Манчестэр Юнайтэд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Mojul » Fri Mar 02, 2007 6:29 pm

манайх away 14тоглолтод 32оноо, ливэр home-д 14с 36 авсан бна, гоё тоглолт болнодоо
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

"Реал" Роналдуг сонирхсоор

Postby Mojul » Fri Mar 02, 2007 7:02 pm

Испанийн хєлбємбєгийн "Реал" баг "МЮ" багийн хагас хамгаалагч Криштиану Роналдуг ихэд сонирхож байна. Тус багийн Ерєнхий менежер Миятович "Роналду манай багт хэрэгтэй. Єєрєє ч тат-галзахгvй байна лээ.
Хамгийн гол нь бид "МЮ" багийн удирдлагатай тохиролцох хэрэгтэй байна" гэжээ. "Реал"-ын удирдлага Роналдугийн тєлєє 49 сая фунт стерлинг гаргахад бэлэн гэнэ.

olloo.mn
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby orangeman » Fri Mar 02, 2007 7:47 pm

Манчестерийн буурал ханхүү

Премьер лигийг тэргүүлж буй “Манчестер Юнайтед”-ын гялалзсан тоглолтыг мэргэжилтнүүд Криштиан Роналдутай холбон тайлбарлаж байгаа ч балиашгуудын хамгийн хайртай тоглогч нь Пол Скоулз хэвээр.
“МЮ”-ын хавбек хэзээ ч багаасаа явах тухай ярьж, хөгжөөн дэмжигчдээ гомдоож байсангүй. Оддын өвчнөөр өвчилж үзээгүй Скоулзын гэр нь хөлбөмбөгийн талбай гэхэд болно.

Тэрбээр хүүхэд байхдаа “Олдхэм”-ийг балиашигладаг байсан ч 14 настайдаа Английн хамгийн шилдэг багуудын нэг “Манчестер Юнайтед”-ын хүүхдийн сургуульд орох завшаан тохиожээ. Пол идэрчүүдийн багт муугүй тоглож, бүр шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 1993 онд 18 хүртэлх насныхны Европын АШТ-д түрүүлж байв. Харин “МЮ”-ын үндсэн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо 1994 оны есдүгээр сард “Порт Вейл”-ийн эсрэг хийж, хоёр гоол оруулан байна. Гурав хоногийн дараа амжилтаа премьер лигт давтсан аж. Хэдийгээр баг нь “Ипсвич”-д 2:3-аар дийлдсэн ч Скоулзын ур чадвар балиашгууд, дасгалжуулагч, удирдлагуудын анхааралд өртсөн юм.

Тухайн үед Гиггз, Бекхэм, Батт, ах дүү Невилл нарыг А.Фергюсон үндсэн багтаа аваад төдий л удаагүй байлаа. Харин Скоулзад нэгдүгээр багт орох нь тийм ч амар байсангүй. Учир нь түүнтэй Марк Хьюз, Энди Коул, Оле-Гуннар Сулшер нар өрсөлдөж байсан юм.


1997 оны хавар Эрик Кантона “Манчестер”-аас явлаа. Түүний байрлалд Бекхэмийг тоглуулах хэрэгтэй хэмээн олон үзэж байсан ч Фергюсон Скоулзад найдаж байлаа. Түүнд Пол шиг ололн талын тоглолттой хагас хамгаалагч үнэхээр хэрэгтэй байлаа. Буурал толгойтой тоглогч талбай дээр маш хурдан сэтгэж чаддаг, бөмбөг таслахдаа сурамгай, холын болон ойрын дамжуулалт өгдөг, хаалга руу сум шиг хүчтэй цохидог учраас төвд тоглуулах болов.

Харин Бекхэмийг тоглож дадсан баруун захад тавьсан нь мөн л ухаалаг алхам байлаа. Хэдийгээр Скоулз багтайгаа 1995/96 оны улирлын Английн АШТ, цомын тэмцээнүүдэд түрүүлсэн ч чухам энэ мөчөөс л жинхэнэ ур чадвар нь илэрсэн юм. Тэр жилээ Гленн Ходллын шигшээ багт уригдаж, анхны гоолоо Италийн хаалганд хийжээ. “Франц-98”-д Скоулз шигшээ багийн үндсэн тоглогчийн хувиар явсан. ДАШТ-д англичууд төдийлөн хол явсангүй, Аргентинд торгуулийн цохилтоор дийлэгдэн хасагдсэн билээ. Харин дараа жил нь Пол болон түүний нөхөд Аваргуудын лигт “Бавари”-г гайхамшигтай сайхан хожиж, алдаагаа бага ч атугай цайруулав.

“World Cup-98”-ийн дараа шигшээ багийн дасгалжуулагч болсон Кевин Киган Скоулзад дэндүү итгэдэг нэгэн байв. Учир нь Скоулз Киганы удирдсан анхны тоглолтод Польшийн хаалгыг гурван бөмбөгөөр мялааж, дараа нь Шотландтай тоглоход шийдвэрлэх гоолыг оруулжээ. Харин түүний хөлбөмбөгийн намтарт нэгэн таагүй дурсамж байдаг нь “Уэмбли”-гаас хөөгдсөн анхны англи хөлбөмбөгчин (шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд) болсон явдал юм.

Бекхэм тэр хоёрын хөл сайн нийлж “МЮ”-д олон олон ялалт авчирсан. Дэвид багаасаа явсны дараа ч Скоулз-Гиггз, Скоулз-Киний хослол сэр Фергюсонд нэг бус цом бэлэглэсэн юм. Ер нь тэр хэнтэй ч амархан ойлголцдог авьяастай. Нистелрой, Руни, Роналду нар ч Скоулзын мөн ч олон “бэлэн хоол”-ыг хүртэж байсан даа.

Довтолгоог зохион байгуулах үүрэгтэй Пол хувийн амжилтаа ямагт хоёрдугаарт тавьдаг хэдий ч жил бүр арваас доошгүй гоол оруулдаг. 2006 оны түүний хувьд тийм ч таатай эхлээгүй. “Бирмингем”-тэй тоглох үеэр толгойдоо хүнд гэмтэл авсан удаатай. Хэн бүхэн Полын хувьд хөлбөмбөг тоглох хугацаа нь дуусч, зодог тайлах тухай бодох цаг болсон гэж ярьж байлаа. Гэсэн ч тэр улирлын сүүлийн тоглолтод “Чарльтон”-ы эсрэг тоглолтод талбайд эргэж ирлээ. Шинэ улирал эхлэхэд хөгжөөн дэмжигчдийн өмнө урьдын Пол Скоулз зогсож байлаа.

Өнгөрсөн аравдугаар сарын 22-нд буурал ханхүү (шүтэн бишрэгчдийнх нь хайрласан хоч) “Манчечтер”-ийн бүрэлдэхүүнд 500 дахь тоглолтоо хийсэн юм. Энэ нь клубийн түүхэнд есдүгээрт орох амжилт юм. Зүгээр ч нэг тоглоод өнгөрсөнгүй “Ливерпуль”-ийн хаалгыг бөмбөгөөр мялаасан билээ. Алекс Фергюсон түүний тухай “Тэр бидэн дээр анх ирж байсан үеийнхээсээ эрс өөрчлөгдсөн. Түүний хувьд гэр бүл, “МЮ” хоёр ижилхэн ойлголт. Тэр бүгдээс түрүүн бэлтгэлдээ ирж хамгийн сүүлд буудаг. Полын тухай олон юм яримааргүй байна. Миний амьдралдаа учирч байсан хамгийн гайхамшигтай хүмүүсийн нэг бол Скоулз” гэж ярьжээ. Харин домогт Бобби Чарльтон “Пол хэтэрхий даруу залуу. Магадгүй үүнээс болоод ганцаарчилсан шагнал авч үзээгүйд нь нөлөөлсөн байж болох юм. Гэвч тэр хөлбөмбөгийг зүрх сэтгэлээрээ тоглодог, дэлхийн шилдэг тоглогчдын нэг мөн” гэжээ.

Тэр “Манчестер Юнайтед”-д 12 жил тоглохдоо премьерт лигт зургаа, Английн цомд дөрөв, Аваргуудын лиг, Английн лигийн цом, Тив хоорондын цомд тус бүр нэг удаа түрүүлж байж. Мөн 515 тоглолтод оролцож 135 гоол хийсэн байна. Английн шигшээд 68 тоглохдоо 14 бөмбөг хийсэн нь үүн дээр нэмэгдэнэ. Энэ бол зөвхөн тоон үзүүлэлт юм. “МЮ”-ын бэлгэ тэмдэг болсон Пол Скоулз мэргэжлийн тамирчин, эр зоригийн үлгэр дуурайл билээ.

Таван цагариг сонин
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby .boldoo. » Fri Mar 02, 2007 10:26 pm

Флетчер, Сульшер 2 ливерпүүлтэй хийх тоглолтыг гэмтлийн улмаас өнжихөөр болжээ. Флетчерийн хувьд Рийдингтэй хийсэн тоглолтод гэмтэл авсан бөгөөд 2 долоо хоног тоглохгүй юм байна. Харин Сульшер 3 сарыг дуустал талбайд гарахгүй гэнэ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 12:45 am

Кристиано Роналдогийн нууцлаг найз бүсгүй болох дуурийн залуу дуучин Жемма Эткинсон “Soapstar Superstar” реалити шоуны үеэр олон мянган үзэгчдийн өмнө нэгэн залууд сээтэн хаяж шуугиан тарьсан байна. Гэсэн хэдий ч тэрбээр энэ асуудлыг үгүйсгэжээ.

Учир нь түүний энэ алхам шүүгчдийн өмнө өндөр үнэлгээ авахын тулд хамтран дуулагчтайгаа илүү ойр дотно төрхийг үзүүлэхийг оролдсон оролдлого байсан гэнэ. Эткинсон өмнө нь “Чарльтон”-ийн довтлогч Маркус Бэнттэй нэр холбогдож явсан удаа бий. Түүний хэлснээр “Роналдо намайг бүх талаараа үргэлж дэмждэг” гэжээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Mojul » Sat Mar 03, 2007 12:48 pm

Liverpool (from): Reina, Finnan, Agger, Carragher, Riise, Gerrard, Alonso, Sissoko, Pennant, Kuyt, Bellamy, Crouch, Gonzalez, Fowler, Hyypia, Dudek, Arbeloa, Zenden, Mascherano.

Man Utd (from): Van der Sar, Kuszczak, Neville, O'Shea, Brown, Ferdinand, Vidic, Silvestre, Heinze, Ronaldo, Park, Scholes, Carrick, Giggs, Richardson, Rooney, Larsson, Saha.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Mojul » Sat Mar 03, 2007 1:01 pm

Ларссоны сүүлийн тоглолт болох юм шиг бна
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby amar2mn » Sat Mar 03, 2007 3:42 pm

monhbayar wrote:Ларссоны сүүлийн тоглолт болох юм шиг бна


Яажийгаан... ?
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby Цогоо » Sat Mar 03, 2007 6:40 pm

Ларссон нутаг буцах гэж байгаа. Лиг нь хавар эхэлдэг гэсэн. Тэгээд МанЮ бай бай гэж байгаан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby zizu » Sat Mar 03, 2007 10:56 pm

Man of the match:Van der sar
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Mojul » Sat Mar 03, 2007 11:21 pm

Liverpool VS MANUTD 0:1 Oshea
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Lampard » Sat Mar 03, 2007 11:39 pm

aztai yumaa ene chigeeree turuuleerei 8+)
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby gr_mgl » Sun Mar 04, 2007 12:07 am

Manaihan liverpool.g hojloo...gehde scholes.d ugsun ulan kart johon asudaltai ter alonso aras ni tatad uranda tsohih gesen uildlig harsan shugch ulan ugsun...undsen tsag dusad giggs der hisen aldag 16in gadanhan talas ronaldo halttai tsohilt hij o'shea tendes goal hisen...live bas changa bsan shu...inged manaihan ligete barag todorhoi bolj bh shig bna da...odo BOLTON CHELSEA 2 l bna... 3.17nd BOLTON 4.15nd CHELSEA tei...
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby Manchester » Sun Mar 04, 2007 12:16 am

ойрд орж амжсангуй дажгуй юмнууд их болж бна даа... ливэ.г хождог ни их сайн юм болсон доо.
Man...dtugai
Image
User avatar
Manchester
 
Posts: 7
Joined: Wed Feb 21, 2007 11:34 pm
Location: OLD TRAFFORD

Postby Nomer 7 » Sun Mar 04, 2007 1:09 am

Энэ Барсатай тоглоход муугаар нєлєєлєх болов уу?


МАНЮ ч бараг ингэж явсаар тvрvvлэх байхаа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Trafford Devil » Sun Mar 04, 2007 3:57 am

Liverpool-с жинхэнэ хулгайлсан.

[flash width=400 height=316]http://www.dailymotion.com/swf/5LsWmLmqOjF2b9wOy[/flash]
Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby Цогоо » Sun Mar 04, 2007 4:54 am

МанЮ тvрvvлэх нь ч тодорхой болчлоо дєє бараг. Челсичvvд юмыг яаж мэдэхэв гээд улирал дуустал харахгvй юу.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby che » Sun Mar 04, 2007 7:59 am

Цогоо wrote:МанЮ тvрvvлэх нь ч тодорхой болчлоо дєє бараг. Челсичvvд юмыг яаж мэдэхэв гээд улирал дуустал харахгvй юу.

Угаасаа танайхан ч юунд ч түрүүхлэгүй нь тодорхой болсон болохоор . :-D
өөр баг дэмжих нь ч аргагүй биз .хэхэ. :D
it`s joke шүү !
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Postby khulgee » Sun Mar 04, 2007 10:27 am

ManU-d Saha, Evra 2-oos busad ni laiz!
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Chinbaa » Sun Mar 04, 2007 11:45 am

Гоё тоглолт боллоо!!! унэн кайф-тай хожлоо!!! 10уулаа ЛИВЭ-н хаалганд гоал хийлээ.... саха бол нудээ олсон солилцоо байлаа!!!!
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby .boldoo. » Sun Mar 04, 2007 12:24 pm

Image

Скоулзын улаан хуудас авсан талаар САФ - "Бичлэг үзэхэд үнэхээр Скоулз хийж болохгүй зүйл хийсэн байсан. Хэдийгээр Алонсод хүрээгүй ч шүүгчийн шийдвэртэй маргах зүйлгүй" гэсэн байна. Скоулз Болтон, Блэкбэрнтэй хийх лигийн тоглолтуудад мөн Боротой хийх капын тоглолтод оролцохгүй юм шиг байна.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Sun Mar 04, 2007 12:47 pm

Image
Хамгаалалт бидэнд хожил авчирлаа. Хэрвээ бид клийн шийтээ хадгалж чадвал боломж үргэлж байна гэдгийг мэдэж байсан. Бид үнэхээр санаснаараа тоглож чадаагүй. Гоолын момент ч тун бага гаргаж байсан. Учир нь Ливерпүүл энэ тоглолтыг тоглолтыг доминатлаж байсан. Скоулзыг хөөгдсөний дараа бид ямар ч байсан оноо авах хэрэгтэй гэсэн бодол орж ирсэн. Гэхдээ бидэнд аз тохиож бөмбөг Шиэзигийн(О Шиг хэлж байгаа бололтой) урдхан унасан. Тэр ч үүнийг хийж чадсан.
Бид сүүлийн хоёр тоглолтоос бараг 4 оноо алдах шахлаа. Иймэрхүү 2 хүнд эвэй тоглолтоос 6 оноо салгана гэдэг - бириллиант .
Улирал дуустал их ч тоглолт байна. Гэхдээ бид 98 онд болсон шиг үйл явдал болохгүй гэж бодож байна. Тэр үед бидэнд бэртэл гэмтэлтэй тоглогч дэндүү их байсан. Харин энэ удаад өөр.
Мөн тэрээр эцэст нь - Клубынхээ төлөө хийсэн 700 дахь тоглолтоо Ливерпүүлийг хожиж тэмдэглэхээс өөр сайхан зүйл байхгүй гэжээ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Sun Mar 04, 2007 12:55 pm

Саяны тоглолтын зургууд. MUmobile дотор байна. Аватар болгоход дажгүй юм

Image Image Image
Image Image Image
Image Image
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Nomer 10 » Mon Mar 05, 2007 12:04 am

О'Ши ч хаалгач хийж үзсэн,өчигдөр тэгсэн довтлогчоор тоглосон бна шд хаха.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Mon Mar 05, 2007 12:31 am

Энэ жил ч ПЛ -т маш олон сонирхолтой vйл явдал болж бна даа.Хаалгaч болж бна зарим нэг тоглогчид.Зарим нь шууд цохиж бна гээл.их сэнсаацтай жил бна.


бvvр бvтэн багаараа бус бас менежэр нь хvртэл зодоонд оролцож Жозе Венгер 2 гар зєрvvлээд сайхан жил бна єє. :mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests
cron