Шал сонирхолгүй тоглолт. Хичээл ихтэй байхад ийм юманд цаг зав нойроо зарцуулсан гэж бодохоор.
1. Манайхан.
Манайхан үнэндээ **н** тоглосон. Дамжуулалт энэ тэр арай дэндүү. САФ-ын хийж байгаа сэлгээнүүд ч тэр. О Ши-оор элэнцэгээ хийдэг байнаа. Бөмбөг авбал алдана. Бөмбөггүй бол манайх довтолж байвал отонд, айл довтолж байвал алдаа. Урд Рууний ганцаараа тоглолтоо гаргаж чадахгүй, дээр нь 3CM-тэй тоглосны үр дүн юу ч гарахгүй байхад тоглолт нь болж өгөхгүй байсан Флетчер, Андерсон 2ын нэгийг суулгаад Тевезийг гаргаж ирээд 4-4-2оороо үзчиж болох л байсан. Тэгсэн тоглолт бараг дуусч байхад шаал дэмий сэлгээнүүд. Ийм үед Гибсоныг гаргаж яах гэсийн бол. Тевезийг бараг шүглийн дуутай зэрэг оруулж энэ тэр. Үнэндээ САФ-ыг ойлгосонгүй.
Кушчак-6
О Ши-1
Рио-6
Эванс-6,5
Эвра-7,5
Роналдо-6
Андерсон-4,5 - О Ши руу тасарцан дамжуулалт өгсөн шд
Каррик-7,5
Флетчер-4,5
Нани-4
Рууний-5
Гибсон,Парк,Тевез - Тоглох цаг гараагүй
САФ-5
2. Шүүлт & Дайв.
Премиер лигт биш Европт тоглохын нэг **н** нь жижигхээн контакт болов уу гүй юу алдаа. Тоглолт ерөөсөө үргэлжлэхгүй шүгэл шүгэл шүгэл... Дээр нь Ла лигийнхэн гэж хариугүй юмнууд. Хальт шүргэхэд л нисээд өгнө. Премиер лигийнхэнг тэгж шүргэвэл унахгүй байх нь ашигтай гэвэл унахгүй, унах нь ашигтай гэвэл худлаагаасаа ниснэ. Тэгээд мэдээж дайв. Ла лигийнхэн сонголтгүй унана. Угаасаа унахгүй үлдэж чаддаггүй үнэнээсээ унадаг болохоор дайв биш алдаа. Тийм болоод ч тэрүү хамаг дайвер гэгддэг нөхдүүд премиер лигт л байх юм. Эврад өгсөн шар хуудас юу вэ. Дээр нь Руунийгийн дайвууд. Жоохон ч гэсэн үнэмшилтэй унаж болдоггүй л юм байх даа. Тэгж чадахгүй юм байж бөмбөгнийхөө хойноос тэмцвэл уг нь зүгээрсэн. Манай нэг фэн Руунийг энэ тал дээр Жеррардаас зөвлөгөө авах хэрэгтэй гэжийнэ лээ кк. Фергуссон энэ талаар "Руунийгээс иймэрхүү зүйл гарах нь тун ховор. Тэр таклдуулах гэж байна гэж бодсон байх. Тэр дараа нь уучлал гуйж байсан. Магадгүй тэр Пиресийн тоглолтыг их үзсэн байх л даа. Гэхдээ тэр ядаж л уучлалт гуйсан. Харин Пирес хэзээ ч уучлал гуйхгүй
" Мөн Роналдо. Түүнийг их дайв хийдэг болохоор жинхэнээсээ дэгээдүүлсэн ч шүүгч нар тоохгүй байх нь их болсон. Гэхдээ өчигдрийн шүүгч ч алдааг нь өгөөд байна лээ. Мөн л САФ энэ талаар "Роналдо дээр багууд системтэйгээр алдаа хийж байна. Энэ бол тактик. Нэг тоглогч түүн дээр алдаа хийлээ, дахиад нэг нь, дахиад нэг нь,,,, Энэнээс нь болоод шүүгч нар түүнийг дайв хийж байна гэж бодоход хүргээд байна"
Ер нь бол аль ч тоглогчтой харьцуулахад Роналдотой арай л хатуу тоглоод байдаг. Дэндүү дэндүү алдаа хийнэ. Манай хүн дайв хийдэггүй байсан бол Эдуардо шиг болчих тохиолдол хар мянга гарч байна. Зүгээр л унагаая л гэсэн бодолтой улс. Яаж ч унагаасан шүүгч Роналдогийн дайв гэж бодно л гээд. Өчигдрийн тэр улаан бол улаан өгөхөөс аргагүй алдаа байсан. Ямар азаар Роналдо гэмтээгүй юм. Өмнө нь Рууний 2 дайв хийцэн тэгээд дээр нь Роналдо дайваараа алдартай болохоор улаан өгөхөд нь Виллериалын фэнүүд галзуурах гэж байх шиг байна лээ