Хала Мадрид :::2009-2010:::

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Mon Jan 25, 2010 2:56 pm

Роналдо дубльдээд 9 гоалтай болж байсан юмсан. 2дох гоал дээр нь хаалганы тор задрахаа шахсан шүү хэхэ.
Тэр улаан карт бол дэнднээ 8+) Ядаж байхад хүнд тоглолтын өмнө байхад. Одоо Риацорт Местияа шиг
3 оноо аваад гараад ирээсэй.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Mr S » Mon Jan 25, 2010 3:04 pm

Дэпор-н гол тоглогч Луйс Филипэ шагайгаа хугалчихсан....
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Mon Jan 25, 2010 3:18 pm

Image

Image

Рүүддээ Мадридын төлөө хийсэн гоал бүхэнд чинь талархий. Хийсэн гоалуудыг чинь хэзээ ч мартахгүйээ.
Тэр тусмаа 2007 оны гайхалтай улирлын тайтлыг. Үнэхээр хамгийн амттай цом байсан.
Манайд ирээд хүсэн хүлээсэн ЧЛ-гээ авч чадаагүйд нь харамсаж байна.
Баяртай Рүүд минь...Цаашдынх нь карьерт өндөр амжилт хүсий. Бундесийн мэргэн бууч болох болтугай.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Цэнгүүн » Mon Jan 25, 2010 5:20 pm

Танайх Риацорт-т найдвартай оноо алддаг даа :RD
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Mr S » Mon Jan 25, 2010 5:29 pm

Seikoni wrote:зааз ёстой гоё л хожлоо.. Роналдод шууд улаан өгдөг нь жаахан тийм боллоо... ..


хүний хамар хугалчихсан юм бна ш дээ........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Mon Jan 25, 2010 7:27 pm

Кака: Рональдуд надад төлснөөс илүүг өгсөнд би хувьдаа баяртай байгаа

Image

Какагын бичил яриа оллоо. News.mn-s

Рикардо Изексон дос Сантос Лейте 1982 оны дөрөвдүгээр сарын 22-нд Бразилиа хотноо төржээ. Какагийн аав Боско нь чадварлаг инженер байсан бөгөөд амьдралаа авч явахад хангалттай хэмжээний цалин авдаг аж. Санхүүгийн тал дээр хүндрэл бэрхшээлгүй гэр бүлд төрж өссөн Кака үүнийхээ ачаар эрдэм мэдлэг, боловсрол, хөлбөмбөг зэргийг хослуулан эзэмшиж чаджээ.

1991 онд Какаг долоон настай байхад түүний гэр бүл Сан-Паулу хот руу нүүж, хөлбөмбөгт хорхойтой бяцхан хүү хүүхэд залуучуудын уралдаан, тэмцээнд оролцож, гялалзах болсноор “Сан-Паулу” клубын тоглогч болжээ. 2003 он хүртэл “Сан-Паулу”-д тоглож байсан Кака тухайн жилд 8.5 сая еврогоор “АС Милан”-д зарагдаж, Италийн Сери А-д тоглох болсон бөгөөд "Милан”-ы хамт 193 тоглолтод оролцож, 70 гоол оруулсан байна. Тэрбээр мөн “Милан”-д тоглож байх хугацаандаа буюу 2007 онд Европын шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн эзэн болж, мөн жилдээ FIFA-гийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон юм. Улмаар өнгөрсөн зуны арилжаа, наймааны үеэр Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын шинэхэн ерөнхийлөгч Флорентино Перез 68.5 сая евро төлж, Какаг багтаа элсүүлснээр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн тоонд багтах болсон билээ. Түүний Британийн спортын сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Мадридад амьдрал ямар байна даа. Тохижиж амжсан уу?

-Тэгэлгүй яахав. Мадрид надад үнэхээр таалагдаж байгаа, маш тохитой байдаг юм. Клуб маань гайхалтай, дээр нь Мадрид хот үзэсгэлэнтэй.

-Мадрид хоттой танилцсан уу?

-Үнэндээ надад гадуур зугаалж, хоттой танилцах зав хараахан гарахгүй л байна. Гэхдээ би хотын дундуур машинтай давхиж, Мадридын уран барилга, архитектурын гайхамшгийг харах дуртай. Энэ гайхамшигт хотын түүх миний сонирхлыг маш ихээр татдаг, ер нь Мадридын талаар бүгдийг мэдэхийг хүсдэг.

-Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Манчестер Сити”-гийн тавьсан саналд татгалзсан хариу өгч, өөрийнхөө хувь заяаг Миланд даатгасан. Хөгжөөн дэмжигч, фанатуудад өөрийгөө Миланд үргэлжид байх юм шиг сэтгэгдэл төрүүлчихээд яагаад яваад өгөв?

-Би өөрийгөө Миланд үлдэх талаар хүмүүст итгүүлсэн гэж хэлбэл дэндүү шударга бус хэрэг болно. Тухайн үед, би "Милан"-д үлдэнэ гэж хэлж байх үед шүү дээ. Тэр үед “Манчестер Сити” надад үнэхээр өгөөмөр зан гаргаж, гайхалтай санал тавьсан. Татгалзахын аргагүй сайхан санал байсан учир “Милан”-ы зүгээс сонголтыг надад үлдээж, намайг өөрөө шийдвэрээ гарга гэснийг би мэднэ. Гэхдээ миний дотоод сэтгэлд үлдэх нь зөв юм шиг санагдаж, харин намайг багтаа үлдэхээр шийдсэний дараа “Милан”-ы хөгжөөн дэмжигчид хэрхэн баярлаж байгааг би өөрийн нүдээр харж, сонсч, мэдэрсэн. Надад үнэхээр сайхан санагдаж байсан учир би тэдний төлөө, бас клубын төлөө өөрийнхөө ур чадварыг зориулахын тулд үлдэж байгаа гэдгээ хэлсэн юм.

-Гэтэл зургаан сарын дараа?

“Тийм ээ. Яагаад гэж үү? Учир нь миний амьдрал, спортын карьерын хувьд зөв алхам гэж бодсон учраас тэр. Үнэнийг хэлэхэд үнэхээр хэцүү шийдвэр байсан. Гэхдээ би чинь хүн шүү дээ, би шинэ зүйлд өөрийгөө сорьж, шинэ амьдралд хөл тавихыг хүссэн юм. “Реал Мадрид”-д очсоноор хөлбөмбөгчийн хувиар намайг цоо шинэ зүйл хүлээж байгаа гэдгийг мэдэж байсан. Ер нь хүн мөнх биш учраас үргэлж хөгжиж, дэвшиж байх хэрэгтэй шүү дээ. Миний энэ шийдвэрийг “Милан”-ы удирдлага, хөгжөөн дэмжигчид ойлгож, хүлээн авсан гэж боддог. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд би өдөр бүр байдаг чадлаараа хичээж, “Милан”-ы хамтаар олон чухал тэмцээнд түрүүлж, аваргын цом хүртсэн. Гэхдээ би үргэлж “Реал Мадрид”-д тоглож, Испанийн лигт хүч сорихыг хүсч, мөрөөддөг байлаа. “Реал Мадрид” миний хувь тавилан гэдэгт итгэж байгаа.

-Флорентино Перезийн амласан “Оддын цуглуулга-2”-ыг бүрдүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг нь та. Ийм учраас та “Реал”-д ирэхийг зөвшөөрсөн хэрэг үү?

-Клубтэй холбоотой түүний төлөвлөгөө надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Харин миний хувьд энэ гайхалтай түүхэн багийн нэгээхэн хэсэг байх саналд татгалзахыг хүсээгүй. Багийн ерөнхийлөгчийн хүсэл тэмүүлэл миний өөрийн хүсэл мөрөөдөлтөй нийцэж байсан учир үнэхээр алдаж боломгүй сайхан завшаан мэт санагдсан хэрэг.

-“Реал Мадрид” танд 68 сая евро төлсөн. Ийм их хэмжээний мөнгө төлсөн болохоор нуруун дээрээ хүнд ачаа үүрч байгаа юм шиг санагддаг уу?

-Огтхон ч үгүй. Бид хувцас солих өрөөнд энэ талаар ярьдаггүй гэдгийг танд баттай хэлж чадна шүү. Хөлбөмбөгийн эргэн тойронд хөгжөөн дэмжигчид болон хэвлэл, мэдээллийнхэн л энэ сэдвийг чухалчилж үздэг байх. Би мөнгө бодож, толгойгоо гашилгадаггүй. Бас тэд надад ихийг төлсөн болохоор би илүү сайн тоглох ёстой ч гэж боддоггүй. Тэд Криштиан Рональдуд надад төлснөөс илүүг төлсөнд би хувьдаа баяртай байгаа. Учир нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогч байна гэдэг амаргүй. Бас үүнээс болоод анхаарал сарних нь элбэг. Тийм болохоор миний хувьд дарамт багассан гэж болно. Учир нь бүх л хүмүүс Рональдугийн тухай ярьж байна шүү дээ.

-Харин Рональду өөрөө үүнийг төвөгшөөхгүй байх шиг санагдсан?

-Тийм ээ. Хүн бүхэн түүнийг ид шид бүтээхийг хүсч байгааг тэр мэддэг ч, үүнийг тээршаадаггүй. Дэлхий дээрх хамгийн үнэтэй хөлбөмбөгч байгаа цагт олон хүн түүнээс илүү ихийг хүсч, хүн бүр түүнийг өөр өөрөөр харах болно. Гэхдээ Рональду үүнтэй маш сайн зохицож байгаа. “Реал Мадрид” түүнийг авахын тулд хий дэмий их хэмжээний мөнгө зарцуулаагүй гэдгийг Рональду хэдийнэ баталж чадсан гэж бодож байна. Тэр бас манай багт тоглож байгаад баяртай байгаа. Рональду “Манчестер Юнайтед”-ын бүрэлдэхүүнд ямар чухал үүрэгтэй байсныг энэ улирлын тоглолтоос тодхон харж болно. Тэр явснаар “МанЮ”-гийн хүч суларсан шүү дээ.

-Талбай дээр байхад Бурхан чамтай хамт байдаг гэж та ярьж байсан. Чухам юу гэсэн үг вэ?
-Би оюун бодлоороо үргэлж түүнтэй хамт байдаг. Бүхий л амьдралынхаа туршид би үнэхээр азтай байсан. Би өөрөө хийж, бүтээж чадахааргүй тийм олон зүйл миний амьдралд тохиолдсон. Амьдрал гэдэг тун хэврэг, тиймээс хором мөч бүрийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй гэдгийг сайтар ухаарсан. Аливаа зүйл үргэлж сайн сайхан байхгүй болохоор хүнд хэцүү үед эерэг зүйлийн талаар бодож, өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй. Талбай дээр байхдаа Бурханы талаар бодож, түүнд залбирснаар илүү урам зоригтой болдог юм.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Mon Jan 25, 2010 9:55 pm

Өнөөдөр нээрээ нөгөө Зиданы найзууд-Бенфика Старс гэсэн тоглолт болох юм байна шд.
Pavel Nedved, Michael Laudrup, Fabien Barthez, Dugarry, Davids, Kluivert, Luis Figo Fernando Hierro гээл...бас сонин сонин хүмүүс тоглохнээ.
Зизугын тоглолтыг харчих юмсан.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby a_odko » Tue Jan 26, 2010 12:00 am

Image
Манай хүн ч гоё харагджийна...

Манайх Роналдогийн улааныг шар болгуулахаар давж заалдахаар болсон гэнэ.

Гагог 20 саяас нааш явуулахгүй гэнэ дээ... Сити 20 саяыг оффердвол явуулдаг газар дөө... Орны тоглогч байхгүй юм биш.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Tue Jan 26, 2010 4:13 am

Finalist wrote:Өнөөдөр нээрээ нөгөө Зиданы найзууд-Бенфика Старс гэсэн тоглолт болох юм байна шд.
Pavel Nedved, Michael Laudrup, Fabien Barthez, Dugarry, Davids, Kluivert, Luis Figo Fernando Hierro гээл...бас сонин сонин хүмүүс тоглохнээ.
Зизугын тоглолтыг харчих юмсан.

Эхэлж байна.

Бөөн л хүн халаалт хийлээ
Image

Image

Image

Image

Image

Зизугаа ахин талбай дээр харлаа, гоё байнаа
Image

Image

Image

Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Tue Jan 26, 2010 8:49 am

Гагог одоо Сити авлаа гэж бодоход Дэ Ёнг, Айрландынхаа оронд гараанд гаргана гэдэг сонин л байна.. яахав эндхээс бол дээр байх байх л даа.. хэрвээ Алонзо гэмтвэл Гаго бэлтгэл байгаам даа.. ядаж байхад энэ ДА гэж лай байна аа.. ДА-ийн жил биш байсан ийм асуудал үүсэхгүй л байсан..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby hosko » Tue Jan 26, 2010 4:08 pm



The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Tue Jan 26, 2010 5:39 pm

Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby a_odko » Tue Jan 26, 2010 10:31 pm

Интерын Снайдер 2 тоглолт бандуулсан бол Роналдуг маань холбооноос мөн 2 тоглолт банджээ... :smile:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Уугаа » Tue Jan 26, 2010 10:42 pm

a_odko wrote:Интерын Снайдер 2 тоглолт бандуулсан бол Роналдуг маань холбооноос мөн 2 тоглолт банджээ... :smile:


3 тоглолтоор банндахаар ярь байна гээд гараад байсан харин ч 2 тоглолтоор л банндсан байшд...

Снайдер бол ХАРААЛ АЙЛДЦАН юм шиг л байна лээшд :mrgreen:
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Wed Jan 27, 2010 8:33 am

хамгийн гол нь Дэпорын өмнө бандуулдаг жаахан тиймэрхүү л байна даа.. за Эспаньол ч яахав.. одоо нөгөө Риацорт нь давамгайлж чадахгүй байсаар байгаад аягүй бол 1-0оор хожигдоно доо..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Gooner » Wed Jan 27, 2010 10:30 am

Роналду тэгсэн байшд. Тэр баагий ердөө л 1,70-тай байсан тэрний буруу, жоохон өндөр баагий байсан бол би цээжинд л тохойлдоод улаан авахгүй байсан л даа гэжээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Nomer 10 » Wed Jan 27, 2010 10:34 am

Жиа ингээд Рүүд маань явдаг юм байжээ. Малага дээр Рүүдэд зориулсан мөч гарна гэдгийг дуулаад Миланы дербиг хааж байгаад нээлтийг нь стриймдсэн. Ямар нэгэн тоглогч багаа солиход фэнүүд нь ихэвчлэн дургүй байдаг, бүр зайл хэмээн хөөдөг. Бишгүй л олон жил хөлбөмбөг үзлээ, гэтэл ингэж том дэлгэцээр шилдэг моментуудаа харуулаад, 70 гаран мянган хүнээр ингэж үдүүлдэг хүнийг би лав анх удаа харж байна.

Нүд нь асар гунигтай харагдаж байсан. 2 хүүхэд минь энд төрсөн, намайг гэмтэлтэй байхад фэнүүд үргэлж хажууд байдаг байсан, Мадридын төлөө амьдралаа зориулж чадна гээд Реалын герман сайт дээр бичсэн байна лээ.
Image

Тоглолтын дараа стадионоос гарахгүй нэрийг нь дуудаад байсан мянга мянган фэнүүд рүүгээ дахин очиж салах ёс хийжээ. Гар утсаараа бичлэг хийсэн байсан, эхнэр нь том камераар бүгдийг нь бичсэн гэнэ лээ, насан туршдаа үзэж дурсаж байх болно гэж хэлж байсан.
Image

За тэгээд эцэст нь би гэдэг хүн лав хувьдаа Реал Мадрид хэмээх багийг сэтгэлдээ тээгээд хоцорлоо. Галактико-1 бүрэлдэж байх үед Реалыг одоогийн энэ Челси, МанСити 2-оос дутахгүй үзэн ядаж байлаа. Угаасаа ч Эль Класикод каталонд хандтай байсан. Гэхдээ лигт Валенсиг хардаг байлаа. Дараа нь тэр ирсэн. Пичичи хийснээр барахгүй сүүлийн өдөр довтлогч хүн хэрхэн тоглох ёстойг яруу тодоор харуулж, аварга авч өгсөн билээ. Эхний гоолыг шууд хусвал хаалгачыг онох магадлал их өндөр байсан, тэгээд газраар ойлгож мөргөсөн, маш цөөхөн чадварлаг тоглогч энийг хийж чадна. 2 дахь гоол дээр гаргууд эзэмшсэн зүйлээ ашигласан. Энэ бол байрлал эзлэх. Тэр довтолгоо хаанаас эхлээд, ямар траектороор явахыг хэдийнэ толгойдоо боловсруулсан байдаг, тиймээс ч хаана зогсож байхаа маш сайн мэддэг. Үүнийхээ хүчээр ч 2 дахь гоолыг хийсэн, гэхдээ маш хүнд байдлаас айлын хамгаалагчтай зууралдан барин өрсөж хийсэн. Нөгөө талаас одоо энэ Интерийн Милито ёстой зовоосон доо. Барсад нөгөө талд Тавано хусаад л. Би энэ тоглолтыг Германаас Бээжинд буугаад, нэгэн их сургуулийн оюутны байранд шөнө ганцаараа орилоод үзэж байж билээ. Реалын фэнүүд энэ бичлэгийг заавал хадгалж аваарай. More than Hollywood drama.



Реалынхан саяны тоглолтыг Рүүдэд зориулна гэдгээ өмнө нь хэлсэн байсан. Гэтэл юм гэж холбоотой ч байдаг юм шиг. Роналдо МанЮтд-д ирээд Рүүдийг шахсан. Сая Реалд ирээд бас шахлаа. Түүнтэй суудал таардаггүй гэж байгаа юм шиг өөрөө улаан аваад л. Хэчнээн Рүүдийг дэмждэг ч Роналдог нэг л үзэн ядаж чаддаггүй юм. Одоо Реалд ван дер Ваартаас гадна түүнийг харж байх болно. Гэхдээ фэнүүдийн хэмжээнд Рүүдийн хэмжээнд очиж чадах эсэхийг зөвхөн цаг хугацаа харуулна. Рүүд бол хэдийнэ де Стефано, Пушкаш, Вальдано, Раул нарын хэмжээнд очихоор хайрлагдсан. Албан ёсны 64 тоглолтод 48 гоол гэж агуу шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Nomer 10 » Wed Jan 27, 2010 11:10 am

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Mr S » Wed Jan 27, 2010 11:22 am

Пипо бас Руудтэй төстэй тоглолттой
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Wed Jan 27, 2010 11:44 am

Энэ тоглолт ч сүүлийн тоглолт биш байсан л даа.. 37-р тойрог байсан... Дэндүү гайхалтай .. Сүүлийн тоглолтоо Малльяоркотой хийсэн ... Даанч Рууд бэртээд гарсан даа... Тэгээд Диарра гоолдсоны дараа доголж босч ирчихээд сэлэбрэшн хийсний дараа Диаррагийн Хоёр хацраас нь барьчихаад л орилоод байсан нь аймаар тод санагддаг юм.. Яаг юу хэлж байсан юм бол доо... Энэ улиралын дараа Руудэд хайртай болсон шд ккк ...

Нээрээ Одко тэр жилийн тайтл рэйсийн талаарх киног аплоад хийгээд байсан дахиж тавьж өгөөч.. :help:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Wed Jan 27, 2010 11:59 am

Image

Зизугийн зохион байгуулсан энэ тоглолтыг 50000 гаруй хүн үзсэн гэнэ... Мөн 60 гаруй оронд шууд дамжуулсан аж... Тоглолтын тасалбар болон дамжуулах эрхийг худалдаж олсон бол бүх хөрөнгө мөнгийг Гайтид хандивлажээ... Тоглолт 3-3 аар тэнцсэн юм байна... Зизу энэ үеэр өөрийн анд Роналдогоо энд байхгүйд маш их харамсч байгаагаа илэрхийлсэн байна лээ.. Коринтианс клубын тоглолт энэ тоглолттой давхцсан учраас тэр ирээгүй аж... Түүнийг харин Кака орлосон байна..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Nomer 10 » Wed Jan 27, 2010 12:02 pm

Нээрээ тийм. Диарра тэр 2 Реалд зэрэг ирж байсан, адилхан шинэков болохоороо амархан танилцаад маш сайн найзууд болсон гэдэг. Рүүдийг гэмтээд суухад нь Барсаг түрүүлсэн гэж бодож байсан шүү. Надал ирж үзээд л. Тоглолт дуусангуут Сээвэжтэй мээсэж шидэлцэж байснаа саналаа, нээрээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Lucifer » Wed Jan 27, 2010 2:07 pm

10 -г реалыг дэмждэгийг ойлгож байна
гэхдээ цонхын сайт дээр
Ла лигийн өнгөрсөн жилийн тоймыг бичих тал дээр дэндүү гурилдсан шүү.
Өнгөрсөн улирлын шилдэг баг бол Севилла ч гэх шиг.
Улирлын чухал шилдэг тоглолтуудын хувьд бол барсагийн тоглолтууд бол
бүүр байхгүй.

Арай л муухай нэг талыг барьдаг юм билээ.
Ер нь ч өмнөх улирлуудын тойм ч ялгаагүй
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Wed Jan 27, 2010 2:16 pm

чамайг Барсаг дэмждэгийг чинь ойлгож байна.. чи тэгэхэд яадаг билээ.. тэрүүн шиг л бодчих..
хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэдэг шиг юм болох гээд байна уу даа..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Lucifer » Wed Jan 27, 2010 2:51 pm

Seikoni wrote:чамайг Барсаг дэмждэгийг чинь ойлгож байна.. чи тэгэхэд яадаг билээ.. тэрүүн шиг л бодчих..
хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэдэг шиг юм болох гээд байна уу даа..


Хаха. Би энэнд хамаагүй лдээ.
Учир нь би олон нийтэд зориулж нийтлэл бичээгүй зөвхөн форум дээр бичдэг.
Энэнд чинь чанарын хувьд шал өөр шдээ. Үзэл бодлоо илэрхийлэхэд.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron