Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Nomer 10 » Tue Feb 20, 2007 7:58 am

a_odko wrote:Реал Мадрид - Бавариа Мюнхэний анхны тулаан.

Хамгийн эхний тулаан нь 1976 оны 3 сард 21 дэх удаагийн Европын Аваргуудын цом буюу Аваргуудын лиг-н хагас шигшээ д таарч байжээ. Өмнөх жил нь Мюнхэн түрүүлээд байсан юм.
Image

эхний тоглолт Bernabéu-д болжээ.
Real Madrid: Miguel Ángel; Sol, Benito, Camacho, Rubiñán; Netzer, Del Bosque, Velázquez (Vitoria, min. 34); Santillana and Roberto Martínez (Guerini, min. 64).

Bayern Munich: Maier; Hansen, Beckenbauer, Horsman, Dümberger; Roth, Schwarzenberck, Hoeness; Kapellman, Muller and Rummenigge.

Тоглолт эхлээд 8 минутын дараа манай Roberto Martínez гоолдсон боловч нэгдүгээр хагас завсарлахаас өмнө Muller оноог тэнцүүлжээ.
2-р хагаст харамсалтай нь Реал-н гол тоглогч нар болох Roberto Martínez, Velázquez нар-г эсрэг багых нь гэмтээж ...ингээд энэ тоглолт тэнцээгээр дуусжээ.
Тоглолт дууссан шүгэл үлээмэгц эгдүүцсэн Реалын фэн талбайд орж ирэн нилээд том үймээн үүсгэсэн ба түүнийг реалын түүхэнд Madman of the Bernabéu гэж нэрлэдэг юм байна.
Үүнээс болж УЕФА-с манайхыг 3 тоглолт өөрийн стадионоос дор хаяж 300 км зайтаа тоглолт явуулахаар болгож мөн санхүүгийн хэд хэдэн хориг торгуул авсан байна.


Хариу тоглолт 1976 оны 4 сарын нэгэнд Мюнхэн- Олимп-н стадионд болсон ба өмнөх тоглолтонд болсон үймээнээс шалтгаалан хүндхэн уур амьсгалд болсон ба тухайн үед Реалд тоглож байсан 2 герман тоглогч болох Breitner болон Netzer нарыг стадионд цугларсан 74000 үзэгц эсэргүүцэн хашгирч.. юм шидэж байсан байна.
тоглолтын 9 , 31 дэхь минутанд Германы алдарт Muller 2 гоол хийсэн ба манай алдарт тоглогч Amancio улаан хуудас авч талбайгаас хөөгдөснөөр тэрээр тун хар дурсамжтай өөрийн Европын тэмцээний сүүлийн тоглолтоо дуусгаж байжээ.. Ингээд Мюнхэн дараагийн финалд шалгарч Мадрид нутаг буцаж байжээ...

Bayern Munich: Maier; Hansen, Beckenbauer, Horsman, Dümberger; Roth, Schwarzenberck, Hoeness; Kapellman, Müller and Rummenigge.

Real Madrid: Miguel Ángel; Sol, Benito, Pirri, Camacho; Breitner, Del Bosque, Netzer; Amancio, Santillana (José Luis, min. 63) and Guerini.



Реал Мадрид - Бавариа Мюнхэний хоёр дахь тулаан.

Реал болон Мюнхэн- 2 дахь учраа 1987 оны 4 сард Европын цомын хагас шигшээд таарч байжэ. Эхний тоглолт Мюнхэн- Олимп-н цэнгэлдэхид болсон ба энэ тоглолтын шүүсэн Шотландын шүүгч Валентино-н булхайтаа алдаатай шүүлт тоглолтонд нөлөөлж Реал 4-1 р хожигдож байжээ.

Эхний тоглолтын бүрэлдэхүүн:
Bayern München: Pfaff; Nachweit, Augenthaler, Eder, Brehme; Wollfarth, Matthaus, Pfugler, Dofner; Hoeness and Rummenigge (Linde, 65').

Real Madrid: Buyo; Chendo, Mino, Sanchís, Camacho; Míchel, Gallego, Gordillo; Juanito, Santillana (Solana, 73') and Butragueño (Pardeza, 91').

Талбай дээр эсрэг багын алдарт Matthaus-н жүжүглэлтээс болж Реалын Juanito болон Mino нар талбайгаас хөөгдсөн ба шүүгч Реалыг ихээхэн эргэлзээтэй 2 торгуулын цохилтоор торгож.., эсрэг багых нь гарцаагүй отон байсан нэг гоолыг тооцжээ. Ингээд үндсэндээ Мюнхэн дараагийн шатанд шалгарсан байна.
тоглолтын дараа тухайн үеийн Реалын коуч Leo Beenhakker: Шүүгч маш шударга бус байлаа. улаан хуудас .. алдаатай торгуулын цохилт тоглолтыг бүх тийш нь шийдлээ. Үндсэндээ бид маш хүнд нөхцөлд тоглож хожигдлоо гэж байжээ..


Image
Мюнхэнд болсон хэцүүхэн тоглолтын дараа 1987 оны 4 сарын 22нд Santiago Bernabéu-д Мюнхэн-г хүлээн авч тоголлоо.. өмнөх тоглолтоос шалтгаалан мөн л цэнгэлдэхид халуухан байдалтай тоглолт эхэлжээ. Реалыхан бүх талаар давамгайлж тоголсон ба Мюнхэн-хэн бүхэлдээ хамгаалж байжээ. Олон боломж гарч байсан ч зөвхөн нэгийг нь л Santillana ашиглаж 1-0 хожиж байжээ.. Тоглолт ч нилээд олон шар хуудастай болсон ба уурсан бухимдсан Реалын фанатууд Мюнхэн- тоглогчид руу үлэмж тооны юм шидэж тэдгээрийн нэг нь Мюнхэн- хаалгач Pfaff -г онож хүндхэн гэмтээж байжээ.. энэ бүхний буруу Францын шүүгч Vautrot-т оногдож УЕФА түүнийг торгож байжээ.

Тоглолтын дараа манай экс ерөнхийлөгч Ramón Mendoza хэлэхдээ: “Vautrot is a pink shrimp with a bad temper towards anything Spanish."

Тоглолтын бүрэлдэхүүн:
Real Madrid: Buyo; Chendo, Gallego, Sanchís, Camacho; Míchel, Martín Vázquez (Pardeza, 59'), Gordillo; Butragueño, Santillana and Hugo Sánchez.

Bayern München: Pfaff; Nachweit, Augenthaler, Pflugler, Eder; Brehme, Wollfarth, Winkikofer, Lunde; Kogl and Hoeness.

Ингээд 2 дахь удаагаа Мюнхэнд хагас шигшээд хожигдлоо.



Реал Мадрид - Бавариа Мюнхэний 3 дах тулаан.
Image

1987/88 улирлын Европын цомын хэсгийн тоглолонд Марадона-н Наполи..,болон Порто-г хожсоны дараа Реал энэ тэмцээнд түрүүлэх хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулаад байлаа.

1/8 шигшээд 1988 оны 3 сарын 22нд Мюнхэний Олимпийн цэнгэлдэхид болсон тоглолтонд нутгийн баг илүүрхэн тоглож Pfluger болон Eder нар эхний үед гоолдож.. 2-р хагас-н эхний минутанд л Wollfarth гоолдосноор Мадридыхны хожих найдварыг үгүй хийгээд байлаа. Гэсэн ч тоглолт дуусах 10 минутанд Butragueño нар Hugo Sánchez 2 гайхамшигтай гоол хийж найдвараа дараагийн тоглолт хүртэл хэвээр үлдээжэ.

Bayern Munich: Pfaff; Flick, Augenthaler, Eder, Pfluger; Brehme, Nachweit, Matthaus, Wollfarth; Kogl and Hughes.

Real Madrid: Buyo; Chendo, Tendillo, Sanchís, Camacho; Míchel, Jankovic, Martín Vázquez, Gordillo; Butragueño (Santillana, 89') and Hugo Sánchez.



Хариу тоглолт болох Саньтяго Бернабеуд хожихын хүсэлд автсан фэнүүд нь бүгд цагаан хувцас өмсөж тоглолт эхлэхээс 3 цагийн өмнө цэнгэлдэхээс тэнгэр луу гэрлээр Реалын эмблем-г тусгаж байлаа.

Реал Мадридыхан ч учраагаа бүхэл бүтэн 90 минутын турш бүх нөхцөлд илүүрхэн тоглож Мюнхэний хамгаалагч Flick -н алдааг ашиглан Jankovic гоолын салхийг хагалж Míchel 1-р хагас дуусах мөчтэй зэрэгцэн оноог ахиулснаар эхний хасас өндөрлөхөд Мадрид дараагийн шатанд шалгарах нь тодорхой болоод байв.
2 хагаст Реалын давамгайлал үргэлжлэн Rafael Gordillo гайхамшигтай гоол хийснээр хүчирхэг Мюнхэн-хнийг нутаг буцаав.

Real Madrid: Buyo; Chendo, Tendillo, Sanchís, Camacho; Míchel, Gallego, Jankovic, Gordillo; Butragueño (Solana, 89') and Hugo Sánchez.

Bayern Munich: Pfaff; Winklofer (Rummenigge, 57'), Augenthaler, Eder, Pflugler; Brehme, Flick, Matthaus, Wollfarth; Kogl (Eck, 68') and Hughes.


Хагас шигшээд ПСВ Эйндховен-г хожсон ч финалын тоглолтонд азгүйтэж байжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue Feb 20, 2007 7:59 am

a_odko wrote:Реал Мадрид - Бавариа Мюнхэний 4 дэх тулаан.

Image


Жон Бенжамин Тошак-н удирдлаган доор Реалыхан эхний группын тоглолондоо Порто., Олимпиакос , Мольде нартай энг группт орж 4 ялж 1 тэнцэж 1 хожигдож нэгээр шалгач байжээ.
1999 оны 11 сарын 17 нд багын удирдлага болон зарим тоглогчидтойгоо таарамж муутай байсан Ж.Бенжамин-г халж оронд нь хуучин Реалын тоглогч Висент Дэль Боскэ-г дасгалжуулагч болгожээ.

Бэскэ-н удирдлаган доор 2 дахь группын тоглолтууддаа Динамо Киев.. Росенборг-г хожиж 6 оноо авсан ч Мюнхэн- эсрэг амжилтгүй тоглож нутагтаа 4-2.., Германд 4-1 р хожигдож, Бернабеуд Киев-н Динамотой тэнцсэнээр Норвеги руу зөвхөн хожих зорилготой л явсан байна. Раулын ганц гоол асуудлыг шийдэж хэсгээс 2-р шалгарчээ.

Хасагдах шатний эхний тоглолонд Английн алдарт МЮ-г нутагтаа хүлээн авч 0-0 р тэнцэж Олд Траффорддод нь 3-2 р хожсоноор хагас шигшээд Мюнхэнтэй дахиад таарах нь тэр. Шинэхэн коуч Боскэ-н удирдлаган доорх 2 сарын өмнөх Реалын хажууд энэ үеийн Реал үнэхээр хүчирхэг болоод байлаа.
Бернабеуд тоголсон эхний тоглолтондоо л Реал илүүрхэж 4 дэхь минутанд Анелка.., 30 минд Жэремиес авто гоол хийснээр 2 гоолын давуутай Герман луу явах болжээ.

Real Madrid: Casillas; Míchel Salgado, Iván Campo, Karanka, Roberto Carlos; McManaman, Helguera, Redondo; Raúl, Morientes (Savio, min. 61) and Anelka (Balijc, min. 80).

Bayern Munich: Khan; Babbel, Jeremies, Linke, Lizarazu; Salihamidzic, Fink, Tarnat, Scholl, Elber (Jancker, min. 75) and Paulo Sergio.



Германд болсон дараагийн тоглолонд Мюнхэний Яанкер эхэлж гоолдсон боловч энэ давамгайлал удаан үргэлжилсэнгүй 30 минд Анелко гоолдож тэнцүүллээ. Мюнхэн-хэнд хожихын тулд 3 гоол хийх хэрэгтэй байсан ч Элбер л нэг гоол хийснээр Реалын ялалтаар өндөрлөж байв.

Bayern Munich: Khan; Babbel, (Salihadmizic, min. 60) Andersson, Kuffour, Lizarazu; Effenberg, Jeremies (Fink, min. 69), Paulo Sergio; Scholl, Elber and Jancker (Santa Cruz, min. 78).

Real Madrid: Casillas; Geremi, Iván Campo, Julio César, Roberto Carlos; McManaman (Balijc, min. 90), Helguera, Redondo; Raúl, Anelka (Sanchís, 89) and Savio (Karembeu, min. 80).


Ингээд 2000 оны 5 сарын 9нд Парист болсон Финалын тоглолонд нутаг нэгт Валенситай таарч энэ нь анх удаагаа 2 Испаний баг болон Дэлхийд анх удаагаа нэг нутагийн баг финалд таарч буй тохиолдол болжээ. Реал Мадрид 3-0 р бут ниргэснээр 8 дахь удаагаа Европын аваргууд боллоо...
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue Feb 20, 2007 8:00 am

a_odko wrote:Реал Мадрид - Бавариа Мюнхэний 5 дах тулаан.
Image
Өмнөх жилийн аврага Реалыхан 2000/01 оны улирал ч тун хүчирхэг байлаа. Тэд эхний хэсгийн тоглолтонд Спартак Москва, Леверкузин, Спортинг Лиссабон зэрэг багыг түвэггүй хожиж дараагийн хэсэгт Леедс , Андерлект, хүчирхэг Лациог удаа дараалан хожиж хэсгээ тэргүүлж байжээ.

Хэсгээс гараад Galatasaray-тай таарч Туркд 3-2 р хожигдсон ч нутагтаа 3-0 р бут ниргэн сэмифиналд Мюнхэнтэй дахин таарлаа. Нөгөө талд Ваденсиа Леедс таарч өмнөх жилийн финал дахин давтагдах нь хэмээн шуугиж байжээ.

Бүхий л улирлын турш гайхалтай тоглолт үзүүлж байсан Мадридыхныг Саньтяго Бернабеудаа хожигдоно гэж хэн ч бодохгүй байлаа.
Тоглолт эхлээд л Реалыхны бүх довтолгоог алдарт Оливер Канн зогсоож байжээ. Эхний хагас 0-0 р өндөрлөсөн ч 2-р хагас эхлээд л Элбер гайхамшигтай гоол хийж оноогоо ахиуллаа. Боскэ-н тоглогчид довтолсоор байсан ч Канн-г давж чадсангүй Германчууд хожлоо өвөртлөн нутгийн зүг жолоо заллаа.

Real Madrid: Casillas; Míchel Salgado (Munitis, 77'), Hierro, Karanka, Roberto Carlos; McManaman, Helguera, Makelele; Figo, Raúl and Savio (Guti, 55').

Bayern Munich: Khan; Sagnol, Kuffour, Linke, Lizarazu; Jeremies, Salihadmizic, Effenberg, P. Anderson; Scholl (Paulo Sergio, 72') and Elber (Jancker, 74').



Германд зөвхөн хожихын төлөө ирсэн Мадридчууд довтолсоор байсан ч 8 дахь минутанд өнөөх Элбер гоолдлоо.. Фиго тоог тэнцүүлсэн ч 35 минд Жэремис гоолдосноор Мюнхэнчүүд финалд Валенсиатай тоглох тизээ авчээ...Тэд аврага болсон билээ.

Bayern Munich: Khan; Sagnol, Kuffour, Linke, Lizarazu; Jeremies (Sforza, 70'), Salihadmizic, P. Anderson, Hagreaves; Scholl (Santa Cruz, 59') and Elber (Zickler, 86').

Real Madrid: Casillas; Míchel Salgado, Hierro, Karanka, Roberto Carlos; McManaman (Savio, 61') Helguera, Makelele; Figo, Raúl and Guti.

Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue Feb 20, 2007 8:02 am

a_odko wrote:Реал Мадрид - Бавариа Мюнхэний 6 дах тулаан.
Image
2001/02 улирлын аваргуудын лигийн эхнхий хэсгийн эхний тоглолтоо 2001 оны 9 сарын 11 нд Ромд Олимпик цэнгэлдэхид Капелло-н Ромаг 2-1 р хожиж гараагаа эхэлж байжээ. Локомотив болон Андерлект-г хожиж дараагийн хэсгийн тоглолтондоо ч Панатинайкос , Спарта Прага, Портог хожин хэсгээ тэргүүлжээ.

8/1 шигшээд эртний өрсөлдөгч Мюнхэнтэй таарлаа.
Эхний тоглолт Германд болж Реалыхан тааруу тоголсон ч 11 дэхь минутанд Жэреми Канны хаалгыг гоолоор мялаахад Олимпийн цэнгэлэдхид цугалсан үзэгчид чимээгүй болж байжээ.

Мюнхэн-хэн довтолсоор 70 минд 11 метрийн торгуулын цохилт цохих эрхтэй болж, Effenberg-н цохилтыг César хаасан ч Effenberg 12 минутын дараа оноог тэнцүүлжээ. Тоглолтын цаг дуусах мөчид Elber бөмбөг-г гараа оролцуулан авч Hierro.-г хуурснаар Pizarro-д дамжуулан хожлын гоолоо хийлээ.

Bayern Munich: Kahn; Sagnol (Pizarro, 62'), Kuffour, R. Kovac, Lizarazu; Hargreaves, Effenberg, Jeremies (N. Kovac, 82'), P. Sergio (Salihamidzic, 62'); Santa Cruz and Elber.

Real Madrid: César; Míchel Salgado, Hierro, Pavón, Roberto Carlos; Geremi (Flavio, 82'), Makele, Helguera, Zidane (McManaman, 75'); Raúl and Solari.




Өмнөх тоглолтондоо 2-1 хожигдосон.., Мөн Мюнхэн- Salihamidzic: Реалыхан хожигдоод эхлэхээрээ өмдөндөө дусаах шиг болдог гэж хэлсэн нь Саньтяго Бернэбеу-даа хийх хариу тоглолтонд Реалыхан болон фэнүүдых нь хожих хүслийг улам ихэгсгэж байлаа.

Хүссэн ёсоор Мадридыхан илүүрхэн тоглож 69 , 85 минд Элгүэра болон Гүти-н гоол Кассиласын гайхалтай тоглолтын ачаар дараагийн шатанд шалгарчээ.

Real Madrid: César; Míchel Salgado, Hierro, Helguera, Roberto Carlos; Figo (Geremi, 89'), Makelele, Zidane, Solari; Raúl and Morientes (Guti, 80').

Bayern Munich: Kahn; Salihamidzic, Kuffour (Pizarro, 75'), Linke, Kovac, Lizarazu; Hargreaves, Effenberg, Jeremies (Fink, 82'), Santa Cruz and Elber.


Хагас шигшээд Барсаг мултлан 2002 оны 5 сарын 15 нд болсон шигшээ тоглолтонд Bayer Leverkusen-г 2-1 р бут ниргэн 9 дэхь улдаагаа Европын Аврага болж байжээ. Энэ тоглолтын баатруудаар Касиллас болон домогт Зизу нар шалгарсан байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue Feb 20, 2007 9:25 am

Долоо дэх тулаанаа хурдан бичиж дуусгарай, а_одко хэхэ.


Image

1/8 шигшээгийн тоглолтуудаас анхаарал татаж байгаа нэг тоглолт бол домогт Реал Мадрид, алдарт Бавари Мюнхен багуудын тулаан билээ. Энэ 2 баг АЛ-ийн түүхэнд 16 удаа таарч тоглосноос Бавари 9 хожиж, 2 тэнцэж, 5 хожигджээ. Гэхдээ хасагдах шатны долоон тоглолтын хувьд бол Реал нь илүү байна. Тэд 4 хожжээ. Хэрэв Бавари одоо хожвол адил 4 болж тэнцэх юм байна. Реалын дотоодын өрсөлдөгч Барса нь гадаадын өрсөлдөгчөөрөө Челсиг зарлах болсон бол Реал гадаадын өрсөлдөгчөөрөө Бавариг зарлаж болох мэт. Тэд шинэ мянган гарснаас хойш долоон жилийн дотор тав дэх удаагаа учраа таарч байгаа нь ингэж хэлэхэд хүргэж байна. Мадридын ЭйБиСи сэтгүүл "Бавари бол Барсагийн герман хувилбар" гэсэн нь ч бас давхар батлах болов уу. Тоглолт бүр нь фэнүүдийн баярлаж хашгирсан, цухалдаж орилсон уур амьсгалтай аймшигтай хүнд агаар дор болдог нь тэдний эрт үеийн тэмцлээс улбаатай.

2 агуу багийг тоон үзүүлэлтээр бага зэрэг харьцуулах гэж оролдий.

....................................... Реал Мадрид ...... Бавари Мюнхен

Дотоодын лигийн аварга ................... 29 .................. 20
АЛ-ийн аварга .................................. 9 ................... 4
Жилийн эргэлтийн хөрөнгө ................ 292,2 сая евро ....... 204,2 сая евро
Телевизийн гэрээнээс хүртэх шан ...... 160 сая евро(08 он-c) ... 27,3 сая евро
Фэн клубын тоо ................................ 1844 ................ 2250
Гишүүдийн тоо ................................. 85000 ............... 125000

Реалын фэнүүдийн хувьд бол Баваригийн хаалгач хамгийн тааламжтай дайсан нь билээ(Реал Каантай 10 тоглож 3 хожин, 6 хожигдон, нэг тэнцсэн байгаа, гэсэн ч тоглолтын нийлбэр дүнгээр Рел нь илүү гардаг байлаа, мөн 2001 оны хэсгийн тоглолтод нэг группт орж Бавари 2 хожиж байсан).

Image

Мадридын Марса спортын сонин саяхны нэгэн дугаарынхаа тэргүүн нүүрэнд Кааны зургийг томоор тавиад дээр нь "Энэ бол бидний дайсан" гэж томоор бичжээ. Тэгээд доор нь "Шулам буцаж ирж байна, гэхдээ чамайг 80000 мадридчүүд хүлээж байна" гэжээ. Түүн шиг Реалын эсрэг хамгийн олон тоглосон гадаадын тоглогч бараг үгүй байх. Райес "Би Кааны сул талыг мэдсэн, ямар ч байсан нэг гоол хийнэ, магадгүй хаалттай цохилтоос, бас манай багийн ван Нистелрой Кааныг гомдоох болно" гэсэн бол Каан "Бэрнабэуд 1-0-оор хожоод ирнэ гэдэг бол өөртөө итгэх итэглийг авчирдаг шидэт эм" гэж хэлж байна. Гэвч энэ 2 багийн хооронд хүний нүдэнд ажиглагдахааргүй нэгэн бяцхан тэмцэл өрнөж байгаа билээ. Юу вэ гэвэл, Холландын шигшээгийн 2 довтлогчийн тухай юм аа.

Image
Image

Байнга Рүүдэд дарлуулж, шигшээгийнхээ гараанд гарч чаддаггүй Рой Макайг KNVB(Хаант Нидерландын Хөлбөмбөгийн Холбоо)-ын босс "Макай бол Баварид гоолыг урсгадаг ч шигшээд гоол хийх дургүй хүн" гэж хэлж байсан удаатай. Энэ үг нь ч ван Бастенд нөлөө үзүүлж тэрээр өнгөрсөн дэлхийн аваргад Макайг биш Рүүдийг авч явсан билээ. Ноднин Рүүд МанЮ-г орхих нь тодорхой болмогц Бавари түүнийг авах хамгийн өндөр магадлалтай баг байсан билээ. Магат Рүүдийг гол довтолгоондоо тавьж, Макайг заменаар суулгасан шинэ тактик гаргаж, Баваригийн удирдлагад танилцуулж байсан нь Макайгийн цухалдлыг дээд зэргээр ихэсгэж "Тэр ирсэн ч би гараандаа гарсаар байх болно, би хангалттай их гоол хийж байгаа" гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч ийм юм болсонгүй, Рүүд Реалд очсон юм. Насаар нь өөрийг нь дарлаж гомдоосон ван Нистелройгоос Макай хариугаа чангахан авахаар дотроо бэлтгэж байгаа нь нууц биш. Энэ 2 тоглолтын хувьд хэн нь сайн тоглож, багтаа тус хүргэхээс шалтгаалж тэдний хоорондох энэ удаагийн өчүүхэн тэмцлийн ялагч тодрох болно. Энэ ч бас сонирхолтой л хэрэг. Аль аль нь өөрийн гэсэн өнгө төрхийг харуулан тоглодог гайхалтай довтлогч нар. Гэсэн хэдий боловч тэд тун сайн найзууд юм. ДСФ телевизийнхэн Рүүдийг МанЮ-д байх үед уулзан ярилцлага авч байх үедээ Макайгийн талаар асуухад мань хүн "Шигшээгийн хувьд бол бид өөрснийгөө бус улсаа бодох нь хамгийн чухал. Тэр бол миний сайн найз, цаашдаа ч бид сайн найзууд хэвээр байх болно" гэж хэлж байсан нь миний хувийн архивт хадгалагдан үлдсэн билээ. Ажиглууштай бас нэг сонирхолтой зүйл гэвэл Рүүд бас нэг сайн найзынхаа эсрэг түүний тоглож байсан багийн заналт дайсны төлөө хүчээ өргөн түүнтэйгээ талбайд нүүр тулах юм. Энэ бол Марк ван Боммел. Энэ 2 аль аль нь шигшээгийнхээ дасгалжуулагч ван Бастентай таатай бус харьцаатай байснаас болж шигшээгээсээ зодог тайлснаараа адилхан билээ.
Last edited by Nomer 10 on Tue Feb 20, 2007 12:02 pm, edited 1 time in total.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Seikoni » Tue Feb 20, 2007 10:25 am

сайхан бичжээ..:-D
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Nomer 10 » Tue Feb 20, 2007 1:25 pm

Энэ 2-ын тулаан ч сонирхолтой болно доо. Аль аль нь бөөн проблемтой байгаа. Цөөхөн хожил авч, цөөхөн гоолтой байгаа багууд. Саяын вийкэндээр 2-уулаа лгийнхээ сулхан багуудтай тоглоод паакталж, сэтгэл зүйн бэлтгэл муу болсон. Байерн Аахэнд хожигдсон бол Реал Бетистэй тэнцсэн. Реалын байдал нь гэхдээ арай л дөмөг. Бавари лигидээ аваргалах найдвараа тавиад туусан бол Реал бас ч гэж найдвар муугүй л яваа. Бавари лигидээ 26 гоол алдсан байгаа бол Реал 19 гоол алдсан байгаа, энэ нь тэдний хамгаалалт ялимгүй илүү ажиллагаатайш харуулж байж магадгүй л юм. Гэхдээ хэдий байдал таатай бус байгаа ч Аваргуудын лиги гэдэг огт өөр л дөө. Монгол бөх зодгондоо томордог гэдэг шиг том багууд АЛ-д орохоороо сүрдмээр харагдаад эхэлдэг, тоглолт нь ч шал өөр болж, их дайчин хурц тоглолтууд гардаг:eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby TRISTAN » Tue Feb 20, 2007 3:19 pm

Tiim shuu. Uneheer goyo toglolt boloh bayh.
Bas Barca Liverpool 2 goyo boloh bayh.
Eto'o Ronaldinhogiin shugian namjaagui bhad, Liverpooliin 2-iin asuudal delgersen bna. Craig Bellamy J.A.Riise-g yasan ch yum. yamarch bsan 80000 P-aar torguulsan bh yum.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby chukcha2002 » Tue Feb 20, 2007 5:45 pm

Тэр Испаний сонинд тавьсан Каны зураг гэсэн чинь нэг шавар мавар болчихсон сvртэй зураг байна лээ. Орой гоё юм болно доо, Подолски гараанд гарах нь. Макайтай сайн хослоно гэж Хитцфельд ярьж. Хаагуур яаж гvйхийгээ бид сайн ярьсан гэсэн байна
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby zizu » Tue Feb 20, 2007 9:41 pm

Кан аваргуудын лиги дэх 100 дахи тулаанаа Реал Мадридийн эсрэг хийх гэж бна. Мөн түүний эсрэг Реалын гурвал Раул(106), Роберто Карлос(105), Девид Бекхэм(102) дахи тулаанаа хийх юм бна. Аа... бас Малдини, Кантай адил 100 дахи тоглолтоо хийнэ.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby orangeman » Tue Feb 20, 2007 11:30 pm

Баваригаа дэмжээд суучихана даа :eek:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Nomer 7 » Wed Feb 21, 2007 1:01 am

Реал єнєєдєр нухан дєє.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Цогоо » Wed Feb 21, 2007 1:56 am

Аль алийг нь дэмждэггvй болохоор нээх сонирхохгvй байгаа л даа.

Тэхдээ яахав Кааныг дэмжинээ. Арзайчаад зэвvvн царайтай хог шvv. Єє бас Полди байгаан байна. Миний ФИФА Менежерийн багт байдаг юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Chinbaa » Wed Feb 21, 2007 2:17 am

demon wrote:Баваригаа дэмжээд суучихана даа :eek:


Bayern-ee demjeel suuna daa. 3.45-g huleesen chini tsag yavdguie!!
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Чинзо » Wed Feb 21, 2007 3:58 am

Bayern Munich vs эзэн хааны Real Madrid Багуудын тоглолт эхлэллээ_Beckham-г тоглуулахгүй гэж байсан ч гараанд гаржээ.
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Postby Цогоо » Wed Feb 21, 2007 4:17 am

Одоогоор хоёулаа нэг нэг гоолтой л байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Wed Feb 21, 2007 4:25 am

Реал 3 гоол хийчлээ. Бавари ганцтай. Хусуулах нь дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Чинзо » Wed Feb 21, 2007 4:43 am

Өнөөдөр болж байгаа 4 тоглолтоос Real Madrid vs Bayern-ы тоглолт л сонирхолтой байна.Arsenal vs PSV 0-0 эхний үе өндөрлөлөө
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Postby Чинзо » Wed Feb 21, 2007 5:05 am

Еээ PSV нэг гоол хичлээшдээ.61' Mendez
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Postby zizou » Wed Feb 21, 2007 8:45 am

Real маань ч аргагүй нутаг дээрээ л хожлоодоо.Сүүлийн гоолыг алддаггүй л газар байсан юм.Харин Карлосын хөл нь гайгүй байгаадаа
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby TRISTAN » Wed Feb 21, 2007 9:28 am

Eo, togloltiig shuud damjuulchih yum bna l doo. :-o
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby amar2mn » Wed Feb 21, 2007 11:37 am

Өнөөдөр жинхэнэ Францчууд тэнэгтдэг байна шд... Давталтыг нь үзэж байхад шүүгч огт гараа өргөөгүй байсан. Өөрөө хэлбэл шүгэл дугарсны дараа өшиглө гэсэн үг биш. Зөвхөн шүүгч гараа өргөсөн тохиолдолд шүгэл дугарсны дараа өшиглөнө гэсэн дүрэм байгаа. Тэгэхээр манайхан огт буруу юм хийгээгүй. Харин ч Лиллиүд жинхэнэ маяглаваа.... Ингэснийхээ төлөө UEFA-с сайхан шийтгэл хүртэх байхдаа...
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby amar2mn » Wed Feb 21, 2007 11:39 am

06-07 оны АЛ-д түрүүлэх хамгийн магадлалтай 3 багаар Ман.Ю, Лион, Интер 3-г нэрэлмээр байна
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby Nomer 10 » Wed Feb 21, 2007 12:36 pm

Image vs. Image


Дээр үеэс тэмцлийн улбаатай 2 багийн тоглолтын гарааны бүрэлдэхүүнийг харлаа. Хитцфэлд Аахэнд хожигдсон бүрэлдэхүүндээ бага зэрэг өөрчлөлт оруулжээ. Гэмтлээс эргэн ирсэн Харгрийвзийг цэвэрлэгээ болон контрын зорилгоор Салихамижичийн оронд, довтолгооны хэмнэлийг түргэсгэх талаар ярилцаж тохирсон Полдигоо Санта Крузын оронд гаргажээ. АЛ-д багаа гоолоороо тэргүүлж байгаа Пицаррог банзанд суулгаад байгаа нь гайхмаар л юм, форм муу байгаа юм болов уу даа. Реалын Бетис Севильятэй тэнцсэн бүрэлдэхүүнийг хараад өнөөдрийн гарааны хэдийг харахад бараг дуу алдангаа алдав. Гэмтэл нь бүрэн илааршаагүй Роберто Карлосыг Сержио Рамосын байранд, домогт ахмад Раулыг Эмэрсоны оронд, Хигуаиныг Робиньогийн сэнтийд залжээ. Бүрэлдэхүүнийг харахад хашир бурхи Капелло хал үзсэн хөгшин цэргүүддээ ачааны хүндийг үүрүүлэхээр шийдсэн нь мэдэгдэнэ. Байерн шиг арвин туршлагатай багийн эсрэг энэ нь ч зөв байх. Гэхдээ дуу алдуулах шахсан зүйл гэвэл хамгаалалтыг гол сургаалаа болгодог итали дасгалжуулагч бүх анхаарлаа довтолгоонд тавьжээ. Ямар ч хүнд үед бүрэн итгэн нүдээ аниад талбайд гаргадаг Рүүдийгээ Раулаар араас нь дэмжүүлж. Рүүдтэй зэрэгцэн гүйх өвлийн цонхоор ирсэн залуугийнхаа салхи сийгэх ар талыг баталгаатай пасс хаядаг Бэкхэмын хөлөөр хучжээ. Тэгээд араас нь Гаго Гути гээд хаалга уруу дайрагч танкуудыг байрлуулж аттаклах тактикийг маш гоё сонгосон байлаа. 2 булангийн ялангуяа зүүн талын хамгаалагч довтолгоонд орох маш дуртай эр, довтолгооны сайн ч хань болдог, харин гэмтэл нь л сайн тоглож чадах эсэхэд нь эргэлзээ төрүүлнэ. Хитцфэлд ийм тактикыг хүлээж байгаагүй ч байж мэдэх л юм. Байерны Аахэнтай хийсэн тоглолтыг зурагтаар харсныхаа дараа Рүүд тэд биднээс илүү проблемтой байна гэж ярьсан байсан, магадгүй үүнийгээ энхрий хайрт коучдаа шивнэсэн ч байж болох, гэхдээ Капелло мэдээж уг тоглолтыг үзэж бодлогынхоо хариуг гаргасан байсан биз ээ.

Зарим нэг тоог харвал эзэн багийнхан давуутай харагдах аж. Раул Рүүд 2 нь л гэхэд дундаа 101 гоолтой байхад Байерны хамгийн сайн 4 тоглогч бүгд нийлээд дөнгөж 59, хамгийн сайн нь Макай 24 АЛ-ийн гоолтой байдаг. Хэсгийн тоглолтод Реал 14 гоол хийсэн бол Байерн 10 гоолоор өрсөлдөгчдөө мялаажээ. Байерны лидер Пицарро 4 гоолтой байхад Реалын манлай Рүүд нэгээр илүү. Эсрэг багаас нь нэг хүн буюу хаалгач нь АЛ-ийн 100 тоглолт хийчихсэн байхад тэднээс Раул, Роберто Карлос Бекхэм нар 100-ийн босгыг давжээ. Гэхдээ АЛ-ийн түүхэнд ердөө тавхан тоглогч энэ агуу амжилтад хүрснээс дөрөв нь энд ингээд зогсож байна гэхээр бас л бахархмаар, сүрдмээр. Нөгөө нэг нь мэдээж Миланы алдарт Мальдини. 2 талаас Каннаваро ван Боммел нар 16 ба 19 алдаа хэсгийн тоглолтуудад гаргасан нь нийт тоглогчид дундаа тун дээгүүрт орох "сайхан амжилт".


За ингээд бороо асгарсан, 6-хан градустай хүйтэн нөхцөлд тоглолт эхэлвээ гэж. Шүүгчээр нь дэлхийн аваргаар 4 удаа талбайд гарсан Бельгийн Франк де Блеекере гарчээ. Монголд бөх хүний хүүхэд бөх болдог бол гадаадад ч гэсэн адилхан тавилантай байдаг мэт. Түүний өвөө 50, 60-аад онд шүгэл үлээн манаргаж явсан бол 20 жилийн өмнө аав нь улсынхаа топ шүүгч байжээ. Тоглолтын анхны довтолгоог зочилж байгаа багийн Швайни эхэлсэн боловч тэгээл дараахнаас нь Эзэн хааныхан эсрэг багийнхаа талбайд ноёлж эхэллээ. Роберто Карлосын пассын үед Раул отоонд сэрдэгдсэний дараахан ван Бойтэн айхтар том алдаа гаргав. Бөмбөгөө арагшаагаа мөргөх үед сиймхий анддаггүй Рүүд бөмбөгийг авч Саньолыг аргалаад буудсан ч хөндлөвч дээгүүр хусчихлаа. 11 дэх минутад Рүүд гайхалтай дамжуулалт хийсэн. 3, 4 тоглогчийн дундаас харцаа зүүн зүгт хандуулснаа бөмбөгөө чанх урагшаа Байерны коридороор гүйлгэлээ. Мэжик Жонсон пассаа нэг иймэрхүү өгдөгсөн. Раул хаалга уруу цохиод Каанаас ойгоод ирэхэд нь түүнийг хуураад дахиж цохиод ГООЛ.

Image

Энэ гоолны дараа Байерн барьцаа лавсгаж, хариу мэх хийхээр идэвхжлээ. Байдал хүндрэх тусам чангардаг герман зангийн илрэл л дээ. Эзэн хааны багаас Рүүд гайхалтай байж, 2-ын тулаанд бөмбөг болгоноо булаан авч байсан ч цаашаагаа хамгаалалтыг нэвтэлж чадахгүй л байв. 24 дэх минутад Касилласын хаалганаас 35 метрийн зайд 2 аварга биет шөргөөцөлдөж, Рүүд нь Лусиогоо унагалаа. Үүнийхээ хариуд Байернд чөлөөт цохилт алдаж торгуулав. Саньол хаалганы урд уруу хаяхад унадаг Лусио
ганцаараа чөлөөтэй мөргөөд тоог тэнцүүллээ. Дэлхийн аваргын шилдэг форм Каннаварогоос нисэн оджээ, тэр зүгээр л үзэгч хийсэн.

Image

Энэ гоолны дараа Харгрийвз баруун жигүүрээр гүйхэд Роберто Карлос хур туршлагаа харуулж, маш уран таклдав. Үүнээс удалгүй Бекхэм зүүн талд харайж явтал Подолски татаж унагалаа, унахад нь ван Боммел бөмбөгөөр толгой уруу нь хусчихлаа. Бага зэрэг бужигнасанаа Бекхэм стандартаа хийх болов, энэ бол тэрний сурсан ажил л даа. Хийдгээ ч хийсэн ч Каанаас өөр цөөхөн хүн л ийм юмыг хааж чадна. Нэг минутын дараа Бекс баруун булангаас явууллаа, Элгьера буцааж мөргөлөө, бөмбөг булан луу чиглэлээ, Лаам зайлуулахаар үсэрлээ, Раул зэрэгцээд үсэрлээ, тэр 2-ын толгойн дундуур гоол орлоооо. Тун эргэлзээтэй гоол. Раулын түлхэлт орж ирээгүй бол Лаам гаргаж дөнгөх байрлалд очсон. Гэхдээ Раул мэтийн мэргэжилтэнгүүд л ийм цэвэрхэн ажиллана л даа. Уг нь бөмбөг нарийндаа бол Эльгерагийнх байсан юм. Раулын үсний үзүүр л шүргэсэн байх.

Image

Реалын 3 дахь гоол тун удалгүй орж Байерныг шоконд оруулах нь тэр. Гути алдаа авч унасан тул Бекхэм дахиад л чадвараа гаргах хэрэгтэй болов. Ван Бойтэн ван Нистелройг алдчихлаа, Рүүд ч хэлсэн үгэндээ эзэн болов. Тоглолтын өмнөх өдрийн ярилцлагадаа тэрээр Манай багийн довтлогчид бүтэн тоглолтын турш ердөө 2-3 пасс л хүлээн авч байна, энэ хангалтгүй хэрэг ч гэлээ нэг талаар өөрийгөө хурцлах хөшүүрэг болж байгаа. Эднээс л чулуу болгох боломжоо гаргаж ирэх хэрэгтэй болсон гэдгийг сайн ойлгосон гэсэн байсан юм. Цаагуураа ар фронтоо чимхээд авч байгаа хэрэг л дээ.

Image

Энэ гоолны дараа Макай ван Боммелын алсын дамжуулалтыг авч Касилласыг хөөрхөн сандаргаад авав. Демишелис Гути дээр алдаа хийж тоглолтын анхны шар хуудсыг авлаа. Ван Бойтэн тэр 2 тун тааруухан тоглож байсан. Гутиг ч тоглолтын турш нэлээн унагасан даа. Ингээд эхний үе дуусав. Ван Нистелрой гайхамшигтай байлаа, Бекс намайг ингээд голж бай гэсэн шиг тоглолтыг харуулсан, бүх 3 гоолонд оролцсон шүү. Багийн ахлагчаас гадна Эльгера Роберто Карлос нар сайхан тоглолт гаргасан. Харин хамгаалалт доголдолтой хэвээр. Байерны хамгаалалт бол бүр ч авах юм алга. Байернаас Каан ван Боммел 2 л сайн байсан, Харгрийвз бас арай дөмөг нь байсан. 2-р үед тэд Реалын сул талыг сайн харсан бол өөр тоглох байх, 1-р үе бол цэвэр Эзэн хааныханд хамаарсан.

Зурагтаар гаргахгүй байх гэж бодож байсан би гэдэг хүн хүүхэд насаа гээснээс хойш энэ өдрийнх шиг баярласан нь цөөн байх. Дуу аялангаа ходоодныхоо мухарт жаахан юм аваачихаар хөргөгчөө ухлаа. Төдөлгүй дараагийн үе ч эхлэв. Байерн Демишелисээ Салихамижичээр сольжээ, тун зөв шийдвэр. Бекхэмын талаар хэлэх ч үг олдохгүй нь. Хигуаинд ямар гоё пасс хаяваа, Каан сайн байна л даа. Лусио Нистелройгоос хариугаа авч унагалаа, шагналд нь Бексийн стандарт. Цохиж байгаагий нь ч, хааж байгаагий нь ч магтаад баршгүй. Аргагүй л дэлхийн хэмжээний одууд юм даа. Кааныг харин бөмбөгтэй харьцах бүрд Мадридчүүд доош нь хийх өнгө аястай шүгэлдэж байлаа, гэхдээ энэ зэргийн юмыг ажрахгүй болчихсон толгой л доо. Капелло намайг үнэлэхгүй байна, ийм байдлаар байвал багаа орхино гээд хошуугаа унжуулаад байсан Робиньо Хигуаины оронд орсны дараа Швайнштайгер Гути дээр алдаа хийж, шар жавтий. Үүний дараахан ойр ойрхон 2 сэлгээ болсон. Ядарсан Роберто Карлос Раул Бравогоор солигдсон бол ядруухан тоглосон Подолскигийн байранд Пицарро очлоо. 2 сэлгээний хооронд Харгрийвз Робиньо дээр алдаа гаргаж, шагналд нь шар карт авсан. Пиццагийн оролт л Мюнхенчүүдийг сэргээсэн гэлтэй. Саньол яг тэнцээний гоолыг бэлдсэн шигээ юм хийв. Пицца мөргөөд шондчихлоо. Хасан орсон нь ч гэсэн баруун талыг амьтай болгосон зөв алхам байв. Түүний пассыг Макай авсан ч бөмбөгийг торны дотор байрлуулж дөнгөсөнгүй, харин Эльгера хаалгачтайгаа мөргөлдөөд хэсэг хэвтлээ. Тэр дамнуургаар гаргагдаад орж ирсний дараахан Пицарро дахиад л гоолдонгоо алдсан. 2 ч тоглогчийг маанагтуулаад хусахад Касилласт хурдан хөдөлсөн нь л тус болсон. Найз хүүхнээсээ салаад "Сингл-Швайни" нэр зүүж, Мадридын сонин дээр "Ганц бие тооройхон"(Schwein-Гахай) гэж шоологдсон залуу талбайг чөлөөлж, Байерны алтан жокер Мехмет Шолль орж ирэхэд Байерны фэнүүдийн баярлалдаж байгааг. Харгрийвз Гутиг дахиад л унагаж, дахиад л Бекс. Энэ удаад сулхан цохисон, Каннаваро Саньол дээр алдаа гаргаж, Реал бөмбөгөө хураалгав. Үүнээс удалгүй өнөөх л Пицца. Хориод метрээс буудаж байх, их л хүч гаргаж байна даа перу залуу. Байернд боломж бол байна аа, дараагийн шатанд шалгарахад. Минут 6, 7 байдаг. Нэг гоол хийчихсэн байхад талбайдаа 1-0 эсвэд 2-1-ээр хожих магадлал муугүй. Нутагтаа эзэгнэж чаддаг багийн нэг яах аргагүй мөн дөө. Гэтэл тэр боломж нь бий болоод ирвээ гэж. Байерн зогсоо зайгүй урагш дайрч байх операцуудынхаа нэгэнд амжилтыг олов. Баахан дайралтан дундаас ван Боммел бөмбөгийг санамсаргүй хүлээн аваад арван зургаа, долоон метрээс хаалганы баруун булан луу цохиод маш чухал ГООЛ.

Image

Касиллас хэчнээн сунаад ч хүрсэнгүй ээ хөөрхий, яах ч арга байсангүй. Реалын хамгаалалтыг удаан л аз түшсэнсэн. Гоол оронгуут Оттмар өргөсөнд хатгуулсан мэт годхийн босч харайн, хавь ойрынхноо барьж авч байгааг хараад өрөвдөх ч шиг. Ингээд Реал хожсон ч гунигтай, Байерн хожигдсон ч баяртай, гоол арвин үзүүштэй сайхан тоглолт болов оо. Овоо хэдэн жил Байерны тоглолтыг зурагтаар даган мөрдсөнсөн, хожигдсон ч гэсэн ингэж их баярлахыг нь анх удаа л үзэж байна даа. Арга ч үгүй юм даа. Ван Боммелын гоол маш чухал гоол байсан юм. 2 мундаг дасгалжуулагчийн тактик Капеллогийн ялалтаар эхэлж, Хитцфэлдийнхээр өндөрлөлөө. Капелло 2-р үед дэндүү тайвширсан, тэрнийхээ оронд Раулыг эсвэл Рүүдийг суулгаад ар талаа зузаалах учиртай л баймаарсан. Одоо Мюнхенчүүд нутагтаа гоол алдалгүй хожино гэдэгт бат итгэлтэй буй. Гэвч түүх нэгийг хэлдэг. Хэрэв Байерн Реалыг нутагт нь хожиж чадаагүй л бол дараагийн шатанд Мадридчүүд босоо зогсож байдаг билээ.
Last edited by Nomer 10 on Thu Feb 22, 2007 1:34 am, edited 1 time in total.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby G@naa » Wed Feb 21, 2007 1:35 pm

:-D
Сайхан тоглолт боллоо. 10 тай санал нэг байна. Сїїлд Рїїд-ийг суулгаж хамгаалалтаа анхаарсан бол сїїлийн гоол-ыг алдахгїй байлаа.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests
cron