За ингээд домогт клубынхээ шинэ улирлын топикийг нээеэ!
2006/2007 улирал тун амжилттайгаар сагс болон хөлбөмбөгийн баг тус тусын лигийнхээ 30 дахь удаагийнхаа түрүүг авж 21 жилийн тохиолдоогүй байсан даббль хийсэн билээ... Мөн бүтэн Капелло-н хамгаалах тактик Бекс Рүүд Карлос тэргүүтний гайхалтай тоглолтын ачаар 3 жил хүлээлгэсэн Ла лигийн цомыг авчирсан ч мөнхийн довтолж тоголдог Реалд энэ хангалттай байсангүй Капеллогоо 2 дахь удаагаа цом авсны дараа нь явуулж оронд нь ' the Blond Angel , хэмээн нэрлэгддэг Барса Реалын тоглогч асан Герман мэргэжилтэн Бернд Шустерыг шинэ улирлын коучээр томиллоо. Ингээд түүний тухай товчхон...
Бүтэн нэр: Бернд Шустер
Хоч: The Blond Angel
Төрсөн огноо: 1959/12/23
Төрсөн газар: Аугсбурго,Герман
Байрлал: довтолгооний хагас
Герман улсын Аугсбурго хотод 1959 оны 12 сарын 23 нд төрсөн, 13 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн тэрээр 18 настайгаасаа олны анхаарлыг татаж эхэлжээ.... Багаа удирдан зохион байгуулах өндөр чадвартай түүнийг багтаа элсүүлэхийн төлөө Мюнхэн тэргүүтэй олон баг өрсөлдөж байсан ч сонирхогчийн Augsburg багаас Колн клуб багтаа элсүүлсэн юм. Тун удалгүй шигшээдээ уригдах болж 20 настайдаа 1980 онд Италид болсон Европын аваргад багтайгаа түрүүлж өөрөө тухайн жилийнхээ Европын шилдэг тоглогчид дэд байр эзэлсэн байна. Тэр зундаа Испанийн алдарт Барселонад уригдан 8 жилийг өнгөрөөхдөө 1 удаагийн лигийн аварга, 2 удаагийн Хааны цом, 1 удаагийн Испанийн суперцомын эзэн болжээ... 1987 оноос тухайн үеийн Барсагийн ерөнхийлөгч Лиус Нунезтэй таарахаа больсон ба 1988 онд гэрээгээ сунгалгүй өст Ривал Реалын эгнээнд нэгджээ... Ирсэн жилдээ багаа удирдан Ла лигийн аваргыг рекорд 107 гоолтойгоор болоход ихээхэн тус хүргэсэн юм...Дараа жил нь ч лигийн аварга болсон ба 30 настай түүнийг байрыг шинэ од Румины Хаги булаан авснаар хотын өрсөлдөгч тухайн үед хямралд ороод байсан Атлетико руу явуулжээ... Тэнд 3 жил орчим амжилттай тоглож баг нь хамралаас гарсан байна. 1993 - 1996 хооронд нутгийн Леверкузендээ амжилттай хүчин зүтгэсэн түүнийг 1994 ДАШТ-д дуудах талаар яригдаж байсан юм... 1996 онд зодог тайлсан ч Мексик, АНУ-д дахин нэг жил тоглож байжээ.. Ла лигид 316 тоглолтонд 87 удаа гоолдсон бол нийтдээ 450 тоглолтонд 105 удаа гоол оруулжээ...
1997 оноос дасгалжуулагчийнхаа гарааг Германы 2-р лигийн Фортуна Колн баг-г удирдан эхэлж багаа 5-р байрт оруулж байсан ажээ... 1998-99 оны улирал дээд лигийн Колн багыг удирдсан ч баг нь санхүүгийн орсны улмаас халагдан 2001 оноос Испанийн Херез багыг 2 жил удирдан Ла лигид дэвшүүлсэн юм. 2004 оноос шинэхэн дэвшсэн Левантег толгойлон 10 т оруулсан ба 2005 оноос бас шинэхэн дэвшсэн Хетафед иржээ...Эхний жилдээ 9т оруулсан ба энэ үеэс л Калдероны анхаарлыг татаж эхэлсэн билээ...06/07 оны улирал мөн л амжилттай удирдаснаар довтолгоо голлон, бөмбөгөө илүү эзэмшиж тоглох дуртай түүнийг Калдерон Реалын коучээр зарлав.... Жижиг клубуудыг тун амжилттай удирдсан түүнийг агуу Реалыг маань хэрхэн удирдахыг залибран харж л суухаас...
Амжилтаас:
3 удаагийн Ла лигийн аварга:
1 FC Barcelona - 1985
2 Real Madrid - 1989 , 1990
6 удаагийн Хааны цомын аварга :
3 FC Barcelona - 1980-1981, 1982-1983 , 1987-1988.
1 Real Madrid - 1989
2 Athletic one of Madrid - 1991 , 1992.
2 удаагийн Испанийн Супер Цом:
1 the FC Barcelona - 1984.
1 Real Madrid - 1990.
1980 оны Европын аварга - (Герман) - 1980
1980 оны Европын 2 дахь шилдэг тоглогч мөнгөн бөмбөг, 1981ь1985 онуудад Европын 3 дахь шилдэг тоглолгчид олгодог Бронзе бөмбөгийн шагналыг тус тус хүртэж байээ...