Форза Барса! -Season 2005/2006

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby barca forever » Fri Feb 17, 2006 3:26 pm

manaixan suuliin 4 togloltiin 3 t ni xojigdtson odoo ch gaigui toglox bailguidee
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby barca forever » Fri Feb 17, 2006 3:38 pm

manai xavi xezee irex ve?
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby spain man » Fri Feb 17, 2006 9:13 pm

Дэлхийн шилдэг довтлогчдоос Германыг зорих эрхгvй болсон цорын ганц «азгvйтэн» нь Камеруны Самуэль Это`О билээ.

Европын шилдэг мэргэн буучдын нэг, Африкийн шилдэг хєлбємбєгч, арьс єнгєєр ялгаварлан гадуурхах vзэлтэй идэвхтэй тэмцэгч маань ирэх зун ДАШТ-ий vеэр зvлэг ногоон талбайд олон олон гоол хийж баярлах бус, гэртээ амарч байх нь.

Гэвч зунаас ємнє Испани, Европод єєрийн нэр алдраа дуурсгах болно гэдгээ амлажээ. Тvvнтэй «Proспорт» сэтгvvлийн хийсэн ярилцлагыг сонирхуулья.

Шигшээ баг
ДАШТ-д дєрвєн удаа оролцож, Африкийн цомд дєрвєн удаа тvрvvлэн, «хар тив»-ийн багуудаас анхлан дэлхийн аваргын шєвгийн наймд шалгарсан Камеруны шигшээ бол тивдээ дээгvvрт орох баг мєн билээ. Гэвч Германыг зорих эрхээ авч чадалгvй олиггvй дуулианы эзэн болчихлоо.

-Сонгон шалгаруулах тэмцээнд бид чадах чинээгээрээ тоглосон. Гэвч болсонгvй. Би л лав их гутарч байна. Гэхдээ бидэнд их ирээдvй байгаад итгэж байгаа шvv.

-Та бол ДАШТ-д оролцсон хамгийн залуу тоглогч. 1998 оны тэмцээнд оролцохдоо та 17 нас, 99 єдєртэй байсан. Энэ бол содон амжилт, та Пелегээс ч залуудаа дэлхийн аваргын тэмцээнд оролцжээ.
-Тийм ээ, ДАШТ бол хєлбємбєгийн хамгийн том баяр, тийм болохоор тvvнд оролцоно гэдэг бахдам зvйл, харин ийм залуудаа vvнийг бодит зvйл болгоно гэдэг гайхамшиг. Ийм аз хєлбємбєгч бvрт оногдохгvй, єдєр бvр ч тохиогоод байхгvй зvйл. Хєлбємбєгийн хоёр ч том баярт оролцсон би азтай хvн шvv.

-Одоог болтол Африкийн баг яагаад дэлхийн аварга болж чадахгvй байна вэ?
-Аваргална гэдэг амаргvй даваа. Бvр 1990 онд л камерунчууд аваргалах боломжтой байсан юм. Английг ялснаар тэд улам цааш ахих байсан ч шvvгчийн буруугаас шалтгаалж хасагдсан.

-Африкийн шигшээ багууд Европынхноос нэр хvнд муу учир шvvгчийн алдаанд голдуу хэлмэгддэг гэж vv?
-Шvvгчийн алдаанаас болж шилдэг нь хасагддаг тохиол олон бий. Сvvлчийн ДАШТ-д испаничууд Солонгосын багт яг ийм маягаар ялагдсан. Миний бодлоор шvvгч нар ч хєлбємбєгчидтэй адил хvн учир сайн, муу янз бvр «тоглодог».

-Дэлхийн багуудаас гурван шилдэг тоглогчийг «Барселон»-д авчрах боломж олдвол та хэнийг урих сан бол?
-Єє, хэлэхэд хэцvv юм. «Барселон»-ы андууд маань бvгд шилдгvvд. Гэхдээ би лав Камеруны шигшээ багийн андуудаа дуудах байсан.

-Та шигшээ багтаа єєрийгєє зуун хувь зориулж чаддаг уу?
-Би хэзээд хvч чадлаа дайчлан тоглодог. Хєлбємбєг миний хувьд амьдрал минь учраас ямар ч нєхцєлд, єєрт байгаа бvхнээ энэ спортод зориулдаг.

Барселон
-Єнгєрсєн жил «Барса» хамгийн vзvvштэй тоглолттой баг байсан гэж Ж.Моуриньо хэлсэн. Харин танд ямар багийн тоглолт таалагддаг вэ?
-«Милан»-ых. Тэд огтхон ч амсхийлгvй, хормын тєдийд ч бууж єгєхийг бодолгvй, эцсийн мєч хvртэл, хамаг хvч чадлаа шавхан тоглодог нь, энэ бvхнийхээ хажуугаар тун уран гоё тоглодог нь бишрvvлдэг.

-Танай баг єнгєрсєн жил «Челси»-д хожигдон «Аваргуудын лиг»-ийг орхисон. Тухайн vед та Лондоны багийг нэлээд шvvмжилсэн санагдана. Харин одоо Ж.Моуриньогийн багийн талаар юу бодож байна вэ?
-Дасгалжуулагч бvрт єєрийн арга барил, онол бий. Тэр нь амжилтад хvргэж байвал тэр сайн дасгалжуулагч. «Челси» ялсан болохоор биднээс илvv тоглосон гэсэн vг. Харин энэ жил юу болох нь вэ, харъя.

-Та дасгалжуулагч Ф.Райкаардын ямар зан чанарыг нь vнэлдэг вэ?
-Юун тvрvvнд тайван занг нь. Тэр хэзээ ч ухаангvй зан гаргадаггvй, уурсан омогдож байхыг нь би огт хараагvй. Энэ чанар тоглогчдод нь итгэл, тайвшралыг єгдєг юм.

-Та Роналдиньотой хамт тоглодог. Тvvн шиг шидтэнтэй хамт тоглоход хэцvv юv? Заримдаа юу сэтгэснийг нь ойлгохгvй vе гардаг уу?
-Мэдээж Ронид єєрийн гэсэн онцлог, ер бусын тоглолтын арга барил бий. Бид ч тvvнийг нь ойлгож, Ронигийн бий болгосон ашигтай, оновчтой мєч боломж бvрийг ашиглахыг хичээдэг. Заримдаа бодсон арга тактикийг нь ойлгохгvй vе гардаг. Тийм vед таахаас єєр аргагvй.

Испани орон
-Таны замын зардлыг тєлсєн «Реал» багийн ачаар та Европт хєл тавьсан...
-Тийм ээ, Зааны Ясан Эрэгт болсон тэмцээнд залуучуудын шигшээ багт тоглож байхад «Реал»-ын тєлєєлєгч намайг олж харсан юм. Арав хоногийн дараа єнєєх Тчида гуай Дуалу дахь манай гэрт Мадрид хvрэх тасалбар барьчихсан орж ирсэн юм даа.

-Эцэг эх чинь юу хэлэв?
-Намайг хєлбємбєгийн хэнээтэн болоод байгааг гэрийнхэн маань гадарлаа ч vгvй. Харин шигшээд тоглох болж, аялан тоглолт хийж эхлэхэд л хєлбємбєг миний хувьд тун чухал болохыг ойлгож эхэлсэн. «Реал»-аас урилга ирэхэд гэрийнхнээс маань хэн нь ч vлдээч гэж ятгаагvй, намайг ийм боломжийг алдахыг хvсээгvй юм. Европт ирэнгvvт надад аз таарч Фабио Капелло хэмээх агуу дасгалжуулагчийн шавь болсон.

-Ф.Капелло танд юу зааж сургав?
-Их зvйлийг. Заримдаа бусад маань амарч байх vед тэр намайг єдєрт хоёр удаа дасгал хийлгvvлдэг байлаа. «Та яагаад намайг ингэж шийтгэнэ вэ» гэхээр надтай арай єєр арга барилаар, тусгайлан ажиллах хэрэгтэй, ялангуяа довтолгоонд гэж хэлдэг байсан юм.

-Ф.Капелло танд их нєлєєлжээ дээ?
-Нєлєєлсєєн? Тэр хvн миний хувьд бараг эцэг минь шvv дээ. Намайг сургаж, хvмvvжvvлсэн хvн. Над шиг гэр амьтай хvvхдэд эцэг эхээсээ хол байх нь хэцvv байлаа, аав ээжид маань ч надад тэр бvр хаа холоос зааж зєвлєєд байх боломж байсангvй. Гэтэл би «аварга загаснуудын» ертєнцєд аль болох хурдан эр хvн болох шаардлагатай байлаа.

-Ф.Капеллогоос єєр хэн танд Испанид туслав?
-«Сельта»-гийн дасгалжуулагч Фернандо Васкес. 1999 онд тэр надад итгэж Мальорка руу явуулсан юм. Мєн мэдээж Испанийн шигшээгийн дасгалжуулагч Луис Арагонес. Бид хамтдаа Балеарын арал дээр хоёр жил ажилласан. Тэр миний жинхэнэ багш даа. Єєр нэг дотнын хvн маань «Мальорка»-гийн ерєнхийлєгч асан Матео Альмани.

-1996 онд Испанид ирээд идээшиж суурьшихад хэцvv байсан уу?
-Хvйтнээс, хэл мэдэхгvйгээс болоод амаргvй байсан. Гэвч би амжилтад хvрэх ганц зорилготой ирсэн болохоор юуг ч тэвчихэд бэлэн байлаа.

-«Реал» таныг нээсэн ч та тэнд амжилт гаргаж чадаагvй. «Эзэн хааны баг» таныг тоогоогvй гэж боддог уу?
-Надад «Реал»-ын эсрэг ямар ч бодол байхгvй. Би одоо болтол бvгдтэй нь сайн харьцаатай, Рауль, Касильяс, Гути гээд найзууд маань бий. Би ердєє л хєлбємбєгчийн хувьд аз жаргалтай байх тийм багийг хайж байсан хэрэг. Надад ч ихээхэн итгэл хvлээлгэсэн багаа олсон нь «Барселон». Гэхдээ намайг Европт авчирсанд нь «Реал»-д их баярладаг юм.

-Европт ирснээс хойшхи 10 жилд таны тоглолтын арга барил хэр єєрчлєгдєв?
-Байнга єєрчлєгдєж, жил бvр сайжирч байсан. Хєлбємбєгийн авьяас улам хєгжиж, ахидаг ч эрс єєрчлєгдєнє гэж vгvй. Дээр нь туршлага суусан гэж хэлж болох юм. Гэхдээ хvнийхээ хувьд єсєж том болсон нь том ололт байлаа.

-Нэг улиралд сайн тоглолоо гэхэд дараа нь тэр тvвшний тоглолтоо хадгалах нь хэцvv гэж Йохан Кройф хэлсэн байдаг...
-Улирлын эхээр би зургаан тоглолтод тєдий тооны гоол оруулж, Супер цомын тэмцээнд хоёр бємбєг хийсэн. Жил єнгєрєх тусам амжилтаа баталгаажуулах нь хэцvv гэдгийг би ойлгож байгаа. Гэвч эцсийн эцэст талбай маань л намайг єнгєрсєн жилийнхээсээ муу тоглож байна уу vгvй юу гэдгийг харуулна шvv дээ.

Тvvний ертєнц
-Та 2003, 2004 онд Африкийн шилдэг тоглогч болсоныхоо дараа Ж.Веагийн амжилтыг давтан Европын «Алтан бємбєг»-ийн эзэн болон дєхсєн.
-Жорж агуу тоглогч байсаан, чухам тvvний ачаар л хvмvvс Африкийн хєлбємбєгчдєд анхаарлаа хандуулсан юм. Мэдээж би тvvн шиг Европын томхон шагнал хvртэх сэн гэж мєрєєдєж байна. Надад аз тохиох ч юм билvv.

-Таны багын шvтээн хэн байсан бэ?
-«Номхрошгvй арслангуудын» довтлогч Роже Милла бол миний цорын ганц, басхvv vvрдийн шvтээн. Тоглолтыг нь бодитоор харсан хэний ч хувьд тэр бол хамгийн агуу африк хєлбємбєгч. Харин хаалгач Томми Нконог дэлхийн хамгийн шилдэг нь гэж боддог. Мєн ах дvv Бийик бол мундаг тоглогчид.

-Африкийн ихэнх тоглогчийн хvvхэд нас ядуу гуцуу байдалд єнгєрсєн байдаг. Харин таны хувьд арай єєр байх аа?
-Тийм ээ, аав минь vйлдвэрт нягтлан бодогчоор ажилладаг байхад бvх юм сайхан байсан. Харин ажлаасаа халагдсаны дараа л жаахан тєвєгтэй болсон доо.

-Мэргэжлийн тоглогчийн анхны гэрээгээ байгуулсны дараа Банамуссадид хувийн орон сууц худалдаж авсан гэж сонссон?
-Тийм ээ, vнэн. Гэхдээ тэнд аав ээж маань л аж тєрдєг юм. Бурхны авралаар ах дvv нар маань Европт ирцгээсэн шvv.

-Та хэдтэйгээсээ хєлбємбєг тоглож эхэлсэн бэ?
-Долоотойгоосоо. Гаргуун хєлбємбєгч болохсон гэж бусад хvvхдvvдийн адил мєрєєдєєд л гудамжинд бємбєг хєєгєєд гvйж байлаа. Харин аз болоход надад тийм завшаан олдсон хэрэг. Арван гурав хvрээд хоёрдугаар дивизионы «Авенир»-тай гэрээ байгуулсан нь миний анхны том баг байлаа. Наснаасаа болоод тусгай хорооноос зєвшєєрєл авсны эцэст тэмцээнд оролцох эрхтэй болж байсан юм. Эхний тоглолтдоо л хоёр гоол оруулж байсан. Дараа жил нь мєн хоёрдугаар дивизионы «Усб» багт ирсэн.

-Барселон шиг аварга хотод аж тєрєх ямархуу байна даа?
-Барселонд vргэлж дулаахан байдаг нь таатай гэдгийг юун тvрvvнд хэлмээр байна. Дараад нь амттай хоол, тайван амьдралыг нь нэрлэе. Мэдээж би залуу хvн, дєнгєж 24 нас хvрч байгаа учраас наргиж цэнгэх дуртай. Гэхдээ буруугаар ойлгов оо, би архи уудаггvй, тамхи татдаггvй, хар тамхи ч хэрэглэж vзээгvй. Камеруны ядуусын хороололд єссєн энгийн нэгэн хvv хэвээрээ л байгаа. Тиймээс ч єєрийгєє од гэж боддоггvй, эгэл даруу амьдарч байна даа.

-Таны хамгийн том дутагдал?
-Би хэтэрхий итгэмтгий хvн. Хvмvvс ч заримдаа vvнийг маань ашиглачих гээд байдаг юм. Ер нь африкчууд их итгэмтгий, нээлттэй, нийтэч, тусч улсууд.

-Та «Барселон»-д ирэнгvvтээ «Би цагаан арьстнууд шиг амьдрахын тулд хар арьстан шиг гvйнэ» гэж хэлсэн. Яагаад тэр вэ?
-Яагаад гэвэл энэ бол гашуун vнэн. Єнгєт арьст хvмvvс илvv зовдог, амьдрал тэдэнд нэн харам ханддаг. Харин цагаан арьстнууд биднээс хавьгvй дээр амьдардаг учир бид тэдний зэрэгт хvрэхийн тулд хоёр дахин илvv хєдєлмєрлєх ёстой.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Breathe! » Fri Feb 17, 2006 11:44 pm

Spain man saihan orchuuljee !

Eto'o shildeg toglogchiin hajuugaar uuruu ch ih aytaihan zaluu ym shig bgaa ym. bi Barca-d bol ataarhdagaa unenee l helie! Uneheer ch ataarhahaar saihan club.

Gehdee MU eesee iluud tavij bgaa ym bish shu! Horvoo deer MU shig mini saihan bag haana ch bhgui! :-P
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nomer 7 » Sat Feb 18, 2006 12:45 am

Chelsea tei hiih togloltch mash hund bolondoo. sain beltgel hiihgui bolch hetsuu dee
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby meesh » Sat Feb 18, 2006 12:47 pm

«Барса»-д хvчин зvтгэсэн голландууд

ТОГЛОЛТ ГООЛ

Йохан Кроифф 1973-1978 он 139 47
Йохан Неескенс 1974-1979 219 53
Данни Мюллер 1988-1989 12 1
Роналд Куман 1989-1995 350 105
Рихард Вичге 1991-1993 84 7
Хорди Кроифф 1995-1996 92 34
Михаэль Райцигер 1997- 157 0
Рууд Хесп 1997-2000 95 0
Уинстон Богард 1997-2000 41 4
Будевейн Зенден 1998-2001 64 2
Филипп Коку 1998- 187 30
Патрик Клюйверт 1998- 175 88
Роналд де Бур 1999-2000 33 1
Франк де Бур 1999-2000 144 5
Марк Овермарс 2000- 89 15
Жованни ван Бронхорст 2003 19 0
Эдгар Давидс 2004- 1 0
meesh
 

Postby meesh » Sat Feb 18, 2006 12:48 pm

104 жилийн баялаг тvvхтэй Каталоны багт нийт 144 легионер хvчин зvтгэсэн нь британи (22), голланд (17), бразил (17), аргентин (16), уругвай (11) швейцарь (11) тоглогчид ажээ.
meesh
 

Postby Nomer 7 » Sun Feb 19, 2006 2:04 am

meesh wrote:104 жилийн баялаг тvvхтэй Каталоны багт нийт 144 легионер хvчин зvтгэсэн нь британи (22), голланд (17), бразил (17), аргентин (16), уругвай (11) швейцарь (11) тоглогчид ажээ.


Angli toglogchid hamgiin ih gadaadad togoldog yum shigh bna lee ernl bas Brazil ih bdag yum bna lee


ernl brazild aa togloh gehleer negel ireedui gui yum shig europed iluu ih amjilt oldog bolohoor
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 10 » Sun Feb 19, 2006 1:05 pm

Бундеслигв англи тоглогч хуруу дарам цөөн шд. Бразил мэдээж энэ ангилалд түрүүлнэ.

Европод их мөнгө олдог болохоор тэр.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Sun Feb 19, 2006 4:01 pm

uuraa betis deeree gargaa shiv...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby kayo » Sun Feb 19, 2006 11:42 pm

teglee 5-1eer but nereglee.manai ronnie orj ireel 1 goal 2 asst.yadaj bhad betis-iin hamgaalagch ni manai tald toglochihiimaa, 2 ch goal hiij uguul , yahsiin
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Yo » Mon Feb 20, 2006 12:32 am

Танай баг чинь Это Роналдино хоёр дээр тогтож байгаа юм биш үү? Уул нь сайн тоглогчид уул нь их л байдаг ш дээ. Тэгэхээр Франк Рийхард муу гэсэн үгүү? Би үүнийг угаасаа ойлгохгүй юм аа.
MONGOL ULSIIN TUGIIG MAANI MANDUULAH OLYMPIIN AVARGIIG BI MURUUDNU
Yo
 
Posts: 56
Joined: Wed Jan 25, 2006 5:11 am
Location: Улаанбаатар хот

Postby Nomer 7 » Mon Feb 20, 2006 12:34 am

za za muugui ee yahaw ern Barca muudaad bh shigeee
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Mon Feb 20, 2006 12:36 am

terch tiim shuu Eto'o Rona 2 deer togtdog bag gej bi law hiwidaa bodoj bna
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Raul_ag » Mon Feb 20, 2006 5:21 am

hrj baihgvi zaluusaa hen ni hen deeree togtodgiig harj bai daa udahgvi haruulnamz
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby Nobun@g@ » Mon Feb 20, 2006 12:15 pm

Barcelona 5 - 1 Real Betis

Goals (1-0, 2-0, 3-0, 4-0, 4-1, 5-1)

Image

Image

Image

Image

Image

Image
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Gankhuu » Mon Feb 20, 2006 3:47 pm

Yo wrote:Танай баг чинь Это Роналдино хоёр дээр тогтож байгаа юм биш үү? Уул нь сайн тоглогчид уул нь их л байдаг ш дээ. Тэгэхээр Франк Рийхард муу гэсэн үгүү? Би үүнийг угаасаа ойлгохгүй юм аа.

Yu gej dee. Balai yum yarih yum busad ni yu hiideg bolj taarch biagaa yum be Utgagui yum yarih yum aa
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Mr S » Mon Feb 20, 2006 6:20 pm

Манай Дэку ЧЭЛСИТЭЙ хийх тоглолтын тухайд...............
тэрээр энэ тоглолтонд манайхан ЧЭЛСИ-с илуу бэлэн байгаа гээд Стамфордод хийх тоглолт маш чухал гэжээ............. энэ тоглолтоос 13 хоногийн дараа болох Ноу Камп-н тоглолт хамаарах болно гээд энэ тоглолтонд л хожигдож болохгуй тухай ярьжээ.............
ингээд туунтэй хийсэн ярилцлагыг сийруулэе................

Image

ЧЭЛСИ онгорсон жилээс хэр оорчлогдсон бэ ?
Тэд нэг их оорчлогдоогуй....... тэд онгорсон жилийнхтэй адил ондор тувшний тоглолт узуулж байгаа гэж бодож байна....... тоглогчдын хувьд Эссиен л нэмэгдсэн гэхдээ тэр бидний эсрэг тоглохгуй........... тэгэхээр бараг ялгаагуй гэсэн уг.................

Харин БАРСА-н хувьд оорчлолт ?
Бид ч гэсэн онгорсон жилийнхээс нэг их оорчлогдоогуй ээ........

Онгорсон жилийн оноолтын хувьд БАРСА юун дээр алдсан бэ ?
2 дох тоглолт дээр бид хэт их довтолгоонд анхаарснаас болж сорог довтолгоонд ортсон.............. бид тэдний хусч байсан тоглолтоор тоглосон........... арын шугам бомбогоо алдаад л........... гэсэн ч бид маш сайн тэмцсэн......... тэднээс илуу байсан......... ЧЭЛСИ-н эсрэг чи ихээхэн алдаа гаргавал чамд хэцуу болно гэдгийг мэдсэн.........

Энэ жил 2 дахь тоглолт Ноу Кампад болно энэ их чухал уу ?Энэ бол мэдээж давуу тал............. гэртээ байгаа багийн хувьд........... гэхдээ энэ оноолтын хувьд аль аль багийн маш чадварлаг тоглогчидтой тэдэнд энэ нь нэг их нолоо узуулэхгуй болов уу......... гэхмдээ мэдээ стадион дуурэн хумуус бугд БАРСА гээд байвал ч тэдэнд тоглоход хэцуу л дээ........ мэдээж хэрэг............. эхний тоглолтоос Ноу Камп-н тоглолт ихээхэн хамаарна.........хэрэв бид Стамфордод сайн тогловол туунийг хумуус хараад бидэнд итгэж найдаад Ноу Камп-н тоглолтонд ЧЭЛСИ-нхэнд дарамт узуулэх болно оо................

Image

БАРСА-н фанатуудад юу гэж хэлэх вэ ?
Онгорсон жил та бухний гайхалтай дэмжлэгийн ачаар сайхан тоглосон............ энэ жил бид тэдний талбайд эхэлж тоглоно иймээс та бухний дэмжлэг хэрэгтэй......... энэ Лондонгийн тоглолтоос Ноу Камп-н тоглолт хамаарна аа...... фанатууд маань тэнд байвал бид тэнд сайн тоглож хожигдохгуй........... тэгээд Ноу Кампад энэ асуудлыг шийдвэрлэнэ ээ............

БАРСА ЧЭЛСИ 2 оор оорийн лигийг тэргуулж байгаа гэтэл суулийн тоглолтуудад муухан тоглосон......... энэ нь tie-д нолоолох уу?
мэдээж 2 супер баг......... энэ 2 багт тоглолтыг бурэн оорчлох тоглогчид тоглодог......... хэрэв эхний тоглолтонд бид 3-0-р хожлоо гэхэд ингээд бид ялчихна гэсэн уг биш.......... 2 дахь тоглолт л бухнийг шийднэ....... энэ бол маш хунд тоглолт болох ч бага гоол орно гэсэн уг биш..............

ЧЭЛСИ-н гол тоглогч хэн бэ ?
Тоглогч биш.......... тэдэнд гайхалтай тоглогчид бий, тэд бугдээрээ хамтдаа тэмцэж хамтдаа зутгэдэг......... ЧЭЛСИ-н шилдэг гол хун нь Жозэ энэ хун энэ багийг хамтад нь барьж тоглулуж байгаа..........

Жозэ-н хувийн зан чанар ЧЭЛСИД нолоолж байгаа болов уу ?
Багийн зан чанар гэдэг бол мэнэжирийнх нь зан чанар байдаг............. Жозэ тэдэнд /тоглогчиддоо/ ялах хожих чадварыг огсон......... баг бурт дасгалжуулагч нь нолоогоо узуулдэг.......... Жозэ ЧЭЛСИД ялах, ялахын толоох тэмцэл, хамтдаа тэмцэх, юм бухний толоо тэмцэх чанарыг огсон.............

Image

Эссиен бхгуй нь тоглолтонд нолоолох болов уу ?
тэр бол тэдний гол тоглогч........... тэр хучтэй бомбогний толоо тэмцэгч энэ нь тэдэнд угуйлэгдэнэ............ ноднин манай хэдэн тоглогч мон л гэмтлийн улмаас тоглолтонд оролцоогуй........ уунд нэг их харамсах хэрэггуй хэн нэг нь нохоод л тоглоно........

Эссиен-г Маниш орлоно........... бх.......... Маниш-н тухайд.......... хэр орлох бол, та 2 ПОРТОД хамтдаа тоглож байсан ?
Маниш бол маш сайн дамжуулагч тэрээр талбайд товд Эссиен-г илуу........хэдийгээр тэрээр энэ мэт боломжийг олгох ч тэд ямар нэг оор зуйл алдаж л байгаа.........гэхдээ би ЧЭЛСИД Маниш Эссиен-с илуу хэрэгтэй гэж бодож байна.............

Image

Жозэ Ронни Это нараас гадна Дэзуд анхаарлаа хандуулж байгаа гэсэн...... Маниш бол таны суудэр гэсэн байсан?
хэн нь талбайн товд ялахыг харья........ Маниш бол миний сайн найз, Жозэ надаас болж санаа зовж байгаа нь сайн........... Ронни ЭтоО Мэсси нарыг тур анхаархаа болих уед тэд оорсдийн хийдгээ хийнэ.......... юунаас илуу хожихыг хусч байна, бид чадна гэдгийг ч мэдэж байна............ хэрэв бид нэг зуйл руу анхаарлаа товлоруулж бэлтгэж эхлэвэл тэр зуйл бутнэээ..................

БАРСА НокАут тэмцээнд азгуй байгаа.......... ийм айдас багт торж байгаа болов уу?
Копа Дэл Рэйд л энэ жил тоглосон........... АЛ-д ноднин ЧЭЛСИД хожигдсон...... АЛ-д юу ч болж мэднэ......... энэ жил туруу жилээс илуу формтой байгаа бид........

Image

Талбайд байхад чинь гадны ямар нэг дарамт нолоолол байдаг уу ?
Угуй, тэд биднээс илуу эрх чолоотой.......... хэдийгээр бид иймэрхуу тоглолт маш чухал гэдгийг мэддэг ч талбай дээр гараад энэ тухай боддоггуй............

Стамфордод эерэг ур дун гарна гэж бодож байна уу ?
Ялна, хэрэв БАРСА ялбал энэ tie шийдэгдэнэ..............

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Mon Feb 20, 2006 6:34 pm

Онгорсон жилийн tie-д Мэсси тоглоогуй билээ.............. угаасаа 1-рт багт их цоохон гарч тоглодог байсан...........харин энэ жил мань эр тоглоно...........
онгорсон 12 сард 19 настай тууний амьдрал эрс оорчлогдсон........жил гаруйхны омно БАРСА Б багт байдаг байсан богоод 2 сарын 23-нп Райкаард туунийг ЧЭЛСИ-н эсрэг Ноу Кампд хийсэн тоглолтонд нэрлэж байсан ч Макси тоглосон......... гэтэл 15 хоногийн дараа Стамфордод 4-2-р хожигдоод АЛ-с мултарсан........ энэ 2 тоглолтыг мань эр ТВ-р узсэн.......... Тэрээр одоогийн tie-д тоглох бх гэж итгэж байна гээд............. ийм чухал тоглолтонд оролцоно гэдэг гайхалтай гэжээ............

2 удаа хожигдсны дараа /ВАЛЭНСИЯ АТЛЕТИКО/ БЭТИС-г маш сайхан хожсон нь ЧЭЛСИ-тэй хийх тоглолтын эцсийн бэлтгэл байлаа............
5 дахь гоолыг мань эр хийсэн богоод онгорсон 2 тоглолтонд дараалан хожигдсон ч энэ тоглолтонд ялах нь зайлшгуй байлаа гэжээ..........
тэрээр мон ЧЭЛСИ-тэй хийх тоглолт хунд хэцуу байх ч ошоо авалт энэ тэрийн тухай ярих хэрэггуй гэжээ............. зовхон ялахын толоо л тоглох............
мань эр Жозэ-н тухай ярихыг хусээгуй богоод хэдийгээр тэр direct тоглолт хийдэг ч энэ нь узууштэй биш ч ур дунтэй гэжээ.............


Image

Image


Six individual honours

With Samuel Eto'o winning the African Player of the Year award recently, FC Barcelona have now won six individual awards this season. Before Eto'o received his latest trophy in Nigeria last Thursday, he had already scooped third place in the Fifa World Player of the Year, while Ronaldinho took the top honour in the same ceremony. The Brazilian star also won the Ballon D'Or and FIFPro Awards. Leo Messi also received recognition as he won the Golden Boy award as the best Under-21 player.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby barca forever » Mon Feb 20, 2006 9:54 pm

xamgiin gol manaix stanford bridge d goal tai tentschix yum bol bux yum manai tald l gej bodoj baina.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Nomer 10 » Tue Feb 21, 2006 1:43 am

S-ee chi shuu.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby mick » Tue Feb 21, 2006 11:30 am

Ээс дээрхийг бичихдээ гар нь чичирч байсан гэсэн. Худлаа гэвэл хараарай.
Эхний тоглолтод хожигдохгүй байх гэдэг үнэндээ худлаа лдаа. харин цөөн гоолны зөрүү гаргах л чухал байх гэж бодож байнатанай хувьд.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby horidol » Tue Feb 21, 2006 11:48 am

etsesiin ur dund Barca hojoj bga goyo l doo
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby Gooner » Tue Feb 21, 2006 11:48 am

Бичихдээ нулимс нь цийлэгнэж, гар нь салагнаад л.... тэгж яривал бур оглоо ажидаа нэлээн оройтож ирссэн гээд л болчих... бодвол урд шоно жоохон гунигаа тайлж уул, дуулж хуурдаад л...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Breathe! » Tue Feb 21, 2006 11:52 am

Barca daraagiin shatand hentei togloh bol?
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron