Манай ахмад Дубай явахынхаа өмнө нь ярилцлага өгчээ.
Паоло та 2008 оны төгсгөлд энэ жилийг эргэн харахад?"Хувь тоглогчийн төвшинд энэ жилийг яаж өнгөрөөсөндөө баяртай байгаа. Би өвдөгний гэмтэлдээ санаа зоволгүй, сүүлийн 2 жил шиг ямар нэг мэс засалд оролгүйгээр ерөнхийдөө бэлтгэл дээр багийнхантайгаа хамт байж, тоглолтуудад байнга шахуу тоглож чадлаа. Багийн төвшинд бол, зуны нөхөрсөг тоглолтуудад сайн тоглож чадаагүй. Гэвч бид сэргэж чадлаа. Олон тоглолтын туршид шилдэг тоглолт гаргаж, хэрэгтэй үр дүнгээ авч чадсан. Сүүлд бага зэрэг буурсан ч энэ бол байх л асуудал."
Та кариэрийнхаа туршид олон юм үзэж, туулж ирсэн. Гол мөрдлөг тань "NEVER GIVE UP" байсан. Энэ улиралд ч бас хэвээрээ юу?"Мэдээж. 1999 онд бид Скудэтто хожсон. Гэхдээ эцсийн мөчид бидний гар дээр ирсэн. Байдал үнэхээр хэцүү байсан ч, бидний хүсэл тэмүүлэл, эсрэг багийн алдаа бидэнд Скудэттө хожих боломж олгосон. Одоо Интэрийг гүйцэх боломж байхгүй гэж Лигийг дууссан юм шиг бодох юм бол **н** хэрэг байх болно. Сүүлийн 2 ч улирал чадаагүй ч бид эцсээ хүртэл тулалдах тавилантай гэж бодож тоглох ёстой."
(Роналдиньог гайхалтай гэж байсан.) Роналдиньо яаж бас хэр зэрэг гайхшируулсан бэ?"Би түүний тухай мэддэггүй байсан. Түүний талаар сайхан сэтгэгдэлтэй л байсан. Яагаад гэвэл түүний гайхамшигт тэкникал чадвартай маргах аргагүй. Тэр талбай дээр ямар ч асуудалд ордоггүй байсан. Талбайн гадна, хэдийгээр хүмүүс түүний тухай янз бүрийн үнэн худал юм яридаг ч, би well-integrated тоглогч болохыг мэдэрсэн."
Мөн тэр энд өөрийнхөө кондишнг дээшлүүлэхийн тулд өөр төрлийн бэлтгэл хийсэн. Түүний урьд нь байснаасаа физикал болон сэтгэлзүйн өөрчлөлт Милан-Интэрийн тоглолтод харагдсан..."Тиймээ, тэд илүү хүчирхэг ч бидэнд өөр давуу талууд бас байгаа. Энэ нь угаасаа Лиги болон Цомын тоглолтод түрүүлэхэд өөрийгөө хэрэгтэй, чухал хүн гэдэг сэтгэлзүй, эрмэлзэлтэй бэлтгэл хийвэл энгийн асуудал юм."
Та УЕФА цомын талаар юу гэмээр байна?"Лигид өөрийгөө харуулж чадаагүй, бага тоглосон тоглогчидод боломж олгодог чухал тоглолт юм. Бүх л тоглолтын туршид хэцүү phase-ээр явагддаг тоглолт ба Аваргуудын Лигитэй маш адил чухал тоглолт байдаг. Эсрэг багуудын хувьд ч бас тийм байдаг болов уу. "
Өнгөрсөн зун ирсэн тоглогчидоос таньд бусдаас илүү сэтгэгдэл төрүүлсэн тоглогч гэвэ хэнийг нэрлэх вэ?"Борриэлло. Тэр ирсэн дауйдаа л маш сайн тоглож байсан. Одоог хүртэл бага зэрэг азгүйтэж байгаа л даа. Гэвч түүний сэтгэлзүй, тоглолт бол гайхамшигтай. Багийн хувьд маш чухал. Манай багийн хэн ч энэ улиралд тийм байгаагүй байх. Миний бодлоор тэр улиралын үлдсэн хугацаанд багийн гол тоглогч байж чадна."