by Цогоо » Fri Dec 19, 2008 6:23 am
За баахан мэдээнүүд:
Челсигээс ирээд хагас улирлын дараа Портсмутыг зорьсон Лассна Диарраг зарсан нь тохиолдлын хэрэг байгаагүй бололтой. Багийн уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлээд байсан тул зарахаас өөр арга байгаагүй тухай учир мэдэх хүмүүс юм ярьсан байна. За тэгээд юутай ч 20 саяар Реал Мадрид руу зарагдсанаар Портсмутын санхүүгийн хямрал харьцангуй гайгүй болж манай "Ноён Арсенал"-д амьсгалах чөлөө өгөх бололтой. Арсенал клуб ч бас энэ наймаанаас хожих бололтой. 25 хүртэлх хувийг манайд өгөх юм байна.
Насри Ливерпүүлийн эсрэг тоглолтод оролцох 95 хувийн магадлалтай гэсэн бол Турэ оролцохгүй байх 95 хувийн магадлалтай юм байна. Тэгэхлээр ямар ч байсан хамгаалалтад Санья, Джоуроу, Галлас, Клиши, баруун дээр Эбүэ, төвд Денильсон/Диаби/Сонг гурвын нэг нь Сэсктэй, харин зүүнд Насри байх нь ээ. Урд мэдээж Аде, Перси хоёр. Сэлгээнд нөгөө байдаг л хэдэн залуус. Рамсей, Вилшэр, Вела гэх мэт. Томоохон тоглолтууд Насрид их таалагдаад байх шиг байгаа энэ удаа тэр формоо үзүүлж чадах уу үгүй юу???
Саяхан фэнүүдтэй хийсэн чатын үеэр Вэнгэр нэгдүгээр сарын трансферт нэг их оролцоод байхгүй ухааны юм ярьж байна лээ. Нөгөө л хэлдэг хэдэн үгээ хэлж. "Юм болохгүй байна гээд худалдаж аваад байх юм бол өөрийн хийж бүтээж байсан зүйлээ устгахад хүрнэ. Бидний баримталж ирсэн бодлого зарчим гэж байна тэрэндээ үнэнч байх ёстой" гэх мэтчилэн ярьж өгчээ. Тэхдээ л нэг центр мидфильдр, центр бак хоёр авчаасай.
Мөн дээр дурдсан чатын үеэр "Та ер н Вилшэрийг яах бодолтой байна?" гэсэн асуултад "Одоохондоо жгүүрээр гүйлгээд байгаа ч эцсийн бүлэгт центр мидфильд хавьцаа ерөнхийдөө Бергкампын байдаг байсан туслах довтлогчийн байрлалд л аваачна даа. Одоохондоо 16 настай байгаа ч гэсэн тэр маш их хүчтэй. Тэгээд ч гоол хийгээд байдаг. Түүнд нэг 4 жил өгөөд үз ямар болохыг нь хараарай. Нэг их өндөр болохгүй байх л даа тэгэхдээ нэлээн хүчтэй тоглогч болох магадлалтай. Магадгүй Рүүнийрхүү гар болж болох юм. Гэхдээ Английн хэвлэлүүдийг мэдэхгүй биш түүнийг тойроод баахан хөөрөх вий гэж болгоомжилж байна. Орилж орилж байснаа өө энэ бидний бодсон шиг сайн биш юм гэх ч энүүхэнд шүү дээ. Тиймээс бид Валькоттыг хамгаалсан шигээ түүнийг хамгаалах хэрэгтэй байна" гэжээ. За яахав шинэ Бергкамп байхад илүүдэхгүй л юм.
За нэг сэтгэл түгшээсэн мэдээ гэвэл өчигдөр манай удирдах зөвлөлийнхөн хоёр хүнээ жийжээ. Нэг нь толгой компанийн захирал байсан Ричард Карр, харин нөгөөх нь удирдах зөвлөлийн гишүүн манай 15,9 хувийг эзэмшдэг хатагтай нина Брасвэл-Смит юм байна. Ричард Карр ч яахав толгой компаниас больсон ч гэсэн Клубын захирал хэвээр үлдэж байгаан байна. Харин шинээр гүйцэтгэх захиралаар томилогдох байсан Айван Газидис албандаа томилогдоогүй байж тушаал дэвшин захирлуудын зөвлөлд орж ажиллах болсон байна. Өөрөөр хэлбэл Кэйт Эделманы хийж байсан ажилд томилогдох байсан хүн шууд Дэвид Дэйний ажлыг хийх болж байгаа юм шиг байна.
За энэ ч яахав харин хатагтай Нина Брасвэл-Смитийн зөвлөлөөс гарсан явдал нэлээн том юманд хүргэх байх гэж бид /фэнүүд/ айж байна. Зөвлөлөөс гарснаараа тэр өмнө байгуулсан "хувьцаа түгжих хэлэлцээр"-ээс албан ёсоор гарч байгаа бөгөөд одоо хэн бэ гуайд нь ч хувьцаагаа зарсан хамаагүй юм байх. Ёстой нөгөө луувангаа иднэ үү лаагаа иднэ үү гэдэг шиг л... Тэхдээ өмнө нь анх Усмановыг гарч ирэхэд 100 сая паунд элбэг хүрч байсан хувьцаа нь одоогийн ханшаар 70 сая орчим болсон байгаа. Тэгэхлээр хатагтай Нина хувьцаагаа зарах болов уу гэсэн айдас хүн болгонд байна. Зарвал хэнд зарах бол гэж...
Одоогоор гол хувьцаа эзэмшигчид ийм байдалтай байгаа.
Фицман - 24.1%
Хатагтай Нина - 15.9%
Ричард Карр - 4.4%
Кроэнкэ - 12.4%
Усманов - 24%
Кроэнкэ хэдхэн сарын өмнө удирдах зөвлөлд нэгдсэн. Тэгээд ч 2009 оны 9 дүгээр сараас өмнө өөрийн хувьцааны хувийг 29-с дээш гаргахгүй гэж мэдэгдсэн. Хатагтай нинагийн хувьцаануудыг авлаа гэхэд түүний хувь 28,3% болно. Харин үүндээ өнөөгийн ханшаар авлаа гэж үзвэл 77-80 сая паунд төлөх шаардлагатай болно. Яахав Форбс дээр мэдээлснээр бол мань эр 2,1 тэрбум америк долларын хөрөнгөтэй хүн тул тэр хэмжээний мөнгө гаргах магадлалтай л юм. Тэхдээ өнөөгийн энэ санхүүгийн эвгүй нөхцөлд тэр хэмжээний мөнгө гаргаад шууд удирдах зөвлөлтэй ил дайсагналцах дээрээ тулах болов уу яах бол? Дайсагналцах гэснээс Алишер Усманов удирдах зөвлөлтэй дайсагналцахгүй гэсэндээ Дэвид Дэйнийг өөрийн байгуулсан Рэд анд Вайт холдинг компаниасаа халсан гэсэн. Хэрвээ Усманов хувьцаагаа 29 хувь хүргэх юм бол клубыг худалдаж авах талаар санал тавих эрхтэй болох юм байлээ л дээ. Хатагтай Нинагийн хувийг нэмбэл 40,9% болно. Ингэх юм бол тэр хамгийн их хувь эзэмшигч болох бөгөөд удирдах зөвлөлийг бараг л дангаараа эзэгнэх байх. Тэхдээ санхүүгийн хямрал гэж нэг сайхан юмны ачаар мань хүний эзэмшдэг уул уурхай, металлургийн олон компаниуд алдагдал хүлээж түүнийг бараг 6 тэрбумаар хохироож байгаа гэж байсан. Үнэхээр авъя гэж чичрээд дайрах юм бол мань хүнд бараг л 600 гаран сая паунд хэрэг болох байх гэсэн яриа байна.
Хоёр хүн удирдах зөвлөлөөс гарсан тухай мэдээг уншаад баахан юм дамжиж явсаар байтал ийм юм болчлоо. хэхэ.
Бас нэг санууштай юм нь гэвэл Брэсвэл-Смитийн гэр бүл арсеналын удирдлагад гурван үеэрээ сууж ирсэн бөгөөд альч тохиолдолд Арсеналд муу үр дагавар авчрах юм хийхгүй байх гэсэн итгэлтэй улсууд нэлээн байна.
Ёо ёо ёо ямар их юм уншчихваа биччихвээ.