Гутигийн тухай юм бичнэ гснээ зүгээр л нэг стат оруулаад түүхийг нь дурддагчлан хийх гэснээ болилоо... Албан ёсны түүх биш зүгээр л миний хувьд, мадридиста хүний хувьд түүний үлдээсэн сэтгэгдлийг бичвэл дээр ч юм шиг...
Саяхан лигийн төгсгөлд Бильбаотой хийсэн тоглолтыг Гутигийн фэйрвэлл гэдгийг мэдээд нэг л хачин мэдрэмж төрж билээ... Ууганаагийн хэлдгээр найз охиноосоо салсан юм шиг гэдэг шиг л... Намайг Реал Мадридыг дэмжиж эхлэх үед л хоёрдугаар Капитан хийдэг хэрнээ сэлгээнээс орж ирдэг Урт шар үстэй энэ залуугийн тоглолт шууд л таалагдаж байсансан... Тэр аугаа зүйлс энгийн байдаг гэсэн эшлэлд тохирохоор нэгэн... Андэррэйтэд буюу үзүүлдэг тоглолтоосоо доогуур үнэлэгддэг хөлбөмбөгчдийн жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэх, багийнхаа төлөө, амжилтын төлөө бүхнээ зориулдаг тийм л тоглогч... Хэдийгээр хөлбөмбөгт хурц тод од байгаагүй ч, бүх мадридиста нарын хүндлэлийг хүлээдэг, гэхдээ тийм ил цагаан биш ч цаанаа л дотно дулаан, хүндэтгэлийг тэр мэдэрдэг юм буйзаа... Үргэлжид хоёрдугаар эгнээнд байсан ч тэрээр хэзээ ч энэ тухай үг унагаж байгаагүй, кулэ нарын төсөөлдөг амбицийг хэзээ ч гаргаж байсангүй... Учир нь тэр жинхэнэ мадридиста хүмүүжлээр хүмүүжиж амьдарч ирсэн... Дөнгөж наймхан настайгаасаа Реалын академид ирж өдийг хүртэл 25 жил ганцхан энэ багийн төлөө зүтгэжээ... Түүнээс өөр ингэж бахархаж чадах эрхтэй тоглогч одоогийн тоглогчид дотор лав байхгүй... Хэн нь ч хэдэн ч цом авчирсан байсан түүний зэрэгт хүндлэгдэхгүй болов уу... Нэгэнтээ би түүнд Раулаас илүү дуртай гэж дуу алдаж байсан... Одоо ч дахин хэлий... Раул бол Реалын симбол байсан ч Реал Мадрид Гути шиг хүмүүс дээр л тогтдог юм... Ганцхан үнэнч байсныг нь үнэлдэг юм биш л дээ... Талбай дахь тоглолт нь л түүнийг өөрийн эрхгүй хүндлэхэд хүргэдэг... Тэр талбайг гайхалтай мэдэрдэг төдийгүй, тоглогчдын хаана байрлалаа эзлэхийг яг таг мэддэг нь хачирхмаар... Түүний толгойд бараг л цахим тооцоолуур ажиллаж байдаг байх... Бөмбөг эзэмшилт, дамжуулалт, тоглолт унших чадвар нь түүнийг ямархуу их авъяастайг харуулдаг... Тэр анх довтлогчоор тоглодог байсан гэдэг... Бүүр сүүлд Морьентесийг бэртсэн үед туслах довтлогчоор тоглож лигд нэг улиралд 14 гоол хийгээд авсан удаатай... Гэхдээ түүнд бурхан См байрлалд буюу төвд тоглох тоглогчийн мэдрэмж, чадварыг бүхнээс илүүтэй өгснийг түүний пассууд харуулдаг... Гути талбай дээр байхад надад заавал боломж гарна гэдгийг би мэддэг гэж шүдэрхэг Роналдо ярьж байсан нь санагдаж байна... Түүний ассистаар гоолдсоны дараа аугаа Роналдо шипиг нь тослох мэт сэлэбрэшн хийдэг байсныг та бүхэн санаж байгаа буйзаа.. Орон гаран тоглолттойдоо ч тэр юм уу нилээдгүй хугацааг сэлгээний сандалд өнгөрүүлдэг хэдий ч тэр сэлгээнээс орж ирээд тоглолтыг үнэхээр сэргээж чаддаг... Үүнийг нь Реалд ирсэн бүхий л дасгалжуулагчид ашиглаж ирсэн... Капеллогийн аварга авдаг жил Сэвилльятай хийсэн тоглолтод тэр орж ирээд тоглолтыг яаж эргүүлж байгааг доорх бичлэгээс харж болно...
Төвөөс тал тал руу явуулах үхлийн пассууд... Энэ бол түүний нэрийн хуудас... Тэр бол хэзээ ч сул чөлөөтэй орхиж болохооргүй тоглогч юм... Үүнийх нь хариуд тэр гүйж ирээд цохь гсн бэлэн хоолыг довтлогчид өгч орхино... Түүний пассууд чухам ийм л байдаг... Өөр нэг гайхамшигтай чанар бол түүний тэмцэх чанар... Хэдхэн жилийн өмнө Ромагийн эсрэг тоглолтод тэр Акуа дээр /мөн үү биш үү яг сайн санахгүй байна хэнийг нь/ гүйцэхгүй алдаа улайм цайм хийж зогсоох тэр үед л хөгширч дээ гэж өрөвдөхийн хажуугаар түүний багийнхаа төлөө гсн сэтгэлийг мэдрэх шиг болж байсан... Гути бол хэн нэгэн тоглогчийг нөхөж авчраад орлогдчихдог тоглогч биш... Тэр хэзээ ч давтагдашгүй Мадридиста... Үүнийгээ ч тэр цаг үеэ мэдэрч багаа орхиж байгаагаар харуулж байгаа юм... Яаг одоогоор түүний хувь заяа шийдэгдээгүй байгаа ч явах нь тодорхой болчихоод байгаа... Хаашаа ч явсан түүний хойноос сураг тавьж байх болноо... Дашт давхцаад бүгдийн анхаарал тийшээ төвлөрцөн байгаа... Улирал эхлэхээр Мадридиста нар бүгд Гутигийнхаа аватарыг 7 хоног ч юмуу зүүж хүндэтгэл илэрхийлцгээе...
Хийсэн бүхэнд чинь, магадгүй ирээдүйд дасгалжуулагчийн хувиар хийх бүхэнд чинь баярлалаа.. Амжилт хүсий Гути... Түр баяртай