.::. Челси FC

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby engireman » Wed Jan 10, 2007 11:16 am

UNIVERSE wrote:
engireman wrote:Аугаа багууд хэн нэгэн хувь супер хүн, тоглогчоос шалтгаалахгүйгээр аугаа амжилтаа гаргасаар л байдаг юм. Суперууд явж л байдаг, ирж л байдаг, Аугаа баг аугаагаараа л үлддэг юм.


Найзын бичлэгийг уншаад л...Би үүнийг бол ерөнхийдөө ташаарал гэж бодож байна. Аугаа баг гэж ямар багыг хэлж байна. Мэдээж олон тропи, ялалт, тэр хэмжээгээр фэнүүдтэй багуудыг хэлж байгаа байх. Тийм багууд ерөнхийдөө бусад багуудаас харьцангуй их мөнгөтэй явж ирсэн багууд байдаг. МЮ, Ливерпүүл, Арсенал гээд л... Санхүүгийн хувьд тогтмол хүчирхэг байсны хүчинд том тоглогчидыг ч, чадалтай менежерүүдийг ч илүү олон татаж тоглуулдаг. Жижиг дундаж багууд яах вэ дэ хэн нэг супер тоглогч юм уу менежерийн өөрийгөө нээж харуулах нэг хоёр жилийн сэргэлтээр л өөрийн амжилтын түүхийг бичиж ирсэн. Тэгээд л дараа нь түүнийг нь аль нэг том баг аваад явчихна.

Хэн нэгэн хүнээс хамаардаггүй гээд л ярих... Би бол үүнийг харин ч хамаардаг гэж боддог. МЮ байна. Басби-н урд удаан хугацааны менежментийн үед лут байсан, маш олон амжилтуудаа тэнд хураасан. Дараа нь Басби тэтгэвэрт гарсан, МЮ ч мөнгөтэй, тоглогчиддтойгоо үлдсэн, яасан тэгээд, хэдхэн жилийн дотор л уналтанд орж, Фэрги ирэх хүртэл Доод лигирүү унаж, буцаж өгсөн гэх мэт л байсан ш дээ. Фэрги ирэх үед МЮ мартагдсан байсан. Хэн ч тоохгүй хэмжээний дундаж баг..

Ливерпүүл байна... Англидаа бол ихэвчлэн буурал толгойтнууд фэнтэй. Залуу фэнийн тоогоор гол багуудаас бага. 70-80-д онууд буюу бүхэл бүтэн 20 жилийн турш доминалталсан. ИПЛ байгуулагдсанаас хойшхи амжилтаар манай дараа явж байгаа. Нэг ч түрүү авч чадаагүй, нийт авсан оноогоор ч манайхаас бага. Гэхдээ л тэд сүүлийн Абрагийн үе ирэх хүртэл Челсигээс илүү мөнгөлөг, баян явж ирсэн. Гээд амжилт доор байна гэдэг... Тэгэхээр аугаа гэдгийг хураасан цом, ялалт, амжилтаар нь үнэлж байгаам бол түүнийг хүмүүс чинь цөөхөн хүмүүс бүтээсэн байдаг юм. Угаасаа бусдаар багууд нэгнээсээ аугаасаад байх юмгүй..


Юниверс байхгүй байж орж ирээд бичилт болгонд бөөндөж няцаалт өгч байна шүү. Мэдээж аугаа гэдгийг авсан, хураасан шагнал, гайхамшигтай мөчүүд, түүний домогууд, менежментийн ур чадвараар л тодорхойлно, тэд нь байхгүй бол багууд адилхан л даа. Гэхдээ 1995 онд Босманы дүрэм үйлчилж эхэлсэн, өмнөх жил нь АЛ байгуулагдсан, тэгээд дээр нь дэлхий даяар глобальчлагдсаны улмаас л боломжууд нэмэгдэж багуудын санхүүгийн чадвар эрс ялгаатай болж эхэлсэн гэж бодож байна. Өмнө нь бол багууд санхүүгийн чадвараараа учиргүй эрс ялгараад байхгүй байсан...яахав жаахан давуу тал бол байсан...үүнийг үгүйсгэхгүй. Дээр нь бас тоглогчид бол бараг л боол шиг баг л зөвшөөрөхгүй бол бараг л насаараа нэг багтаа үлдэхээр байсан. Иймээс тэдгээрийн гаргасан амжилт бол одоогийнхийг бодвол жинхэнэ тулаан дундаас олж авсан алдар хүнд гэж бодож байна. Жишээ нь: Юве, Милан, Интер, Реал, Барселона, Бавари, Ливерпуль, МЮ гэх мэт....яахав нэр дурьдагдаагүй багуудын фэнүүд битгий уурлаарай, хүлээн зөвшөөрөгдсөн нэр дурьдах гэж оролдлоо.... Эдгээр багуудад тод одууд байж л байсан.. тэд явангуут л дараагийнх нь гараад л ирнэ....баг ч гэлтгүй улс орон, гүрний түүхэнд цөөхөн л хүн байдаг биз дээ....би үүнийг л хэлсэн юм. Одоо эд нар бас л агуу багын шинжээ үзүүлж орчны нөхцлийн ашигтай боломжийг ашиглаж, санхүүгийн чадвараа харьцуулшгүйгээр нэмэгдүүллээ...гэтэл бусдад нь ч тийм боломж байсан ч ашиглаж чадаагүй... эсвэл буруу ашигласан....ЛАцио, Борусси гэх мэт
Жишээнд дурьдагдсан МЮ бол Фергюсоноос гадна багын бусад удирдлагын чадвар нөлөөлж МЮ гэдэг брэндийг спортын амжилттайгаа уяж чадсан, Реал л гэхэд энэ брэндээ зараад спортын амжилтгүй 3 жил болсон байж хамгийн өндөр орлоготой болж чаджээ. Ливерпуль бол 1985 оны хэргээс болж Европын цомд орох эрхээ 10 билүү 5-н жилээр хасуулж унасан. Харин өнгөрсөн 1000-ны сүүлээс жаахан сэргэх хандлагатай болсон
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby zigo » Wed Jan 10, 2007 11:19 am

Gankhuu, Би Мата-гийн бичлэгийг санаж байна. Авах боломжтой л гэж байсан шиг санагдах юм өөр юм байсан юм уу.

Аугаа баг гэдэг чинь зөвхөн мөнгө биш шд. Авсан цомоор ч дүгнэхгүй гэж би бодож байна. Хүн хүнд л өөр өөр байдаг байх /хэмжүүр нь/. Танай хажууд Лийдс, Аяакс эд нар бол аугаа багууд.


Ганхүү хэлж байгаагаас биш үнэн л юм бичжээ. :mrgreen:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby UNIVERSE » Wed Jan 10, 2007 12:45 pm

Хүн ямаа гэхээр урдаас тэмээ гээд.... Өвчин ч дэлгэрэх шинжтэй..

Залуусаа... Одоо форум, тэр тусмаа манай сэдэв хэдэн гаруудаас болж шагайхаасч дургүй хүрэм нөгөө зүйрлэж хэлвэл *мх** савссан юм шиг л боллоо. Өмхийрүүлэгчид бүр олшироод байх юм...

Та нар сэдэв дээр орж ирээд л аугаа баг тийм байдаг, үргэлж тийм байдаг /яг үнэндээ үргэлж гэж юм байдаггүй юм, тиймээс би бүү ингэж туйлширсан юм бичээчэй гэсэн/, танайх бол одооноос эхлээд л унана. Танайх нэгч цом авахгүй харж байгаарай /үүнийг юу гэж ойх вэ?, Валенси нэгч цом авахгүйгээр барахгүй Лалигадаа эхний 5-д ч орж чадахгүй харж байгаарай гэсэнтэй ижил/.
За тэгээд өөр юу ч билээ, байнга л азны л гоол оруулдаг ч гэнэ үү, тэгээд хараал ерөөлийг нь болий дуусахгүй.....

Эдгээрийг Челсигийн фэнүүд бидэнд зориулж бичиж байгааг чинь мэдэж байна. Гээд ингэлээ гээд ямар үр дүнд, юунд хүрэхийг зориод байгааг би ер ойлгохгүй юм. Энэ чинь хөлбөмбөг сонирхогчидын хөлбөмбөг мэдлэгээ мэдээлэл, мэдлэгээ солилцох товчхон хэлвэл гишүүд бид сонирхолоосоо, форумаасаа кайф авах, цаашдаад хөлбөмбөгөөс кайф авдаг хүмүүсийг бүр олон болгох зорилготой форум гэж ойгоод байдаг. Гэтэл өнгөрсөн намраас эхлээд тэс өөр зорилготой юм шиг боллоо. Бүр хэтэрч байна гэж үзэж байна.
Яагаад Челсиг дэмждэг гээд бид ад болох ёстой гэж.... яагаад бид байнгын **н** бүхний хараалыг уншиж суух ёстой гэж....
Би форумын бүхэнд уриалдаг төдийгүй өөрөө үлгэр дууриал үзүүлдэг гэж бодож байна. Би альч багын сэдэв дээр очоод багыг нь цаад утгаараа фэнүүдийг нь доромжилсон юм бичдэггүй.. Бичвэл зөндөө л юм бичиж болно ш дээ. Энэ чинь зөөлхөнөөр хэлвэл чөлөөт нийгэмд үл зохицож чадах хүмүүсийн авир/нэг нэгнийгээ үл хүндэтгэсэн/, хатуугаар хэлвэл өвчтөнгүүдийн цугларалт биш үү...

Челсигийн фэнүүд энэ сэдэвт яах гэж орж ирдэг байх уу? Тэд ч адилхан л хүмүүс бөгөөд та бүхэнтэй адилхан хоббитой хүмүүс... Үүнийг ойход тархиний хэдэн сая эс дутуу байна вээ?
Админууд юу бодож байна. Хосоогоос өөр үүнд доривтой ядаж үг хэлчихсэн хүн гарсангүй. Та нар форумаа ийм байлгах гээгүй биздээ. Цаашид ийм байвал форум бол юу ч биш болно... Яг үнэндээ юм бас уншдаг, судалдаг, тэрнийгээ бусдад зориулж орчуулж цаг заваа гаргадагуудын ихэнхи нь Челсигийн фэнүүд байгаа... Тэд энэ форумд маш чухал хүмүүс гэж бодож байна, гэтэл тэд ......../хэлэх үг олдохгүй байна/
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Аагий » Wed Jan 10, 2007 2:41 pm

demon wrote:
Аагий wrote:Хожих нь тодорхой Челси Челси Челси
Хариу тоглолт нь манай талбай дээр 01/23-нд юм байна лээ.
Харин Шева олон гоол хийгээсэй, хет трик ч юм уу.

Sheva.g arai l hiih ymaa :mrgreen:



Битгий гуцаад бай. Үнэн сэтгэлээсээ хүсч байна. Энд тэнд :mrgreen: :-o ийм хэрэггүй дүрс үлдээхээ боль за.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Doox'a » Wed Jan 10, 2007 3:17 pm

el payaso wrote:үнэхээр Абра Жозе 2-ын хооронд багагүй хэмжээний зөрчил байгаа бололтой... ер нь л энэ жил Челси тааруухан тогловол Роман мань эрийг явуулж магадгүй... португаль эр ч өөрөө челси дэхь ирээдүйдээ эргэлзэх болсон бөгөөд одооноос хаачих талаараа бараг бодож эхэлсэн бололтой... Хэдийгээр Кенёон би жозед итгэж байна түүнийг явуулах талаар ямар ч яриа байхгүй гэж байгаа боловч Жозед Рамон итгэхээ болиж эхэлсэн гэнэ... Эзан хаан Рамон түрүүлж болох бүх л трофиг авахыг хүссэн... гэтэл алиалагч жозе өнгөрсөн 2 жилд зөвхөн ЕПЛ тайтле л авчирсан бөгөөд энэ жил харин ЕПЛ ч гүү хоцорч магадгүй болоод байгаа нь эзэн хааны дургүйг хүргээд байгаа гэнэ... Мөн үүн дээр нь нэмэгдээд хааны дотны анд Шеваг илт доромжилж хандаж байгаа нь хааны бүүр ч эгдүүг хүргэсэн гэнэ... ялангуяа Шевагийн асуудал тун хурц байгаа гэнэ... Анх түүнийг авчирах саналыг Рамон гаргаж авчирсан бөгөөд энэ нь алиалагчийн хувьд тийм ч таатай санал биш байжээ... багт тоглох тоглогчидийг эзэн биш би шийдэх ёстой гэж алиалагч үзсэн бөгөөд үүнийхээ ч хариуд Шевад огт тохирохгүй темпээр тоглолтыг явуулсаар байгаа... Үүнийх нь хариуд том толгой гаргасан алиа салбадайг эзэн хаан шийтгэхээр шийдсэн бөгөөд энэ улирал дуусгаад түүнийг хөөж оронд өөр дасгалжуулагч хайх эрэлд аль хэдийн гарчээ... алиа салбадай ч жийлгэж болзошгүй гэдгээ ухаарсан бөгөөд челси дэх ирээдүйдээ бүрэн итгэхээ байсан гэнэ...

за үргэлжлэлийг дараа оруулна энэ хөөрхөн нийтлэл байна... одоо ажил гарав...


Зарлалын чанартай юм!
- Sony Playstation2 зарна шүү!(10 тоглоомтой. 2 гартай) Хямдхан өгнө. 250'000-аар. Яахав дажгүй гар утастай шууд тулж болох юм. 88005568-руу залгаарай хөлбөмбөгийн хорхойтнуудаа. Winning eleven шүү!!!
Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby Man!festo » Wed Jan 10, 2007 3:26 pm

Last edited by Man!festo on Wed Jan 10, 2007 3:32 pm, edited 1 time in total.
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Gooner » Wed Jan 10, 2007 3:27 pm

ФА кап авсан.:eek:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Man!festo » Wed Jan 10, 2007 3:28 pm

zigo wrote:Энэ жил нэг ч цомгүй хоцрох байхдаа. Би ч үүнд 100 хувь биш гэхэд 80 хувь итгэж байна. Тэгэхээр Жозе болон Абра ямар царайлах болдоо.


Арсенал сүүлийн хоёр жил цом авлуу?????

Хөөрхий Венгер сүүлийн хоёр жил барайж суугаа даа...

хахах.... EDIT хийчлээ..
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Man!festo » Wed Jan 10, 2007 3:31 pm

MrB,
Нээрээ тэглүүү????


Гэхдээ л ИПЛ-ын хос түрүү гэдэг амар олдох юм биш...

Би л хувьдаа ИПЛ-н түрүү бол хамгийн чухал цом гэж боддог.
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Gooner » Wed Jan 10, 2007 3:36 pm

АЛ-д финалд хүрнэ гэдэг амаргүй даваа.

Гэхдээ Алмуниаг одоо болтол дотроо харааж л явдаг.
Үнэндээ л дэндүү гэхээр 2 гоол алдсан лдаа.
Гээд яахав энэ жил нахиасай:)
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Wed Jan 10, 2007 3:37 pm

Ер нь тэгээд огт ч оргүй тоглоод байгаагүй ээ.
ФА энээ тэрээ, АЛ-н дэд аварга мэтээр бага саг юм зулгаагаад л явна:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Wed Jan 10, 2007 3:48 pm

Ямартай ч энэ бүгдийн дараагаар Роман өөрийн багт бий болоод байгаа энэ амбицийг үгүй хийхийг хүсч байна... Роман анх челсиг авахдаа өөрийн гсн хөлбөмбөгийн багтай болж өндөр амжилтанд хүрэхийг хүсч байсан... Үүндээ туслуулахаар Жозег тэрээр сонгосон... Гэвч одоогийн нөхцөл байдалд багийн цаашидын ирээдүйд Романаас илүүтэйгээр Жозе оролцох болсон нь Шевченкогийн нөхцөл байдлаас харагдана... энэ бүхнийг Роман эвдэхийг хүсч байгаа нь сүүлийн үе дэхь түүний үйлдэлүүдээс харагдана... Тэрээр Жозег орлуулахаар Хиддинкийн талаар ярилцсан хэдий ч одоогоор Оросын хөлбөмбөгийн холбоо түүнийг гэрээгээ дуустал ажиллана гэдэгт итгэлтэй байгаа... Гэхдээ Хиддинкийг хатуу ширүүн уур амьсгал бүхий орост авчирхад Романы нөлөө их байсан гэдгийг бүгд мэднэ... Хиддинк сүүлийн жилд Австралийн шигшээ баг болон ПСВг зэрэг дасгалжуулж байсан гэдгийг ч бид мэднэ... Оросын шигшээ болон Челсиг зэрэг дасгалжуулах нь тийм ч боломжгүй зүйл биш... Тэр англи хэлээр маш сайн яридаг нь англид ирэх боломжийг бүрдүүлж байгаа... Тэрээр өмнө нь Испани болон Голландад дасгалжуулагч хийж байсан... Түүний сонирхлыг ЕПЛ татах нь маргаангүй...
Роман бол **н** хүн биш… тэр бол бизнесмэн хүн бөгөөд хэзээ ч хэрэггүй зүйлд хөрөнгө оруулахгүй... Тэр гуравдахиа лигийн тайтле авахыг хүсч байгаагаас гадна АЛ гэх мэт бусад трофиг ч авч Барса МАН зэрэг аугаа түүхийг бүтээхийг мөн өөрийн хөрөнгө оруулалтаа нөхөхийг хүсч байгаа...
Тэр одоогоор клубын төлөө 680 сая доллар зарлагадсан бөгөөд 200 сая гаруй нь зөвхөн трансферт зориулагдсан… Тэр Жозегоос өөр тайтле авчирхыг хүсч байгаа бөгөөд энэ нь Жозегийн цаашид энэ клубыг үргэлжлүүлэн дасгалжуулах эсэхэд тавьж буй тест юм... Мөнгө бол бүх зүйлийн хариулт болдоггүйг би Галактикогийн жишээнээс мэднэ... Тэд Бекхэм Роналдог авсан ч амжилтанд хүрч чадаагүй...
Дараагийн нэг асуудал бол Жозе болон Рамоны байр суурь... Моуриньо тоглогч худалдан авах асуудлыг дангаараа шийдэхийг хүсдэг бөгөөд үүнийгээ ч хэвлэлээр яридаг... Гэвч Шеваг тэр авахыг хүссэн гэдэг нь юу л бол... Миний бодлоор одооноос эхлээд Рамон челсигийн трансферийн асуудлуудад оролцож эхлэх болно.:.. өөрөөр хэлбэл тэр Моуриньогийн сонголтоор тоглогч авахаа зогсоох бөгөөд хэн нь эзэн хэн нь салбадай болохыг харуулах болно...

ерөнхийдөө гол санаанууд нь нэг иймэрхүү л юм байна... салбадай гэдэг нь их гоёо зүйрлэл байна хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby engireman » Wed Jan 10, 2007 3:50 pm

Виейра явахдаа нэг цом авч өгөөд явсан шдээ. Киний ч бас сүүлийн бүтэн улирал байж дээ хөөрхий, Виейра Кин 2 мөн ч их шөргөөцөлддөг байж билээ. Тэр тоглолтод МЮ Арсеналаас сайн тоглосон байж пенальтигаар хусуулчихаж билээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby El Payaso » Wed Jan 10, 2007 3:53 pm

энжайрмэн их зөв яриж... үнэнийг хэлхэд багуудын санхүүгийн чадвар 90-ээд оны дунд үе хүртэл тийм их ялгаатай байгаагүй... энийг цомтой багуудын цом гэх мэт европийн тэмцээнүүдэд үзүүлж байсан багуудын амжилтуудаас харж болно... жишээ нь гэхэд Марадонаг Наполи 4 саяр ч билүү авч байсан нь тухай үедээ рекорд үнэ байсан гэх жишээтэй... Мара тэгээд л тэндээ хийдгээ хийсээр бараг дууссан хүн шүү дээ... одоо бол тийм юм гэж хаа ч байхгүй л дээ... Юниверсийн нэг **н** гэмээр бодол нь бол ерөөсөө л аугаа баг болохын тулд угаасаа мөнгө хэрэгтэй... Ливер, МАН-ын аугаа байгаа нь ч тэр үедээ мөнгөтэй байсан бусдаасаа хол илүү баян байсан гэх мэтээр яриж аугаа багийн түүхүүдийг челси шиг болгох гэж гуйвуулдаг нь тун эрээгүй хэрэг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby engireman » Wed Jan 10, 2007 3:54 pm

el payaso wrote:Ямартай ч энэ бүгдийн дараагаар Роман өөрийн багт бий болоод байгаа энэ амбицийг үгүй хийхийг хүсч байна... Роман анх челсиг авахдаа өөрийн гсн хөлбөмбөгийн багтай болж өндөр амжилтанд хүрэхийг хүсч байсан... Үүндээ туслуулахаар Жозег тэрээр сонгосон... Гэвч одоогийн нөхцөл байдалд багийн цаашидын ирээдүйд Романаас илүүтэйгээр Жозе оролцох болсон нь Шевченкогийн нөхцөл байдлаас харагдана... энэ бүхнийг Роман эвдэхийг хүсч байгаа нь сүүлийн үе дэхь түүний үйлдэлүүдээс харагдана... Тэрээр Жозег орлуулахаар Хиддинкийн талаар ярилцсан хэдий ч одоогоор Оросын хөлбөмбөгийн холбоо түүнийг гэрээгээ дуустал ажиллана гэдэгт итгэлтэй байгаа... Гэхдээ Хиддинкийг хатуу ширүүн уур амьсгал бүхий орост авчирхад Романы нөлөө их байсан гэдгийг бүгд мэднэ... Хиддинк сүүлийн жилд Австралийн шигшээ баг болон ПСВг зэрэг дасгалжуулж байсан гэдгийг ч бид мэднэ... Оросын шигшээ болон Челсиг зэрэг дасгалжуулах нь тийм ч боломжгүй зүйл биш... Тэр англи хэлээр маш сайн яридаг нь англид ирэх боломжийг бүрдүүлж байгаа... Тэрээр өмнө нь Испани болон Голландад дасгалжуулагч хийж байсан... Түүний сонирхлыг ЕПЛ татах нь маргаангүй...
Роман бол **н** хүн биш… тэр бол бизнесмэн хүн бөгөөд хэзээ ч хэрэггүй зүйлд хөрөнгө оруулахгүй... Тэр гуравдахиа лигийн тайтле авахыг хүсч байгаагаас гадна АЛ гэх мэт бусад трофиг ч авч Барса МАН зэрэг аугаа түүхийг бүтээхийг мөн өөрийн хөрөнгө оруулалтаа нөхөхийг хүсч байгаа...
Тэр одоогоор клубын төлөө 680 сая доллар зарлагадсан бөгөөд 200 сая гаруй нь зөвхөн трансферт зориулагдсан… Тэр Жозегоос өөр тайтле авчирхыг хүсч байгаа бөгөөд энэ нь Жозегийн цаашид энэ клубыг үргэлжлүүлэн дасгалжуулах эсэхэд тавьж буй тест юм... Мөнгө бол бүх зүйлийн хариулт болдоггүйг би Галактикогийн жишээнээс мэднэ... Тэд Бекхэм Роналдог авсан ч амжилтанд хүрч чадаагүй...
Дараагийн нэг асуудал бол Жозе болон Рамоны байр суурь... Моуриньо тоглогч худалдан авах асуудлыг дангаараа шийдэхийг хүсдэг бөгөөд үүнийгээ ч хэвлэлээр яридаг... Гэвч Шеваг тэр авахыг хүссэн гэдэг нь юу л бол... Миний бодлоор одооноос эхлээд Рамон челсигийн трансферийн асуудлуудад оролцож эхлэх болно.:.. өөрөөр хэлбэл тэр Моуриньогийн сонголтоор тоглогч авахаа зогсоох бөгөөд хэн нь эзэн хэн нь салбадай болохыг харуулах болно...

ерөнхийдөө гол санаанууд нь нэг иймэрхүү л юм байна... салбадай гэдэг нь их гоёо зүйрлэл байна хэхэхэ...


Яг үнэнийг хэлэхэд Роман уг нь оролцоод байх хэрэггүй л дээ. ЮУ хүсч байгаагаа хэлээд л менежерээ тавьчихаад хараад байх хэрэгтэй. Учиргүй тэг ингэ гээд байхад менежерт түвэгтэй байдаг байлгүй. Английн онцлогоор Жозэ багын менежер шүү дээ. Жозе болохгүй бол өөрөө менежер болчих хэрэгтэй. Хиддинкийн хувьд гэвэл Роман Оросын хөлбөмбөгийн талаар уулзахад нь хэвлэлүүд Жозег хөөх гэж байна гэж шуугиж байж болзошгүй.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby El Payaso » Wed Jan 10, 2007 3:58 pm

миний ойлгосноор бол гол нь одоогийн нөхцөл байдал Рамоны хүссэнээр биш яваад байгаа бөгөөд одоо ямар нэг хэмжээгээр оролцож эхлэнэ гэж үзэж байгаам шиг байна энийг бичсэн хүн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby csc » Wed Jan 10, 2007 4:15 pm

Роман уг нь оролцоод хэрэггvй л байгаа юм трансфeр эднvvс т бол
Хиддинк ирvvл эвгvй байж магадгvй л юм, гэхдээ мань эр шигшээ баг дасгалжуулахдаа их сайн юм шиг байгаан, эсвэл тийм ундэрратэд багийг гаргаж ирэхдээ ч юмуу , Eр нь Хиддинк ирж магадгvй юм байна
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Gankhuu » Wed Jan 10, 2007 5:08 pm

Трансферт оролцох ч дэмий л дээ. Гэхдээ юу гэж л бүх зүйл дээр оролцхов. Том том найманууд дээр оролцоно биз.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Hristos » Wed Jan 10, 2007 5:30 pm

Гол нь Жозе их эрх мэдэлтэй болоод байгаа энэ тэр биш. Абра дэлхий дахинд хайрлуулах багтай болохыг хүссэн. гэвч Жозэ үргэлж хэрүүл тариад багийн дайснуудыг олон болгож байгаа нь уурыг нь хүргэж байгаа юм. Оросууд бүгд Челсиг гэсэн бодолтой байсан ч Жозегоос болоод оросууд Челсиг үзэн яддаг болж байна. Тиймээс багийхаа имээжийг сайжруулах үүднээс солих гэж байгаа юм. шеваг доош нь хийснээр хуучин ЗХУ д бол Челси шиг муухай баг байхгүй боллоо шүү дээ.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Gankhuu » Wed Jan 10, 2007 5:36 pm

Дэлхийд байхгүй юм чинь :RD
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Hristos » Wed Jan 10, 2007 5:39 pm

Би дээр үед хэлж байсан. жозе ухаантай гэхдээ юм үзээгүй гэж. Яг үнэн байгаа биз дээ. Ялсан ч ялагдсан ч чавганц шиг л. Үглээд л байна. Тоглогчид нь трэнэрээ дуйраагаад яг адил болж байна. Дрогбаг хар. хэдэн гоол хийчээд л бөөн юм болно. Би Анригаас дээр гээд л, Би шилдэг болно гээд л. Юм үзээгүй улсууд ийм байдаг. тэгвэл агуу багууд, тэдний тоглогчид өөр юм. Ярьж байгаа юм нь ч. Зидан Ронни гээд л .
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby UNIVERSE » Wed Jan 10, 2007 5:53 pm

Паясод:

Би аугаа болохын тулд зөвхөн мөнгө хэрэгтэй гэж хаана ярьчиж? Шууд гүтгэх нь. Би тэр та нарын яриад байгааг сайн менежмент, өөрөөр хэлбэл хүний хүчин зүйл, удирдлага гол нөлөөтэй гэсэн. Одоо цагт магадгүй мөнгө менежментийн гол хэрэгсэл байж болно гэсэн.

Нэг сайн тоглогчид, дасгалжуулагчид өөр багыг сонгоход нөлөөлөх хүчин зүйл нь мэдээж олон зүйл байгаа. Цалин, өөрийн тоглолтонд тохирох эсэх, тогтмол тоглох боломж, цом/амжилтанд хүрэх боломж, өөрийгөө мандуулах боломж, цаашдын карьер, гэр бүлийн нөлөө.... Тоглогчидыг татахад одоо ч өнгөрсөнд ч гэх мэт олон зүйл нөлөөлж буй бөгөөд одоо магадгүй мөнгөн ч юм уу? багын хүлээх амжилтанд хүрэх боломж ч юм уу өөр ч юм уу тоглогчидыг Челсиг сонгоход хүргэж буй? Тиймээс Челсигийн хувьд ямар нэг аргаар /хууль ёсны/ тоглогчидыг татаж чадаж байгаа нь дээр үед Барса, Ливерпүүл нарын тоглогчидыг ямар нэг аргаар татаж байснаас онцын ялгаа байхгүй гэж л хэлсэн. Магадгүй мөнгийг хэтрүүлсэн байх /яг ингэж хэлсэн юм байна/.

Гээд би багынхаа түүхийн даруухан гэж ярьж байснаас аугаа гэж ярьж байгаагүй. МЮ, Ливерпүүлийн түүхийг баян аугаа гэж байснаас даруухан гэж ярьж байгаагүй.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Hristos » Wed Jan 10, 2007 6:23 pm

UNIVERSE wrote:Хүн ямаа гэхээр урдаас тэмээ гээд.... Өвчин ч дэлгэрэх шинжтэй..
Би форумын бүхэнд уриалдаг төдийгүй өөрөө үлгэр дууриал үзүүлдэг гэж бодож байна. Би альч багын сэдэв дээр очоод багыг нь цаад утгаараа фэнүүдийг нь доромжилсон юм бичдэггүй.. Бичвэл зөндөө л юм бичиж болно ш дээ. Энэ чинь зөөлхөнөөр хэлвэл чөлөөт нийгэмд үл зохицож чадах хүмүүсийн авир/нэг нэгнийгээ үл хүндэтгэсэн/, хатуугаар хэлвэл өвчтөнгүүдийн цугларалт биш үү...

Челсигийн фэнүүд энэ сэдэвт яах гэж орж ирдэг байх уу? Тэд ч адилхан л хүмүүс бөгөөд та бүхэнтэй адилхан хоббитой хүмүүс... Үүнийг ойход тархиний хэдэн сая эс дутуу байна вээ?
Админууд юу бодож байна. Хосоогоос өөр үүнд доривтой ядаж үг хэлчихсэн хүн гарсангүй. Та нар форумаа ийм байлгах гээгүй биздээ. Цаашид ийм байвал форум бол юу ч биш болно... Яг үнэндээ юм бас уншдаг, судалдаг, тэрнийгээ бусдад зориулж орчуулж цаг заваа гаргадагуудын ихэнхи нь Челсигийн фэнүүд байгаа... Тэд энэ форумд маш чухал хүмүүс гэж бодож байна, гэтэл тэд ......../хэлэх үг олдохгүй байна/

Юниверс цагтаа Ливер дээр ингээд л бичиж байсан даа. тэгээд доромжилсон юм бичдэггүй гэж хэлэх юм.
Юниверс---Ливэрпүүлийнхэн ёстой хуцсан байна. Жэрард "бид сайжирч байна. Энэ улиралын эцэс гэхэд Чэлсиг гүйцнэ. Одоо бидний хувьд нэг их зөрөө байхгүй. АЛ-д Чэлси биднээс ямар ч оноо салгаж чадаагүй. лигидээ бид 4-1 -ээр хожигдсоноо ойлгож байна. Гэхдээ Чэлсиг давж гарна гэдэгтэй итгэж байна. Тэгэхийн төлөө их юм хийнэ" ч гэчижээ. Ёстой мөрөөдвөө. Чэлсиг гүйцнэ гэж хоосон зүүд, Сүүлийн үед хэд дараалан хожоод, дээр нь уржигдар манайхтай тэнццэн чинь сүүлээ өргөчижээ гөлөгнүүд.
_________________
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Gankhuu » Wed Jan 10, 2007 7:08 pm

Худалч хүн ой сайтай байх хэрэгтэй
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby .boldoo. » Wed Jan 10, 2007 8:38 pm

Энэ сэдэв нээрээ 7 хоног бүр хэрүүл болж байх юмаа. Үнэндээ 2 тал болж хэрэлдээд хэн нь ч ялахгүй шал дэмий бөөн нерв л болдог гэдгийг өмнө нь зөндөө л харсан биз дээ. Одоо зүгээр л хэрүүлээ зогсоосон нь дээр биш үү.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests
cron