ФОРЧА БАРСА....ФОРЧА БАРСА...ФОРЧА

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Барсагийханд

Postby Hristos » Sun Sep 17, 2006 3:53 pm

Барсачуудаа үүнийг уншсан уу?
http://sport.tsahimurtuu.mn/index.php?action=1&id=479
Барса үүрд мөнх.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby El Payaso » Sun Sep 17, 2006 4:36 pm

Луйс Энрике Барсагий хамгийн хүндтэй ахлагч нарын нэг... миний хамгийн дуртай Барса мэн...

Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mr S » Mon Sep 18, 2006 10:24 am

From three to three (0-3)

энэ удаа РЭСИНГ-г 3-0-р хожлоо....................
0-1, Eto'o (min. 17)
0-2, Giuly (min. 83)
0-3, Ronaldinho (penalty) (min. 92)
хэдийгээр тоглолтын эхний үед Рэсинг-нхэн илүү бсан ч манайхан тоглолтондоо оруулч чадснаар эхний гоолыг ЭтоО 17 минутанд гоолдлоо............. мань эр Дэку-н холын цохилтыг хаалгач хаасныг нэмж цохиод 1-0............. үүнээс хойш манайхан тоглолтыг гартаа авч 30 минутанд Дэку 36 минутанд ЭтоО нар гоолдох дөхлөө................ 39 минутанд Мэсси мөн л сайхан боломжоо алдлаа...................
2-р үе эхлээд бдал өөрчлөгдсөнгүй манайхан тоглолтыг атгасаар л............... Ронни өөртөө 2 ч удаа сайхан боломж гаргаж өгсөн ч гоол болгож чадаагүй ээ.................
64 минутанд Мэссиг Жулигээр Райкаард солилоо...............
80 дахь минутанд Исланд эр Эйдур ЭтоО-р солигдож талбайд гарлаа.................
Жули 84 минутанд бөмбөг авч орон 3 ч хамгаалагчийг гайхалтай хуурч 16-с зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол............... 2-0...............
цаг дуусах мөчид Рэсинг-н хаалгач Тоно 16 дотор Эйдурыг бүдүүлэг алдаа хийж унаган Улаан карт хүртэж талбайг орхин манайхан пэналти цохих эрхтэй боллоо............. Ронни үүнийг ашиглаж 3-0................
маш сайхан ялалт............... Райкаард сэлгээгээр оруулсан 2 тоглогч хоёулаа тоог ахиуллаа.................
Image

Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby suldees » Mon Sep 18, 2006 4:07 pm

Sugaraa ahiin goy yum olloo unshaarai Barca bolon Realiiin fanatuudaa

Урвагч Дүлзэнгийн ах дүүс Барса Реалд

Испаний алдарт 2 баг . «Барселона» 1899 онд , Реал 1902 онд байгуулагдсан. Эртнээс өстэй энэ 2 багийн тоглолт жирийн тоглолт гэхээс илүү дайн байлдаантай адил болдог. Энэхүү 104 жилийн дайны түүхэнд Барсагаас Реал руу, эсвэл Реалаас Барса руу шилжин орж ирсэн хөл бөмбөгч 10 байдаг гэнэ.

Испаний алдарт 2 баг . «Барселона» 1899 онд , Реал 1902 онд байгуулагдсан. Эртнээс өстэй энэ 2 багийн тоглолт жирийн тоглолт гэхээс илүү дайн байлдаантай адил болдог. Энэхүү 104 жилийн дайны түүхэнд Барсагаас Реал руу, эсвэл Реалаас Барса руу шилжин орж ирсэн хөл бөмбөгч 10 байдаг гэнэ. Гэхдээ энэ 10 бол шууд шилжин ирсэн тоглогчид. Зам зуураа өөр багаар явж байгаад өрсөлдөгч багт орсон хүн бас 10 бий. Тэд хуучин багийн балиашгууддаа урвагч хэмээн нэрлэгдэж , талбайд гарахаасаа эхлээд шүгэлдүүлэн исгэрүүлсээр харьдаг. Бахархмаар ч юм шиг баригдана даа баригдана гэмээр зоригтой энэ Дүлзэнгүүд яагаад төрөвөө? Урвагч гэдэг үг Барселон Мадрид 2 хотод өөр өөрөөр авж хэлэлцэгдэнэ. Мадридаас Барсад ирсэн тоглогч мэдээж урвагч гэж хэлэгдэх ч хөл бөмбөгөөс өөр үед амар тайван аж төрөх боломжтой. Тэгвэл Барсагаас Реал руу орсон тоглогч үхэн үхтэлээ амар заяа үзэхгүй гэхэд болно. Яагаад гэвэл Барсагийхан урван тэрслэгчидийг уучлан өршөөдөггүй.

1. Хосеп САМИТЬЕР Вильялта

Яс үндэс: каталон Байрлал: довтлогч урвасан он: 1932 «Барселона»-д : 1919 – 1932/ 2 удаа Испаний аварга болж , 5 удаа Испаний цомын эзэн болсон. 1920,1924 онд олимпийн тоглолтод оролцсон. «Реал»-д : 1932 – 1935/ 1 удаа Испаний аварга, 1 удаа цомын эзэн. Түүх:Ладислао Кубалог ирэхээс өмнө Барсагийн бүх үеийн шилдэг тоглогч хэмээн нэрлэгдэж байсан домогт хөл бөмбөгч. Луис Суаресийг гарж ирэхээс өмнө Испаний шилдэг тоглогч гэгдэж байсан. Барселон хотод өөрийн нэрэмжит гудамжтай 2 хөл бөмбөгчийн нэг. (нөгөөх нь – Рикардо Замора). Реалд шилжин орсон анхны каталон хүн. 11 наснаасаа Барсагийн хөл бөмбөгийн сургуульд хичээллэсэн Самитьер 1919 онд дэлхийн нэгдүгээр дайн дууссанд зориулсан нөхөрсөг тоглолт дээр анх удаагаа үндсэн багт тоголж, анхныхаа гоолийг хийсэн байна. Тун удалгүй тэрээр багийхаа лидер болж, Каталоний шүтээн боллоо. 1920 ялангуяа 1924 оны олимпийн дараа Европ дахин Самитьерийг шүтэн бишрэж, Европод түүнтэй зэрэгцэх хөл бөмбөгч алга хэмээн шагшин магтаж байлаа. Барса ч тааралдсан бүхнээ бут ниргэсээр Испаний 5 удаагийн аварга болов. Харамсалтай нь дараа нь энэ цолыг нь албаны бус хэмээн үзсэн билээ. Ид шидтэн гэдэг хочтой болсон Самитьер хүний санаанд ормооргүй байрлалаас үнэхээр бишрэм гоол оруулдаг байв. Өнгөрсөн зууны хориод он Каталонд үндэсний сэргэн мандалын үе байж, тэр хөдөлгөөний гол цөм нь Сальвадор Дали, Пабло Пикассо, Антонио Гауди тэгээд «Барселона» байлаа. Үндэсний үзэл улам бүр газар авсаар , 1925 оны 6 сарын 14 нд Барсагийн балиашгууд Испаний сүлд дуулалын үеээр шүгэлдэн эсэргүүцсэн тул засгийн газраас багийн стадионыг хагас жил хаан, Барсаг үндэслэгч Жоан Гамперийг багаас хөөсөн байна. 5 жилийн дараа Гампер Швейцарт ихэд сэжигтэйгээр амиа алдсан билээ. Каталонд Самитьерийг ямар ч хэрэг өдүүлсэн бүхнийг тэвчдэг байв. Тэр байтугай ижил хүйстэнтэйгээ явдагийг нь ч хүн болгон мэдэхгүй дүр үзүүлдэг байв. Алдарт бүжигчин Карлос Гардел, францын жүжигчин Морис Шевальетэй явалддаг талаар нь ч Каталоний сонингууд нэг үг ч дурддаггүй байлаа. 1929 онд Барса анхныхаа албан ёсны испаний аварга цолоо хүртсэний дараагаар Саминтьес багийн удирдлагатай муудалцаж эхэлсэн. Бэлтгэл сургууль дээр хоцорж ирдэг, хүч чадлаа дайчилдаггүй, дасгалжуулагчийг дарамталж үндсэн багийн бүрэлдхүүнийг шийддэг гээд л олон гомдол түүний талаар гарж ирсэн. Тэр үед багийн удирдлагад ихээхэн нөлөөтэй байсан Жоан Кома Сарасолс 1932 онд Самитьерийн гэрээ дуусангуут энэ хөл бөмбөгч багийн доторхи уур амьсгалыг муутгаж байгаа, Барса дахь түүний үе дууссан хэмээн зарлаад хоёр дахин бага цалингаар 3 жил гэрээ байгуулахыг санал болгосон. 30 настай Самитьер үүнийг сонсоод галзуурталаа уурласан гэдэг. Яг тэр орой нь Реалаас утас ирж, гэрээ байгуулах санал тавихад уур нь гарж амжаагүй тэгээд согтуу байсан Самитьер зөвшөөрж, маргааш нь Реалд орж орхисон байна. Каталон даяараа энэ мэдээг сонсоод шоконд оров. Барселон хот арай ч дээ хэмээн эргэлзэж байлаа. Жоан Кома сонин хэвлэлээр Самитьерийг урвагч хэмээн нэрлэв. Барсагийн балиашгууд Самитьерийн урьд байгуулсан гавьяа зүтгэлийг төдийгүй хоорондоо хөл бөмбөг ярихдаа ч нэрийг нь дурсахгүй байхаар шийдэцгээсэн байна. Самитьер Реалд очоод анхныхаа жилдээ л Испаний аварга болон цомын эзэн болсон байна. Иргэний дайны үед Францын Ниццад тоглосон Самитьер 1943 онд зодог тайлаад төрөлх Барселон хотдоо буцан иржээ. Бөмбөгдөлтөд өртөн эвдэрж нурсан нутгаа харсан Самитьер биеэ барьж чадалгүй уйлан хотын гудамжаар найган алхаж байсан гэдэг. Хотын төв зам дээр машины хөдөлгөөн хаан өвдөг сөхрөн сууж, мөргөл үйлдэн төрөлх хотоосоо уучлал гуйн уйлан суух түүний хажууд олон мянган хүн цугласан ч хэн ч юу ч хэлээгүй гэнэ. Барсагийн стадионд орох гэсэн түүнийг цагдаа нар хөөснөөр Самитьер Мадрид яван Атлетикогийн дасгалжуулагч болжээ. Төрөлх багаа дасгалжуулахыг олон жил гуйсны эцэст нэг юм зөвшөөрөл авсан Самитьер 1945 онд Барсаг Испаний аварга болгосон нь Барса 16 жилийн дараа авсан цом байв. Удалгүй тэр Барсагийн менежер болж үхэн үхтэлээ энэ албан тушаалдаа ажиллажээ. 1972 оны 5 сарын 5 нд Барсагийн стадионоос таяг тулсан өвгөн гарж ирлээ. Хэдхэн алхаад л өвгөн унасан ба эмч нар зүрх нь зогсжээ гэсэн онош тавьжээ. Нас барахаасаа 30 хан минутын өмнө Самитьер Ринус Михелстэй уулзаж, Голландын Йохан Кройфыг Барсад авах талаар гэрээ байгуулсан байлаа. Ийнхүү Барсагийн түүхэн дэх хамгийн алдарт домогт хөл бөмбөгчдийн нэгний амьдрал дуусжээ.

2. Хусто ТЕХАДА Мартинес

Яс үндэс: испани Байрлал: довтлогч, хагас хамгаалагч Урвасан он: 1961 «Барселона»-д: 1953 – 1954, 1957 – 1962/ Испаний 2 удаагийн аварга, 3 удаа цомын эзэн, 2 удаа УЕФА гийн цом авсан. «Реал»-д: 1961 – 1963/Испаний аварга, 1 удаа цомын эзэн. Түүх: Пелайогийн их сургуулийн багт тоглодог байсан Техадаг Барса авах үед тэр 19 настай байлаа. Анх Каталоний Европа гэдэг баг авах гэж байсан боловч Барсад зарсан байна. Гэхдээ зарсан гэхэд бас хэцүү. Учир нь Техадаг авбал ав. Харин манай стадионд том гэрэл 4 ийг тавьж өг гэсэн болзол Европа тавьсан байна. Барсад орсон анхны жилээсээ Техада үндсэн бүрэлдхүүнд тоглон 19 тоглолтод 13 бөмбөг оруулсан байна. Гэвч 1961 онд Аваргуудын лигэд ялагдсаныхаа дараа багийн удирдлага шилдэг тамирчидаа халж, залуу баг бүрдүүлэх шийдвэр гаргасан. Чөлөөт агент болсон Техадаг Альфредо ди Стефано Реалд орохыг ятган зөвшөөрүүлжээ. Техада – Иргэний дайн аль эрт дууссан тул намайг урвагч гэж нэрлэхгүй байхыг хүсье. Би үхэн үхтэлээ Барсагийн фэн байх болно. Гэвч баг маань намайг гудамжинд хаялаа. Дэлхийн шилдэг багуудын нэг намайг дуудаж байхад би яаж татгалзах вэ. Би Барсагаас биш Барса надаас урвасан хэмээн Реалд шилжсэн шалтгаанаа тайлбарлажээ. «Реал»-д 2 жил тоглон 1962 оны аваргуудын лигийн шилдэг бомбардир болоод Техада Реалыхан гэрээгээ сунгах гэсэн боловч сунгаагүй. Миний гэр Барселон. Гэртээ харьлаа гээд Реалыг хаясан Техада Эспаньолд оржээ. Испаний шигшээд тэр 8 хан тоглосон. Яагаад гэвэл тэр үеийн Испанид Кубала, ди Стефано, Хенто, Суарес , Пейро гэсэн алдарт довтлогчид байсан. Барсад 266 тоголж, 137 бөмбөг оруулсан тоглогч.

3. ЭВАРИСТО де Маседо

Яс үндэс: бразил Байрлал: довтлогч Урвасан он: 1962 «Барселона»-д : 1957 – 1962/Испаний аварга, цомын эзэн. УЕФА цомыг 2 удаа. «Реал»-д : 1962 – 1964/Испаний 2 удаагийн аварга. түүх: 1960 оны 11 сарын 28. Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт. Өрсөлдөгч баг нь Реал. «Камп Ноу» цэнгэлдэхэд зүү орох зайгүй байсан гэнэм. Албан ёсны тоогоор 120 мянган хүн үзсэн гэх ба Европод энэ нь рекорд амжилт юм. Мадридад болсон эхний тоглолтод тэнцсэн 2 баг Барселонд 82 дахь минут хүртэл 1-1 тэнцэж явлаа. Энэ үед Эваристо мөргөн гоол хийж Барсаг шигшээ тоглолтод гаргасан юм. Эваристо де Маседог «Фламенго»-д байхад нь Европын шилдэг багууд ангуучилж байсан боловч дээр дурдсан Самитьерийн ачаар Барсад орсон. Энд тэр 5 жил тоглохдоо 228 тоглолтод гарж, 175 гоол хийсэн. Мөн 14 удаа хет-трик хийсэн байна. Харин Испаний цомоор нэг ч тоглоогүй онцлогтой. Тэр үед Испаний иргэн болоогүй бол тоглуулдаггүй байсан бөгөөд Эваристо Испаний иргэн болохыг ер хүсэхгүй байв. Багаас харьяалалаа солио, тэглээ гээд чи Бразилийн шигшээдээ тоглосоор л байх болно гэж хэлсээр байсан ч Эваристо зөвшөөрсөнгүй. 1961/62 оны улирлын сүүлээр Барсагийн ерөнхийлөгч Лаудет түүнд хэрэв чи Испаний иргэн болохгүй бол гэрээгээ сунгахгүй хэмээн хэлсэн боловч амжилт олоогүй тул гэрээгээ сунгасангүй. Урьд нь Техадаг салгаж чадсан Реал ч энэ бүхнийг зүгээр хараад суусангүй , шууд л Эваристог багтаа авлаа. Гэхдээ Техада ч Эваристо ч Реалд суурьшиж чадаагүй. Тэд үргэлж багийхантайгаа муудалцан, балиашгуудтай ч эв түнжингүй байв. Техадо сайн тоголж байсан тул Техадог Реалыхан тэвчдэг байсан ч Эваристо Реалд олигтой тоглолт ер үзүүлсэнгүй. Удалгүй зодог тайлан нутагтаа харьж өмгөөлөгч болсон байна.

4. Фернандо ГЮЙВЕРТС

Яс үндэс: бельги Байрлал: хамгаалагч Урвасан он: 1965 «Барселона»-д: 1962 — 1965/Испаний цом нэг удаа. «Реал»-д: 1965 – 1967/ Аваргийн цом ,испаний аварга. Түүх: Бельгийн хөл бөмбөгийн хамгийн ирээдүйтэй тоглогч гэгдэж байсан Гюйвертс Ладислао Кубалагийн тушаалаар 1962 онд Барсад орж байв. Харамсалтай нь үргэлж гэмтэж бэртсээр 5 жил болохдоо 16 хан удаа тоглосон байна. Барсагаас гараад Реалд орж олныг гайхуулсан ч бас л гэмтэл бэртэл. Реалаас гараад жижиг баг хэсэж явсаар зодог тайлсан.

5. Люсьен МЮЛЛЕР

Яс үндэс: франц Байрлал: хагас хамгаалагч. Урвасан он: 1965 «Реал»-д : 1962 — 1965/ Испании 3 удаагийн аварга. «Барселона»-д : 1965 – 1968/ УЕФА гийн цомын эзэн. Түүх: Люсьен Мюллер 3 жил Реалыг авж явсан. Хамгаалалтад сайн бөгөөд зарим үед найруулагч ч хийдэг байв. 1965 онд 35 хүрсэн Мюллерт Реал гэрээгээ сунгахыг санал болгосон ч зөвшөөрсөнгүй. Гадаад хүнийг ч хэлэх үү ,ер нь угаасаа Реал таалагдаагүй болтой. Барсатай гэрээ байгууллаа. Энэ үед Каталонид Мюллертэй яаж харьцах вэ гэдэг дээр балиашгууд эргэлзэж байлаа. 63 жил дайсагналцаж байгаа энэ үед анх удаагаа Реалаас Барсад тоглогч ирлээ. Яах вэ гээд л . Барсагаас энэ үед балиашгуудад хандан Мюллерийг доромжилохгй байх, юм хум шидэхгүй байх болон аль болох дэмжихийг уриалсан хуудас тараасан байна. Мюллерийн Барсад хийсэн анхны бэлтгэл дээр маш олон хүн цуглан , дайсны багаас манайд ирдэг хэн бэ хэмээн харж байсан ч удалгүй Мюллер тоглолтоороо бүгдийг өөртөө татаж чадсан. Энд 3 улирал тоглоод Барса гэрээгээ сунгахыг санал болгосон ч дасгалжуулагч болохоор шийдсэн гээд татгалзсан. «Бургос» , «Кастельон» багуудыг дээд зиндаанд оруулсаны дараа Барсад ирсэн ч 10 сар болоод л халагдсан.

6. Бернд «Архитектор» ШУСТЕР

Яс үндэс: герман. Байрлал: хагас хамгаалагч. Урвасан он: 1988 «Барселона»-д: 1980 — 1988/Испании нэг удаагийн аварга. Испаний цом 3 удаа, Цомтонгуудын цом 2, Испаний супер цом нэг удаа. «Реал»-д 1988– 1990/Испании 2 удаагийн аварга, Түүх: Дэлхийн хамгийн авьяастай , гэхдээ хамгийн содон тоглогчийн нэг. 17 настайдаа л Шустер супер од болсон байлаа. 21 настайдаа Барсад орох үед нь Герман орон Шустергүй байж чадахаа байсан байв. 140 сая песетийн үнэ хүрсэн нь тэр үед хөл бөмбөгийн түүхэнд гараагүй мөнгө байжээ. Шустер өөрөө яагаад Барсад ирсэнээ гадаадад тоглох хүсэлээс гадна дасгалжуулагч Хердеготтой таараагүйгээс болсон гэж тайлбарласан. 1980/81 оны улиралд амжилт муутай тоглож байсан Барсад Шустер ирээд багийн тоглолт шууд сайжирсан. Барсагийн алдарт довтлогч Кинитэй үнэхээр хөл нийлж , ямар ч өрсөлдөгч байсан арчин хаядаг байлаа. Талбайг бүхэлээр нь харж , тоглолтыг уншиж чаддаг, залуу гэлтгүй ухаалаг Шустер үнэхээр сайн тоглогч байлаа. Гэвч Барсагийн дайснууд Киниг хулгайлж барьцаанд авсанаар Барса сэтгэл зүйн дарамтад орж аварга болж чадаагүй. Гэвч Испанид ирсэн анхны жилээ л олныг бишрүүлсэн Архитектор дараа жил заавал Испаний аварга болно гэж балиашгуудад амаллаа. Харамсалтай нь энэ амлалт бүтсэнгүй. 12 сард Атлетикийн алуурчин хочит Гойкоечеа Шустерийн хөлийг хугалан эмнэлэг явуулж орхилоо. 1982 онд Нуньес Диего Армандо Марадоног худалдан авав. 2 супер од ,тэр тусмаа ааш зангаараа алдаршсан хоёр од хоорондоо таарахгүй, удахгүй муудалцана гэж хүмүүс зөгнөж байсан ч гайхалтай нь Диего Шустер хоёр сайн найзууд болцгоосон. За одоо л нэг юм аварга болно гэж бодсон ч Марадона өвдөж эмнэлэгт хэвтэн бас л зорилго биелсэнгүй. Харин цомын тэмцээнээр Реалыг хожсон байна. Шустерийн Барса дахь 4 дэх улирал Марадона Шустерийн хослол дэлхийд гайхагдаж байсан ч дахиад л нөгөө Гойкоечеа энэ удаа Марадонаг хугалж орхилоо. Бас л амжилтгүй. Заавал нэг гай гарж ирэх юм хэмээн Шустер уурлаж байлаа. Ирэх жил нь Барсад өөрчлөлт явагдлаа. Марадона Кини нар багаас гаран, Английн Терри Венейблс дасгалжуулагчаар ирж, Шотландын Арчибальд тэргүүтэй шинэ тоглогчид орж ирэв. Кини Марадона мэтийн алдарт хөл бөмбөгчид алга болсоноор Барсагийн цорын ганц супер од нь нь Шустер байлаа. Сонин хэвлэлээр ганц Архитектор, 10 хар ажилчин гэж нэрлэгдсэн Барса гайхалтай нь Испаний аварга болж чадав. Каталонд хийсэн парадын үеээр Шустер ирэх жил аваргуудын лигийн цом авчирна гэдгээ амаллаа. 1986 онд Барса үнэхээр аваргуудын лигэд түрүүлэх шахсан. Шигшээ тоглолт Испаний Севильяд болохыг хэлэх үү, өрсөлдөгч нь Румыний Стяуаг хэлэх үү. Довтолсоор довтолсоор гоол хийж чадахгүй байсан Барсагийн дасгалжуулагч Венейблс Шустерийг сэлгээгээр солих шийдвэр гаргасан. Архитектор уурлан талбайгаас гарахдаа дасгалжуулагч руугаа алчуур цамцаа шидэн, усанд ороод л шууд гэртээ харьсан байна. Барса 11 метрийн цохилт хийгээд Стяуад хожигдсоныг тэр талбайд харсангүй. Каталон даяар Шустерийг шүүмжилж, Нуньес Шустерийг хөөнө гэдгээ зарлав. Гэвч Шустерийг хөөсөнгүй ,харин Венейблсийг багаас халлаа. Шинэ дасгалжуулагч Луис Арагонес. Энэ үед шагнал мөнгө цагтаа өгсөнгүй , захирлууд хэт их эрх мэдэлтэй байна гэмээн Барсагийн хөл бөмбөгчид бослого гаргав. Хачирхалтай нь Шустер багийн ахлагч Мигелтэй хамт энэ бослогод оролцсонгүй. Шустер 1988 онд Испаний цомын финалд хамгийн сүүлийн удаа Барсад тоголсон. Балиашгууд болон багийн удирдлагатай муудалцан, мөн шинээр ирсэн Гарри Линекэртэй зодолдоод Шустер 29 насандаа Реалд орох гэрээ байгуулсан. Тэр ч нэг иймэрхүү урвалт хийх гээд байсан юм гэж дараа нь ерөнхийлөгч Нуньес хэлнэ. Мадридад Шустер ирсэнээр Реал Бутрагеньо, Уго Санчес гэсэн 2 супер довтлогч, дээр нь Мичел Шустер гэсэн найруулагчтай болж , ялагдашгүй багийн хэмжээнд хүрсэн. Гэвч Бернд Шустер зүгээр байсангүй. Сэтгүүлчид дуртай багийг нь асуухад Барса гэж хариулан, сэтгүүлчдэд Барсагийн клубын үнэмлэхээ харуулах зэргээр дураараа аашилж байв. Мадридад 2 жил маш сайн тоголсоныхоо дараа Шустер Барсад буцан орох гэж оролдсон боловч татгалзсан хариу аван мадридийн Атлетикод орсон. 1997 онд мексикийн «Универсидад»-д тоглоод 38 настайдаа зодог тайлжээ. Барсад 301 тоголж 117 гоол хийсэн.

7. Луис МИЛЬЯ Аспас

Яс үндэс: испани Байрлал: хамгаалагч. Урвасан он: 1990 «Барселона»-д: 1984 — 1990/ Испаний аварга, Цомтонгуудын цом болон Испаний цом нэг удаа. «Реал»-д : 1990 – 1997/ 2 удаа Испаний аварга, испаний цом нэг удаа. түүх: Луис Милья 18 настайдаа Барсад ирээд үндсэн тоглогчид гэмтэлтэй байсан тул шууд л талбайд гарсан тоглогч. Испанид гадаадын хөл бөмбөгчдийг тойрсон маргаан гарж, легионерууд нэг хэсэг тоголж чадахаа байсан тэр үед Милья боломжийг ашиглан үндсэн бүрэлдхүүнд багтаж чадлаа. Йохан Кройф дасгалжуулагчаар ирсэнээр Милья хамгийн найдвартай хамгаалагчаар сонгогдож, Цомтонгуудын цомын тэмцээнд түрүүллээ. Багаас Мильяд сайжруулсан гэрээ байгуулах болзол тавьсан ч тэр хариу хэлэхээ яарсангүй. Удалгүй тэвчээр нь барагдсан Йохан Кройф яах гээд байгааг нь асууснаар маргалдан, Кройф Мильяаг талбайд гаргахаа болисон. Энэ бүхнийг харж байсан Реалын ерөнхийлөгч Рамон Мендоса агентуудаа түүнрүү явуулна. Барселонд Милья Реалтай хэлэлцээ хийж байгаа гэдэг нь мэдэгдсэнээр гудамжаар алхах ч аюултай болсон байна. Гэрийхэн нь нутагруугаа буцаж, Милья өөрөө зочид буудалд нуугдаж байв. Шуудангийн хайрцаг нь Реалтай хийж байгаа хэлэлцээгээ зогсоохгүй бол гэрий чинь шатаана зэрэг сүрдүүлсэн захиагаар дүүрж, амь насанд нь ч заналхийлж байв. Энэхүү маргаанаас болон удаан хугацаагаар талбайд гараагүй Мильяаг шигшээгийн дасгалжуулагч Луис Суарес 1990 оны ДАШТ д авж явсангүй. 1990 оны 6 сарын 30. «Реал» Барсагаас Мильяаг 300 сая песетээр худалдан авлаа. Реал Барсагаас худалдаж авсан анхны хөл бөмбөгч Милья болсон юм. Урьдах урвагчид дандаа чөлөөт агент болсон хойноо дайсныхаа багт шилжиж байв. Испаний шигшээд 5 хан удаа тоглоод 36 настайдаа зодог тайлсан байна. Урваагүй бол шигшээд олон тоглох байсан нь гарцаагүй.

8. Михаэль ЛАУДРУП

Яс үндэс: дани Байрлал: хагас хамгаалагч Урвасан он: 1994 «Барселона»-д: 1989 — 1994/Нэг удаа Аваргийн лийг, 4 удаа Испаний аварга болсон. , Европын супер цом, Испаний цомын эзэн. «Реал»-д: 1994 – 1996/ Испаний аварга. Түүх: 1986 оны ДАШТ- д тэр үед 22 настай байсан Лаудруп дэлхийн шилдэг хөл бөмбөгчийн нэг гэдгээ харуулсан. «Брондбю» гаас «Лацио» руу, тэгээд «Ювентус» т шилжсэн ч , Лаудруп Италид идээшсэнгүй. 1989 онд Йохан Кройф түүнийг 220 сая песетээр худалдан авсанаар Лаудруп шинэ төвшинд гарсан гэж хэлж болох юм. Яг энэ үед Барсад Рональд Куман ирсэнээр Кройфын алдарт Dream Team үүснэ. Ла Лигэд 4 дараалан түрүүлж, аваргуудын лигийн цомыг авсанаар Лаудруп супер од болон хувирлаа. Багийн удирдлагатай муудалцаж эхэлсэн нь 1993-1994 оны улирал. Куман, Стоичков, Ромарио, Лаудруп гэсэн хүчит легионерүүд цугласан байв. Талбайд 3 хан легионер гарж болох тул Кройф ихэнхдээ 30 настай Лаудрупыг суулгаж байлаа. Кройф энэ шийдвэрээ Лаудрупын байрлалд хамгаалалтад сайн Пеп Гвардьола илүү тоглож чадна хэмээн тайлбарлаж байв. Мэдээж хэрэг Лаудрупад энэ нь таалагдсангүй. Гэрээ дуусаж байгааг хэлэх үү, өөр багаас урилга хангалттайг хэлэх үү багаас явахаар шийдлээ. Тэр олон урилга дотроос Лаудруп Реалыг сонгосон юм. Дараа нь тэрээр Кройфийг уурлуулахын тулд ийм алхам хийсэн гэдгээ хэлнэ. Мадридад ирсэн анхныхаа жилээ л Лаудруп Барсагийн ноёрхолыг таслан шинэ багаа аварга болгов. Реалд орсоныхоо дараа Барсатай тоглохоор «Камп Ноу» д ирсэн Лаудрупыг стадион дүүрэн Иуда, Урвагч гэж бичсэн плакат, балиашгуудын хилэнт дуу хоолой угтлаа. Лаудруп энэ бүхнийг тэсэж чадсангүй, 2 р үед өөрөө сэлгээнд суухыг хүссэн байна. Барсад тэр 297 тоголж, 98 гоол оруулсан. Даний шигшээд 104 тоглолт хийн 36 бөмбөгөөр өрсөлдөгчийхөө хаалгыг мялаасан байна. 1992 онд Европын аварга болсон. 2000 онд Даний хатан хаан 2 р Маргарита Лаудрупт спортод гаргасан гарамгай амжилтыг нь үнэлэн рыцарын одон гардуулжээ.

9. ЛУИС ЭНРИКЕ

Яс үндэс: астур Байрлал: довтлогч, хагас хамгаалагч Урвасан он: 1995 «Реал»-д: 1991 — 1996/Испаний аварга, Испаний цомын эзэн. «Барселона»-д: 1996 – 2004/Испаний 2 удаагийн аварга. 2 удаа Испаний цом, Цомтонгуудын цом, европын супер цом тус бүр нэг удаа. Түүх: Анхнаасаа Реалын удирдлагатай таардаггүй байсан Луис Энрике 1995 онд сонинд нэгэн ярилцлага өгсөн нь түүний хувь заяаг эргүүлнэ. – Барсад гоол хийхдээ юу боддог вэ гэж үү? Бусад багт гоол хийж байгаатай л адилхан жирийн л гоол. Би Спортингийг шүтдэг. Спортингийн удаах дуртай баг гэвэл Барса гэж хэлсэнийхээ дараагаас Луис Энрике багийхаа балиашгуудад шүгэлдүүлж эхэлсэн. Ирэх зун нь Луис Энрике Барсад орсон нь Мадридад бөөн шуугиан тарьлаа. Каталончууд мэдээж Реалаас сайн тоглогч салгаж чадсандаа баяртай байсан ч манайд тоглож чадах болуу яах бол хэмээн эргэлзэж байв. Гэвч хамгийн анхны албан ёсны тоглолтыг үзээд бүгд найдвартай тоглогчтой боллоо гэдэгт итгэсэн. Испаний аваргийн эхний тойрогт «Овьедо» гийн талбайд 2 гоол оруулсан Христо Стойчковын оронд талбайд гаран бас л 2 гоол хийж 4-2 р хожсон. Ингээд түүний Барса дахь урт удаан аян эхэлсэн юм. Барсад ороод хуучин Реалтайгаа хийсэн анхны тоглолт нь 1996 оны 12 сарын 8 нд «Сантьяго Бернабеу» д боллоо. Луис Энрике шүгэлдүүлж исгэрүүлэн, элдвээр хэлүүлнэ гэдгээ мэдэж байв. – Би Лаудруп „Ноу Камп“ д байсан шиг миарахгүй. Би Барсагийн төлөө алалцана. Би өнөөдөр ялах болно гэж тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Луис ярьж байв. Харамсалтай нь хожиж чадаагүй. Надаль, Роналдо, Гвардьола нарын цохилт хөндлөвч цохиж азгүйтсэнээр 0-2 ялагдаж орхив. Барсад ирсэн анхны улирлаасаа Луис үндсэн бүрэлдхүүнд орон Рональдотой цуг довтолж байлаа. Робсон дасгалжуулагч ганц довтлогчтой тоглож эхлэнгүүт Луис Энрике хагас хамгаалалтад шилжсэн ч анхныхаа жил л 16 гоол хийсэн нь баг дотроо Роналдогийн дараахь үзүүлэлт байлаа. 1997–1998 онд «Барса»-д Луи ван Галь ирсэнээр ихээхэн өөрчлөлт хийгдсэн ч Луис үндсэн бүрэлдхүүнд тоглох уу үгүй юу гэдэг хэний ч эргэлзээг төрүүлсэнгүй. Луис талбайн төвд найруулж, зүүн талд нь Ривалдо, баруун жигүүрт нь Фигу гүйж байлаа. 1997 оны 11 сарын 2 нд Барса Реалтай тоглохоор Мадридад ирлээ. 5 дахь минутад Ривалдо гоол хийсэн ч 49 дэх минутад Реал хариу бариад дошин дээрээ хожихоор довтолж эхлэв. Энэ үед Барса сөрөг дайралт хийлээ. Бөмбөгөнд хүрэх болгондоо шүгэлдүүлж байсан Луис Энрике талбайн төвд бөмбөг булаан авангуутаа 2 хамгаалагчийг хууран гүйсээр 16 метрийн талбайн гаднаас хүчтэй өшиглөлөө. Бөмбөг Реалын хаалганд нисэн орж, Луис Энрике Реалын балиашгуудруу хандан нударга зангидан, хашгарж гоолоо тэмдэглэж байсан нь олон хүний санаанд байгаа байх. – Юу гэж хашгарж байснаа одоо санадаггүй гэх ба би астур хүн. Гэхдээ би Каталонд амьдарж байгаа болохоор бага зэрэг ч гэсэн каталон хүн. Тэдний эрх чөлөөнд дуртай, үзэл бодол нь миний зүрхэнд үүрд байх болно гэж нэгэн сонинд ярьсан байна. Удалгүй тэр хуримаа хийсэн бөгөөд эхнэр нь мэдээж каталон. Барселоны алдарт Санта-Мария-де-Мар сүмд хуримаа хийсэн хосуудад Барсагаас хотын төвд том байр бэлэглэсэн бол багийн нөхөд нь Луист Мерседесийн шинэ загвар өгсөн байна. Барсад төдийгүй шигшээ багт ч лидер болсон Луист өөр багаас хичнээн санал ирж байсан ч – Би энд аз жаргалтай байна. Барсад зодог тайлахыг хүсэж байна хэмээн хариулсаар ирсэн. 2000 оноос Гаспарын үе эхлэн Барса ганц ч цом авж чадалгүй балиашгууд бухимдаж байсан үе. Луис Энрике хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, балиашгуудыг багаа дэмжихийг хүссэн. – Ийм л хүнд хэцүү үед та бүхний дэмжлэг бидэнд юунаас илүү хэрэгтэй байна. Тиймээ. Гвардьола өөр баг руу явсан. Гэхдээ тэр үүрд бидний сэтгэл зүрхэнд байх болно. Бид Барса хэвээр, та бүхэн Барсагийн фэн хэвээр байна. Багаа дэжмжицгээе хэмээн уриалж байлаа. Луис Энрике шинэ лидер, шинэ шүтээн болсон байв. Нас ч ахиж, туршлага суун урьдын халуун омголон зан нь алга болжээ. Багийн ахлагчийн хувьд үүрэг хариуцлага нэмэгдсэнээр Реалд хичнээн гоол хийсэн ч балиашгуудыг нь өдөөн хатгахаа больсон байна. 2002 онд Луи ван Галь дахин Барсад ирэхэд Луис Энрике Галийг үзэн яддаг балиашгуудад хандан тэвчээртэй байхыг уриалж, дасгалжуулагч тоглогчдын маргааныг эвлэрүүлэн зохицуулж байлаа. Ривалдо Серхи нарыг багт үлдээж чадаагүй ч түүний ачаар баг оршин тогтнож байна гэхэд болохоор байлаа. 2002-2003 оны улирлаас фэнүүд Луис Энрике хуучин шигээ хурд хүчгүй болсоныг анзааран удахгүй Луиса Энрике маань зодог тайлах нь дээ хэмээн ойлгож эхлэв. Сэлгээнээс тоглолтод орох нь ихэсж байсан ч гарж ирэнгүүтээ л ажлаа үлгэр жишээч хийн маш олон хэцүү тоглолтыг аварж байсан. Юм болгон дуусах жамтай. Барсагийн хувьд Луис Энрике хэн байсан бэ гэдгийг ойлгохын тулд элдэв тоо баримт дурдах хэрэггүй, ганц тоглолт дурсахад л хангалттай. 2004 оны 5 сарын 16 нд Луис Энрикэ сүүлийн тоглолтдоо оролцоод зодог тайлсан. Испаний лигт 400 удаа тоглохдоо 300 г нь Барсагийн бүрэлдхүүнд хийжээ. 54 дэх минутад Луис ахлагчийн туузаа авж байхыг харсан балиашгууд Луис Энрике! Луис Энрике! гэж хашгаран цэнгэлдэх тэр аяаараа босож, амьд домогт хүндэтгэл үзүүлсэн. Өрсөлдөгч багийн тоглогчид ч алаг ташин Луис багийхантайгаа тэврэлдсэний эцэст балиашгуудад мэхийн хүндэтгэл үзүүлээд сэлгээний суудалд суусан. Энэ үед л Барсагийн балиашгууд ямар тоглогчоо алдаж байгаагаа яс махандаа тултал ойлгосон байх. Урьд нь Луис талбайд гараагүй ч бүгд Луис сэлгээнд байгаа, хэцүүдвэл гарж ирээд туслана, багаа ялуулна хэмээн итгэж байдаг байсан бол одооноос эхлээд Луис сэлгээний сандалд ч байхгүй болно. Испаний шигшээд Луис Энрике 62 тоглож, 1992 оны олимпийн аварга болсон.

10. Луиш Фелипе ФИГУ

Яс үндэс: португал Байрлал: хагас хамгаалагч Урвасан он: 2000 «Барселона»-д: 1995 — 2000/Испаний аварга шалгаруулах тэмцээн болон цомын аварга. , Цомтонгуудын цом болон супер цомын эзэн. «Реал»-д: 2000 — 2005/ Аваргуудын лигад нэг удаа, Испаний аваргаар 2 удаа шалгарсан. Супер цом болон тив хоорондын цомын эзэн. Түүх: Реалын шинэ ерөнхийлөгч Флорентино Перес Зидан Фигу хоёрын аль нэгийг авна хэмээн зарлаж, Барсагийн балиашгууд хилэгнэж байсан үе. 2000 оны 7 сарын 23 нд Луиш Фигу хэвлэлийн бага хурал хийлгэн – Би хаашаа ч явахгүй . Реалд юу гэж очих вэ, инээд хүрмээр юм. Хэрэв би Реалд орвол дараа нь та нарын царайг яаж харах билээ хэмээн фэнүүдээ тайвшруулав. Ингэж ярьж байхад нь хармаанд нь Реалтай хийсэн урьдчилсан гэрээ байсан гэхээр Фигу бол ёстой Дүлзэнгүүдийн доторхи Дүлзэн юм. Маргааш нь л Фигу Мадрид нисэн Реалтай гэрээ байгууллаа. Фигугийн Барсатай хийсэн гэрээнд заасан байсан мөнгийг Реал шилжүүлсэн тул Барса юу ч хийж чадсангүй. 56,1 сая доллар Барсад төлөөд Реал Фигутэй 3 жилийн гэрээ байгуулсан. Барсад жилд 3 сая ногоон авдаг байсан бол Реалд 4,5 сая авах болсоноос гадна бэлнээр 2 сая доллар авжээ. Фигугийн бас нэг хүсэл болох 10 ноймэрийг ч Реал өгсөн байна. Түүнээс гадна том байшин авах гэснийг нь ч биелүүлжээ. Гэрээгээ хийчээд Фигу Португалруу амрахаар явсан бол энэ үед Каталонд балиашгууд уур хилэндээ автаж байв. Фигугийн амьдарж байсан байр луу олон мянган хүн очсон ч байрны эзэн Фигу сарын өмнө нүүсэн гэж хэлсэн байна. 7 сарын 24 нд Барсагийн албан ёсны интернэт хуудас fcbarcelona.com д анх удаагаа саатал гаржээ. Олон мянган майл захиа ирж сайтыг бөглөрүүлсэн байна. Бүх дэлгүүрээс 7 ноймэрийн Фигугийн цамц алга болж, хүмүүс хөл бөмбөг ярилцахаа болин нэг нэгнээсээ дөлж байлаа. Барселоны Sport сонин Урвагч Фигу гэсэн том гарчигтайгаар гарж, 7 ноймэрийн цамц өмссөн хэд хэдэн хүн зодуулсан байна. Зодуулагчид гаднаас ирсэн жуулчид байсан ба тэд Фигуг Реалд орсон гэж мэдээгүй байцгаав. Фигугийн цамцыг шатаан устгах арга хэмжээ болж, орон нутгийн ТВ шууд дамжуулан үзүүлэв. Фигуг ал гэсэн нэртэй онлайн тоглоом гарж, уурласан фэнүүд стрессээ тайлж байв. Барселон хот төдийгүй Каталон муж Фигуг эрхлүүлж байсан гэхэд болно. Хүссэн бүхнийг нь биелүүлж, эхнэр нь ч каталонд аз жаргалтай байна хэмээн ярьдаг байсан. За яахав Барсагийн ерөнхийлөгч Луис Нуньес болон дасгалжуулагч Ван Галь багаас гарсан нь нөлөөлсөн гэж үздэг хүмүүс байдаг ч ихэнх хүн шуналаасаа боллоо гэж үздэг ба тэр нь ч үнэн юм. Батлах гээд оролдоод үзье. 1989 онд португалууд 16 настнуудын ДАШТ д түрүүлсэнээс хойш анх Фигуг мэргэжилтнүүд анзаарсан. 18 настайдаа Фигу Лиссабоны Спортингийн үндсэн бүрэлдхүүнд тоглож эхэлсэн. Бенфика авах гэж оролдсон ч амжилт олоогүй. 1994 оноос Италийн багууд хөөцөлдөж эхэлсэн ч цалин хөлсний тал дээр Фигутай ер тохирж чадахгүй байсаар 1995 он болжээ. Эцсийн эцэст Фигу нэг юм гэрээ байгуулсан ч шуналаасаа болоод “Ювентус“ “Парма“ гэсэн 2 багтаа зэрэг гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Мэдээж бөөн маргаан болж, ФИФА гаас хоёр гэрээг аль алийг нь хүчингүйд тооцон Фигуг Италийн багтай харьцахыг 2 жилээр хориглосон. Энэ үед Барса гарж ирлээ. Кройф ерөнхийлөгч Нуньестэй уулзан надад Фигу хэрэгтэй гэж хэлсэн гэдэг. 5 хоногийн дараа л Барсагийн агентүүд Фигуг багтаа аваад ирсэн байв. Ингээд л Фигугийн Барса дахь амжилт эхэлсэн хэрэг. Анхны жилээсээ л Фигу цалингаа нэмэхийг хүсэн, жил болгон гэрээгээ шинэчилж урьдахаасаа илүү цалин авж байв. Кройфын үед ч, Бобби Робсон, Луи Ван Галийн үед ч Фигу үргэлж тоглон бүр багийн ахлагч болсон байв. Каталон даяараа түүнийг хайрлаж байсан. Мадридад очоод Фигу хэзээ ч Барсад байсан шигээ балиашгуудад хайрлуулж байгаагүй. Мадридад тэр мөнгө, аваргийн цом авсан байж болох ч алдсан юм нь их байх. Мадрид явахгүй хэмээн худлаа залж байхдаа Фигу Каталоний олон сая фэнүүдийн тухай ер бодоогүй гэж үү? Бодсон ч түүнд мөнгө л чухал байсан нь лавтай. Олон янзын шагнал медаль авсан энэ урвагчийн оргил үе нь 2002 оны Европын аваргийн шигшээ тоглолт болох ёстой байлаа. Дошин дээрээ сулхан Гректэй тоглох болж, португалчууд аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан бизээ. Гэвч тоглолтын дундуур Барсагийн балиашиг Жимми Жамп талбайд гарж ирэн Фигугийн нүүр лүү Барсагийн эмблемтэй алчуур шидээд цагдаа нарт баригдан явсан. ТВ гээр үзэж байсан олон сая хүний нүдэн дээр хийсэн нүглийг нь хэлсэн хэрэг. Үнэний цаг ирж Грек ялан урвагчийн баг хожигдсон. 2005 онд Фигу Италийн Интерт шилжсэн. Очингуутаа юу гэж хэлсэн гэж бодож байна? – Реал бол алиалагчид цугласан цирк. Интер жинхэнэ хөл бөмбөгийн баг гэж сонинд ярьсан. Урвагч хүн үхтэлээ урвагчаараа үлддэг гэгч энэ ажгуу.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Postby Mr S » Thu Sep 21, 2006 3:24 pm

мягмар гаригт манайхан хэвлэлийн бага хурал хийлгэжээ................. манайхан лигийн 3 тоглолтонд ялалт бгуулаад бгаа.......... мөн АЛ-н эхний тоглолтонд хожсон........
энэ хуралд Жули Эдмилсон нар Райкаардын баг сонголтын тухай ярьжээ............. манай 2 хэзээд багийн эрх ашгийн төлөө бх болно гэдгээ хэлжээ...........

Image

Жули мэдээж Мэсситэй байрлал давхцдаг бөгөөд тэрээр боломж олдуул тоглоод бх бодолтой ч хэзээд Райкаардыг сонсох болно гээд мөн бусад тоглогчоо хүндлэнэ гэнэ............ мэдээж нь энэ нь амжилтын төлөө нэгтгэж бгаа учраас.............. энэ бол зөв систем гэнэ..........
тэрээр тоглолт бүрт 20 минут тоглож бсан ч............ хэпи бж чадна гэнэ......... тэрээр Рэсингд сэлгээгээр орж ирээд тун гоё гоол хийсэн.............
Image

Эдмилсон ч мөн адил баг сонголтын талаар Райкаардтай санал зөрдөггүй аж.......... хэзээд багийн эрх ашиг амжилтын төлөө.............. тэрээр мөн Валэнсия Сэвилл РЕАЛ болон АЛ-н тоглолтонд багаараа бэлэн бгаа бөгөөд өнгөрсөн жилийнх шиг амжилт гаргахын төлөө гэнэ...............
хоёр тоглогч хоёулаа Валэнсия Сэвилл нар хүчтэй баг гэдгийг батлаад........... Жули экс багийн анд Морэнтэс-г магтаад авчээ........... Эдмилсон Сэвилл-г шинэ тоглогчтой болсон төдийгүй маш өндөр түвшний хөлбөмбөг тоглодог гэжээ.............
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Thu Sep 21, 2006 3:32 pm

Бүтэн сайны ВАЛЭНСИЯ-тай хийх тоглолтын бэлтгэл.............

Image

бөмбөг эзэмших дасгалын хажуугаар тоглогч бүр өөрийн байрлалын бэлтгэл хийлээ............ тэгээд хамгаалагч хагасууд фитнэссын бэлтгэл хийсэн бол довтлогчид цохилтын дасгалыг Райкаард Нискэнс нарын хамт хийсэн............. хаалгач Víctor Valdés and Albert Jonquera нар Унзуйтай бэлтгэл хийжээ........
энэхүү бэлтгэлээс Мэсси Эзкьюро нар гарч өөр өөрсдийн эмчилгээний бэлтгэл хийсэн аж.......... бага зэргийн гэмтэлтэй байгаа гэнэ........... 3 дахийн бэлтгэлээс багтай хамт гарч магадгүй гэнэ..............

Image

200 фанатууд уг бэлтгэлийг үзжээ...........

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Thu Sep 21, 2006 3:38 pm

Барса-н сайтад АЛ-н дараагийн өрсөлдөх баг болох ВЭРДЭРТЭЙ тоглох тоглолтыг очиж үзэж багаа дэмжихийг уриалжээ................. тэгээд энд БРЭМЭН руу очиж багаа дэмжих тасалбарыг санал болгожээ............ үнэ нь 50 - 970 евро бөгөөд Барса-н фан клубын гишүүдэд 2-с илүү өгөхгүй гэнэ........... хэрэв өөрөө Брэмэнд очно гэвэл зөвхөн 50 евро төлж тоглолтын тасалбар аваад л тоглолт үзэх бол............ 970-нх нь болохоор багтай хамт 26-нд Барса-с хөдөлж очоод зочид буудалд байрлаж майрлах зардал энэ тэр багтсан нь гэнэ................

Image
Supporter's Services Office, +34 93 496 3600 from outside of Spain мануус эндээс тодруулж болох нь................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Thu Sep 21, 2006 3:46 pm

Рекоордууд эвдэгдсээр л...........

манайхан сүүлийн 40 жил эхний 3 тоглолтондоо ийм олон гоол хийж бгаагүй гэнэ........... энэ жил шинэ рекорд тогтоолоо............... 2 away тоглолт 1 home тоглолт............ 1999-2000 оноос хойш эхний 3 тоглолтондоо дараалан хожиж бгаагүй аж............
Райкаард ажлаа авсны эхний жил 2003-04 онд 7 оноо 2004-05 онд 5 оноо өнгөрсөн жил бүүр 4 оноо авч бсан билээ.............
1990 - 91 онд Круйфф-н баг эхний 6 тоглолтондоо ялалт авч байсан ч 7 дахь тоглолтонд Осасунатай тэнцэж бсан............. 1997-98 онд Ван Гаалийн баг мөн л эхний 6 тоглолтондоо ялалт авч Compostela-тай тэнцэж бсан........... энэ жил эхний 3 тоглолтондоо 9 гоол буюу тоглолт бүрт 3 гоол хийсэн нь сүүлийн 40 жилд бгаагүй үзүүлэлт.......... бүүр өмнө нь 63-64, 65-66 онд эхний 3 тоглолтондоо 10 гоол тус тус хийж бсан аж............... 1979-80 онд эхний 3 тоглолтонд 9 гоол орж бсан ч 4-хэн оноо авч бсан гэнэ............


Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Цоомоо » Fri Sep 22, 2006 11:46 pm

Манай ахдагч Карлес Пуойл 300 дахь тоглолтоо хийх гэж байна, Барсагийн 1-р багт...
Карлес Пуйоль анхны тоглолтоо 1-р багт 21 настайдаа буюу 1999 онд “Вальядолид” багтай хийж, “Барса” 2:0-ээр хожиж байж.
Харин 2000-2001 онд Карлос Рексач /тухайн үеийн манай коач/ түүнийг сэлгээгээр ашиглаж байсан тохиолдол бий, агуу Пеп Гвардиолаг явтал...
За харин тэгээд 2001-02, 2002-03, 2003-04 оны улирлуудад Пуойл багийн сольшгүй үндсэн тоглогч болж чадсан юм. Барсагийн шилдэг хамгаалагчийг тухайн үед Хосе Антонио Камачо шигшээ багтаа урин, 2002 оны ДАШТ, 2004 оны ЕАШТ-үүдэд багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд тоглуулж байлаа. Мөн тэрээр энэ үед “Барселона” клубын 3-р ахлагч болсон байв, Луис Энрике, Филипп Коку нарын дараах.
Харин сүүлийн 2 улиралд Пуйол маань багийн ахлагч болсон бөгөөд баг хамт олноо сайн зохион байгуулж, олон олон ялалтуудыг багтайгаа хамт байгуулсаар явна.

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Barcik » Sun Sep 24, 2006 11:21 am

Haalgachiin hajuud zogsoj baigaa "Madridista"-g tanij baina uu? kekeke

[img]http://img.photobucket.com/albums/v125/Barca^f@n/guti.jpg[/img]
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Barcik » Sun Sep 24, 2006 11:30 am

saviola wrote:Манай ахдагч Карлес Пуойл 300 дахь тоглолтоо хийх гэж байна, Барсагийн 1-р багт...
Карлес Пуйоль анхны тоглолтоо 1-р багт 21 настайдаа буюу 1999 онд “Вальядолид” багтай хийж, “Барса” 2:0-ээр хожиж байж.
Харин 2000-2001 онд Карлос Рексач /тухайн үеийн манай коач/ түүнийг сэлгээгээр ашиглаж байсан тохиолдол бий, агуу Пеп Гвардиолаг явтал...
За харин тэгээд 2001-02, 2002-03, 2003-04 оны улирлуудад Пуойл багийн сольшгүй үндсэн тоглогч болж чадсан юм. Барсагийн шилдэг хамгаалагчийг тухайн үед Хосе Антонио Камачо шигшээ багтаа урин, 2002 оны ДАШТ, 2004 оны ЕАШТ-үүдэд багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд тоглуулж байлаа. Мөн тэрээр энэ үед “Барселона” клубын 3-р ахлагч болсон байв, Луис Энрике, Филипп Коку нарын дараах.
Харин сүүлийн 2 улиралд Пуйол маань багийн ахлагч болсон бөгөөд баг хамт олноо сайн зохион байгуулж, олон олон ялалтуудыг багтайгаа хамт байгуулсаар явна.


Thank you Carles!!!
[img]http://img.photobucket.com/albums/v125/Barca^f@n/puyolluisenrique.jpg[/img]
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby barca forever » Sun Sep 24, 2006 8:44 pm

onoodriin toglolt gardag baix l geed cctv5 xaraad suugaad baij dee
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Цоомоо » Sun Sep 24, 2006 11:18 pm

Barcik wrote:Haalgachiin hajuud zogsoj baigaa "Madridista"-g tanij baina uu? kekeke

[img]http://img.photobucket.com/albums/v125/Barca^f@n/guti.jpg[/img]

Гути шив дээ.
ССТВ-5 нээрээ тоглолт гаргах болов уу?
Барсикаар сонин юутай?Хичээл сурлагандаа явж эхэлсэн үү?За тэгээд багийнхаа тухай сайхан сайхан мэдээлэл бичиж байгаарай.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Mon Sep 25, 2006 12:09 am

Валенситай өмнө нь:
Нийт тоглолт: 142
Ялалт: 68
Тэнцээ: 35
Хожигдол: 39
Бөмбөгний харьцаа: 261-206 -аар манайх илүү.


Улирал эхэоснээс хойш:
«Барселона»:
1 тур. «Сельта» – 3:2
2 тур. «Осасуна» – 3:0
3 тур. «Расинг» – 3:0

«Валенси»:
1 тур. «Бетис» – 2:1
2 тур. «Атлетико» – 1:0
3 тур. «Хетафе» - 2:0
гэсэн адилхан 100 хувийн амжилттай явна. Энэ тоглолт тэгэхээр маш чухал тоглолт юм. Валенситай тоглосон тоглолтуудаас хамгийн агуу нь 2001 онд, лигийн хамгийн сүүлийн тоглолтын сүүлийн минутанд Ривалдогийн хийсэн гайхамшигт гоолтой тоглолт байлаа. Энэ гоол манайханд Аваргуудын лигийн эрх авчирч байсан юм. Унаж татаад л агуу гоол байсан даа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Mr S » Tue Sep 26, 2006 9:45 am

өчигдөр тойм үзлээ................... шүүгч манай хожлыг хулгайлчихлаа................

Final - Estadio Camp Nou
Barcelona 1 - 1 Valencia
Andres Iniesta (49)
David Villa (17

манай гараанд: Валдэз, Маркэз, Пьюол, Жио, Замбротта, Дэку, Эдмилсон, Сави, Ронни, ЭтоО, Мэсси нар гарч сэлгээгээр............ Инэста 45 минут, Савиола 85 минутаас гарч тоглосон............

Валэнсия: Канисарис, Мигэл, Аяала, Морэтти, Албаяол, Албэлда, Эду, Жоакин, Силва, Висэнтэ, Вилла нар гарч Наваро, Ангуло Виана нар сэлгээгээр тоглосон................ Морэнтэс сэлгээнд бсан ч гарч тоглосонгүй...............
тоглолт эхлээд л манайхан давамгайлж Мэсси-н маш сайхан оролт хийхэд шүүгч отон гэж үзээд зогсоолоо......................
17 минутанд Валэнсия-н Мигэл-н кроссыг Вилла 16-с шууд хөлөө тавьснаар 1-0.............. хамгаалагчдын урдуур хөндлөн дамжуулалт яваад л Виллад оччихсон............. отон хийх гэж алдаад л.................
үүнээс хойш манайхан довтолж эхэллээ...............
Ронни 16-н гаднаас фрий кик маш эвгүй хусахад Канисарис маш сайхан хаагаад л..............
Вилла сөрөг довтолгоогоор золтой л тоог 2-0 болгосонгүй............. мань эр хууралт хийж ороод 16-с ойроос зүүн хөлөөр цохисон нь баруун шонд ойгоод буцлаа.............
Дэку-н холын хүчтэй цохилтыг мөн л Канисарис хаачихав.............
ингээд 1-р үе дууслаа..............
2-р үед Инэста Эдмилсоноор солигдож талбайд гарлаа.......... манайхны цохилтыг Канисарис хаасаар л................
мань эр орж ирээд 4 дэх минутанд тоог тэнцүүллээ........... Ронни-н хөндлөн дамжуулалтыг 16-д ЭтоО мөргөж Инэстад дамжууллаа............ Инэста ч хаалганы өмнө тогтоон зүүн хөлөөр цохиж тэнцүүллээ................. сайхан комбинац..............
үүний дараахан ЭтоО-г Мигэл 16-д унагалаа.............. шүүгч байдаггүй ээ.......... яалт ч гүй ЭтоО-н тулгуур хөлийг Мигэл шууд өшиглөж унагаж бхад............ **н** шүүгч............... энэ бол шууд пэналти өгөх газар.........
Дэку дахин хаалга руу хөөргөж хүчтэй цохисныг Канисарис хаагаад л булангаар гаргалаа..........
85 минут болж Савиола Мэссигээр солигдож талбайд гарахад үзэгчид маш сайхан хүлээн авлаа................
ЭтоО-г дахин өнөө муу *мх** Мигэл 16-д хавсарч унагахад **н** шүүгч бас л пэналти заасангүй ээ.............. 2 хөлийг нь давхар хавсараад унагачихаад бхад.............. хэрэг алга................. ЭтоО уурлаад л.................
тоглолтын төгсгөлд Ронни-г 16-н гадна унагаснаас болж Жоакин манайхантай сөргөлдөөд л.............. үүний хариуд шар карт хүртлээ..............
манайхан Ноу Кампдаа Валэнсиятай тэнцлээ............. гэхдээ **н** гайтай *мх** шүүгчийн хар гайгаар.............. тэрнээс хожчихсон газар..............
Image

Image

Image
ИНЭСТА..............

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Sep 26, 2006 12:58 pm

шүүгч нүдэн дээр чинь хайртай багийн чинь хожлыг булааж бхад хэн уурлахгүй бхийм..................

энэ тоглолтыг нээрээ Кантона үзээд сууж бна лээ...........
манайхан энэ тоглолтонд 18 удаа Канисарис-н хаалга руу бөмбөгдсөн гэнэ..............
Райкаардын сэлгээ үргэлж нүдээ олдгийм баталгаа.......... Инэста блаа..............

Image

Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Sep 26, 2006 1:02 pm

ВЭРДЭР-тэй хийх АЛ-н тоглолтын бэлтгэл............ 1 дэх өдөр............
хөнгөн бэлтгэл............


Ла Масияд манайхан хөнгөн бэлтгэл хийжээ........... энэ бэлтгэл Ронни Дэку 2 оролцоогүй бна.......... тэр 2 жимд бэлтгэл хийж бгаа аж........... бас Валдэз Пьюол 2 бгаагүй аж.............
Image

Image
Маркэз хүүтэйгээ бэлтгэл хийгээд л.............

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Sep 26, 2006 1:04 pm

Motta, Thuram and Sylvinho return for Europe

Image

маргаашийн тоглолтонд

Valdés, Jorquera, Iniesta, Ronaldinho, Edmílson, Belletti, Puyol, Gudjohnsen, Eto'o, Xavi, Giuly, Oleguer, Messi, Zambrotta, Deco, Thuram, Motta, Sylvinho нар тоглож гэнэ.................
харин Javier Saviola, Gio Van Bronckhorst, Rafael Márquez and Santi Ezquerro нар бага зэргийн гэмлтийн улмаас Врэмэнд очихгүй гэнэ................
Маркэз-н оронд Тюрам гараанд гарах аж...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Sep 26, 2006 4:37 pm

Rijkaard: "We just needed that extra something to win"

Райкаард Валэнсиятай хийсэн тэнцээний дараа сэтгэл хангалуун бус бгаа аж...............
бид хожихын тулд ямар нэг нэмэлт зүйл хэрэгтэй.......... болж бна...........
эхний хэдийгээр бид илүүрхэж бсан ч тоглолтын ритм ерөнхийдөө удаан бсан............ гоол алдсны дараа бүүр ч хүнд болсон......... 2-р үед бид харин маш сайн тоглосон............... үр дүнгийн талаар ямар нэг тайлбар хийхийг хүсэхгүй бна гэсэн ч бид хожихын төлөө л бдаг...............
Валэнсия шиг маш олон янз бүрийн багууд энд тоглодог.......... бид 66 хувийн бөмбөг эзэмшилттэй илүү бсан ч........... тэдний эсрэг тоглоход маш хүнд бдаг............
бид маш удаан хугацаагаар бөмбөг эзэмших тусам эсрэг багийнхан хамгаалалтаа чангатгаж бөмбөг бүрийг блокдоод л............. ер нь хүнд тоглолт.............

тэрээр Савиолаг магтаад л........... хэдийгээр цөөхөн минут гарсан ч гоол хийж тоглолтыг эргүүлж чадах гар гэжээ................

тэнцсний дараа маш ичгэвтэр бсан.......... гэсэн ч энэ нь манай дараагийн тоглолтонд нөлөөлөхгүй........... учир нь бид том баг...................... том скаудтай...............
Image



энэ тоглолтын өмнө.............
Barça vice-president Ferrán Soriano-н эхнэр Itziar Crespan-н дурсгалд зориулж 1 минут дуугүй зогссон бна.................. өнгөрсөн даваа гаригт өнгөрсөн аж..................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Цоомоо » Tue Sep 26, 2006 11:32 pm

Круйфф арай ч үгүй байлгүй дээ.
Үнэхээр тэгвэл ч их л онцгүй байна даа...гэсэн чинь үнэхээр тэгсэн ажээ...Үнэн онцгүй байна даа. Барсагийн төлөө агуу ихийг хийсэн хүн Реалд очих гэж дээ. Энэ хүнд мөнгө л дутмааргүй юм...

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Mr S » Thu Sep 28, 2006 8:22 am

Final - Weserstadion
Werder Bremen 1 - 1 Barcelona
Carles Puyol (og 56)
Leo Messi (89)

манай гараанд: Валдэз, Силвино, Олигэр, Пьюол, Тюрам, Дэку, Инэста, Жули, Мотта, Ронни, ЭтоО нар гарч Мэсси, Эйдур, Замбротта нар сэлгээгээр тоглосон............... Райкаард үндсэн бүрэлдэхүүнд нилээн өөрчлөл хийсэн аж..............

Вэрдэр-н гараанд: Вайс, Родригэс, Фритз, Мэртэсакэр, Шульц, Бауманн, Боровски, Фрингс, Диего, Хант, Клозэ нар гарч, Класнич, Омовоэла нар сэлгээгээр тогложээ............ Вэрдэр-н коуч Мэртэсакэр, Хант 2-г гараанд гаргажээ.................

манай ахлагч өөртөө гоол хусаад л.......... Вердер ч хатуу боорцог л доо........... Германы дэд аварга............... угаасаа талбайн эзэд илүүрхэж байсны хүчинд Пьюолоор /Хантын кроссыг зайлуулах гээд алдсан болтой/ өөрт нь гоолдуулж дээ................
харин сүүлийн мөчид манай Мэсси тэнцүүлж чаджээ............
даан ч энэ тоглолт манай мэргэн бууч гэмтжээ........... 65 минутанд мань эр өвдөгний гэмтлийн улмаас насилкаар талбайг орхисон гэнэ........... манай эмч нар түүний энэ гэмтэл 2-3 сарын настай эд байж магадгүй гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлсэн аж..............
БАРСА 2 дараалан тэнцлээ................. 1-1-р...............
Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Fri Sep 29, 2006 11:09 am

НОВШ ГЭЖ ЭТО МААНЬ 5 САР ТАЛБАЙД ГАРАХГҮЙ ГЭНЭ Ш ДЭЭ................ АРАЙ Ч ДЭЭ.............

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Цоомоо » Sat Sep 30, 2006 11:06 pm

Барсагийн 12 тоглогч шигшээдээ дуудагдаад байна.
Тухайлбал Xavi, Iniesta, Puyol, Messi, Saviola, Edmílson, Ronaldinho, Thuram, Gudjohnsen, Gio, Deco and Zambrotta.
Пуойл, Чави, Иньеста нар Испаний шигшээд. Тэд Еврогийн урьдчилсан тоглолтонд Шведтэй тоглохоос гадна Аргентиний багтай фриэндли хийнэ. Месси, Савиола нарын эсрэг. Мань 2 бас дуудагдсан байгаа. Сайхан тоглолт болох байх.

Image

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Sat Sep 30, 2006 11:24 pm

Өнөө шөнө Билбаотой тоглох бүрэлдэхүүн:
Хаалгач: Вальдес, Хоркера
Хамгаалагч: Эдмилсон, Беллетти, Пуйоль, Маркес, Джио, Тюрам, Дзамбротта
Хагас: Иньеста, Хави, Деку, Мотта
Довтлогч: Роналдиньо, Гудьонсен, Жюли, Савиола, Месси
ЭтоО гэмтсэн тул түүнийг Гуди орлох байх, эхний ээлжинд. Манай Савиолад уг нь том шанс гарч ирж байна даа...
Райкаард "Бид ЭтоОд зориулж ялалт байгуулахыг хүсч байна" гэж хэлсэн байсан. Гуди, Савиола нар ЭтоОгийн зүй ёсны орлогч хэдий ч Райкаардад бас нэгэн бодол байгаа нь Ронниг илүү урагш тоглуулах.

ImageImage
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Sat Sep 30, 2006 11:36 pm

А. Бильбаотой өмнө нь 150 тогложээ, Испаний аваргад. Үүнээс:
• «Барселона» - 68 ялсан
• Тэнцээ – 24
• «Атлетик»-ын ялалт - 58
• Бөмбөгний харьцаа: 276 – 237 «Барса» илүү юм байна.

"Сан Мамес" цэнгэлдэхэд болсон дуулиант тоглолтууд:
• 1930/31 «Атлетик» - «Барселона» 12:1 («Барса»-ын түүхэн дэх хамгийн том ялагдал)
• 1939/40 «Атлетик» - «Барселона» 7:5
• 1990/91 «Атлетик» - «Барселона» 0:6

Өнөөдөр мөн Франк Райкаардын 44 насны төрсөн өдөр юм байна.
Роналдиньогийн 100 дахь тоглолт гэж байгаа.
Хэрэв Барса ялвал энэ нь Райкаардын 75 дахь ялалт юм.

Image

Райкаардын удирдлагаас хойш А. Бильбаогийг талбай дээр 1 ялж, (0-1 in 2003/04), 1 тэнцэж (1-1 in 2004/05), 1 хожигдож байжээ. (3-1 in 2005/06).
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 94 guests
cron