Форза Барса! -Season 2005/2006

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Gooner » Thu Feb 23, 2006 3:01 pm

Хэхэ. Зовхон цонх руу ордог болгуулчихсийн... :-P Бусад сайт хаалттай :D

Одоо мэдээ бичихгуй хэруул хайгаад явах нь байна шд... :lol:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby kayo » Thu Feb 23, 2006 3:25 pm

yooyo aimar hojijee,uchigdur shunu bosood uzeh gesen hcini yag gyaslantai yomshig tog tasarchihsan, yostoi booj uhehed gants tevne l dutlaa, saya l neg yom toimii ni uzlee, goyo tolojee, odoo expert-uudiin toimiig l huleej bndaa.
jich:ene tsoliig yaj avdag yom be?buh gishuun tsoltoi baihiin, nadaa BARCA Fan geed bicheed uguuch.Plz
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Цоомоо » Thu Feb 23, 2006 4:45 pm

Хамгийн сонирхол татсан тоглолт бол яах аргагуй Англи, Испаний аваргууд болох Челси – Барселонагийн тоглолт байлаа.
Райкаард талбайн тевд Хавигийн оронд Моттаг гаргасан байх юм. Уг нь ихэвчлэн Иньестаг гаргаж байсан юм. Тэгээд ч Мотта суулийн сар орчим гэмтэлтэй, тоглолтын формгуй байлаа. Райкаардын шийдвэрийг ойлгоход амархан. Мотта бол биерхуу, хучирхэг, 2 давхарт сайн тоглодог тоглогч. Английн багтай тоглож байгаа болохоор хvчний тоглолтондоо анхаарахгуй байхын аргагуй... Тийм ч учраас Моттаг гаргасан биз... Маркес тєвийн хамгаалагчаар, Олегер баруун жигуурт, Беллетти сэлгээнд суужээ... Гэмтэлтэй Жюлиг мэдээж Месси орлож байна.
Моуриньо харин Эссьений оронд Манишег биш Гудьеонсенийг илгээж. Гол хамгаалагч Галлас гэмтэлтэй учир тоглосонгуй. Багуудын бурэлдэхууний хувьд ийм л бйалаа.
Энэ тоглолт Челсигийн талбай дээр болсон юм.
Барса еерийн стилээр тоглож байлаа. Бембегийг байнга эзэмшиж, довтолгооны хувилбарууд зохиох гэж оролдсоор. Челси тийм боломж бага олгож байсан ч Чехийг хэд хэдэн удаа айхтар шалгаад амжлаа. Хамгийн эхний эвгуй гэж хэлж болох цохилтыг Месси хийсэн ч Чех ядах юмгуй барьлаа. Yvний дараахан Ронние маш эвгуй цохисон ч Чех хэмээх урт гарт зэлуу хатгаж амжсан юм... Бембегний харьцаа 68:32 байсан гээд л бод...

Челсигийн серег довтолгоо, стандартууд аюул тарьж болохоор байв. 37 дахь минутанд Роббен бембегийг эзэмшиж байхад Месси туунээс бембег салгахаар хажуугийн шугам даган тэмцэлдэж эхэллээ. Челсигийн нуурний шугам хавьцаа Месси Роббеноос бембегийг ямар ч гэсэн салгаж, туунийг эвлэгхэн хуураадхатал Дел Хорно хэмээх Испани залуу хар эрчээрээ шахуу гуйж ирээд яг л хоккейчин шиг 18-тай Аргентин хууг мергеед унагаачлаа.. Талбай дээрх тоглогчид бугд л газар хэвтсэн 2 дээр шавж, шуугчид нелеелех гэж оролдож байх уед шуугч улаан хуудас гаргаж ирээд ергех нь тэр.. Нойроо хугаслан узэж суусан би ч тэсгэлгуй хашхираад авав. Барса ихээхэн давуу бйадалтай болж байгаа нь мэдээж. Месси сайн шуу...Хун илуу байна уу, дуту байна уу байнга довтолдог супер довтолгоонтой баг ийм боломжийг зугээр енгереехгуй нь тодорхой... Довтолгоо илт ширууссэн ч 1-р уед лав гоол хийж чадсангуй ээ...
Хун дутуу хэдий ч Челси бууж єгсєнгvй, 2-р vеийн эхнйи хэдэн минутанд зоримог довтолж байв. Талбай дээрээ болж байгаа тоглолтонд давуу тал олж авахгуй бол хасагдах тэмцээн гэдэг эвгуйг бугд мэдэж бйагаа болохоор арга ч угуй биз...
Лампардын стандарт цохилт Жон Терри руу чиглэсэн бєгєєд туунийг барьж бйасан Тиагго Мотта зайлуулж чадсангvй, бембег зуун хеленд нь ойн Вальдесын хаалганд орчихлоо. Хун дуту Челси хожиж эхлэв. Гэвч Челсигийн давамгайлал удаан ургэлжилсэнгуй, 1 хvн илvv Барселона Хенрик Ларссоныг талбай дээр гарган довтолгоогоо улам хvчирхэгжvvлсэн бєгєєд тєдий л удалгvй тоог тэнцvvлж чадсан юм. Роналдиньогийн чєлєєт цохилтыг Жон Терри мєн л єєрийнхєє хаалганд хийчхэв. Єрсєлдєгчийнхєє талбайд нь гоолтой тэнцэх зорилгодоо Барса хvрсэн ч илт давуу байсан болохоор ханасангvй, vргэлжлvvлэн довтолсоор л. Лео Месси маш сайн тоглож байлаа, баруун жигуурт хамгаалж байсан Феррейра туунд юм болохгуй байлаа, авсан бембег бурээ аюул болгон хувиргаж бйасан энэ жаал дэлхийн хэмжээний тоглогч болон торниж байгаа нь энэ тоглолтоос тод томруун харагдсан гэхэд болно.

Удаа дараагийн довтолгооны эцэст Барса 2 дахь гоолыг хийж чадлаа. 80 дахь минутанд Рафаэль Маркесийн дамжуулалтыг Самуэль ЭтоО сайхан мєргєн тоог 2:1 болгож Барселона ялалт байгуулсан юм.

Юутай ч ноднин энд 4:2-оор уншуулж бйасан хариугаа авлаа. Одоо гэртээ тэнцэхэд л хангалтай. Єрсєлдєгчєє талбайд нь буулгаж авсан Каталоны алдарт баг дараагийн шатанд шалгарах ихээхэн боломжтой болж байна. Тоо 2:1-ээс ч их байж болох байсан ч Челсигийн ахлагч Жон терри сайн тоглож багаа олон удаа аварсан юм.
Эцэст нь Лео Мессиг дахин онцолъё. Тэр энэ тоглолтын шилдэг нь байлаа. Тууний холоос цохисон эргуулэгтэй цохилт хендлевч онож азгуйтээгуй бол нэгэн гайхалтай гоолын эзэн болох бйалаа... Барса - урагшаа...

«Челси» (Англи) – «Барселона» (Испани) - 1:2 (0:0)Гоол: Мотта, 59 авто гоол – Терри, 72 авто гоол. Это’О, 80.

«Челси»: Чех, Паоло Феррейра, Терри, Рикардо Карвальо, Дель Орно, Макелеле, Лэмпард, Гудьонссен, Джо Коул (Джереми, 40), Роббен (Райт-Филлипс, 78), Креспо (Дрогба, 46).
«Барселона»: Виктор Вальдес, Ван Бронкхорст (Силвиньо, 69), Пуйоль, Маркес, Олегер, Эдмилсон, Мотта (Ларссон, 66), Деко (Иньеста, 85), Роналдиньо, Месси, Это’О
Шар хуудас: Пуйоль, 21. Иньеста, 86
Улаан хуудас: Дель Орно, 37.ImageImageImage
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby spain man » Thu Feb 23, 2006 5:02 pm

Єнгєрєгч оны зургадугаар сард Голландад болж єндєрлєсєн хєлбємбєгийн залуучуудын ДАШТ (20 хvртэлх насны) олон оддыг нээн тєрvvлсэн. Тэдний нэг, тэмцээний аварга Аргентиний шигшээ багийн лидер тоглогч Лионел Месси мэргэжилтнvvдийн анхаарлыг хамгийн их татсан юм. Чухам тvvний хийсэн шийдвэрлэх гоолуудын ачаар аргентинчууд Испани, Бразил, Нигерийн залуусыг буулган авч, аваргын алдрыг хvртсэн билээ. Дєнгєж 18-тай энэ залуу насандаа баймгvй авьяаслаг нэгэн.

Хамтрагчдаа уран гоё дамжуулалт єгч, бємбєгийг гайхалтай сайн эзэмшиж, довтолгоог амжилттай дуусгадаг гээд тvvний ур чадварыг тоочвол нэлээд vргэлжилнэ. Гагцхvv энэ бvх авьяасыг тэр ийм залуудаа эзэмшиж чадсан нь бахдалтай. Месси 1987 оны зургадугаар сарын 24-нд Аргентиний Санта Фэ-д тєржээ. Бvх л аргентин хvvхдvvдийн адил тэр багадаа ширэн бємбєгтэй “нєхєрлєж”, “Ривер Плэйт”-д тоглохыг мєрєєддєг байв.

Таван нас хvрэх vедээ тэр орон нутгийн “Грандоли” багт тоглож эхэллээ. Удалгvй буйр сэлгэж арай нэр хvндтэй “Олд Бойз” багт шилжжээ. Тэнд амжилттай тоглож байсан Месси багын мєрєєдєл “Ривер Плэйт”-ийн скаутуудын анхааралд єртєв. Ингэснээр тэр хоёр клубийн тєлєє хvчин зvтгэх болжээ. Ур чадвар нь єдрєєс єдєрт єсч байсан тvvнийг европын баячууд аль хэдийн овоо хараандаа авчихаад байв. Удалгvй Месси хувь заяаныхаа их дуудлагыг хvлээн авч европыг байлдан дагуулахаар Испанийг зорилоо. Каталоны “Барселона” баг 13 настай жаалхvvтэй гэрээ байгуулсан нь энэ байж. Тvvний авьяас чадварыг эрт мэдэрсэн каталончууд шинэ тоглогчтойгоо 2012 он хvртэл гэрээ байгуулсан юм.

Шинэ нутагт хєл тавиад аргентин залуу гандан буурсангvй, бvгдийг гайхшруулсаар байлаа. “Барса”-гийн хvvхдийн багт хийсэн эхний тоглолтдоо тэр таван гоолоор єрсєлдєгчийнхєє хаалгыг мялааж олныг уулга алдуулсан. Тэр улиралдаа Месси 30 тоглолтод оролцож 35 гоол хийсэн байна.

Гэхдээ Месси довтолгоонд бус хагас хамгаалагчийн байрлалд тоглодогийг санах хэрэгтэй. 16 настайдаа тэр “Порту”-тай хийсэн нєхєрсєг тоглолтод анх багийнхаа vндсэн бvрэлдэхvvнд багтаж тоглов. Жинхэнэ албан ёсны тоглолтоо тэр “Эспаньол”-ын эсрэг хийлээ. Энэ нь тvvнийг “Барса”-гийн тvvхэн дэх гурав дахь залуу тоглогч болгосон юм. Тэр улирлынхаа тєгсгєлд аргентин залуу “Альбасете”-гийн хаалганд хожлын гоол хийснээр “Барселона”-гийн бvрэлдэхvvнд хамгийн залуудаа гоол хийсэн тоглогчоор тодорчээ.

Тэр нутаг нэгт Марадона, Аймар нарыг бишрэн шvтэж явдаг. “Марадона бол vнэхээр агуу тоглогч. Би тvvнийг бvх цаг vеийн хамгийн шилдэг тоглогч гэж бодож явдаг” хэмээн Месси нэгэнтээ єгvvлж байсан. “Харин Аймар бол гайхалтай тоглогч. Тэр “Валенси”-д ихийг бvтээж чадсан. Би тvvний тоглолтыг vргэлж харж, суралцаж байдаг” гэжээ.

Одоо Месси “Барса”-гийн бvрэлдэхvvнд байнга тоглож багийнхаа салшгvй нэг хэсэг болж чаджээ. Мєн тэр Аргентиний шигшээ багт багтан ДАШТ-д хvч сорих хvсэлтэй байгаа. Ямартаа ч хєлбємбєгийн ертєнцєд хvч тvрэн орж ирж байгаа авьяаслаг оддын нэг, жижгэвтэр биетэй энэ аргентин залууг жилийн дараа бvгд єнєєгийн Уэйн Руни шиг шагшин ярих болно.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Thu Feb 23, 2006 10:20 pm

Мэсси чи шүү
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby barca forever » Thu Feb 23, 2006 10:55 pm

manai super bag chelsea d ali bag ni shildeg ve? gedgiig xaruulsan unexeer super toglolt bollooooooo.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby mick » Fri Feb 24, 2006 1:35 pm

MrB wrote:
mick wrote:Хандивийн дансны дугаар 4503200015991373

Хууе ингэж хамаагуй картын дугаараа тавьж болж байгаамуу... луйврын гуйлгээ хийдэг хэрэг ээ, тээ Ээс ээ.../ханцуйгаа шамлах/ :-P


Энэ Голмтынхон ингээд л өөрсдийгөө барьж өгөөд байдаг юмшт...
Ямар ч байсан үүнийг нотолгоо болгочихий, Ойрдоо миний данснаас мөнгө алга болоод байгаам... applaus
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Аагий » Fri Feb 24, 2006 2:30 pm

Хэхэ, Виза карт авах гэж байгаа хаана нээлгэхээ бодмоор л юм байна... :-P
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby crespo » Fri Feb 24, 2006 3:58 pm

Барсад баяр хургэе. хэдийн ерселдегч ч гэсэн, тэнцуухэн тоглолт болоогуй ч гэсэн айлын талбайд сайхан тоглолт узууллээ. /долигнож байна, Челсигийгээсээ урвалаа энэ тэр гэж буруугаар битгий бодоцгоо. монголчууд эелдэг байхдаа хучтэй/ :P
I love Chelsea
crespo
Бразилын фэн
 
Posts: 715
Joined: Tue Dec 06, 2005 9:19 am

Postby Mr S » Fri Feb 24, 2006 7:50 pm

манайхан хагас сайнд ЗАРАГОЗА-тай тоглоно.............
хариугаа чангахан авна аа............. ЦОМД нухуулж байсан.........
Ронни ЭтоО эргэж ирсэн............. алаад огно...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Raul_ag » Sat Feb 25, 2006 1:12 pm

daraagiin toglolt bas shirvvn daichin saihan boloosoi gej bodoj ban daa oshoo oor yu gehewdee 2 lang ni demjdeg yum chin
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby barca forever » Sat Feb 25, 2006 8:14 pm

onoo shono 4 tsagaas yum baina cctv 5 aar garna geed l bultiigeed suuj baixaas zaluus d neg yum xelexed saya chelsea barca 2 togloxod manaixan arai tsooxuulee info club d baix shig sanagdsan shuu . odoo manai talbai d yum chin s zereg noxduud zaaval irne biz dee.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Nobun@g@ » Sat Feb 25, 2006 8:41 pm

Image

Барца Чэлсигийн тоглолтын дараагаас Англи даяар Мэсси бол орчин vеийн Марадона гэх хvмvvс олноор гарч байгаа аж. Гэхдээ энэ нь муу утгаар гэнэ. Тvvнйи ачаар Дэл Хорногын талбайгаас хєєгдсєн агшинг "Бурхны гар"-аар гоолдсон Марадонатай зvйрлvvлж тууний залгамжлагч гэж байгаам байх. Чэлсигийн фэнvvд болон Морино бєєн уур байна гэнэ.
Гэхдээ Ливэрпvvлын GK Рэйна нарын туунийг ирээдvйн агуу тоглогч гэх хvмvvс ч байгаа аж. 2 жилийн дараа л дэлхийн шилдэг тоглогч болно гэцгээж байна гэнэ. Аргэнтинд бол мэдээж бєєн баяр. Марадонатай харицуулаад али нь илvv гэж хэлэх хэцvv ч яг л анхлан гарч ирж байгаа Марадона гэжээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nomer 7 » Sat Feb 25, 2006 11:51 pm

barca forever wrote:manai super bag chelsea d ali bag ni shildeg ve? gedgiig xaruulsan unexeer super toglolt bollooooooo.


tiimch ert bayarlaj bolohgui bhaa ehnii togloltoor ch tegej shiidehgui shuu dee minii huwid tiim bna. yahaw ene bol zuwhun chinii bodol
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Feb 25, 2006 11:54 pm

uneheer sonin buyu gaihamshigtai toglolt bolson bna lee. Motta Terry 2 ch sain bna lee dee John Terry buur sain bna lee
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby kayo » Sun Feb 26, 2006 12:47 pm

za manaihan La-league-iin 25dahi toirogt zaragoza-g nutagdeer ni 2-0 yalj hariugaa avlaa,togloltiin ehnii uyed hed heden dovtolgooo hisen ch haraahan amjilt olsongui.harin 2r uyiin 37dahi mintuand edmilson haalganii zuun buland mash goyo erguulegtei zohihod,usreed usreed nuruu namdsan zaragoza-giin hamgaalagch Celades arga buyu gar huren zogsooj ulaan huudsaar shagnuullaa.gevch ene buhen talaar bolj manai Ronnie torguuliin zohiltiig amjilttai guitstegsneer togloltiin anhnii goal-iig hiiv. uunees tuduu udalgiu 4 minutiin daraa baruun jiguureer orson Eto tuvruu damjuulaj manai Larson ch aldalgiu murgusnuur ene togloltiin tsegiig tavij 2-0oor hojloo.forza barca!!!
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby El Payaso » Sun Feb 26, 2006 3:22 pm

Nobun@g@ wrote:Image

Барца Чэлсигийн тоглолтын дараагаас Англи даяар Мэсси бол орчин vеийн Марадона гэх хvмvvс олноор гарч байгаа аж. Гэхдээ энэ нь муу утгаар гэнэ. Тvvнйи ачаар Дэл Хорногын талбайгаас хєєгдсєн агшинг "Бурхны гар"-аар гоолдсон Марадонатай зvйрлvvлж тууний залгамжлагч гэж байгаам байх. Чэлсигийн фэнvvд болон Морино бєєн уур байна гэнэ.
Гэхдээ Ливэрпvvлын GK Рэйна нарын туунийг ирээдvйн агуу тоглогч гэх хvмvvс ч байгаа аж. 2 жилийн дараа л дэлхийн шилдэг тоглогч болно гэцгээж байна гэнэ. Аргэнтинд бол мэдээж бєєн баяр. Марадонатай харицуулаад али нь илvv гэж хэлэх хэцvv ч яг л анхлан гарч ирж байгаа Марадона гэжээ
яриангүй аугаа тоглогч болно... Тэрээр 18 тайдаа залуучуудийн ДАШТ-д түрүүлж дараа нь шигшээгийн анхны тоглолтоо Унгарын эсрэг хийсэн бас европод очсон анхны баг нь Барса гээд л олон юмаараа яаг л Мара шиг байгаам даа... Ронниег залгамжлагч болох байхаа даа Барсад... гэмтэл бэртэл л түүнээс хол байг... :-D
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Sun Feb 26, 2006 3:50 pm

Мара ах маань ББС-д ярихдаа Аргентинийн хөлбөмбөгт намайг залгамжлах хүнийг би олж харсан тэр бол Месси хэмээжээ... Месси болон Ронние бол дэлхийн шилдэг хөлбөмбөгчид... Месси маш олон зүйлээрээ надтай адилхан... гэсэн байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby barca forever » Mon Feb 27, 2006 10:47 am

angry messi : WE HATE CHELSEA
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Mr S » Mon Feb 27, 2006 10:50 am

манайхан ЗАРАГОЗА-г нутагт нь 2-0-р нухлаа.............сайхаан сайхан............ 2-р уеийн Ронни Ларссоны гоолын ачаар 3 оноогоо авлаа.........
гэхдээ энэ тоглолтонд ЗАРАГОЗА-н балиашгууд сармагчин шиг аашилж байлаа............. ЭтоО-г арьсны онгоор ялгаварлан гадуурхаж........... орилолдоод л............ мань эр тэвчишгуй болж байсан..............
манайхнаас гараанд Валдэз, Бэллэтти, Эдмилсон, Маркэз, Пьюол, Силвино, Дэку, Мэсси, Мотта, ЭтоО, Ронни нар гарч Боммэл Ларссон Инэста нар сэлгээгэр гарч тоглосон............
манай ЭтоО-г талбайд гарснаас хойш л балиашгууд дарамталж янз янз болж байсан мань эр тэсээд л тоглоод байсан.............
ЗАРАГОЗА энэ уйлдлийн толоо торгуулна гэдэгт итгэлтэй байна........... омно нь 2004 оны 11 сард РЕАЛ-н тоглолт дээр ингэж аашилж торгуульж байсан билээ........ Ла Лигийн хамгийн том асуудал бол арьс онгоор ялгаварлах билээ.........
1-р уе эхлээд Дэку Мэсси 2 урд тоглож Мэсси-н цохилт хаалтанлд орсон бол Дэку-н баруун холийн хучтэй цохилт хаалганы гадуур хуслаа......... хэдийгээр БАРСА-нхан довтолж байсан ч ЗАРАГОЗА-н хамгаалалт нягт байлаа.......
Кани-н сорог довтолгоог Пюьол маш сайхан таклдаж зогсоосон богоодл БАРСА-н эхний уеийн хамгийн эвгуй цохилтыг Мотта холоос цохилоо...........
хэдийгээр 2 баг харилцан довтлолцож байсан ч хамгаалалт нягт байлаа.........
2-р уед Райкаард Моттаг Боммэл-р, Мэсси-г Ларссон-р солилоо.........
ЭтоО руу дайрах фанатуудын дайралт улам бур хучтэй болж мань эр талбайг орхихыг хусэхэд шуугч болон багийнхан нь ятгаж болиуллаа....... Стадионы чанга яригчаар аятайхан узэхийг ятгаж байж арай гайгуй боллоо.........
79 минут Эдмилсон булангийн цохилтыг 16-с тогтоож цохиход БАРСА-н экс тоглогч Сэладис гар хурч улмаар улаан карт авч талбайг орхиж торгуулийн цохилтыг Ронни цохиж ГООЛ...............
уунээс 3 минутын дараа сорог довтолгоогоор зуун жигуурээс ЭтоО тов руу кросс хаясныг 16-с Ларссон шууд цохиж 2-0............ сайхан ялалт............ Цомоос мулталсны хариуг авлаа........... Ларссон сэлгээгээр орж ирээд л......... гоолдоод л.........

Image
РОННИ - АРЯОЛ...........

Image
МЭССИ - ТОЛЭДО...........

Image
ЭТО-Г БУГД Л АРЬСНЫ УЗЛЭЭР ГАДУУРХАЖ БАЙЛАА............. ШУУГЧ ТОРРЭС ТУУНИЙГ ТАЙВАН БАЙХЫГ ЯТГААД.........

Image

Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby spain man » Mon Feb 27, 2006 8:37 pm

ЭТО-Г БУГД Л АРЬСНЫ УЗЛЭЭР ГАДУУРХАЖ БАЙЛАА.........
dajgui tsarailag har sh dee :lol:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby 21Grams » Mon Feb 27, 2006 10:07 pm

Зарагоза 600еврo-р торгуулсан гэсэн vv, торгуулна гэсэн vv?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Raul_ag » Tue Feb 28, 2006 7:52 am

sain torgood ogoh heregtei dee ahij tegehgvi boltol ni spain manaa chi hezee etoo g tsarailag gedeg boltsiin chi bas yag sarmagchin geed bdag bsan biz dee aan
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby Mr S » Fri Mar 03, 2006 10:37 am

ЗАРАГОЗА-г 9000 еврогоор торголоо............ энэ шийтгэлийг ЭтоО маань бага гэж узсэн болтой бидэнд улгэр жишээ шийтгэл хэрэгтэй гэжээ............. мань эрийн санаагаар стадионыг хааж тэр багийн нутгийн тоглолтыг оор газар хийлгэх гэнэ........

ЗАРАГОЗА онгорсон жил мон ЭтоО-г доромжлон 600 еврогоор торгуульж байсан мон БЭТИС-н тоглогчид ингэж хандаж мон л 600 еврогоор торгуульж байсан.............. энэ жил бол бур их дунгээр гэхдээ л засраагуй байна............ Робэрто Карлос хуртэл ЗАРАГОЗА-н стадион тоглох хунд байдаг гэж мэдэгдэж байсан удаатай...............

ЭтоО-н хувьд суулийн тоглолт маш хунд байсан гэдэг нь ойлгомжтой......... тэрээр ярихдаа хэсэг булэг хумуус над руу тэгж дайрч доромжлоогуй харин стадион даяараа тэр аяараа миний арьсны онгийг эсэргууцэн зэвууцэж байсан........... йимээс би талбайг орхихыг хуссэн ч багийн андууд болон дасгалжуулагч маань тоглох хэрэгтэй гээд............. ууний хариуг хатуухан огохыг зовлосон......... хамгийн зов хариу бол гоол гэж би бодсон гэжээ.......... тэрээр Ларссонд тун гоё кросс огч 2-0-р БАРСА хожсон...........
ЭтоО мон арьсны онгоор ялгаварлах гадуурхах узлийн эсрэг зовхон нэг торгоод онгорох бус хуул хяналтынхантай хамтран системтэйгээр тэмцэх хэрэгтэй гэжээ...........



Энэ шуугианы дараа Англид тоглож байгаа Сави Алонсо Испаничуудын гол асуудал болоод байгаа Racism-н эсрэг тэмцэхдээ Английн туршлагыг ашиглах хэрэгтэй гэжээ......... тэд стадионд ямар нэг эвгуй уйлдэл хийх уед стадионд байгаа хууль хяналтынхан булэг булгээрээ маш сайн ажилладаг гэжээ.......... тэднээс маш сайн суралцах хэрэгтэй гэжээ..........


Испанийн шигшээ racism-н эсрэг баннэр барьж Зааны ясан эргийн шигшээтэй тоглох тоглолтонд гарсан гэнэ...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Fri Mar 03, 2006 10:45 am

манай багийнхны тухай бусад мэдээллууд...............

энэ долоо хоногт баахан нохорсог тоглолтууд боллоо........... багийн лидер Ронни маань зуун холийн шагайны гэмтлээс болж шигшээдээ тоглосонгуй..............
Brazilian team doctor, José Luis Runco туунийг энэ тоглолтонд оролцуулах хэрэггуй гэсэн гэнэ.......... мань эр Стамфордод гэмтэл авсан богоод ЗАРАГОЗА тоглолтонд гэмтэл нь овдож байсан ч гурийгээд тоглосон гэнэ.............. тэгээд 87 минутанд солигдохыг хусч Райкаард Инэстаг оруулсан билээ..........

Image

Роннигуй Бразилийн шигшээ Орост очиж 1-0-р хожсон билээ............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests