FC Bayern München 2007-08

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Таны бодлоор ФЦ Баерн Мюнхен энэ жил ямар амжилт үзүүлэх бол?

Бундеслигт түрүүлэнэ
23
42%
Покалд түрүүлэнэ
0
No votes
УЕФА-ын цомд түрүүлэнэ
2
4%
Тийм ч өндөр амжилт гаргахгүй байх
7
13%
Бүгдийг хамна. Тэд үнэхээр шилдэг!!!
23
42%
 
Total votes : 55

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Sun Mar 23, 2008 7:16 pm

http://youtube.com/watch?v=AzJGOsgl1qI
Тоглолтын тойм. Өчигдөр бол лайтай тоглолт болсон. Эхний гоол бол Рибери-Клозе-Тони гэсэн гайхалтай комбинац байсан. Харин 2 дахь гоол дээр Ламмын дамжуулалт бол тасархай. Ингээд 53 оноотой 7 оноогоор тасарлаа. Харин Тони 16 гоолтой бундеслигийг тэргүүлж байна. Тони манайд ирсэнээс хойш 26 гоол бундеслиг, покал, УЕФА-д хийгээд байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Mon Mar 24, 2008 11:59 pm

zizu wrote:Image
Bayern Eyeing £10 Million Boruc :smile:

Уг нь маш зөв сонголт юмдаа...

Руминниге энэ асуудлыг эрс үгүйсгэсэн байсан. Ямар ч тийм яриа болоогүй гэнэ лээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby Forza Juve » Tue Mar 25, 2008 8:56 pm

Жавхлан wrote:
zizu wrote:Image
Bayern Eyeing £10 Million Boruc :smile:

Уг нь маш зөв сонголт юмдаа...

Руминниге энэ асуудлыг эрс үгүйсгэсэн байсан. Ямар ч тийм яриа болоогүй гэнэ лээ.


Райнсинг дараа жил Каныг залгамжлана гээд зарлачихсан шиг санагдах юм....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Fri Mar 28, 2008 11:26 pm

Ренсинг хэтэрхий орон гаран санагдаж бна. Боручийнх бол зүгээр румор бсан л даа....

Алтинтоп сийзон оут болсон гэсэн бнашд....Еврог ч гэсэн өнжиж магадгүй гэнэ. :sad:
Lucio Not For Sale!! Руммэнигге хэлж... :D
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Fri Mar 28, 2008 11:33 pm

Image
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Sat Mar 29, 2008 2:12 am

Image
Полди явахнээ...Билдэд ярилцлага өгч...

Билд: Баяр хүргий! Та Нюрнбергийн эсрэг бенчинд суухааргүй харагдаж бна.
Полди: Бенчинд суухаргүйээ? Хэзээ ч үгүй! Би вийкенд бүр гараанд тоглоно гэж горьддог бсан. Гэвч...
Билд: Гэвч?
Полди: Гэвч энэ улирал ийм явдал цөөхөн болсон.
Билд: Та сэтгэл дундуур бна у?
Полди: Мэдээжийн хэрэг Би Баварид бгаадаа баярлахгүй бна.
Билд: Клуб ДФБ покал, УЕФА-н цом, лигийн тайтл гээд бүгдийг нь авахийг хүсэж бгаа. Энэ нь таньд сонирхолтой санагдахгүй бна гэжүү?
Полди: Надад итгэ-Багийн амжилт бол хамгийн чухал бх ёстой. Би ч гэсэн эдгээр трофиг авхыг хүсэж бна. Бас цаашдаа тоглогчийнхоо хувьд өсөж, хөгжмөөр бна. Гэвч бенчинд сууж бгаа цагт энэ бол боломжгүй зүйл. Бүхэл бүтэн улиралд 3 удаа гараанд тоглочихоод та цаашдаа өсөж чадах у?
Билд: Үгүй...
Полди: Тийм болхоор би өөрийгөө яаж, юу хийж харуулж чадах вэ? Тоглолт бүр миний хувьд финалын тоглолт бдаг.
Билд: Та Хитцфэлдэд гомдож бна у?
Полди: Үгүй. Гэвч би Баваригийн бенчинд хангалттай удаан суулаа.
Билд: Лука Тони, Клозе гэсэн одууд бгаа болхоор...
Полди: Энэ чухал зүйл гэж бодохгүй бна. Клуб надад их мөнгө төлж бгаа. Хэрвээ би дахиад 5 тоглолтонд бүтэлгүйтвэл хүн болгон: Тэр бусдаас муу, сайн тоглож чадахгуй гэж ярих болно. Гэвч ийм зүйл болохгүй. Би үргэлж сайн тоглож чадна гэж бодож бна. Би Кёлнд бхдаа Германы шигшээд тоглож чадсан шиг үүнийг хийх болно.
[i]Билд: Та энэ улиралд лигийн тоглолтонд ганцхан гоол хийсэнч УЕФА-н цомд аль хэдийн 4ийг хийчихээд бна.[/i]
Полди: Тэр бол УЕФАгийн цомд тоглох боломж илүү олдсон учираас...
Билд: Та Хитцфэлдэд танигдахын тулд юу хийсэн бэ?
Полди: Би илүү бэлтгэл хийж тоглолт бүр, бэлтгэл бүрт хамгийн шилдэг нь бхыг оролдсон.
Билд: 1сард танийг Манчестер Сити 20м р авахыг хүсэж бсан...
Полди: Гэвч Бавари явуулахыг хүсээгүй. Энэ бол миний үнэ цэнийг харуулж бгаа хэрэг.
Билд: Боломжтой трансфер?
Полди: Улирал дуусгаад энэ талаар бодох болно.
Билд: Ирээдүйд юу хүсэж бна.
Полди: Тоглохыг хүсэж бна.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Sat Mar 29, 2008 2:52 am

Алтинтоп бүр Еврод ч оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа гэсэн. Новшийн нөхөрсөг тоглолтноос болж ясаа хугалах гэж. Одоо тэгээд баруунд Швайни л нөхөх байх даа. Их л чухал үед гэмтлээ дээ.

Полдигийн хувьд их л томорсон бололтой юм. Хэд гоолдоод овоо том том дуугардаг болсон байна хэхэ. Бүр ямар ч боломж олгохгүй биш тоглуулж л байгаа шд. Ямар Подолскиг гараанд гаргана гээд Клозе явуулалтай биш. Тониг бол бүр ч суухгүй. Тони угаасаа манайд олон жил тоглохчгүй, Клозе ч гэсэн тийм удаан сайн формтой байх нь юу л бол удахгүй Полдигийн тоглох цагт ирнэ шд. Хүлээж чадахгүй байвал явна л биз.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Sat Mar 29, 2008 4:23 am

Image

Би Европын АШТ-нд тогломоор байна

ФЦ Баерн Мюнхен болон Туркийн үндэсний шигшээ багийн гишүүн Хамит Алтинтоп энэ долоо хоногт болсон нөхөрсөг тоглолтын үеэр хөлнийхөө ясыг хугалж улмаар энэ улирал түүний хувьд дуусгавар болсон билээ. Түүнтэй пүрэв гаригт Мюнхенд хагалгаанд орсоных нь дараа утсаар ярилцсан яриаг хүргэе.

Сурвалжлагч: Хамит энэ магадгүй **н** асуулт байх л даа, гэхдээ бие чинь яаж байна?
Хамит: Би энд орон дээр хэвтэж байхад залуус маань Ньюренберг рүү замд гарч байдаг. Хэцүүхэн л санагдаж байна. Одоо үлдсэн бүх л тоглолт шийдвэрлэх чухал тоглолтууд болохоор багтаа чадах ядахаараа тусламаар байна. Ирэх долоо хоногт гэртээ хийх тоглолтонд цэнгэлдэхэд очиж багийнхнаа чадах чинээгээрээ дэмжинээ.

Сур: Ер нь яагаад ингэж хүнд гэмтчихвээ?
Хамит: Беларуст болсон тестын тоглолтонд эсрэг багийн тоглогч санамсаргүйгээр хөл дээр минь гишгэчихсэн юм.

Сур: Минскт ямар эмнэлгийн тусламж авсан бэ?
Хамит: Шууд л эмнэлэгт хүргэгдсэн. Эмч нар ясны хугарал гэж оношлоод гипс тавьсан. Тэгээд л Халилтай хамт Мюнхен ниссэн дээ. Тэгээд доктор Мюллер зураг авч үзээд хагалгаанд орохыг хүссэн.

Сур: Хагалгаа тэгээд хэр амжилттай болов? Хэдий хугацааны дараа чамайг талбайд гарах боломжтой гэж байна?
Хамит: Хагалгааны хувьд амжилттай болсон. Гэхдээ яс бороолох хүртэл хүлээх хэрэгтэй. Одоогоор энэ улиралд багийн бүрэлдэхүүнд багтаж чадах уу гэдгийг хэлэхэд хэцүү байна.

Сур: Чамд энэ хүнд үед чинь сэтгэлийн дэм өгөх хүн байна уу?
Хамит: Гэмтэл спортод тохиолддог зүйл. Эргэж талбайдаа ирэхийн тулд тамирчин хүн энэ бүхнийг тооцож өөрийгөө бэлдэж сэтгэлийн хаттай байх хэрэгтэй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Sun Mar 30, 2008 4:43 pm

Image
1. FC Nürnberg - Bayern Munich 1-1 (H-T: 1-0)

1. FC Nürnberg: Blazek - Kristiansen, Wolf, Abardonado, Pinola - Galasek, Engelhardt – Vittek (Charisteas 77), Misimovic (Mintal 89), Saenko - Koller

Bayern Munich: Kahn – Lell (Sosa 63), Lucio, van Buyten, Jansen - Lahm, Ottl (Schweinsteiger 73), Zé Roberto, Ribery – Klose (Podolski 46), Toni

Substitutes: Rensing, Schlaudraff, Breno

Referee: Manuel Gräfe (Berlin)

Spectators: 46,780 (capacity)

За хөөрхий тэнцэжээ. Оттмар энэ удаа их сонин ротешн хийж. Дараа 7 хоногт Хетафитай тоглох болхоор тэгсэн бж магад. Гэхдээ л сонин Ламыг РМээр тоглуулсан бхын Швайнигийн оронд. Мисимивичийн гоол бол зогсоохооргүй гоол бсан бна. Харин манай эсрэг талын Полди багаа аварчээ. Нөгөөх л Риберигийн дамжуулалтаар...Энэ байдлаараа бол УЕФАгийн цом хэцүү харагдаж бнадөө....
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby El Payaso » Sun Mar 30, 2008 5:57 pm

энэ Польди ч угаасаа нэг иймэрхүү зантайм биш үү? хэт эрт хөөргөчихсөн юм шиг... бодит хэмжээнээс нь өндөрөөр үнэлчихсөн нөхөр...

Алтинтоп гэмтсэн гэдэг Байрнт хэцүү шүү... дунд шугамд хамаг ажлыг хийж байсан... миний үзсэн хэдэн тоглолт лавдаг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Sun Mar 30, 2008 6:43 pm

Манайх тийм ч муу тоглоогүй шд. Яахав эхлээд гоол алдчихсан болохоор нөхөх гэж нилээн үзсэн. Полди харин чухал үед баг аварсан. Хэдий манайх тэнцсэн ч гэсэн Хамбург, Леверкузен тэнцэж Бремен нухуулсан болохоор онооны дистанц хэвээрээ үлдлээ. Швайни Хетафэ дээр баруундаа гарах байхаа. Ламмын хувьд түр зуурын л юм байсан байх.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby ТӨӨГӨӨ » Mon Mar 31, 2008 10:08 am

тэр тэнцсэн ч яах вэ! полдигийн гоол бол гоё блээ! канн хөл мөлөөрөө хаагаал!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2007-08

Postby chukcha2002 » Mon Mar 31, 2008 1:52 pm

Полди явах ч үгүй л дээ. Уг нь Вердерт Клозегоор солигдож очсон бол өөрийнх нь өсөлтөнд хэрэг болох байсан байх.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: FC Bayern München 2007-08

Postby ТӨӨГӨӨ » Fri Apr 04, 2008 9:48 am

ёстой **н**! цаг дуусч бхад гоол алдаад шал дургүй хүрчлээ! 8+) тони ч үүргээ гүйцэтгэлээ! гэхдээ манайхан гоё гоё боломжууд алдаж бсан! канн бол хэцүү блээ! тэр мөргөлт хөндлөвч оноогүй бсан бол ч аягүй бол хожигдох бсан биз! полди бол хий хий буудаал блээ! Полди эртхэн суулгаад клозэ-г арай эрт гаргасан бол ууг нь
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2007-08

Postby meesh » Fri Apr 04, 2008 11:19 am

Энэ 2 адилхан юм ихэр юм уу ах дүү юм уу? Тоглолт нь ч адилхан...андуурах гээд байхийн ямар учиртаймб.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: FC Bayern München 2007-08

Postby BuG » Fri Apr 04, 2008 11:21 am

Хамит, Халил Алтинтопууд уу? Ах дүү 2
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: FC Bayern München 2007-08

Postby chukcha2002 » Fri Apr 04, 2008 11:48 am

ихрүүд
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: FC Bayern München 2007-08

Postby Gooner » Fri Apr 04, 2008 1:55 pm

Ихэр.
Одоо Халил Байэрнд ирэх үлдээд байгаамаа. Кайзэрслаутэрнд цуг тоглож байгаад 2-уулаа Шалькед тоглодог болсон. Одоо Хамит Байэрнд.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Fri Apr 04, 2008 2:40 pm

Өчигдөр ёстой дэмий тоглолт болсон. Ганц гоол хийчихээд л довтолгоо байхгүй болчихсон. Уг нь эхний 20 минут шигээ тоглосон бол дахиад 1-2 гоол хийх байлаа. Гэхдээ Тонигийн эхний гоолыг тооцсон бол өөр байх байлаа. Даанч шинэ дүрмээр болохгүй гээд шар карт өгчихсөн. Манайхан хамгаалсаар байгаад л төгсгөлдөө бөмбөг алдчихсан. Клозег жоохон орой оруулсан, уг нь жоохон эрт орж ирсэн бол арай л өөр болох байлаа. Янсен суугаад Лелл орж ирээд л хамгаалалт сонин болчихсон. Одоо талбайд нь очоод яаж ийж байгаад л хожих хэрэгтэй байна даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby ТӨӨГӨӨ » Fri Apr 04, 2008 2:43 pm

харин тэх! яаж ийж бгаад л хожих!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

FC Bayern München 2007-08

Postby Amgaa » Fri Apr 04, 2008 4:51 pm

Хариу тоглолтонд манайхан хожноо
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Sat Apr 05, 2008 4:50 pm

Маш муу үр дүн. 90д хийсэн гоол жинхэнэ шоконд оруулсан. Оттмар хурдан яваасай түүнийг бүүр ойлгохоо блаа. Яах гэж Оттлийг оруулдаг бнаа. Аллянзад 1-0 гэсэн үр дүн хангалттай гэж үзсэн юм бхдаа. Бид УЕФАгийн цомийг авахгүйл юм бол энэ жил онцгой юм юучгүй жил болох болно!!!
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby El Payaso » Sat Apr 05, 2008 6:36 pm

хахаха... УЕФА авсан ч нээх онцгой юм байгаам уу? ккк... 2004 онд Валенсиан УЕФА авахад надаа лав нээх онцгой санагдаагүй... ла лига л баярлуулж байсан ккк... Хетафед хусуулна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Sat Apr 05, 2008 7:16 pm

Цом бол цомшдээ. Ялангуяа топ багууд бол оролцож бгаа тэмцээн болгондоо л түрүүлэх ёстой
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Sat Apr 05, 2008 8:39 pm

Хоосон байснаас нэг аяга ч гэсэн авсан нь дээр биздээ. Валенсиагийн хувьд харин энэ жил эсрэг утгаараа онцгой болж байгаа юм бишүү. :smile:

Нээрээ Канн Клинсманныг цэнгэлдэхэд ирж тоглолт үзсэн гэж шүүмжлэсэн байна лээ. Ажлаа эхлээгүй байж ингэдэг коачийг анх удаа л үзлээ энэ тэр гэжээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests
cron