За сайн уу, манайхан. Ах нь энэ зун тун завгүй байлаа. 9 сар хүртэл ер нь чөлөөт цаг огт гарахгүй болтой. Өмнө нь Брэд, Болдоо, Энкуна бид хэдээс сэдэв нээж байсан байх. Можул энэ удаагийнхийг нээсэн нь шударга хэрэг болох байх. Сэдвээ чатгүй, олон гоё мэдээлэлтэй авч явцгаая. Тэгээд бүтэн жилжингээ хэн хамгийн идэвхтэй байна, тэр нь ирэх жилийн сэдвийг нээе. Можулаа шинэ топик нээхээр нэг бичлэгээр мялаанаа. Уг нь хавар ЧЛ-ийн финалын дараа эхлүүлж байсан ч дуусгах завгүй байлаа. Манайхан салхидалтад идэвхтэй оролцоорой. Би та хэдийн араас очиж таарах байх. Тэгээд вэбнийхээ талаар ярилцая. Ирэх улиралд вэбээ ажиллуулаад, форум дээрээ гаднаас ирэх халдлагыг няцаагаад явья
Мануухай салхидалтад заавал очоорой. Бас Хулганаа СР7 2-т одооноос анхааруулья. Шинэ сэдвээ чатаар бага байлгаарай гэж.
За тэгээд багийн тухайд гэвэл наймаа ингээд зогссон бололтой. Гэхдээ САФ бас сюрприз барьж чаддаг л хүн дээ. Сая манайх Валенситай тоглоход эхний үед алуулсан гэж байхийм. Өнөө орой л ирэх улирлын өнгө харагдана даа. Фостер Кушак 2-ын хэн нь ч гарсан сайн л тоглоосой гэж хүсч байна.