Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Gankhuu » Wed Apr 04, 2007 9:51 am

Bi chamd uchigdur shunu neleen sain yagaad shar avsaniig tailbarlaj ugsun shig sanagdahiin.

Oros shuugchiig Hendi Hog / yaj bichdegiin 10 aa/ geheer chin shar ugch baina gedeg chin harin gaigui hereg bizdee. :-o

Bi ch hojigdoltoi evlereegui l dee. Hervee zahaas ingeed crossoor hangaj uguud baih yum bol Inzaghi-g gargah l heregtei. Gila, kaka hoyor yuruusuu oilgoltsohgui yum. Gila-d hayhaar butsaagaad hayna ter ni hudlaa.

BAs Seedorfiin Oddo-d ugsun pass aimar. Tanaihan ingej chadahii muu :RD
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby TRISTAN » Wed Apr 04, 2007 9:51 am

:-o:-o:-o Их гоол хийгээд байхаар нь шараар торгочихсон :RD

Нээрээ өчигдөр үзнэ гэж суугаад унтчихсан байсан. Та нар хаагуур үздэг юм бэ?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby ..::Affictor::.. » Wed Apr 04, 2007 9:58 am

demon wrote:Баеирнчууд ч Миланийханийг уйлууллаа даа
сайхан тоглолт боллоо Ван Бойтоний азний өдөр байлаа хамгаалагч байж дабль хийнэ гэдэгч даа ялангуйяа Миланий хаалганд шуу
Миланаас Пирлогийн гоооооооооол унэн тасархай ёооооооооооё
Милан ерөнхийдөө азгуй байлээ эхний 2 мөргөлт бол орцон л газар байсан

Улаануудыг хожино гэж гадарлаж байсан ч арайч 3-0.оор хожино гэж бодсонгуйэ

чи л бяцхан амжилтандаа ташуурч бачрлаж уйлдаг юм байгааз.манайх аас уйлсан хүн алга байна
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nomer 10 » Wed Apr 04, 2007 10:05 am

Image vs Image

Энэ 2 багийн хувьд Аваргуудын лигийн тоглолт бүр нь үнэт тэжээл нь болж байгаа тул бүх анхаарлаа АЛ-д төвлөрүүлж байгаа билээ. Яагаад гэдгийг эхлээд тайлбарлах нь зүйтэй байх. 2004/05 улиралд Ливерпүүл АЛ-д түрүүлсэн ч лигидээ 5-р байранд орж УЕФА-ын дүрэм ёсоор ирэх жилийн АЛ-д орох эрхгүй болсон юм. Гэвч УЕФА-ын ерөнхийлөгч Юханссон лоббидож Рэдсийг урьдчилсан шатнаас эхлэн оруулах лүндэн буулгасан юм. Титмийг өмсөж байгаа баг ирэх жил нь уг тэмцээнд орж чадахгүй бол ирэх жилийнх нь тэмцээний амт шимт муудах нь тодорхой болохыг энэ тохиолдлоос ажигласан УЕФА эндээс санаа аван дүрмэндээ өөрчлөлт оруулсан билээ. Дүрэм ёсоор АЛ-ийн аварга баг ирэх жилийнх нь тэмцээнд шууд орох эрхтэй болсон юм. Милан Байерн 2 аль аль нь лигидээ АЛ-д орох эрх нь бүрхэг байгаа тул энэ шинэ дүрмийн заалтыг өөрсөддөө ашигтайгаар тусгахаар онцгой ихээр мэрийж байгаа. Тус тусынх нь лигийн байдлаас ажиглахад 2 баг 2-уулаа АЛ-д орох зоонд багтдаггүй юм аа гэхэд дор хаяж УЕФА цомд буух нь бол тодорхой байгаа. Тэгэхээр АЛ-д түрүүлсэн баг дотоодын лигидээ(АЛ-д нэгээс дээш баг оруулах эрхтэй лиги) УЕФА цом дээр буувал хэрхэх вэ гэдэг тохиолдлыг нь тусгайлан тайлбарлая. Германы хувьд одоогийн байдлаар хүснэгтийн оройд Шальке, аман хүзүүнд Брэмэн, гутгаар байрт Штутгарт тэгээд дөрөвт Байерн байгаа. Энэ хэвээрээ улирал дуусаад, Байерн АЛ-д түрүүллээ гэж бодьё. Германаас 2 баг ирэх ирэх жилийн тэмцээнд шууд, 3 дэх баг нь урьдчилсан шатнаас орох ёстой. Дүрэм ёсоор гэхдээ Байерн шууд орох болно. Нөгөө эрхийг нь түрүүлсэн Шальке хүртэнэ. Байернд шахуулсан Брэмэн шууд орох биш харин урьдчилсан шатнаас орох болно. Урьдчилсан шатнаас орох ёстой Штутгарт жийгдэж УЕФА цом дээр буух юм. Миланы хувьд байдал яг адилхан. АЛ гэдэг асар их мөнгөний хүүдий, тэрнээс гадна том багуудын хувьд АЛ-д орох нь нэр төрийн явдал байдаг тул тэд бүх л боломжоо ашиглан АЛ-д түрүүлэхийг хүсч байгаа юм. Ийм ч учраас энэ тоглолт нөгөө 3 тоглолтоо бодвол илүү өвөрмөц, илүү дайчин болох нь мэдээжийн асуудал байлаа. Тэднээс зөвхөн хурц тулалдааныг л горьдон хүлээж байсан юм. Горьдлого талаар болсонгүй ээ. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, маш их өрсөлдөөнтэй сайхан тоглолт боллоо.

Бүрэлдэхүүн дээр анализ хийе. Милан Роналдог тоглуулж болохгүй. Россонеригийн алдар нэрийг олон жил бахдам гавьяагаар өргөн яваа Миланы амьд домог Паоло Мальдини бохир таклыг төгс цэвэрхэн харагдахаар хийдэг таклын мастер Неста нар багтаа эргэн иржээ. Гэхдээ форм нь хэр эсэхийг хэлэхэд хэцүү, АЛ дэх удаан жилийн туршлага нь л хэрэг болно доо. Бавариг дарлагч Инзаги банзан дээр байгаа нь бага зэрэг гайхмаар. Тэр ноднин Бавариг 4-1-ээр бут ниргэхэд хос гоол хийж байсан юм. Гэхдээ Анчелотти Жилардинод илүү итгэл хүлээлгэж байгаа. Тэр ч ёсоор тэр гараанд ганц үзүүр болон гарчээ. Түүний чанх ард Кака зогсоно. Хагас хамгаалалтын дөрвөлсөн гинж бол үнэхээр чичрүүлмээр бахь чанга. Миланыг энэ улиралд тааруу байгаа үед онцгой сайн тоглож багтаа асар их нэмэр болж байгаа чех залуу зүүн хамгаалалтандаа зогссон бол баруун талд энэ улиралд тун давгүй тоглолтыг харуулж байгаа дэлхийн аварга Оддо байрлажээ. Бразил хаалгач нь байрандаа шаасан гадас мэт зогссон энэ багийн өөдөөс Бавари маш залуухан хаалгачтай сөрөн зогсож. Үндсэн хаалгач нь өмнөх тоглолтод савтай шингэнээ газраар цацсанаас болж орох эрхээ хасуулсан. Рэнсинг АЛ-д ердөө ганцхан удаа тоглож үзсэн. Тэр нь ноднин Миланы эсрэг. Ороод ч дажгүй тоглолт харуулж байсан. Оттмар түүнд ганцаарчлан семинар уншиж, сүрдмээр тайзны өмнө балмагдахгүй байж өөрийнөөрөө тайван тоглохыг захин хэлсэн нь мэдээж. Лэвэркузены Адлер Шалькегийн Нойер нартай ирээдүйд шигшээгийн хаалгын төлөөх тулаанд ширүүн өрсөлдөх түүний өмнө үүргээ умартан урд бүсэд тоглох дуртай Лусио ван Бойтен 2 зогсжээ. 2 аварга биет энэ улиралд нэг л гар нийлж чадахгүй байгаа, 2-уулаа ялангуяа Лусио довтлочийн эсвэл довтолгооны хагасын байрлалд тоглох тун дуртай нэгэн. Ирэх жилээс нэгнээ ойлгох нь илүү сайн болоод ирвэл энэ хослол Европод Терри - Карвальо, Фердинанд - Видич, Неста - Мальдини гэх мэт зөвхөн шилдгүүд байрлах тусгай ангид орох бүрэн боломжтой. Захын хамгаалалт ба довтолгооны байрлал дээр хүлээж байснаар Саньол, Лаам, Макай Подолски нар байлаа. Төвийн бүс дээр торгуулсан ван Боммелын оронд Английн чадварлаг тоглогч Харгрийвз байсан бол түүний дэргэд найз охиноо дисконд зодсоноос болж цагдаа дээр асуудалтай байгаа Оттл зогсож. Жигүүрийн вингерүүдээр мэдээж Салихамижич Швайнштайгер 2. Босни эр хэдэн жилийн өмнө Лизаразюг орлож хааяа гараанд гараад хамгаалах тал дээрээ түүнийг маш сайн орлодог байсан ч довтлохдоо бүтэлгүйтдэг байлаа. Гэвч цаг хугацааны явцад эр өсч эсгий сунан байдал өөрчлөгдсөн юм. Энэ хугацаанд тэр довтолгооныг маш сайн эзэмшиж сурсан билээ. Хамгийн сүүлд гэхэд л Шалькед маш гоё гоол хийж, лигийн өрсөлдөөнд улам их хачир нэмсэн. Реалыг ч гэсэн түүний нөр их зүтгэлийн үрээр л хожсон билээ. Бернабэуд тэр сэлгээгээр орж ирээд багийнхаа тоглолтод цоо шинэ уур амьсгал оруулсныг бүгд санаж байгаа байх. Лигидээ бүтэлгүй байгаа ч Байерны бүрэлдэхүүнийг ингээд харахад ямар ч багтай үзвэл үзчихээр. Реалыг хожсоны дараа Хитцфелд Реалыг хожсоноор бид ямар ч багийг хожиж чадах юм байна гэсэн бүрэн итгэлтэй боллоо гэж байсан юм. Сүүлийн жилүүдэд АЛ-д тун тогтвортой тоглож байгаа Миланы эсрэг яах бол...

Тоглолт эхлүүт л гэрийн эзэд дарамталж эхэллээ. Гарамгай найруулагч Пирлогийн зүүнээс хаясан пассыг Зеедорф аргалж чадсангүй. Арав гаран минут дарамтлуулсны эцэст Бавари арай гэж эхнийхээ дөмөг гэмээр довтолгооныг бий болголоо. Холоос буудах дуртай Швайни хориод метрээс цохисон ч Дидад сүртэй аюул тарьсангүй. 2 минутын дараа Каан талбайд байгаа юм шиг санагдав. Баруун булангаас ирсэн бөмбөгийг Амброзини 4 5-хан метрээс мөргөсөн ч Рэнсинг зүүн гараараа үнэхээр сайн хаалаа. Паузын үеэр Бэкэнбауэр тэр мөргөлийг үүнээс илүү сайн хаана гэж байхгүй гэж байсан юм. Эхний үеийн дунд хэрд 2 талаас алсын буудалтын тэмцээн зохиолоо. Оттл, Зеедорф Хасан дахиад Оттл гээл. Гэхдээ бүгд осолтой бус байсан юм. 35 дэх минутад Рэнсингийг дахиж бишрэхээс аргагүй байдалд орлоо. Пирлогийн алсын пассыг Оддо аваад дамжуулахад Жилардино бас л дөрөв тавхан метрээс мөргөхөд Рэнсинг дахиад л солгой гараараа хаачихав. Түүний энэ гаранд ид шидийн хүч байгаа мэт. Миланы бүх тоглолт зөвхөн мундаг жолоодогч Пирлогоор дамжиж байлаа. Баруун тийш хаяна, зүүн тийш өгнө, урагш нь чулуудна, түүнд чадахгүй юм гэж алга. Гоол ч хийж бас чадах юм аа. 40 дэх минутад тэр гоолдов, үнэн уран мөргөлт. Үүний өмнөхөн болсон нэг явдлыг гэхдээ орхиж үл болно. Гоол энэ явдлаас үүсэлтэй. Кака бөмбөгтэйгээ торгуулийн шугам дотор ороход Лусио тун бохир таклдаж унагалаа. Миний л харснаар бол энд цэвэр 11 метрийн цохилт өгөх байсан юм. Гэвч орос шүүгч булангийн цохилт гэж шийд гаргав. Булангийн бөмбөг тоглолтон дунд эргэлдсээр нэг мэдэхэд Оддо дээр оччихсон байлаа. Энэ үед 2 багийн тоглогчид Баваригийн хаалганы өмнөх талбайг чөлөөлж явсан үе. Гэнэт Оддо Баваригийн хамгаалалтынхны ард талд пасслалаа. Миланы 2 ч тоглогч идэвхгүй отооны байрлалд орчихсон алхаж явсан. Пирло гэтэл гэнэтхэн хаанаас гараад ирэв гэмээр харайж ирээд торгуулийн шугаман дотор зүүн талаас Рэнсингийг давуулж мөргөлөө. Рэнсинг гайхаж хоцорсон нь аргагүй биз. Боломжгүй мөргөлтийг Пирло хийж чадсан юм(Савиола(форумын шүү) довтлогч бус ч довтолгоонд орж чаддаг, жинхэнэ багийн тоглолттой хүн гэж Декод маш хайртай юм билээ. Би бас түүнд дуртай, гэхдээ Пирло бол үнэхээр шүтмээр тоглогч, тун их хүндэлж явдаг билээ). Ингээд эхний үе ч дуусав. Рэнсинг 2 мундаг хаалт хийсэн гэж бодохоор гоолын харьцаа шударга явдал байлаа. Милан илүү давамгайлсан бол Байерны 2 довтлогчид ямар ч боломж байсагүй, тэр 2 дээр төвөөс бөмбөг аваачих хүн тэдний багт үнэхээр алга байлаа. Харгрийвз уг нь чадах ч цэвэрлэгээ хийгээд таарах юм.

Дараагийн хагас үе эхэллээ. Бавари өмнөхөө бодвол овоо идэвхтэй байнаа. Гэхдээ Баскаков бас л нэг мунхаг шийдвэр гаргав. Жилардиног шүгэл дуугарсан хойно цохиж гоолдлоо гэж шар карт өгснөөр тэр ирэх тоглолтод орох эрхээ хасууллаа. Уг нь ямар ч отон тоглолт байгаагүй юм, байерны хамгаалагчтай яг нэг шугам дээр оршиж байсан. Ирэх тоглолтод тэгэхээр Инзаги жинхэнээсээ гараанд гарч Бавариг чаддагаараа айлгах юм байгаа биз. Үүний дараахан Кака гэнэтхэн газар дороос гарч ирэн зүүнээс ирсэн пассыг аваад Рэнсингтэй ганцаараа туллаа. Рэнсингийг аргалж чадсангүй ээ. Баваригийн энэ залуу л багаа авч гарч байна даа. Довтолгоо бол шал худлаа байлаа. Миланы бахим хамгаалалт яагаад ч тэднийг хөдөлгөхгүй байв. Байдлыг ажигласан хөгшин чоно Оттмар 2 сэлгээ хийлээ. Сул тоглож байгаа Полдиг Пицаррогоор, Леллээр гэмтсэн Саньолыг орлуулав. Тун удалгүй Инзаги Жилардиногоор солигдон талбайд орж ирэхэд Баваригийн тоглогч фэнүүд бүгдийнх нь зүрхэнд шар ус хурсан байх даа. Тэр Баваригийн эсрэг 3 тоглохдоо 5 гоол хийсэн билээ. Байерны довтолгоо явахгүй байгааг мэдэрсэн мэт италичууд дайрахаа больж зөвхөн ашигтай контр хийх моментийг хүлээзнэх болов. Цаг дуусахад арваадхан минут дутуу байсан болохоор гоолны харьцаагаа хадгалаад цагаа барих бодолтой мэт. Гэвч энэ нь алдаа боллоо. "Браццо" холоос хаяхад Пицца агаарын тулаанд өрсөлдөгчөө дийллээ. Бөмбөг тэгээд ван Бойтены урд унахад мань эр боломжийг алдсангүй. 1 - 1. Азтай Байерн цорын ганц боломжоо гоол болож чадсан ч удаан баярлаж чадсангүй. Тавхан минутын дараа Баваригийн торгуулийн шугам дотор дахиад бөмбөгтэй Кака бөмбөггүй Лусио нарын хооронд өрнөлөө. Лусио энэ удаа цэвэр бөмбөг рүү хөлөө жийсэн юм. Сайн найз нь харин моментийг тун уран ашиглалаа. Хэдэн тоглогч энэ үйлдлийг хийж чадах болоо. Лусиогийн хөлөн дээгүүр үсрээд гарах боломж байсан ч энэ чинь АЛ шүү дээ, багтаа ашигтай байдлыг авчрах л бүхнээс чухал. Хүссэндээ хүрч пеналтигээ ч авлаа чиг, цохиод орууллаа чиг. Энэ гоолны дараа Анчелотти Зеедорфыг Горкуффаар солиход Хитцфелд зэрэгцээд Макайг Санта Крузаар солиоо. Горкуффын оронд нэг хамгаалагч нэммээр дээ уг нь, тэр тусмаа италичууд шүү. Цаг дуусахад 5-хан минут дутуу байдаг, хачирхалтай л шийдвэр. Бавари сүүлийн хэдэн минутад нэг гоолны төлөө үзэж тарав. Милан бүх хүнээ авчраад хаалганыхаа өмнө дээр дээр нь овоолчихож. Нэг хамгаалагч нэмж овоолоогүйн гор гарч гоол орох нь тэр. Байерны холын дамжуулалт дайсан нөхөр ялгалгүй бүгдийнх нь дээгүүр давж эргэлдсээр зүүн тал руу одлоо. Гэвч энд бельги залуу зогсож байжээ. Ханхар цээжиндээ бөөрөнхий ширийг ойлгоод шууд л хаалга руу. Тун өчүүхэн зайгаар Дидаг өнгөрөн торыг сархийлгээдэхэв ээ. Хэд дэх минут байсан гээч. 90+3. Тоглолтын хамгийн сүүлийн довтолгоо шүү.

Image

Өнгөрсөн жил өргөн цээжээрээ өчнөөн бөмбөгийг хамгаалан Хамбургт тэсэрсэн энэ залуу энэ улиралд Баварид ирээд эвээ олохгүй мунгинаж шүүмжлэлийн байгаар нэлээн хэд тодорч байсан билээ. Тэр бүх шүүмжлэгчдэд өөрийгөө хэн болохыг яруу тодоор харуулж өглөө. 2 цохиод 2 гоол, тэр тусмаа алдарт Миланы эсрэг. 8 хоногийн дараа юу болохыг зөвхөн бурхан л мэднэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Wed Apr 04, 2007 10:10 am

Gankhuu wrote: Hendi Hog / yaj bichdegiin 10 aa/


Хэндэ хоох :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Wed Apr 04, 2007 10:20 am

сайхан тойм байна... зийдорфийг горкуфоор сольдог үнэхээр анчелоттигийн алдаа байсан даа... нэг хамгаалагч нэмээд гаргасан бол... дээр нь формгүй нестаг гаргах дэмий л байсан юм даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gankhuu » Wed Apr 04, 2007 10:21 am

Odoo Gila-giin asuudaliig urgudul gargah l heregtei. Yaj ch bodson utgagui asuudal.

B bolhoor shuugchiig haraagaad baigaan. Haraah bi haraagaagui baihad :P
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gankhuu » Wed Apr 04, 2007 10:24 am

Nesta-giin huvid bol harin ch esergeeree. Sain baigaa shd. Roma-tai aimar togloson. Minii huvid bol hangalttai sain togloson gej bodoj baina.

Dida teneg chin ehnii goal deer nudee anisan shd duh chin. aij ed nar

Hoyordah bol Oddo-giin l asuudal daa.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Nomer 10 » Wed Apr 04, 2007 10:30 am

el payaso wrote:сайхан тойм байна...


Ткс. Маргаашийнхийг чи оруулаарай хө. Би бүтэн үзэж амжихгүй болчихоод байна :help: Челсигээс Юниверс бас оруулах байх :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Wed Apr 04, 2007 10:32 am

el payaso wrote:Байрн Миланыг харж байгаад л Ливер дээр тавьсан эхлээд л Машерано Финнан гээд Жерард гоолдож байна фэнтэзигийнхэн минь пасс гоол гэж бодоод л баярлаж байгаад дахиад нэг тавьсан Рийзе гоолдож байна... тэгсэн Миланаас кака гоолдоод л... фэнтэзигээ бодож л их баярлалаа... ван бойтенг авсан бол баллах байлаа шүү...


Чи харин сайн сонголт хийсэн байна лээ, чамайг гүйцэх ч худлаа болчих шиг боллоо :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby lordington » Wed Apr 04, 2007 12:48 pm

миланчууд энэ удаа германчуудыг буулгаж авах итгэлээр бүрэн цэнэглэгдсэн байсан ч тэр нь эсрэгээрээ болчихлоо. олон хавар нэгэндээ италичууд германчуудад хожигдох болчоод байдаг Allianz Arena-d тэд 3 гоол хийж чадахгүй л болов уу. 1 : 1 гэж таасн чинь 2 : 2 болдог байна шдэ.
Ливерпүүлчүүд үнэхээр гайхалтай. тэд цомын төлөө улаан нүдлээд зүтгэж байна даа. хэхэ.
Челси 2 : 0 Валенсиа
МанЮ 3 : 0 Рома Ливерпүүлээс юугаараа дутуу гэж. Ливерпүүлчүүдийн ялалт тэднийг ийм байдал руу түлхэж байна.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Postby Gooner » Wed Apr 04, 2007 1:45 pm

Биднийг 1/4-т шалгаруулж өгсөн Оттмартаа баярлалаа.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Wed Apr 04, 2007 2:36 pm

жозе хэрүүлчийм хойно манайхны үг бүрт хариуг нь бариад л... тэд зодолдох гэж биш хөлбөмбөг тоглохоор ирж байгаа болохоор айх юм алга... эсрэгээрээ байсан бол би айх байсан... гэж авчээ... хэхэхэ... Манайхны хэлсэн үгний хариуд.... би хэд хэдэн артикле харсан тэр хүмүүсийн ярисанг уншаад инээд хүрлээ... тэд биднийг өмнөх улирлуудаас муу тоглож байгаа гсн байна... энэ бол **н** хүмүүсийн л ярих яриа... бид энэ улиралд гайхалтай ажиллаж байгаа... үүнийг бидний спурсын эсрэг хийсэн тоглолт гэрчилнэ... бид олон тэмцэнд тоглож байгаа... гэхдээ бид тэмцээнүүдийг сонгодгүй... тэмцээн биднийг сонгодог.... бид бүх тэмцээнд хамгийн шилдэг үзүүлэлтээ үзүүлнэ...


Valencia: Canizares, Miguel, Ayala, Moretti, Del Horno, Angulo, Albelda, albiol, Vicente, Silva, Villa, Joaquín.

Chelsea: Cech, Diarra, Тerry, Carvalho, A Cole, Makelele, Obi Mikel, Lampard, Ballack, Drogba and Shevchenko.

ийм бүрэлдэхүүнүүд л алалцах нь дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Wed Apr 04, 2007 2:39 pm

Десай харин хэлэхдээ энэ жилийн АЛ-д гигантууд биш Валенсиа эсвэл Рома түрүүлнэ гэжээ... Милан болон Челси бол миний сэтгэл зүрхэнд байдаг баг... гэхдээ би челси валенсиаг дийлэхгүй байх вий гэж айж байна... тэд өрсөлдөгчидөө сериос биш хандаж байгаа нь тэдний ялалтыг булаана гэжээ... зөв л яриж... лол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Wed Apr 04, 2007 2:44 pm

манай ерөнхийлөгч Солер хэлэхдээ энэ тоглолтонд ялалт байгуулах их итгэл найдвар хийгээд хүсэл байгаа гэдгээ ярижээ... тэрээр 2 вингер болон Виллагаас бүрдсэн урд фронтоо аль ч багийн хамгаалалтыг эвдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Man!festo » Wed Apr 04, 2007 2:45 pm

Мэндээ лаг Валенсиа энэ тэр гээд гүйгээд байсан чинь сэтгэл зүрхээрээ бол Челси нухна гэж итгэж яваа хүү байшд...
Фантазиг нь харсан чинь манай Чех, Буржгар хоёр явж байна. :mrgreen:
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby El Payaso » Wed Apr 04, 2007 2:54 pm

Ливерпүүлийн хуучин довтлогч Робинсон манайхыг ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ...

Би энэ улирал эхэлхэд л энэ жилийн аваргуудын лиг бол английн багуудын өрсөлдөөн байх болно гэж хэлж байсан... Ливер, МАн, Челси аль аль нь сайн багууд... би англи клубуудыг дэмждэг... гэхдээ би Валенсиаг дэмжих болно энэ тоглолтонд...
валенсиа бол гарцаагүй энэ дунд байгаа багуудаас тайван үзүүштэй тоглолт үзүүлдэг баг нь... тэд бөмбөгийг эзэмшиж байсан ч бөмбөггүй үедээ ч тун сайн тоглож чаддаг

Хэрвээ чи МАН-ыг хархын бол тэд ганцхан замаар тоглолтоо үргэлжлүүлдэг тэд дээд зэргийн сэтгэл татмаар тоглолт үзүүлэх бөгөөд энэ нь тэдэнд ялалт авчирдаг... энэ бол мэдээж сайн зүйл... гэхдээ чи тэднээс бөмбөгийг нь салгасан тохиолдолд тэд сайн хамгаалж чададгүй... тэд бөмбөгийг илүү эзэмшиж байж л өөрийн тоглолтоо гаргадаг...

Харин валенсиа хамгаалж контр хийж дарамталж довтолж ч чаддаг маш олон талтай баг...

Робинсон өөрийнх нь формер клуб Ливерпүүль шөвгийн 4-т валенсиатай таарна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mr S » Wed Apr 04, 2007 2:57 pm

Man!festo wrote:Мэндээ лаг Валенсиа энэ тэр гээд гүйгээд байсан чинь сэтгэл зүрхээрээ бол Челси нухна гэж итгэж яваа хүү байшд...
Фантазиг нь харсан чинь манай Чех, Буржгар хоёр явж байна. :mrgreen:


хахаха........ ингээд бдгийм өө......... цаадах чинь...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Apr 04, 2007 2:59 pm

el payaso wrote:Ливерпүүлийн хуучин довтлогч Робинсон манайхыг ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ...

Робинсон өөрийнх нь формер клуб Ливерпүүль шөвгийн 4-т валенсиатай таарна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ...


хаа бсан энэ Ливерпулын тэр баагий ямар хамаа бна аа........ худлаа анхаарлын төвд очих гэж бурцгаах юм..........
хэт итгэж бж амиа хорлох вий дээ..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Wed Apr 04, 2007 3:04 pm

Mr S wrote:
Man!festo wrote:Мэндээ лаг Валенсиа энэ тэр гээд гүйгээд байсан чинь сэтгэл зүрхээрээ бол Челси нухна гэж итгэж яваа хүү байшд...
Фантазиг нь харсан чинь манай Чех, Буржгар хоёр явж байна. :mrgreen:


хахаха........ ингээд бдгийм өө......... цаадах чинь...............
чехийг угаасаа би жил бүр л фэнтэзидээ авдагдаг... ямар канизаресийг авалтай биш дээ... тэгээд ч эхний тоглолт стэнфордод... тэгээд ч манайхаас Вилла байж л байгаа биз дээ? лол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Man!festo » Wed Apr 04, 2007 3:14 pm

Чех, Карвальо 2 чиний фантазид олон оноо авчирноо.
Азгүй ганц муу Вилла өнгөлөн далдлалт байсан нь харагдаж байна :mrgreen:
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby lordington » Wed Apr 04, 2007 3:41 pm

Valencia ч уул нь их л сайн үзэж байгаа шүү. даанч одооны учираа нь барж идэх хоол биш байхаа.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Postby Gooner » Wed Apr 04, 2007 3:54 pm

Пологтоно шд
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Rooney » Wed Apr 04, 2007 4:22 pm

Chelsea vs Valencia 2:0
Roma : ManU 0:1 gej bodoj baina da.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Postby Man!festo » Wed Apr 04, 2007 6:00 pm

Rooney,
Ханатай л препикшн байна... хэхэ

МАНЮ ч мэдкүэ тэхдээ :mrgreen:
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests
cron