a_odko wrote:Жеко энэ тэр бол шал худлаа байхоо... Ялангуяа Марка дээр гарсан бол бүр худлаа байх...
УЕФА-аас 25 тоглогч бүртгүүлэх, тэдний 4 нь 15-21 насны хооронд 3 жил тус клубт хүмүүжсэн, 4 нь 15-21 насны хооронд 3 жил тус улсад хүмүүжсэн тоглогч байх ёстой гэсэн шаардлага тавьдаг билээ. Манайд энэ дүрэм бол Испани тоглогч зарсан зараагүй ямар ч асуудал учруулахааргүй л байна даа.
Реалд бэлтгэл сургиулалтаа хийсэн: Икер, Рамос, Гранеро, Адан, Арбелоа, Марсело, Хигиуан
Марсэло 19тэйдээ ирсэн гэж бодоход 21 хүртэл хоёр жил, Рамос ч гэсэн 19тэйдээ ирээд мөн хоёр жил, Игуайн 20 тойдоо ирээд 1 жил гэхээр манай академийнх биш болчихож байгаа биз дээ. дор хаяж 4 гэхээр Икер, Арбэлоа, Адан, Гранэро гээд болчихож байна. аан испани гэхээр Рамос, Алонзо, Албиол, Лион, Каналес гээд нэмэгдээд явчихаж байна.
тэр байтугай 20той ирээд хоёр жил тоглосон Нэгрэдо манай академийнх биш болчихоод байх шиг байна. харин гадаад тоглогч нар дор хаяж 5 жил амьдраад иргэншилтэй болчихож байна. гэхдээ хоум гровн гэж тооцогдоггийг мэдэхгүй.