За нэг хэдэн мэдээ оруулийдаа:
1. Тео Валкотт маань ярилцлага өгсөн байна "Бид нарыг энэ улиралд их хэцүүхэн үе хүлээж байна, учир нь фэнүүдийнхээ өмнө их хариуцлага хүлээсэн. Миний бодлоор манай багт оноо хэрэгтэй үед бүхий бололцоогоо дайчлан ширүүн тоглох хэрэгтэй, учир нь 3 оноо бол их хэрэгтэй, тиймээс бид өнгөрсөн жилийнхээ алдаануудыг давтахгүй тоглоно."
Их зөв хэлж өчигдөрхөн энэ талаар Анарович бид 2 ярьж байлаа 2. Английн багийн дасгалжуулагч Фабио Капелло манай 17хон настай Уилширийг шигшээдээ дуудах магадлал тун өндөр байна, манай хүний тоглолт их сайжирч байгаа талаар дурьдсан байна. Энэ улирал Венгер хэр их талбай дээр гаргахнуу гэдгээс хамаараад манай хүнийг Африк яваад явж магадгүй юм байна.
3. Венгер Росицкийн гэмтлийг нээх сүйдтэй юм биш гэсэн байна, учир нь 18 сар тоглогүйн хувьд энэ бол ноцтой биш гэжээ.
4. Бордогийн талаас Венгерийг яаруулсан байна Шамахтай холбоотой асуудлаар, Арсеналчууд баттай санал өгөхгүй байна гэсэн байхийн
5. Арсэн Венгер энэ зуны цонхын наймааны талаар их шүүмжлэлтэй хандсан байна "Ямар ч мөнгө багт цом, нэр төр, үүх түүх худалдаж авч өгж чадахгүй. Ямар ч мөнгө фэнүүд худалдаж авж чадахгүй. Тухайн багийг бүрдүүлнэ гэдэг-их ярвигтай хүнд ажил, санхүүгийн байдал үүнд огт хамаа байхгүй. Манай баг бол өөрөөр ханддаг энэ асуудал дээр, бид бүхий л одуудыг худалдаж аваад үүнийхээ дүнд нэр гарахыг боддоггүй. Бид нар өөрсдөө авьястай залуучуудыг сургаж авдаг. Мөн эцэст нь хэлэхэд манай багийн хувьд гэвэл бид нар тэгтээ тэргүй өсөн дэвжсээр байна, 2007/2008 оны АЛт финал хүртэл явсан, өнгөрсөн жил хагас шигшээд, манайд олон залуу авьяслаг тоглогчид байна, тиймээс манай фэнүүд бид нарын цом авахыг заавал харах болно" гэсэн байнаа
Хачин зөв хэлж
6. Мөн Хангеландыг авах худлаам болуудаа, учир нь манай тал Фүлхэмийн талтай ямар хэлэлцээр хийгээгүйм байна, уг нь Рой Ходжсон хэлэхдээ Хангеланд бол манайд их хэрэгтэй тоглогч, гэхдээ тохиролцсон бол юу ч болох байсийн гэсэн байна
Last edited by Ali on Mon Aug 10, 2009 3:04 am, edited 1 time in total.