Пэп маань Лүчотой уулзсан гэнэ ээ энэ 3 дахад, дараа жилийн багийн талаар ярилцах гэж юм байх. Магадгүй Лүйс Энрикэ маань бас дасгалжуулагчдын эгнээнд элсчихсэн тууж байж ч мэдэх л юм шиг байна...
Сая хэд хоногийн өмнө Пэпийн талаар, ер нь ямар дасгалжуулагч юм, Б багтай яаж ажиллаж байгаа талаар нэг гоё нийтлэл уншсан. Хальт орчуулах гээд үзий. Анхны эх нь Испани, тэгээд Англируу хөрвүүлэгдсэн дээр нь би орчуулж байгаа болхоор зарим нэг ойлгомжгүй юм байж магадгүй.
-----------------------------------------------------------------------------------------
Өнгөрсөн 12 сард Барса Б өөрийн талбай дээр Масноуг хүлээн авч тоглосон. Зочин баг Гуардиолагийн багт 2 гоолоор хожигдож явж байгаад тэнцүүлж, тоглолт өндөрлөсөн. <<Бид загнуулах нь ойлгомжтой байсан>> хэмээн Б багийн нэгэн тоглогч өгүүлнэ.
Ер нь бол Гуардиола тоглолтын талаарх анализыг маргааш нь тоглогчидтойгоо хийдэг. << Тэр хувцас солих өрөөний хаалгыг түгжээд, биднийг энэ цамцыг өмсөх эрхгүй амьтад, энэ цамц хэтэрхий олон хүн, тэдний үзэл бодол, сэтгэл санааг төлөөлдөг, харин бид нар тэрийг төлөөлж чадахгүй гэж хэлсэн. Бид бараг л шээс алдахаа шахсан.>> Хэмээн тэр цааш нь ярьлаа.
<<Гэхдээ хамгийн муухай загнуулсан нь 10 сард байсан. Спорт сонинд Гуардиолагийн хувцас солих өрөөнд тоглогчдод ярьсан зүйлс бичидсэн байсныг тэр олж хараад маш уурласан. Хувцас солих өрөөнд болсон зүйлсийг гадагш нь ярих нь багийн анд нарыгаа араар нь тавьж байгаатай яьгаагүй зүйл гэж тэр бидэнд хэлсэн>> хэмээн бас нэгэн тоглогч нь ярина.
Гуардиола Б багийн дасгалжуулагчаар 2007 оны 7-р сарын 31нд томилогдсон. Тэрийг дасгалжуулагчаар томилсон нь олон хүний хувьд гоё амттайг нь мэдэж байгаа мөртлөө арай зүсч амтлаагүй байгаа тарвас шиг л зүйл байлаа. Тэр маш хүнд чармайж, ажилдаг хүн байж таарсан. <<Хамгийн эхэнд бэлтгэлд ирж, хамгийн сүүлд явна. Тэр бүх юмыг өөрийн контролд байлгахыг хүсдэг, гэхдээ хэрвээ өөрт нь олгосон итгэлийг алдахгүй л байх юм бол тэр өөрөөр чинь байлгадаг байсан. Өдөр бүр нэг даалгавар, рэпорт, тэр биднийг байнгын бэлтгэлтэй байхыг хүсдэг.>> Хэмээн тоглогчид нь ярьцгаана.
Барса Б энэ жил 37 тоглож, өөрийн талбайд хийсэн 19 тоглолтын 17-д нь хожил авсан ба талбай хожигдол амсаагүй байгаагаас гадна, сүүлийн 11 тоглолтонд хожигдоогүй яваа. Хамгийн сүүлийн тоглолтондоо хоёрт явсан Сант Андрэутай тэнцэнээр тэд одоо 3-р дивизионыг тэргүүлж яваа. Гуардиола тоглолтын систем дээр маш их ажилласан. Тиймдээ ч сезоны эхэнд багийн бэлтгэлийг өглөө, үдээс хойш хоёр удаа хийж байсан. <<Бид энэ хүртэл цугтаа ирсэн, харин одоо дээд лигрүү шалгарах нь та нарын гарт байна.>> гэж хэлсэн байна сүүлийн тоглолтын дараа. Тэр гэхдээ багийнхныгаа урамшуулах төдийд өөрөө бас их алдаж байгаа гэнэ. <<Тэр биднийг 3 дараалан хожих болгонд гадуур хоолонд оруулна гэж хэлсэн. 3-н ч удаа тэгээд байгаа. Тэр ер нь нэлээн их мөнгө бидэнд зарсан.>>. <<Хоолонд ч тэр бас торгуульд. Тэр 2 ч удаа талбайгаас хөөгдсөн. Тэр зүгээр хараад сууж чаддаггүй. Тэр ер нь надад Лүйс Арагонэсийг их санагдуулдаг. Заримдаа 4 дэх шүүгчид мэдэгдэхгүйн тулд тэр Италиар харааж уураа гаргадаг.>> хэмээн Барсагийн физик эмчилгээний эмч Хаумэ хуваалцлаа.
Тэр тоглогч нартайгаа ч гэсэн бас хатуу харьцдаг гэнэ. <<Тэр нэг удаа багийн ахлагч нарын нэг Марк Валиэнтэг, бэлтгэл дуусахаас өмнө 5 минутын өмнө явж рекламны зураг авалтанд оролцсон гэж гараанд гаргаагүй.>> <<Бэлтгэлээ хийхгүй бол тоглохгүй гэж тэр бидэнд хэлдэг байсан.>> , << 3-р тойргийн Ботиагийн эсрэг хийсэн тоглолтонд тэр Марк Кросасыг завсарлагааны үеэр аймаар загнасан. Ерөөсөө гүйхгүй байна гэж. Марк Кросас тэр үед Райкаардын багт дуудагдах гэж байсан. Тэгээд 2-р үед Марк нэг бөмбөгөө алдаад л замендуулсан. Тэр Маркийг тэгж чадаж байгаа юм чинь биднийг яаж чадна гэж бодсон. Гэхдээ тэр бидэнтэй шудрага харьцдаг>> хэмээн тоглогчид ярьцгаалаа.
<<Чи тийм л мундаг юм бол Сабадэллд очоод гоол хийчих>> гэж Гуардиолаг анх дебютээ хийснийх нь дараа Кройфф түүнд хэлж байсан гэнэ. Гай Ассулин Израэлийн шигшээ багт дебютээ хийчихээд эргэж ирхэд нь Гуардиола, хуучин Кройфф түүнд хэлж байсан шиг, Ассулинд <<Энэ долоо хоногийн U-18 шигшээдээ гоол хийгээд ир.>> гэж. Ассулин энэ тоглолтонд 2 ассист, 1 гоол хийсэн байна. <<Тэр иймэрхүү юм их хийдэг. Тэр бидэнд чэллэнж өгдөг. Хэрвээ чи хийж чадвал шагналаа авна. Чадахгүй бол баларлаа л гэсэн үг.>>
<<Энэ бол зүгээр нэг 3-р дивизионы баг биш. Энэ бол Барса Б! Энэ багт тийм ч олон хүмүүс тоглодоггүй юм.>> гэж тэр тогогчиддоо хэлж байжээ. Тэр тэдэнд бэлтгэлийн үеэр, эсвэл автобусанд гар утас хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Бэлтгэлд хоцорсон хүүхдүүдийг 120 еврогоор, гар утас хэрэглэж харагдвал 1500, 2-дах удаагаа баригдвал 300, 3-дах удаагаа - шууд багаас хасагдана. Тоглолтын стратегээ тухайн өдөрт нь ярилсдаг гэнэ, мөн эсрэг багийн талбай дээр тоглолттой бол Ла Масиад, харин Мини Эстадид тоглолттой бол бүгд гэр гэртээ хоол иддэг гэнэ. Карлэс Бүскэtc, Барсагийн хаалгачдын дасгалжуулагч машины зогсоол дээр тамхиа таттдаг гэнэ, яагаад гэвэл Гуардиола түүнийг локэр рүүм дотор татуулдаггүй болхоор. Нэг удаа хуучин тэдний багийн анд (Бүскэtc, Пэп нар нэг багт байсан) Гуардиолагийн талаар тэрнээс асуухад, <<Пэп үү? Новш гэж, тэр юу хийхээ мэддэг юм>> гэсэн гэнэ.
Валэнти Гуардиола, Пэпийн аав, өөрийн хүүдээ зориулж гэртээ жижиг мүзеи хийсэн байна. Түүний хамгийн сүүлд авсан үзвэр нь Антонио Эспэхогийн авсан зураг ба, Англи дасгалжуулагч Тэрри Вэнаблэс Барсаг удирдан 1986 онд Европын Цомын финалд хүрэх тоглолтын дараа тоглогчиддоо өргүүлэн баярлаж байхад хажууд нь бяцкхан Гуардиола, бөмбөгний хүүхэд байсан тэрээр Вэнаблэсийг алга ташин баярлаж яваа зураг юм. Валэнти хүүгээ анх 13-тайдаа гэрээсээ гархад л тэрийг Барсагийн бэнчд суух хүртлээ хэзээ ч зогсохгүй гэдгийг мэдэж байсан байна. Яагаад гэвэл тэр хэзээд дасгалжуулагч болох нь тодорхой байсан. Гэхдээ тэр хэзээ ч Вэнаблэсийг ширтэж буй хүүгийнхээ зургийг авсан энэ жил болно гэж санаагүй байна. Иймэрхүү зүйлс л хөл бөмбөгийг бүрдүүлдэг, итгэл найдвар, хувь зая гэж.
Өнгөрөн жилийн сүүлээс л эхлэн Гуардиола хэрвээ Райкаард халагдах юм бол дараачийн дасгалжуулагч болох кандидатын нэг болно гэдгээ мэдэж байсан. Энэ жилийн турш Спортын директор Чики Бэгиристайн, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Ингла нар Гуардиолатай 3 удаа уулзаж ярилцсан байна. Тэд түүнтэй уулзхаасаа өмнө бас Моуриньотой бас уулзсан байна. Мэдээж Лапорта ч гэсэн Каталан эртэй уулзсан байна, мөн Кройфф хүртэл Мини Эстади орж Б багийн байдалтай танилцсан байна.
Чики Пэп хоёр учраа ололцсоны дараа Бэгиристайн түүн дээр азаа үзхээр шийдсэн байна. Яагаад гэвэл Лапортаг анх нэр дэвших уед Гуардиола, түүний өрсөлдөгч кандидат Лүйс Бассатын багт байсан ба, хэрвээ тэр сонгодсон бол Гуардиола Спортын директор болох байсан юм. Гуардиола гэхдээ энэ сонгуулийн кампанит ажлын үеэр Бэгиристайн шиг чимээгүй цаана нь хүлээлгүй маш нээлттэй оролцож, өөрийн бодлоо ярьж явсан байна. Хүмүүс тэрийг Лапорта шиг том тоглогч авах амалалт тавиагүй гэж шүүмжилж байсан бол зарим нэг тэрийг Бассатын ялалтанд буруутгаж байж. Гэхдээ энэ сонгуульд яладсаныхаа дараа тэрээр Барсэлонагаас явж Катар, Мэксикт тоглогчийн карераа үргэлжүүлсэний дараа дасгалжуулагчийн үнэмлэхээ авсан байна. (2006).
Тэр үеэс л Гуардиола ямар нэгэн баг удирдахыг хүсэж байлаа. Тэгээд Б багийн дасгалжуулагчаар Чики тэрийг томилохыг хүсч байгааг сонсоод маш их баярласан байна. Лапорта ч түүнийг хэвлэлийнхэнд танилцуулах хурал дээр << Би үргэлж Гуардиола шиг болхыг хүсдэг байлаа>> хэмээн дэмжсэн байна. Кройффын <<Дрийм Тийм>>-ийн үеэс л түүнийг шүтэж ирсэн нэгэн билээ.
Тэр хэзээ ч хурдтай байгаагүй, хэзээ ч дриббл хийж хуурдаггүй, бас тэрний цохилт маш сул байсан. Гэхдээ тэрийг #4-ийн байрлалдаа багийн тоглолтын удирдан тоглоход, гэрлийн хурдаар бөмбөг хөдөлдөг байлаа. тик так, пим пам, түсссс... 3 минут дутамд эсрэг багийн хаалгаруу цохилт хийнэ. Түүний тоглойд тоглолт тэр чигээрээ байдаг байлаа, тэр эсрэг багийн тоглогчидоос 1 секундын өмнө юу хийх, яахаа мэддэг байлаа, заримдаа дасгалжуулагчаасаа ч өмнө. Тэр талбай дээрх дасгалжуулагч байсан.19-тэйдээ тэр Барсагийн тоглогч болсон байлаа, 30-тайдаа Италид хүчээ сорисон, 32-тойдоо Спортын директорт нэрээ дэвшүүллээ, 36-тайдаа Барса Б-гийн дасгалжуулагч, 37-тойдоо Барсаг удирдах нь.
Гуардиола маш олон саадуудыг даван туулж гарч ирсэн, зарим нь бүр түүний ойрын хүмүүс ч чадахгүй гэж бодож байсан зүйлс. Түүнийг анх Кройфф багтаа дуудхад Барса Б-гийн дасгалжуулагчид жаахан хүүхэд алж байна гэж бодож байсан, түүнийг Италируу Ювэд тоглох гэж яваад, эцэст нь Брэшиад очиход хүмүүс тэрийг шоолж байсан. Брэшиагийн дасгалжуулагч Маззонэ анхандаа Гуардиолаг хэрэггүй гэж байгаад, эцэст нь тэр багийн ахлагч болчихсон байсан. Тэр Ромад Капэллогийн дор ажиллах гэж очихдоо юу болохыг яг мэдэж байсан; Катарт тэр үдээс хойш болгон хуучин Сантосын жигүүр Пэпэ Масиасаас Пэлэгийн тухай үлгэрүүд сонсож байлаа; Тэр мөн Клэмэнтэ Камачо нарын дор Испаний шигшээд тоглосон, сайхан харьцаатай.
Хичээл орох гээд яараад сонин л юм болчихлоо...