байсан биз. Гэвч германчууд угийн тэвчээртэй, тооцоотой, хэзээд сэтгэлээр унана гэдгийг мэддэггvй хvмvvс хойно тоог тэнцvvлээд зогссонгvй, тоглолт дуусахаас зургаан минутын ємнє Ран хожлын бємбєгийг эсрэг багийнхаа хаалганд хийснээр анх удаагаа дэлхийн аварга болж билээ. Хєєрхий унгарчууд дєрвєн жилийн турш хожлын горыг амсч vзээгvй явсаар хамгийн чухал тоглолтдоо хожигдон дахин олдохгvй том аз жаргалаа єєрєєсєє хамаагvй сул, гэхдээ нарийн зохион байгуулалт, дэг журамтай багт алдаж орхисон нь энэ.
Дайнд ялагдсан Германы ард тvмэнд, Герман улсад энэ ялалт эдийн засаг, ухамсар, улс тєрийн асар том тvлхэц болж хєл дээрээ хурдан босох бололцоог олгосон юм.
“Швейцарь-1954”-ын арван сонирхолтой баримт
Австри, Швейцарийн тоглолтын vеэр нийт 12 бємбєг хаалганд орсон. Энэ рекорд ХХ зуунд л лав эвдэгдээгvй юм.
Швейцарийн ДАШТ-ий vеэр нэг тоглолтод оруулсан гоолын тоо 5,38 байсан нь мєн л урд хожид сонсогдоогvй дээд амжилт болсон.
Анх удаа багууд хэсгийн тэмцээнд хоёр хоёр тоглолт зохиосон. Багуудын оноо тэнцсэн тохиолдолд маргааш нь нэмэлт тоглолтыг зохиохоор шийдвэрлэж байжээ.
Ийм нэмэлт тоглолтын эцэст Швейцарь, баруун Герман хоёр дараагийн шатанд шалгарч байжээ.
ДАШТ-ий тvvхэн дэх 100 дахь тоглолт болж єнгєрсєн. Энэ тоглолт нь гуравдугаар vеийн тєлєєх Австри-Унгарын тэмцээн байлаа.
Дээрх тоглолтод австричууд ялсан бєгєєд энэ нь тэдний хувьд анхны хvрэл медаль байсан юм.
Анх удаа хєлбємбєгчдийн хувцсанд номер бичигдэж эхэлсэн.
Анх удаа цэнхэр дэлгэцээр ДАШТ-ий vйл явдлыг нэвтрvvлж эхэлсэн.
Аварга багийн дасгалжуулагч Йозеф Гербергер анх удаа гурван удаагийн ДАШТ-д оролцсон дасгалжуулагч гэсэн гуншинг хvртсэн.
Урдах ДАШТ-vvдийн адил финалд тоглож буй хоёр багийн хэн эхэлж гоол оруулсан нь тєгсгєлдєє хожигддог уламжлал давтагдсан.
“Швейцарь-1954”-ын тоо баримт
-1954 оны зургадугаар сарын 16-наас долдугаар сарын 4 хvртэл vргэлжилсэн
Оролцсон багийн тоо 16
Европоос 12
Ємнєд Америкаас 2
Хойд Америкаас 1
Азиас 1
Нийт тоглолт 26
Нийт гоол 140
Торгуулийн цохилт 8
Зохиогдсон хотуудын тоо 6
Тоглолт зохиогдсон стадионы тоо 6
Хамгийн их vзэгчид 65000
Хамгийн бага vзэгчид 3000
Шилдэг довтлогч:
Кочиш (Унгар) 11 гоол