Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby El Payaso » Mon Mar 26, 2007 1:45 pm

2006/2007 Аваргуудын лиг

Шөвгийн-8


Челси-Валенсиа

Романы хөхүүдийн сүүлийн гурван жилийн АЛ-ын цомыг өргөх мөрөөдөлд энэ удаад Испанийн сүүлчийн итгэл найдвар хөндөлсөн зогслоо… Сугалааны дараа Челсигийнхэн МАН, Ливерээс эмээж байлаа хэмээн яриж битүүхэндээ Валенсиатай таарсандаа баярлацгаав… Валенсиагаас харин ерөнхийлөгч Солер болон Вилла нар Челси супер баг гэхдээ чи нэгэнт Афинд байхыг хүсч л байгаа бол аль багтай таарах нь чухал биш ялалт л чухал хэмээн даруухан дугарав…

Челси хамгийн сүүлд Спурс болон Портутай тэнцэж харин тэрнээс өмнө лигтээ Ливерпүүльд хожигдсон бөгөөд бусад тоглолтонд ялалт байгуулаад байна… Сүүлийн 5-н тоглолтонд 11 гоол оруулж 5 гоол алдсан… Улирлын дундуур Чех болон Терри нарын гэмтлээс шалтгаалж лигтээ нэлээдгүй оноо алдаж, Төмөр мэт Жозегийн байр суурь хүртэл ганхаад авсан ч тэд ямартай ч одоо хэмнэлээ аль хэдийнээ олчихоод байна… Энэ улирлын туршид дахь хамгийн их шүүмжлүүлсэн хүмүүсийн нэг болох Шева ч сүүлийн тоглолтуудад гайхалтай тоглож байгааг дурьдах хэрэгтэй… Энэ жилийн аваргуудын лигт тэд юу юунаас илүүтэй бэлдсэн… өмнөх жилүүдийн бүтэлгүйтлээ засахын тулд Баллак болон Шева гсн аваргуудын лигийн нөр их туршлагатай супер оддыг авчирсан… Өмнө нь гоол хийгээд хамгаалах гсн тактикаар л тоглож ирсэн системд нь АЛ-д үр дүнгээ өгөхгүй байснаас болж системдээ өөрчлөлт хийж диамондыг хэрэглэж аваргуудын лиг дэхь амжилтаа ахиулж европийн аварга болж жинхэнэ супер багуудын эгнээнд элсэхийг зорьсон… Диамонд улирлын эхэнд өмнөх 4-3-3 шиг амжилтаа өгөхгүй байсан ч цаг хугацаа явах тусам тэд дасч байна… Энэ бүх зүтгэл ч үр дүнгээ өгч тэд хэсгийн тоглолтуудад эртний өст Барселонаг нийлбэр дүнгээр ялж хэсгээсээ гарах уу гүү юу гсн хүнд байдалд оруулж дөнгөсөн… АЛ-ын хэсгийн тоглолтуудад 1 ялагдаж 1 тэнцэж 4 ялалт авсан бөгөөд 10 гоол хийж 4 гоол алдсан… харин 1/16-д Портутай таарч нийлбэрээр 3-2 ялалт байгуулсан… гэхдээ энэ ялалт тийм ч амар байгаагүй бөгөөд энэ ялалтанд өнөөх л АЛ-д зориулж авчирсан гэж хэлж болох Шева Баллак нар гол дүрд тоглосон билээ…

Харин Валенсиагийн хувьд сүүлийн тоглолтууд тийм ч таатай бус байна… тэд сүүлийн 5-н тоглолтоос 1 хожил 3-н тэнцээ ердөө нэг хожил авсан бөгөөд ердөө 3-н гоол оруулж 4 гоол алдсан гсн тааруухан стат үзүүлжээ… гэхдээ тэд АЛ-д илүү найдвартай тоглож байгаа гэдгийг энд хэлэх ёстой… Урьдчилсан шатанд Сальцбүргийг 4-0 гсн нийлбэрээр ялсан бол хэсгийн 6 тоглолтонд 14 гоол хийж 8 гоол алдаж 1 хожигдол нэг тэнцээ бусад нь ялалт гсн бардам амжилтаар хэсгээ тэргүүлсэн бол 1/16д Сериа А дахь босоо аваргуудыг уйлуулж орхисон… АЛ-ын 10 тоглолтонд тэд 1 ялагдаж 3 тэнцэж 6 ялж 20 гоол хийж 10 гоол алдсан билээ…

Эхний тоглолт Стэнфорд Бриджед болох болно... Челсигийн хөх цайз... тэд Стэнфордод хамгийн сүүлд европийн тэмцээнд Барселонад жилийн өмнө ялагдал хүлээсэнээс хойш ялагдаагүй... Жозегийн удирдлаган доор нийт стэнфордод европийн 14 тоглолтонд тэд ердөө нэг л ялагдал хүлээжээ... нутагтаа хийсэн сүүлийн 9 тоглолтонд тэд ердөө 2 гоол хаалгандаа алдсан...
Челси сүүлийн 3 жилийн аваргуудын лигт испанийн гигант Барселонатай таарч тоглосон... энэ удаад тэдний өмнө Барсагаас өөр арга барил бүхий өөр нэг Испанийн шилдэг баг зогсч байна...

Валенсиагийн хувьд Европийн тэмцээнүүдэд үзүүлсэн стат нь хөхүүдээс дутах юмгүй... тэд нутагтаа хийсэн сүүлийн 9 тоглолт дараалан ялагдаагүй... үүнээс гадна нэг томоохон фактор бол тэд Английн багуудын өөдөөс европод гайхалтай сайн тоглодог... 2000/2001 оны улиралд тэд хэсэгтээ МАН-Ю таарч талбайдаа 0-0 ээр тэнцсэн бол Олд Трэффордод 1-1 ээр тэнцэж байлаа... Харин шөвгийн 8-д Арсеналтай таарч талбайд нь 2-1 ээр хожигдсон бол талбайдаа 1-0 ээр хожиж эвэй гоолийн дүрмээр ялалт дараагийн шатанд шалгарч... Лийдсийг харин шөвгийн дөрөвт 3-0 гсн нийлбэрээр бут ниргэж финалд үлдэж байсан билээ... 2 жилийн дараа Ливертэй хэсгийн тоглолтонд таарч 2 тоглолтонд хоюуланд ялж дараагийн группд хуваарилагдахад мөн л өөр нэг английн клуб болох Арсеналтай нэг группд орж буучидыг тэмцээнээс хасч орхисон... энэ удаад тэдний ээлжит англи золиос Челси боллоо гэхэд гайхах юм алга... Тэд Аваргуудын лигт английн багуудтай 5-н удаа таарч байсан бөгөөд бүх учраа тэдэнд ээлтэй байжээ...

Челсигийн диамондын гол суурь бол хүчирхэг бие бялдар бүхий хагас хамгаалагчид... Жозегийн философи нь төвд буюу дунд шугамд бөмбөгийг аль болох удаан хадгалах нь багт ашигтай байдлыг үүсгэнэ гэж үзэж байна... Өмнө нь 4-3-3 хамгаалалтаас маш хурдан сөрөг довтолгоонд шилждэг байсан бол одоогийн диамонд дунд шугам бөмбөгөө илүү удаан эзэмшихийг хичээдэг болсон... Баллак Лампард Эссэйн Макаллеле гээд хүчирхэг хагасууд энэ боломжийг гаргахад туслана... Баллак болон Лампардын алсын дамжуулалтуудыг Дрогба хүчирхэг бие бялдараа ашиглан гоолын момент болгон хувиргах эсвэл Шоон Роббен гсн хурдан хөлтнүүдийн түргэн довтолгоо үүн дээр нэмэгдээд мэдээж тэдний хэн бүхэний хийж чадах алсын цохилтуудаас тэд гоол хийхийг зорих болно... Челси бол бүхэлдээ төгс шахуу баг... тэдэнд сул байрлал бараг л байхгүй... Гэхдээ энэ жилийн Челсигийн тоглолтуудаас миний харж байгаа нэг том сул тал бол Дрогба... тэрээр маш олон тоглолтонд Челсиг нуруун дээрээ үүрэн гарсан билээ... Тэрээр энэ улирлын туршид Челсигийн хийсэн бүх гоолны 1/3-ыг ганцаараа хийсэн... супер байгаа биз? гэхдээ нэг багаас нэг тоглогч ганцаараа ийм их зүйлийг хийж байгаа гэдэг нь нөгөө талаараа сул тал... хэрвээ Стэнфордод Дрогбаг тэнгэр ивээхгүй бол яхав? Портутай хийсэн тоглолтонд тэр тийм ч сайн байгаагүй... түүнд АЛ-ын туршлага дутагдана... Тэгээд ч Валенсиа бол Барса биш... тэд тийм ч амархан няцаж буцахгүй... Албельда Вилла гээд дайчин тоглогчид тэдэнд бий... Челси довтолгоондоо анхаардаг багуудын өөдөөс сайн тоглолт үзүүлдэг ч хамгаалалт голлосон Ливерпүүлийг нокаут тэмцээнд одоо болтол хожиж үзээгүй... Рафа нэгэн цагт Валенсиаг удирдаж энэ багийн өнөөг хүртэл баримталж буй филосифийн эхийг тавилцсан гэдгийг мартаж болохгүй...

Валенсиагийн нэрийн хуудас бол хамгаалалт нь... Тэдэнд Аяала Марчена гсн 2 хүчирхэг төвийн хамгаалагчид бий... Аяала дэлхийн аваргаас хойш гайхалтай формтой байгаа билээ... Интертэй тоглосон тоглолтоос болж Марчена тоглолтыг өнжих болсон энэ нь тэдний хамгаалалтанд нэгэн цоорхой бий болгож магадгүй... энэ тохиолдолд Флорес Айболийг хойшоо татаж төвийн хамгаалагчийн байрлалд тоглуулах болов уу? Айболь энэ жилийн туршид төвийн хамгаалагч болон хамгаалах чиглэлийн хагас байранд гайхалтай тоглолт үзүүлж байгаа билээ... Валенсиагийн довтолгоо ихэвчлэн 2 жигүүрээр хийгддэг... Висенте Хуакин Сильва Ангуло зэрэг жигүүрийн хагасууд Мигуель Моретти болон Дель Орно гсн жигүүрийн хамгаалагчид Челсигийн хана мэт хамгаалалтыг сорих болно.... Энэ нь ялангуяа Челсигийн сул тал руу чиглэгдэж байгаа болохоор амжилт авчирах магадлал өндөртэй... Челсигийн хамгийн асуудалтай байгаа байрлалууд бол жигүүрийн хамгаалалт... Баруун талд сүүлийн үед залуухан Диарра тоглож байгаа бол зүүнд Эшли... Хэдийгээр Эшли Ворльд класс хэмжээний тоглогч ч Челсид ирсэнээсээ хойш тийм ч сайнгүй байгаа гэдгийг бид мэднэ... Харин тэдний өөдөөс испанийн хамгийн шилдэг хагас хамгаалагч нар тоглох болно...
Харин урд хэсэг нь хэн ч сүрдмээр... АЛ-ын нөр их туршлага бүхий Мориентес энэ жил супер формтой байгаа Вилла нар тэнд байх болно... Мориентес 3 улирлын өмнө Челсиг АЛ-ээс хасхад гол үүрэгтэй байсан бол дараа жил нь ч Ливерийн бүрэлдэхүүнд багтаж Челсиг уйлуулсан билээ... Түүх давтагдах юм биш биз? өнгөрсөн долоо хоногт болсон Еврогийн урьдчилсан шатны тоглолтуудад Валенсиагийн 2 довтлогч гараанд гарч тус бүр нэг нэг гоол хийснээр Испанийг Европын аваргад орох алхамыг нэгээр ахиулсан билээ... Энэ тоглолт тэр 2-т маш их урам зоригийг өгсөн гэдэг нь хэнд ч тодорхой... Харин энэ үед Терри Лампард тэргүүтэй англичууд ичгэвтэйгээр Израйльтай тэнцэж байлаа... Мөн уг тоглолтонд Сильва анх удаагаа шигшээ багтаа багтан тоглосон бөгөөд тоглолтын гол баатраар тодорсон юм... Сильва Мориентес Вилла нараас гадна Ангуло Альбелда Марчена нар Испанийн шигшээд дуудагдсан билээ...
Дель Орно /Челси/, Мориентес /Ливер/, Виана /НЮ/ гээд тэдэнд англи стилийн хөлбөмбөгт хүч үзэж байсан туршлагатай тоглогчид бий... 2000 оноос хойш 3-н удаа аваргуудын лигт тоглохдоо 5 англи багтай нүүр тулж байсан болохоор Валенсиагийн хувьд Челси тийм ч харь гаригийн зүйл байхгүй болов уу?

Гэмтэл бэртлийн хувьд одоогоор Челсигийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа бол Валенсиагаас Бараха болон Висенте нар жижиг бэртлийн улмаас амарч байна... Тэр 2 одоогоор Стэнфордод тоглох эсэх нь тодорхойгүй байгаа... Хэрвээ тоглохгүй бол Висентег Сильва нөхөж Барахагийн оронд Виана гарч тоглох болов уу?

Миний Предикшн... эвэй гоол рулеер Валесниа дараагийн шатанд шалгарна... Тоглолтын баатраар Мориентес тодрох болно... Челсигээс Шева онцгой тоглох болов уу?

ImagevsImage
Inspiration
ImagevsImage
Walls
ImagevsImage
Hard workers
ImagevsImage
Can shoots, can passes
ImagevsImage
More goals, More experiences
ImageImagevsImage
too quick, too dangerous
Last edited by El Payaso on Mon Mar 26, 2007 2:56 pm, edited 1 time in total.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Mon Mar 26, 2007 1:52 pm

zuragnuud ni uug ni adilhan hemjeetei bol... yooh udees omnoh ajilaa ganz enend zartsuullaa... busadiig ni odort neg negeer ni l tavij bhaas...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby SAVAGE » Mon Mar 26, 2007 2:38 pm

:-D
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby mick » Mon Mar 26, 2007 3:01 pm

Драгбаг Шэва нөхнө.
Ер нь хэн их тоглоно, тоглолтын туршлага формтой байна тэр амжилт авч ирдэг, үүний жишээ Шэва, одоо бол Шарф.
Тэр Дэлхийн аваргын гэмтлийн дараа форм муутай байсан Жозэ ч хэл амны бай болон үндсэн бүрэлдэхүүнд гаргасаар, шахсаар байгаад байх ёстой формонд нь оруулж чадсан. Түүн шиг Шарфыг ч гэсэн тэгээд шахвал гайхамшиг хийж чадна гэж үзэж болно.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Man!festo » Mon Mar 26, 2007 6:01 pm

Мэндээ гоё бичжээ... Гэхдээ Валенсиа шүүлтүүр дэндүү орж гэхэд болохоор л байна.

Ёооё.... Челси Хэсгийн тоглолтонд 4хөн хожил авч, 1 тэнцэж, бүхэл бүтэн нэг хожигдов. 10 гоол оруулж - 4-ийн 4 гоол алдлаа.

Харин Валенсиа хэсгийн тоглолтуудаа 1хэн хожигдол, 1хэн тэнцээ үлдсэн нь ялалт гэсэн бардам амжилтаар дуусгасан. 14 гоол хийж 8ханыг алдсан.

жаахан хачирласнаас гуйвуулсангүй....

Челси Валенсиад хоёр тоглолтонын нэгэнд нь л хожигддог юм бол чамайг нэг өдөр пиводуулий за... Местеллад чинь ч хожигдохгүй гэж боджина.
Харин хоёууланд нь хожигдохгүй бол чи даах юм байгаа биздээ.:D
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Nomer 10 » Tue Mar 27, 2007 12:49 am

Иймэрхүү превийв уншчихаад тоглолтыг үзэх онцгой амттай байдаг билээ. Мата бид 2 превийв тойм 2-ыг хувааж авсан юм. Мэдээж бусад хүмүүс тойм бичих байх, жишээлэхэд Милан Байерныг Аффиктор гэх мэт. Би ч одоо тэр дээр Виллагийн цаашаа харж байгаа зурагтай theme-ыг утсан дээрээ сонгочихсон. Screensaveraar ni Мориентес байгаа. Тэгээд ringtone нь Валенсигийн Himno байгаа. МанЮ бол Ромаг нухах нь гарцаагүй, тиймээс 4 сарын 11 хүртэл зөвхөн Валенсигаар амьсгалах болно. Урагшаа валенси хэлтэнгүүдийн баг :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby mick » Tue Mar 27, 2007 9:51 am

Баярлацан гарууд вэ харин чиг...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Seikoni » Tue Mar 27, 2007 10:42 am

хэхэ.. Валенси гоё л байна.. энэ чигээрээ яваад байвал.. даанч нөгөө орон гаран хамгаалалт нь пааниганд ороод явчвал ч хэцүү...
Рома харин ч ПСВ-тай цуг битүү морь ч болж болно шүү дээ.. ямар ч байсан Олимпикт бол эвгүй л байх даа МЮ-д
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Bright » Tue Mar 27, 2007 11:36 am

el payaso гайхалтай, сэтгэл зүтгэл гаргаж гоё бичжээ :-D
Валенсигийн фэн превью бичиж байгаагийн хувьд тиймэрхүү хэтрүүлэг, предикшн байлгүй л яахав.
Харамсалтай нь бодит байдал тийм байхгүй нь харамсалтай :mrgreen:
Carefree-Wherever you may be-Chelsea FC
User avatar
Bright
 
Posts: 116
Joined: Tue Jan 24, 2006 1:48 pm

Postby El Payaso » Tue Mar 27, 2007 12:59 pm

Байрн-Милан

Энэ бол нэг талаас хархад 2 шилдэг клубын АЛ-ын дараагийн шатанд гарах гэсэн тулаан... нөгөө талаасаа харвал 2 үндэстний хооронд болж байгаа хөлбөмбөгийн дайны үргэлжлэл... Баварийн хувьд Италичуудаас зөвхөн өнгөрсөн жилийн ичгүүртэй ялагдалын хариугаа авах үүрэг оногдоод зогсохгүй сүүлийн хэдэн жилийн турш Италичуудад клубын болон шигшээгийн түвшинд байнга дээрэлхүүлж байсан өсийг авах гсн бас нэг томоохон үүрэг оногдоод байна... өнгөрсөн жил Бремен Ювед, Байрн Миланд хожигдож АЛ-ээс хасагдсан бол нутагтаа болсон дэлхийн аваргад Германчууд өнөөх л Италичуудад хожигдож тэмцээнээс хасагдсан билээ...

2006/2007 оны улирал 2 багийн хувьд тун төстэй эхэлсэн... аль аль нь багийн лидерүүд болох Шева болон Баллакаа цэнхэрүүдэд алдсан... Багийн лидергүйгээр тэд өмнөх шигээ амжилт гаргаж чадалгүй лигтээ тааруухан тоглож лигийн аваргын төлөөх өрсөлдөөнөөс аль хэдийн хасагдчихсан... одоо тэдний цомын сүүлийн найдвар нь АЛ-ын цом... аль аль нь орон гаран тоглолтууд үзүүлж байсан ч ямартай ч АЛ-ын шилдэг наймд буурь зааж үлдсэн...

Бавари... сүүлийн хэдэн жилийн турш Бундест үнэмлэхүй аварга байж чадсан ч Оттомарын авчирсан цомноос хойш Европод олигтой тоглоогүй... Багийн лидер Баллак ч АЛ-ын цом авчих санаатай буйраа сэлгэсэн... Лидерээ алдсан баг уналтанд орж харамч удирдлага нь шинэ од авалгүй хүлээсээр... энэ хооронд уналтын бурууг Магатад үүрүүлж хуучин домог Оттамарыг авчирсан... үүнийхээ ч хүчээр Реалыг 16-д мулталж хүчирхэг Ривалаасаа маш том хожил авсан... энэ бол зүгээр ч нэг дараагийн шатанд шалгарах эрх биш том ривалаа ялсан сайхан ялалт байсан... Энэ ялалт ч тэдний сэтгэл санаанд их хүч өгсөн гэдэг нь лигийн тоглолтуудад ч харагдсан... тэд илүү зоримог илүү дайчин тоглож байгаа... Өнгөрсөн жил Сан Сирод тэд тун ч таагүй дурсамжтай үлдсэн энэ удаад яах бол... Гэхдээ тэдний хонгилийн үзүүрт асч байсан гэрэл улам бүр бүдгэрсээр л... Каан болон Лисуй сэргээшийн шинжилгээнээс болж эхний тоглолтыг өнжих болсон бол Боммель Реал дээр гаргасан зохисгүй аварынхаа төлөө авсан улаан картнаас болж мөн л энэ тоглолтыг өнгөрөөнө... Дунд болон арын шугамын 3 том лидергүйгээр саарал дурсамж үлдээсэн Сан Сирог зорих болно... Италичуудын өөдөөс тоглодог тэдний статик байдлыг улам ч бүрхэг болно... 18 жилийн турш тэд Сан Сирод ялалт байгуулж үзээгүй... Интерийг группын тоглолтонд ялахаас өмнө тэд Италид хийсэн 6 тоглолт дараалан ялагдал хүлээсэн... Нийт италид 10 зочилж тоглохдоо 7 ялагдаж 3 ялж байсан... Милантай тулсан 8 тоглолтоос тэд ганцхан удаа ялалт байгуулсан нь тэртээ 1989/90 оны улиралд европийн цомын семи финалд 2-1 ээр байгуулсан ялалт... гэвч хариу тоглолтондоо тэд 1-0 ээр хожигдож эвэй гоол рүлеер бас л ялагдсан... Тэдний сэтгэлийг зөөллөх нэг зүйл бол энэ жилийн АЛ-дэхь өшөө авалтын зүй тогтол л байж магадгүй... МАН ЛИЛЛЬ болон Бенфикагаас, Валенсиа Интерээс, Челс Барсагаас гээд л өнгөрсөн жилүүдэд ялагдаж байсан багууд энэ жил дандаа ялалт байгуулж байгаа... магадгүй энэ зүй тогтол л үргэлжлэнэ гэж найдахгүй бол Германчуудад найдах зүйл тун маруухан үлджээ...

Миланчууд яаг эсрэгээрээ Германчуудыг жинхэнэ булшилж сурсан улс... Тэд Сан Сиродоо Германчуудын өөдөөс 15 удаа тулсанаас 12 удаа ялалт байгуулсан... Ердөө л 2 удаа ялагдаж байсан... Нутагтаа хийсэн сүүлийн 18 европын тоглолтонд 15 удаа ялалт байгуулсан... Үүнд нь мэдээж Сан Сирод Байрныг бут ниргэсэн тоглолт орно... Нийт Европын тавцанд Байрнтай 3 тулсанаас 3-уулаа Миланы ялалтаар өндөрлөжээ... Үүн дээр нэмэгдээд зун болсон ДАШТ-аар Гаттузо, Пирло, Жилардино нар Германчуудыг эцсийн мөчид дуусгасан...

Лусио болон Кааны орон зай эзгүйрсэнээр Байрны хамгаалалтанд томоо гэгчийн нүх гарах болно... Баллак явсанаас хойш плэймэкерийн үүрэгийг сайн ч биш муу ч биш гүйцэтгэх гэж оролдож байгаа Ван Боммель үгүй болсоноор Байрны довтолгоо дэмжих хүч 2 дахин буурна гсн үг... тэдний Миланаас илүү тал бол урд хэсэг л болж үлдэнэ... Макай Пицца болон Подльски яаж ч харсан Оливера Жила 2-с хамаагүй илүү...
Милан энэ тоглолтонд үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглох болно... Хамгаалалт энэ жилийн турш нэг их сайн ажиллахгүй байгаа ч гсн Байрнаас яаг энэ тоглолтонд илүү байх болно... дунд шугамыг нь бол Байрнтэй бүүр зүйрлэх ч хэрэггүй... Гаттузо Пирло Кака гсн супер гурвал дээр нэмэгдээд харчихаагүй байгаа Зийдорф залуухан Горкуфф гарна... Гол асуудал урд талд л байгаа... Тэд АЛ-д хийсэн 8 тоглолтонд 9 гоол хийсний 6-г нь Кака ганцаараа хийсэн бурхан минь энэ багт довтлогч гэж байдаг юм уу? тэдний довтлогчидоос Инзаги Жила 2 л ердөө ганц ганц гоол хийж үлдсэн нэг гоолыг нь Горкуфф хийсэн... Шева явсанаас хойш энэ багийн билэг тэмдэг нь энэ Бразил залуу болсон... энэ жилийн аваргуудын лигт энэ багийг нуруун дээрээ үүрч байгаа хүн нь энэ хүн л гэхэд болно... Түүний тоглолтоос Миланы ирээдүй шалтгаална гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу? Гайхалтай ухаалаг дамжуулалтууд хүчирхэг буудалтууд нүд эрээлжлэм оролтууд гээд тэр бол миний мэдэх өнөө цагийн төгс хөлбөмбөгчин... бөгөөд энэ тулаанд Германчуудад хамгийн том аюул учруулах хүн... Оттмар ч түүнийг хэзээний хараандаа авсан болов уу?
Миланчуудад байдаг өөр нэг гайхалтай зүйл бол АЛ дэхь онцгой аз хийморь... тэд өнгөрсөн жил лигтээ тийм ч супер тоглохгүй байсан ч төвөггүйхэн шөвгийн 4-т хүрсэн... энэ жил ч гсн тааруухан тоглолт үзүүлсээр байгаа хэдий ч шөвгийн 8-д зогсч байна... 5 жилийн турш Милан шиг тогтвортойгоор АЛ-д өрсөлдөж байгаа бөг ховор байх... Энэ удаад ч гсн АЛ-д одтой тоглодог тэдний хийморь дараагийн шатанд шалгарахад нь ихээхэн туслах бизээ...

Миний предикшн... Түүх үргэлжилж италичууд ялалт байгуулна...


ImagevsImage
Good
ImagevsImage
Bad
ImagevsImage
Ugly
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mojul » Tue Mar 27, 2007 2:01 pm

сайхан бичжээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby TRISTAN » Tue Mar 27, 2007 2:39 pm

Chelsea, AC Milan-iig tsaash garna gej bodoj bayna!
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby Breathe! » Tue Mar 27, 2007 2:45 pm

ManU Valencia Milan Liverpool 4ыг үлдээе !
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby lordington » Tue Mar 27, 2007 2:52 pm

MU Liverpool Bayern Chelsea-iig uldeeye.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Postby lordington » Tue Mar 27, 2007 3:08 pm

Tottenham EPL-d bagagui sensaats hiigeed awsn. ene ercheerei l bgaasai
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Postby TRISTAN » Tue Mar 27, 2007 3:19 pm

MU, Liverpool, Chelsea-g uldeegeed nugoo uldsen 2-iig shuud ban-daad haschihaya!

Aayaa lag ingeed bugdiig zohitsuulchihdag bol bolj bna aa?! :mrgreen:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby Аагий » Tue Mar 27, 2007 5:12 pm

Мориентес 3 улирлын өмнө Челсиг АЛ-ээс хасхад гол үүрэгтэй байсан бол дараа жил нь ч Ливерийн бүрэлдэхүүнд багтаж Челсиг уйлуулсан билээ


3 улирлын өмнө ч муухай юм болсон шүү. Харин дараа жил нь Ливерт Мориентес очсон ч
тэр улиралдаа Реалтай хамт АЛ-д тоглосон байсан болохоор АЛ-д тоглоогүй л дээ.
Тэхээр Ливер-ийн тэр хожилд Мори хамаагүй ээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby chukcha2002 » Tue Mar 27, 2007 5:15 pm

Тоглолтын ємнєх бичлэгvvд чинь харин аятайхан юм байна даа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby El Payaso » Tue Mar 27, 2007 5:47 pm

Аагий wrote:
Мориентес 3 улирлын өмнө Челсиг АЛ-ээс хасхад гол үүрэгтэй байсан бол дараа жил нь ч Ливерийн бүрэлдэхүүнд багтаж Челсиг уйлуулсан билээ


3 улирлын өмнө ч муухай юм болсон шүү. Харин дараа жил нь Ливерт Мориентес очсон ч
тэр улиралдаа Реалтай хамт АЛ-д тоглосон байсан болохоор АЛ-д тоглоогүй л дээ.
Тэхээр Ливер-ийн тэр хожилд Мори хамаагүй ээ.
tend morientes toglooguig medej l bna l da... zugeer neg tiim zui togtolorhuu um bna l geh gsn um...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Бамбууш » Tue Mar 27, 2007 11:14 pm

.boldoo. wrote:Бичлэг нь байна уу. Зодооны.

http://www.youtube.com/watch?v=tI2zTI9v ... ed&search=
Quoting David Navarro:
BI HIISEN ZUILDEE IH HARAMSAJ BAINA BI AMIDRALDAA URID NI HEZEE CH IIM HIIJ UZEEGUI BAI HOISHID CH HIIHGUI BAIH BOLNO
NADAD YAMAR CH SHIITGEL ONOGDUULSAN BI HULEEHED BELEN BAINA
GEJEE HUND GAR MUAHAHHAHA
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Nomer 10 » Tue Mar 27, 2007 11:25 pm

Breathe! wrote:ManU Valencia Milan Liverpool 4ыг үлдээе !


Яг зөв. Матагаас МанЮ-гаа хурдан хүлээж байна шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zizu » Tue Mar 27, 2007 11:31 pm

Ман Ю, Валенси, Бавари, Ливерпүль үлдэнэ...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Man!festo » Wed Mar 28, 2007 9:55 am

Энэ хүмүүс ямар итгэлтэй Валенсиаг гаргаад байнаа...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby rednasca » Wed Mar 28, 2007 10:14 am

яахав тэгж муйхарлаж л байг.....цаг хугацаа бүхнийг харуулна.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby kayo » Wed Mar 28, 2007 10:29 am

Валинсиа ,Ливэр, Милан, МанУ улдэнэ гэчихэе.Манайхнийг унагасан Ливэр-ийг л дэмжинэ дээ
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests
cron