ЮУНЫ ӨМНӨ ХОСООД МАНАЙ ФАНАТ БОЛЖ БУЙД БАЯР ХҮРГЭЭД ЧЕЛСИГИЙН ҮНЭНЧ ФЕНҮҮД ТУН ЧИГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН УГТАНА ГЭДГИЙГ МЭДЭГДЭЕ.
Ойрд форумд ч, ажил дээр ч манай фанатууд нэмэгдээд би чинь тун маадгар байна гэж яаваа. Манай төвийн хоёр давхарт нэг дажгүй бүсгүй /ганц бие гэсэн шүү залуусаа...
/ челсик болох нь мэдэгдэж би челсигийн нэг зүйл дурсгав.. Бас IT-с нэг залуу галзуу улаан фанат байсан нь мэдэгдэж том шагнал боллоо. Учир нь тэрнээс хойш Ээс бид хоёр Челсигийн бүх гоолыг татаж үзэж байгаа.. Бид нар шиг хязгаарлагдмал нэттэй хүмүүст тун сайхан юм болж, нар гарч байна гэж жигтэйхэн.
CHELSEA 1 - WEST HAM
Chelsea Cudicini, Geremi, Carvalho (Boulahrouz 46), Terry,Ashley Cole, Essien, Makelele, Lampard, Robben (Mikel 83),Drogba, Shevchenko (Joe Cole 68").
Subs Not Used: Hilario, Wright-Phillips.
Booked: Lampard.
Goals: Geremi 22.
West Ham Green, Spector, Ferdinand, Gabbidon, Konchesky,Tevez, Bowyer (Sheringham 81), Reo-Coker, Mullins,Etherington (McCartney 81), Zamora (Harewood 71).
Subs Not Used: Kiraly, Dailly.
Booked: Gabbidon, Reo-Coker, Mullins, Tevez.
Att: 41,916
Ref: M Dean (Wirral).
Shots on target Chelsea 6 West Ham 0.
Corners Chelsea 5 West Ham 6.
Fouls Chelsea 10 West Ham 11.
Offsides Chelsea 7 West Ham 0.
Манайх шинэ сэргэн мандалтаар нэрлэгдэж байсан, дараа нь хэсэг уналттайгаа тэмцсэн Вест хэмийг хожлоо... Гэхдээ санаанд оромгүй Жеремигийн гайхалтай кроссоор хожсон байна. Сансар кабелтай би бас л үзэж чадсангүй.../Микд атаархах
/
Харин өчигдөр орос дээр хоёрдахь хагасыг үзсэн, Тевез, Этерингтон хоёр нэлээн хөдөлгөөнтэй Ашли, Нжитгар хоёрыг нэлээн сандаргаж байгаа янзтай байсан. Ялангуйяа Тевез.
Харамсалтай нь Карвальо гэмтэж.. , хугацааг нь мэдсэнгүй, магадгүй Энэ долоо хоногын хоёр чухал тоглолт болох Бремен, МЮ хоёртой тоглоход оролцож чадахгүй байж магадгүй. Гэхдээ Морино нэг санаа зовсон юм яриагүй тул бага зэргийн юм байсан байж магад.
Жозе энэ лхагва гаригийн Бремений тоглолтонд илүү анхаарч буй гэнэ. Олд Траффордод болох тоглолт болон Барселонаг АЛ-с унагах боломж энэ тэр чухал биш гэнэ дээ.
Хэрвээ Барса Левски, Бремен хоёрт хожигдвол аваргуудын лигээс мултрах бөгөөд харин Челсигийн хувьд энэ бол тэдний л асуудал тиймээс энэ тоглолтондоо л 1-р гарах боломжоо бүрэн бүрдүүлж авахыг зорьж буй аж.
Босс маань "Бид Брементэй тоглоход хоёр дахь багаараа явж чадахгүй, Хэрвээ Бремен Челсиг болон Барсад хожигдвол АЛ-с хасагдана, гэхдээ энэ бол бидний дайн биш, бидний асуудал биш"
"Бид үр дүнд хүрэх гэж очно, дараачийн тоглолт бол МЮ байгаа, гэхдээ одоо бидэнд Манчестер Юнайтед байна уу? Манчестер Сити байна уу аль нь ч ялгаагүй. Бид Брементэй маш чухал тоглолт хийхээр явах гэж байна" гэжээ
Мөн "Бид Бременд очиж дараагийн шатанд шалгарахаа шийдвэрлэчихээд, Левскитэй бол харин залуу банди нараа тоглуулж АЛ-д тоглох шанс өгөхийг хүсэж байна" гэж нэмж өгүүлэв.
Тэрээр АЛ-н хэсгийн байранд нөлөөлөхгүй нэг тоглолттой үлдэхийг хүсэж байгаагаа мэдэгджээ.
Сүүлийн үед Жеремид хамгаалалтанд ч, довтлогоонд ч тун сайн тоглож ашиглагдаагүй байсан нөөц гэдэг нь мэдэгдэж эхэллээ.
Үүнийгээ илтгэсэн мэт сайхан гоол хийв.
Жереми тоглолтын өмнө ч , өмнөх тоглолтонд ч сайн кросс, ассист, өгч чөлөөт цохилтыг сайн цохиж байсан. Дрогба Лампард, Жереми гуравын хэн нь цохих нь тэдний сонголт байсан гэнэ. Жереми бөмбөгийг ардаа үлдээж дээгүүр нь гүйж гарах ёстой байсныг шууд цохисон гэнэ шүү. Жереми өөрөө ч, манайхан ч лут баярлаж байв... Аргагүй ийм гоё гоол ороход тоглогчид, фэнүүд гээд хэдэн арван саяюулаа баярлана шүү дээ..
Моурино түүнийг
"Тэр өмнөх тоглолтонд сайн тоглосон, сайн кросс, ассисст өгч байсан, тэрний тоглолт үргэлж тогтвортой байна, тэрээр хамгаалалтанд алдаагүй байлаа, Этерингтоныг байнга хянаж байна гэдэг бол амар биш шүү дээ. Харин тэр маш тайван, итгэлтэй байсан, миний бодлоор тэр маш сайн тоглолоо" гэжээ.
Хаммерсийн босс Алан Пардев /Жозе тэр хоёр тун дотно байна лээ. Манай жозе ойрдоо ИПЛ-н бусад мэнэжэрүүдтэй тун сайн харилцаатай болоод байгаа, магадгүй бусад нь түүнийг үнэлдэг болсон ч байж магад/-н хувьд баг нь ялангуйяа Тевез тун дажгүй тоглолоо гэж үзэж байна. Тэрээр тоглогчиддоо бүх 4 байрлалд дунд ч, баруун ч, зүүнд ч сайн тоглолоо, Ялангуйяа Тевез дэлхийн-хэмжээний тоглогч гэдгээ харуулсан гэжээ..