МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД АНХНЫ ЕВРОПЫН ГУРАМСАН ГОЛ ЦОМ ХҮРТСЭН БАГ!!!! (Аваргуудын лиг шинэ бүтэцтэй болсоноос хойш)Хагас шигшээ тоглолтонд Ювентусийн эсрэг хийсэн ширүүн тоглолтонд багийн ахлагч Рой Кийн болон Паул Скоүлз нар ээлжит шар хуудасаа авч шигшээ тоглолтонд тоглох боломжгүй болсон нь Юнайтедийн дундын шугамыг эрс сулруулаад зогсохгүй Юнайтедийн алдарт 7 номер Дэвид Бэкхэм өөрийн тоглоод байдаггүй төвийн хагас хамгаалалтын байралалд тоглохоор гарч иржээ..
.. Тоглолтын 6 дахь минут. Юнайтедийн хамгаалагч Жонсен Мюнхений эвгүй сөрөг довтолгоог 16-ийн шугамын гаднахан талд алдаагаар зогсоолоо. Торгуулийн цохилтыг Баслер хаалтны гадуур Шмэхэлийн их талд эвлэгхэн өнхрүүлчих нь тэр. Гоооол 0-1... Тоглолтын эхний хагаст тооны харьцаа ахиж өөрчлөгдсөнгүй.
.. Тоглолтын 67 дахь минут. Алекс Фергусон довтолгоондоо хүч нэмэхээр Тедди Шэрингэмийг Еэспер Бломквистээр сэлгэн оруулж ирлээ.
.. Тоглолтын 81 дэх минут. Алекс Фергусоны сүүлийн найдвар болох Оль Гунар Сольшар, Энди Коулаар сэлгэгдэн орж ирлээ. Орж ирүүт 2-3 боломжийн мөргөлтийг Баваарын баавгай Каннруу чиглүүлж амжлаа.
.. Цагны шүүгч нааш алхаж харагдана. Аль хэдий нь үндсэн цаг дуусчээ. Нэмэлт 3 минут сунгалаа. Юнайтедийн сүүлчийн гэж хэлж болохоор боломж, бөмбөг булангийн цохилт боллоо. Энэ үед Дэлдэн чихт дээр аль хэдийн Байрний өнгөөр будаад эхэлж байв. Булангаас Бэкхэмийн цохисон бөмбөг бужигнаан дундаас 16-ийн гадна зогсож байсан Райн Гийгсийн баруун хөл дээр ирэх нь тэр. Гийгзнийн хальт цохисон бөмбөг сэлгээгээр орж ирсэн Тедди Шэрингэм дээр Шэрингэм энэ боломжийг алдсангүй. Гоооооооооооол 1-1. Цэнгэлдэхийн нэг тал тэр чигээрээ улаанаар эргэлдэж, байна. Мюнхенийхэн гүн шоконд орох нь тэр. Тоглолт арай дуусаагүй байна. Ахиад ганц довтлуулах бололтой. Оле зүүн жигүүрээр бөмбөгтэй орж байна. Бөмбөгөө булангийн цохилт болгож чадлаа. Дэвид Бэкхэм булангаас цохилоо. Тавын шугам дээр нөгөөх Шэрингэм бөмбөгийг толгойгоороо цааш нь ивж өглөө. Цаана нь Оле байна. Оооооолееееееееее.....
2011 оны 5-р сарын 14, Англи, Блакбөрн, Эвүүд Парк. Английн премиер лигийн 37-р тойргийн тоглолт. Блакбөрн – Манчестер Юнайтед
Энэ тоглолтоос 1 оноо авахад л чөтгөрүүд лигийн аваргын болзол хангах юм. Тоглолтын салхийг 20 дахь минутанд талбайн эзэд, Эмертон нээлээ.Чөөгийнүүд бөмбөг илүү эзэмшин тоглож байгаа ч талбайн эзэд үе үе эвгүй довтолгоонууд хийсээр байна.
.. Тоглолтын 72 дахь минут. Гоалын одтой Чичарито маань 16 дотор Роверсийн хаалгач Паул Робинсонтой туллаа. Чичарито уначихлаа. Тэр Чичаритод бага зэрэг хүрсэн харагдаж байна. Талбайн шүүгч Фил Дауд хажуугийн шүүгчтэй зөвлөлдөж байна. Торгуулийн цохилт. Цохилтыг Юнайтедийн ирээдүйн домог Уэйн Рүүний хийчихлээ. 1-1. Тоглолт дуустал үр дүн ахиж өөрчлөгдсөнгүй.
Ингэснээр Английн хөлбөмбөгийн лиг Премиер лиг нэртэй болж, шинэ бүтэцтэйгээр тоглодог болсоноос хойшхи 19 дэх улиралд Манчестер Юнайтед клуб 19 дэх түрүүгээ хүртэх нь тодорхой болж мөнхийн өрсөлдөгч Ливэрпүүлийн өмнө гишгэж АНГЛИЙН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БАГ БОЛЛОО.
2016 оны 5-р сарын 21. Лондон, Уэймбли цэнгэлдэх. Хөлбөмбөгийн түүхэн дахь хамгийн хөгшин цомын тэмцээний шигшээ тоглолт. Манчестер Юнайтед – Кристал Палас.
Тэнцүүхэн үргэлжилсэн тоглолтын 78 дахь минутанд Кристал Паласын Жэсон Пунчэёон зүүн хурц өнцгөөс тоглолтын эхний гоалыг хийлээ. Менежер Ален Пардев бүжиглэж харагдана. Аргагүй тэд клубийн түүхэн дэх анхны том цомоо хүртэхэд ердөө 10 гаруй минут тэсэх л үлдлээ.
.. Тоглолтын 81 дэх минут. Рүүнийгийн баруун жигүүрээс хаясан хөндлөн дамжуулалтыг Феллайны цээжээрээ шууд цаанаа байсан Матад буулгаж өглөө. Мата бөмбөгийг газар унагалгүй шууд хаалга руу цохилоо. Гооооол. 1-1. Тоглолт ахин шинээр эхэлнэ. Цаг сунгахаар боллоо.
.. Тоглолтын 106 дахь минут. Кристал Паласын эвгүй нэгэн сөрөг довтолгоог Крис Смоллинг алаадгаар зогсоож, улмаар тоглолтын 2 дахь шар картаа хүртэн талбайг чөлөөллөө. Чөөгийнүүд 10-уулаа улдлээ.
.. Тоглолтын 110 дахь минут. Антонио Валиансиа баруун жигүүрээс доогуур хөндлөн дамжуулалт хаялаа. Паласын хамгаалагчийн цэвэрлэсэн бөмбөг 16-ын шугамын урдхан зогсож байсан Хэсэ Лингард дээр ирж байна. Лингаард бөмбөгийг мөн л газар буулгалгүй хаалга руу цөм цохилоо. Гооооооол....
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ХӨЛБӨМБӨГИЙН ХАМГИЙН ХӨГШИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭН, АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЦОМД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БАГ -12 (Арсеалтай хамт)
ИРЭХ УЛИРАЛД.
#ОНЦГОЙ
Та нар намайг битгий хамраа сөхсөн нөхөр гэж бодоорой. Гэхдээ би зүгээр л нэг лонхноос гараад ирсэн нөхөр биш, би бол Европын аварга, би бол ОНЦГОЙ НЭГЭН. – Жозе Моуриньо
#МАЙНДГЭЙМ
Тоглолтын өмнөх хэвлэлийн хуралд явж байх тэр үед миний толгойд тоглолт аль хэдийн эхэлсэн байдаг. – Жозе Моуриньо
#ЗАЛУУС
Залуу тоглогчид бол яг л тарвас шиг. Тарвасыг зөвхөн зүсээд амталж байж л амтыг нь 100 хувь мэдэрдэгтэй адил. – Жозе Моуриньо
#ЯЛАЛТ
Бид яаж тоглох нь тийм ч чухал биш. Хэрвээ чамд Феррари, надад нэг жижиг машин өгөөд чамтай уралдаж түрүүл гэвэл би чиний дугуйг хагалж, банкинд чинь элсэн чихэр хийх болно. – Жозе Моуриньо
#ЭГО
Намайг 17той байхад Арсен Вэнгэр Арсеналд ирж шалгуулахыг хүссэн. Би очоогүй. Учир нь Залатан шалгуулдаггүй. – Златан Ибрахимович
#ХЭВЛЭЛИЙНДАЙН
Намайг худалдаж авч байгаан нь Машинаар бол Ферраритай боллоо гэсэн үг. Феррари унаж байгаа хүн дээд зэргийн бензин хийж, хурдны зам дээр гараад хаазаа тултал гишгэдэг. Пэп дизель хийчихэээд хөдөө замд хий эргэсээр байгаад таарлаа. Тэр ингэж байхаар фиат худалдаж авах байсан юм. – Златан Ибрахимович
Заза нэг иймэрхүү онцгой улирал хүлээж байна шүү биднуусыг. Өнөөдөр Комьюнити шийлдээр улирал албан ёсоор эхэлж байна уу? Нээрээ багийн танилцуулга нтр хармаар байвал гүүглдэж бариад үзчээрэй.
Глори Глори ЮНАЙТЕД!!!