ФОРЧА БАРСА....ФОРЧА БАРСА...ФОРЧА

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby mick » Thu Jan 18, 2007 10:07 am

Breathe! wrote:Сайхан бичжээ............


Орчуулсан эд л байна шт. Би дээр Оросоор тавьж байлуудаа... :smile:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby engireman » Thu Jan 18, 2007 10:12 am

Испаний лигийн хоёр аварга Барселона Мадридийн Реал багуудын өрсөлдөөн тулаан хөл бөмбөгийн түүхийн нэгэн чимэг баялаг нь болсоор ирсэн билээ.

Барсагаас Реал руу эсвэл Реалаас Барса руу шилжинэ гэдэг тухайн тоглогчийн хувьд амьдралых нь хамгийн том алхам болох үе ч бий. Бид өмнө нь ийм шийдвэр гаргасан тоглогчдын талаар бичсэн. Гэхдээ тэд нэг багаас нөгөөрүү шууд шилжин орсон улсууд бол энэ удаа өөр гуравдагч багийг дамжин явж байгаад дайсныхаа багт орсон урвагчдын тухай өгүүлье.

1. Рикардо «Эль Дивино» ЗАМОРА

Яс үндэс: испани Байрлал: хаалгач

«Барселон»-д 1919 – 1922/ Испании цом 2 удаа/ 1920 оны олимпийн тоглолтын мөнгөн медаль. «Реал»-д 1930 – 1936/ Испании 2 удаагийн аварга/Испании цом 2 удаа

Түүх: 1901 онд төрсөн Рикардо Замораг үнэхээр гайхалтай хувь заяа хүлээж байлаа. 14 настайдаа л тэр Барселоны их сургуулийн багт тоглож байв. Тэр тусмаа довтлогчийн байрлал дээр. 15 тай байхдаа багаасаа шүтдэг байсан «Эспаньол»-д орсон байна. 1919 онд Замора «Барселон»-д орж, ирэх жил нь олимпийн мөнгөн медаль авсанаар дэлхий даяараа Барсад супер хаалгач гарж ирлээ хэмээн шуугиж эхэлсэн. Барсад Испаний цомын 2 удаагийн эзэн болсон тэр цагаас эхлэн Замора дээдсийн амьдралаар амьдрах болж, сонин хэвлэл түүний хайр дурлалын түүхээр дүүрж байв. Хүссэнээрээ амьдрахад нь мөнгө илт дутагдаж ирсэн Замора цалингаа нэмэхийг шаардаж эхэллээ. Гэвч дөнгөж шинэ цэнгэлдэх бариад байсан Барса ямар ч мөнгөгүй болоод байв. Энэ үед «Эспаньол»-ийн ерөнхийлөгч Женаро де ла Рива 25000 песетээр Замораг авах санал тавьж, хаалгачад өөрт нь сарын 1000 песетийн цалин олгох санал тавьсан нь тэр үед хөл бөмбөгийн ертөнцөд дуулдаж байгаагүй их мөнгө байв. Замора ч саналыг дор нь хүлээн авлаа. Барсад тэрээр 111 тоглолт хийсэн юм. «Эспаньол»-д дэлхийн шилдэг хаалгачийн цол хүртсэн Замора 1930 онд ерөнхийлөгчтэйгээ муудалцаад Мадридийн Реалд шилжин орсоноор хэрэв чи Барсад байсан бол хэзээ ч Реалын цамц өмсөх ёсгүй гэсэн бичигдээгүй хуулийг зөрчсөн анхны тоглогч болсон байна. Өстөн хоёр багийн тоглолт улам хурц болон Замораг бөмбөг хаах болгонд хашгаран уурлаж байсан Барсагийн дэмжигчид түүнийг алахад бэлэн байлаа. 1933 онд Испаний улс төрийн байдал хурцдан иргэний дайн эхлэх нь ойлгомжтой болж байсан үед Испаний хөл бөмбөгийн холбооноос шигшээ багийн тоглолтыг Барселонд явуулахаар анх удаагаа шийдсэн байна. Энэ тухай мэдсэн Барселоны балиашгууд холбоонд захиа бичин хэрэв тоглолт Барселонд болбол Замора тэргүүтэй Реалынхныг амьд үлдээхгүй гэж сүрдүүлсэн байна. 1930 , 1934 оны ДАШТ ээр Замора үнэхээр гайхалтай тоглосон тул шилдэг хаалгачаар өрсөлдөгчгүй шалгарж байв. Зодог тайлаад Замора радио телевиз, сонин хэвлэлд ажиллаж байсан бөгөөд өөрийн залгамжлагчаар Лев Яшиныг нэрлэж байв. Гэвч хөл бөмбөггүй удаан тэссэнгүй. «Эспаньол»-ийг удирдан ажиллаж эхэлсэн ч амжилт олсонгүй. Харин ч бүр түүхэнд анх удаагаа доод лийгрүү унагааж орхисон тул дороо халагдлаа. Заморагийн хүү Рикардо «Рикардиньо» Замора муугүй хаалгач байсан бөгөөд хүүгээ Барсад оруулах санаатай ирсэн боловч Барса түүхэн дэх анхны урвагчийг балиашгууд мартаагүй байгаа. Хүү чинь энд тайван байж чадахгүй хэмээн татгалзсан байна. Замора удаан хугацаагаар хүнд өвдсөний эцэст 1978 онд Барселон хотноо нас баржээ. Холбооноос Испаний шилдэг хаалгачид олгодог шагналыг түүний нэрээр нэрлэсэн ба 1989 онд Барселона хотын зөвлөлөөс «Сарриа» цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох нэгэн гудмыг Заморагийн нэрэмжит болгосон бөгөөд чухам энд л Барсагийн балиашгууд Эспаньолынхныг урхидан ангуучилдаг аж. Урвагчид өршөөл байхгүй.

2. Георге ХАЖИ

Яс үндэс: румын Байрлал: хагас хамгаалагч

«Реал»-д 1990 – 1992/ Испаний супер цом «Барселон»-д 1994 – 1996/ Испаний супер цом

Түүх: Румыний хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хөл бөмбөгч хэмээн албан ёсоор зарлагдаж, «Карпатын Марадона» гэж нэрлэгдэж явсан Хажи 8 настайгаасаа л Барселоныг шүтдэг байлаа. Гэвч хувь заяа өөрөөр шийдсэн юм. Румыний «Фарул», «Спортул», «Стяуа» -д найман жил олныг бишрүүлсэнийх нь дараа Реал Хажиг авахаар хөөцөлдөж эхлэн гартаа оруулж авсан. Реалд Хажид бүтэлтэй юм юу ч байсангүй. Дасгалжуулагч нар түүний хувиа хичээсэн тоглолтыг гайхаж, сэтгүүлч нар хаанаас ч юм Хажигийн Барсаг шүтдэг хэмээн ярьж байсан ярилцлагуудыг ухаад гаргаад ирсэн байв. Карпатын Марадонагийн амьдрал там болж эхэллээ . Ингээд Хажи сэтгүүлчдэд – Хүссэн газраа тоглох завшаан хүн болгонд оногддоггүй. Яг үнэнээ хэлбэл би Барсагийн анхаарлыг татах гэж л Реалд орсон гэж хэлсэнийхээ дараа «Бреши»-д бага зэрэг мөнгөөр худалдагдав. Италид ирээд Хажи баруун зүүнгүй дамжуулалт өгөн дахиад л гялалзаж эхэллээ. 1994 оны ДАШТ-ээр шилдэг гоолын шагнал авж, бэлгэдлийн шигшээд багтлаа. 28 нас хүрж байсан Хажиг авахаар Европын шилдэг багууд дугаарлан зогсож байв. Барсагаас урилга авсан Хажи тэр дороо л зөвшөөрсөн юм. Кройф түүнээр Реал руу уравсан Михаэль Лаудрупыг орлуулах бодолтой байсан бөгөөд Хажи 10 дугаарын цамц аван найруулагчийн ажилд томилогдлоо. Харамсалтай нь олон удаагийн гэмтэл бэртэл Хажиг Барсад бүх авьяас чадвараа гаргахад нь саад болсон юм. Мэдээж хэрэг сайн сайхан зүйл ч байсан. Энд л Хажи хуримаа хийсэн бөгөөд Барсагийн түүхэнд үлдэх хэд хэдэн гайхамшигт бөмбөгөөр өрсөлдөгч багаа мялаасан билээ. Испаний лигийн түүхэн дэх шилдэг арван гоолд Хажигийн гоол байдаг. Дурсан саная. «Сельта» — «Барселона» тоглолтын 2-р үе эхлэх гэж байв. Талбайн төвд Барсагийхан бөмбөг тоглолтод оруулахаар зогсож байсан энэ үед өтгөн манан татсан байлаа. Шүгэл дуугаран Ромарио Хажи рүү дамжуулаад Сельтагийн хаалга руу харсанаа гэнэт Хажи цохь хэмээн хашгарсан гэдэг. Өрсөлдөгч багийн хаалгач хаалганаасаа хол гараад ирсэн байсныг ажигласан хэрэг. Хажи ч удаан бодсонгүй зүүн хөлийн дархан цохилтоо хийв. Бөмбөг хөөрөн манан дунд орж, хэдхэн секүндийн дараа гарж ирэн хаалганд орсон байна. Хажи Румыний шигшээд 125 тоглож, 35 бөмбөг оруулжээ. 3 ДАШТ д оролцсон. Румыний 4, Туркийн 4 удаагийн аварга. УЕФА гийн цом болон Европын супер цомын эзэн. Бухарест хотод Хажигийн гудамж байхаас гадна Констанцад Хажигийн нэрэмжит цэнгэлдэх бий.

3. Фернандо «НАНДО» Муньос Гарсия

Яс үндэс: испани Байрлал: Хамгаалагч

«Барселона»-д 1990 – 1992/ Аваргуудын лийг,Испаний хоёр удаагийн аварга. Испаний супер цом. «Реал»-д 1992 – 1995/Испаний аварга.

Түүх: Нандо «Севилья»-гийн багачуудын багаас эхлэн зүтгэсэн ба 18 насандаа үндсэн багт багтан, 19 тэйдээ гарааны тоглогч болсон байв. Нандо бусад урвагчдаас ялгаатай нь өөрийн хүслээр биш тоглож байсан багийхаа тушаалаар урвасан хүн юм. «Севилья»-д хоёр жил 70 тоглолт хийсэн залуухан мөртлөө найдвартай хамгаалагч мэдээж Барса, Реал, Атлетико гэсэн Испаний томчуудын анхаарлыг татаж байлаа. Томчуудын өрсөлдөөнд Барса ялсанаар Нандо 23 настайдаа Каталонд ирлээ. «Севилья» түүнийг Барсагийн хаалгач Унсуег 3 жилийн дотор худалдаж авах эрхээр сольсон тул бараг үнэгүй орж ирсэн юм. Кройф Нандог Рональд Куманыг довтолгоонд оролцох үед нь байрлалыг нь хааж , ар талаа батлан даалгах зорилгоор авсан бөгөөд Нандо ч үүргээ сайн биелүүлж байлаа. Тэрээр Барсад хоёр том шигшээ тоглолтод оролцсон. 1991 онд Цомтонгуудын цомын тэмцээний финалд «Манчестер Юнайтед»- тэй тоглоход Нандо улаан картаар торгуулсанаас болж Барса 2-1 ялагдсан. Гэвч жилийн дараа Аваргуудын лийгийн шувтаргад Сампдоритой учирахад Нандо үнэхээр хамгаалалтаа авж явсаны ачаар хожиж чадсан билээ. Барселонд олимпийн тоглолт болж байсан 1992 онд «Севилья» дампууралд орон Барсад хаалгач Унсуег авахаа больсоноо мэдэгдэн Нандогийн төлбөр хэмээн 500 сая песет нэхэмжилж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ үед «Камп Ноу»-д засвар хийж байсан «Император» Нуньес тийм их мөнгө алга. Тэгээд ч Унсуегээр солих гэрээ байснаас биш худалдаж авах гэрээ байгуулаагүй хэмээн хариулсан байна. Мадридийн Реалтай Нандог зарах талаар нууц гэрээ хэдийн байгуулаад байсан «Севилья» Испаний Хөл бөмбөгийн Холбоонд хандан зарга үүсгэсэн бөгөөд гайхалтай нь холбоо Барсаг буруутан хэмээн үзэж торгон Нандо нутаг буцлаа. Нутагтаа удсангүй 4 хоноод л Реалд худалдагдсан байна. Мадридад Нандо сайн тоголж чадаагүй. 3 жилд тавь гаруйхан удаа талбай дээр гараад «Эспаньол»-д очсон. Одоо ч Барселонд амьдардаг.

4. Роберт ПРОСИНЕЧКИ

Яс үндэс: хорват Байрлал: Төвийн хагас хамгаалагч

«Реал»-д 1991 – 1994 «Барселон»-д 1995 – 1996

Түүх: Хорват аав, Серб ээжийн хүү Роберт Просинечки Германы Швенинген хотод төржээ. Багаасаа хөл бөмбөгийн вундеркинд хэмээн нэрлэгдэж байсан Просинечки 19 тэйдээ залуучуудын дэлхийн аварга болж, тэмцээний шилдэг хөл бөмбөгчөөр шалгарж байв. 22 хүртэлх насныхны Европын аваргаар Миятович, Шукер нарын хамт мөнгөн медаль хүртэж, Европын шилдэг багууд Просинечкиг авахын мөрөөдөл болж байв. 1990 онд «Црвена Звезда» марселийн «Олимпик»-ийг хожин Аваргуудын лийгийг авсанаас хойш Просинечкиг багтаа тоглож байна гэсэн зүүдлэх хүн ч улам олширж эхэллээ. Тэр үеийн Олимпикийн эзэн нь Бернар Тапи. Тухайн үедээ Абрамович болж байсан хүн бөгөөд дуртай тоглогчоо авдаг босс байлаа. 1990 оны ДАШТ-ээр ч Югославууд Испанийг хожин амжилттай тоглосон. Жилийн дараа Реал «Црвена Звезда»-д асар их мөнгө төлж байж нэг юм Робертийг багтаа авж, санаа амрав. Реалийг дасгалжуулж байсан Радомир Антич серб хүнийг хэлэх үү, нутгийн залуудаа их найдвар тавьж байв. Гэвч элдэв бэртэлээс болоод Просинечки эхний жилээ дөнгөж 3 удаа тоглосон байна. Ирэх жил нь дасгалжуулагч солигдож, шинээр ирсэн Бенито Флоро түүнийг сэлгээнд л гаргаж байлаа. 1993–94 оны улирал арай гайгүй эхэлсэн ч дахин хүнд гэмтэл аван удаан хугацаагаар талбайг орхилоо. Буцаж ирсэн Просинечки Реалд хэрэггүй болсоноо ойлгоно. Реалын ээлжит шинэ дасгалжуулагч Хорхе Вальдано Робертийг хэрэггүй гэж үзсэн ч энэ үед «Овьедо»-г дасгалжуулж байсан Радомир Антич өөр бодолтой байв. Зээлээр «Овьедо»-д орсон Просинечки энд Испани дахь хамгийн амжилттай тоглолтуудаа үзүүлсэн билээ. Реалтай хийсэн тоглолтод Просинечки гайхамшигтай тоглолт үзүүлэн 3-2 оор хожиж чадсан. Энэ улиралд Просинечки лийгийн шилдэг дамжуулагчдын нэг болсон байна. Гэвч Реалыхан түүнд итгэл хүлээлгэсэнгүй, гэрээгээ цуцлахыг санал болгосныг тэр зөвшөөрлөө. Энэ үед Барса Просинечкиг урихад мэдээж хэрэг тэр дороо л за хэмээн толгой дохисон байна. Харамсалтай нь Каталонд ч Роберт байр сууриа олж чадсангүй. 1995 оны Барсад легионерууд биш нутгийн хөл бөмбөгчид цөм болж байснаас гадна Просинечкигийн удаа дараагийн гэмтэлүүд тогтвортой тоглох боломж олгосонгүй. Испаний аваргаар Барсад 19 хэн тоглохдоо сэлгээгээр гарж, эсвэл тоглолтын дундаас солигдож байв. Испаний цомын шигшээ тоглолтод Просинечки талбайгаас хөөгдсөнөөр Барса ялагдсан нь түүний Барса дахь сүүлийн тоглолт болсон юм. Улирал дуусаад Барсагаас халагдсан Просинечки «Севилья»-д очсон ч доод лийгэд унасан билээ.

5. Мигель Сарасолс СОЛЕР

Яс үндэс: испани Байрлал: хамгаалагч

«Барселона»-д 1988 – 1991, 1992 – 1993/ Испаний 2 удаагийн аварга,Испаний цом,Испаний супер цом, Цомтонгуудын цом,Европийн супер цом. «Реал»-д 1995 – 1996

Түүх: Дэлхий дахинд алдаршаагүй ч Солер хэд хэдэн дээд амжилт тогтоосон хөл бөмбөгч. Тэрээр Испаний лийгэд 19 улирал тоглосон зургаан тоглогчийн нэг. Мөн Ла Лийгийн 7 багт тоглосон нь ч реклрд амжилт юм. Солер 19 улиралд «Эспаньол», «Барселона», «Атлетико», «Севилья», «Реал», «Сарагоса», «Мальорка» багуудад тоглосон төдийгүй Барселона Мадрид хотуудын шилдэг 4 багийн хувцсыг өмссөн цорын ганц тоглогч юм. «Эспаньол»-д анх төвийн хамгаалагч байсан Солерийг Хавьер Клементе зүүн жигүүррүү шилжүүлсэнээр тэр шинэ төвшинд гарсан. Тэрээр «Эспаньол»-ийн солигдошгүй тоглогч болж хувиран, 1988 онд УЕФА гийн цомын шувтаргад шалгарсаныхаа дараагаар Испаний шигшээ багт багтаж, мөн Барсад шилжсэн байна. Барсад 3 жил тоглон шагнал цом нилээд хуримтлуулсан ч Кройф түүнийг гарааны тоглогч гэж үзэхгүй хэвээр л байлаа. Нэг жил Атлетикод зээлээр яваад эргэн ирсэн Солерийг Барсад хэн ч хүлээж байсангүй. Пеп Гвардьоло тэргүүтэй Барсагийн залуус нэгдүгээр багт гуядан орж ирж байсан тэр үед үндсэн багт орно гэдэг хялбар зүйл биш байв. Нэг жил сэлгээнд суугаад Солер «Севилья»-д очно. Талбайд үргэлж гарж байсан ч амжилттай гэхэд хэцүү байлаа. Испаний шигшээд ч уригдахаа больж байтал гэнэт Реалаас урилга ирэх нь тэр. Баярлан Мадрид явсан ч найдвар мөрөөдөл нь биелээгүй. Дасгалжуулагчтай ч, багийхантайгаа ч хэл амаа ололцоогүй Солер Барсаруугаа зайл хэмээн хашгарсан балиашгийг зодоод Реалын бүрэлдхүүнд 14 хэн тоглосон дүнтэйгээр Сарагоса руу явсан.

Түрүүч нь энэ байна. Фигу алга
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Khosoo » Thu Jan 18, 2007 10:21 am

Фигу байсандаа
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Barcik » Thu Jan 18, 2007 10:29 am

Figo ch alga Luis Enrique ch alga. Bas uur heden toglogch baidag, gehdee neeh surtei yum bish...

Ehleed Luis Enrique.

Anh career-aa Sporting Gijon-d ehelsen. Tend baihdaa l shildeg dowtlogch bolno gedgee haruulj ehelsen. Tegeed tun udalgui Real-aas tuund mash undur geree sanal bolgoj, ter uyed Barcelona-iin Olympic-t altan medal awsan bagt baisan bolood ch ter. GEhdee Madrid-d buh yum sanasnaar ni boloogui. Mash olon dasgaljuulagch soligdoj baisan. Luis Enrique-g haa saigui togluulj baisan. Bur right back-aar ch udaan togluulsan baina. Uneheer tiim versatile, olon taltai toglogch baisan ni unen ch, fan-uud tuund tiim ih hairtai baigaagui baina. 95/96 ond Luis Enrique gereegee Real-d duusgasan, real ch shinechlel sanal bolgoogui. Tegeed Luis Enrique bur zalhaad Barca-tai pre-contract hiitsen. Cruyff tuuniig yatgaj diilsen baina. Ene yawdal ni season duusahaas 3, 4 sariin omno bolson ba, Barcelona-tai holbootoi neg emnelegt medical check hiilgehgeed orj baihiig ni setguulch nar zurgiig ni awaad taraatsan baina... Fan-uud ni hediigeer terend neg ih hairtai bish baisan ch gesen mash ih uurlaj, ingeed uliral duusah hurtelh togloltuud Luis Enrique-giin huwid tam bolj huwirsan. Bernabeu-d hiih toglolt burt fan-uud ni tuuniig boo-dej, hediin Barca-giin tsamts omsoj baigaa yum shig l doromjilson. Ene uyed l ter Real-iig uzen yadaj ehelsen yum shig baigaan... Daraa ni ugsun yariltslagandaa helsen ch baidag: "bi uuriiguu Real-iin tsamtstai togloj baisan zurgaa harhaar, uuriiguu tanidaggui" gej... Daraa ni Barca-d ireed bolson yawdal bol ugaasaa l domog l doo... kk... Minii hamgiin durtai toglogchidiin neg. Barca-d 100 garui goal hiisen, terniih ihenh ni 1:0-oor hojison togloltuud baidag... Bernabeu-d bas Real-iig hojihod goal hiij, tasarhai togloj baisniig ni sanaj baina...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Barcik » Thu Jan 18, 2007 10:50 am

Figo

Yag ter zun Nunez yerenhiilugch baihaa bolij, Van gaal bas yawsan. Tegeed Club songuuliin ajil hiij baisan. real-d bas songuuliiin ajil yawagdaj baisan. Rivaldo, Figo 2-iin gereeg sungah talaar yarigdaj baisan bolowch, songuulias bolood heleltseer hoishilood baisan. Ingeed figo-giin tewcheer ni bargadaj ehelsen.
Real madrid-iin songuuliin uyeer Lorenzo Sanz hojinbo gedegtei buren itgeltei baisan. yagaad gewel ter 3 jiliin dotor 2 CL Madrid-d awchirsan bolhoor. Tegeed uurtuu het itgesen ter mash muu campaign hiisen. Harin fan-uud tuund, ter bagt ni durgui baisan. yagaad gewel toglogchid ni bugd ih zantai, La liga-g toohoo bolitson, zuwhun Europe-iin tom baguudtai CL-d l togloj baih sanaatai garuud baisan bolhoor... Hechneen CL-d turuulsen ch gsn La Liga-d 5-t orson baisan. Harin nuguu talaas ni Florentino Perez songuuliin asar sain campaign hiij, asar ih mungu zarsan. Perez tegeed neg amlalt hiisen, Figo-g awchirch chadahgui bol buh socio-nuudiin tulbur gantsaaraa tulnu gej. Ter nu barag 36 saya euro.
Harin Figo-giin agent ni ter uyed Perez-tei pre-contract hiisen baisan baina. Perez songogdood, Figo Barca-d uldeh yum bol, Figo ter 36 sayiig ni tulnu gej. Harin Perez-iig hen ch hojino, bur Figo ch bodoogui baisan baih l daa, ene pre-contract ni zugeer l Barca-g daramtalj, asar undur tsalintai gereenii shinechlel hiilgeh gesen arga baisan baih. gewch sanasnaar ni bololgui, Perez turuulsen baina. Harin Barcelona-d Gaspart president bolj.
Yag ter transfer-aas hedhen doloo honogiin umnu Figo amraltaaraa yawj baigaad neg setguuled yariltslaga ugsun. Ter yariltslagadaa, Florentino Perez bol hudalch, bi Barcelona-d uldeh bolno, hairtai ntr gsn yum yarisan. tegeed Figo Gaspart-deed ochood, 36 saya euro nehsen baigaan... nuguu Madrid-iin socio-nuudiin tulbur shuu dee... Gaspart medeej yalaa gej uuriinhuu toglogchiig Madrid-aas (tednii jiliinh ni tiulburiig tulj) hudaldaj awhiig zuwshuurhuw. Ingeed ternii buy out clause-iig Madrid tuluud Figo gutamshigtaigaar Madrid yawsan yum. Ter hewleliin baga hural deer uneheer ichij, gutsan tsaraitai Figo baisan daa...
Figo bol ugaasaa huwia hicheesen, adgiin shaar! Barca-d yagaad irsen be gewel, ter Italy-d Parma, Roma 2-toi zereg geree baiguulj, tendee bann-duulaad l irsen. Haana ch ochij togloson ter bagtaigaa saihan ner turteiguur salaad yawsan neg ch tuuh baihgui! Zuwhun mungu l bodoj yawdag amitan. Barcelona-g odoo bol uzen yaddag. tegj yawsniih ni daraa ugaasaa Camp Nou yaj huleej awsan ni oilgomjtoi, ter bur Barcelona hotod ch irj chadhaa bolison. barcelona-d baisan buh restaurant, delguuruudee haasan, end baidag naiz nartaigaa (Guardiola, Luis Enrique, Abelardo) ch uulzaj chadhaa bolison.
Schuster, Laudrup, Luis Enrique ntr-tei harituulahiim bol Figo hamgiin adgiin ni. Ene toglogchid bugd bagaa orhison ni tedend uur zam baigaagui uchraas l tegsen. Harin Figo bol zuwhun mungu! Ter uyed Rivaldo bish Figo Barcelona-d hamgiin hairtai toglogch baisan,captain ch baisan. Herwee uldsen bol asar gereetei boloh baisan yum. Harin teriig yawaad Rivaldo ter mundag gereeg ni awsan.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby kayo » Thu Jan 18, 2007 10:55 am

Барса-гаас рэал,рэал-аас шууд барса гэсэн дээр Фиго, Энрико эд нар байсан шдээ. Тэрэндээр Фиго ч бас орох газаргуй болтол нь авсан л даа,ер нь энийг бичисэн хун нь манай барса-гийн фэн байсан байхаа. :D
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby engireman » Thu Jan 18, 2007 11:04 am

Фигу ч мөн холиожээ. Одоо л мэдлээ...Реалийн Лоренцо Санс муухай ялагдсан шүү. Уг нь саяхан Перез бас дийлэгдээд Пармаг авах юм болж байсан бүтэлгүйтсэн.

Энрике бол миний дуртай тоглогч шүү. Даанч бас гэмтлийн улмаас эрт зодог тайлсан. 29-тэй билүү 30-тайдаа билүү дээ. 3-4 жил тоглох хугацаа байсан. Зодог тайлахаасаа өмнө бас 1 жил орчим гэмтэл гээд талбайд гараагүй байх аа.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Barcik » Thu Jan 18, 2007 11:14 am

Энрикэ 30 гарцан байсан шдээ хєгшєєн... Уг нь Гижонругаа буцаж очиж нэг жил тоглоно гэж яригдаж байгаад, болицон. Барса-д байнга шилдэг тоглолт vзvvлэх хэцvv байдаг юм шиг байгаан... Коку байна, зодог тайлах нь бараг яригдаж байгаад, ПСВ-д очисон шууд лийдэр нь болдог наацан...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Hristos » Thu Jan 18, 2007 5:39 pm

Манай замэн наалгач гэж бай сандруу гар байна шүү. Ув улаан хувцастай гарж ирсэн байхгүй шүү_ тэр хаалттай цохилтоор ханаа яаж хийж байгаа юм бол. Маркес итгэлгүй байнаа. Алдаа гэж хэлэх юм алга. Каннаваро шиг болох вий дээ. Пудель Пуйоль маань л аварсан шүү. Мотта зохион байгуулж ч чалахгүй, тасалж ч чадахгүй юм. Барсагийн хүүхдийн багаас гараагүй бол ч хөөмөөр юм.
Барса-реал урвагчид http://sport.tsahimurtuu.mn/index.php?action=1&cat_id=3
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Hristos » Fri Jan 19, 2007 5:19 pm

савиолатай гэрээгээ сунгах болжээ. Ер нь яагаад Гүдиг авбаа гэж одоо болтол бодох юм. шар сонингууд Ронниг Челси авах гэж байна гээд л бичээд байна худлаа даа. Манайхаас Челси явах хүн байхгүй. Месси - Бид Челсиг үзэн яддаг. Реалаас ч илүү үзэн яддаг гэж хэлсэн байдаг:
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby El Payaso » Fri Jan 19, 2007 5:43 pm

энэ савиола нээрээ залхуу хүүр юмаа... бэнчид суугаад л мөнгө авах гээд байх юм... барсатай гэрээгээ сунгаж яах гээд байгаам бол тэртэй тэргүй гарааны тоглогч хэзээ ч болохгүй байж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mr S » Fri Jan 19, 2007 6:15 pm

Гимнастикийг бүтэн сайнд болгож өгөх бх даа.......... сайхаан сайхан...............
манайхан гэмтэл бэртлээс эргэж ирцгээгээд л...........

ЭтоО бэлтгэлдээ ирчихсэн......... 3 дахьд ганцаарчилсан бэлтгэл Ноу кампад хийсэн гэсэн......... аягүй бол Гимнастиктай хийх тоглолтонд сэлгээгээр гарч магад............. 10 сараас хойш тоглоогүй билээ.....
Image

Image

Image


Gianluca Zambrotta 2 дахиас багтайгаа бэлтгэлд гарч эхэлсэн....... сар гаруй гэмтэлтэй бсан........

Image

Image

4 дэхийн бэлтгэлд Дэку Тюрам Инэста нар багтай хамт бэлтгэлд гарлаа....... гэмтлээс эргэж ирцгээлээ......

Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby orangeman » Sat Jan 20, 2007 3:00 am

сайхан байна ааа сайхан байна гэж ..........
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Hristos » Sat Jan 20, 2007 10:08 am

Испаний цомын сугалаа
Барселона" - "Сарагоса"
"Севилья" - "Бетис"
"Хетафе" - "Осасуна"
"Депортиво" - "Вальядолид
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby kayo » Sat Jan 20, 2007 10:45 am

Манайхан туруулчихсун харагдаж байна даа,сэвиллатай дараагийн шатанд нь таарайсай хариугаа сайхан авахсан. Манай Мэсси гэмтлээс ирээгуй л байна уу,уг нь Это-гоос умну ирнэ гэсэнсэн
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby El Payaso » Sat Jan 20, 2007 12:07 pm

Месси 2 сарын эхээр ирэх сурагтай байсан... Зарагоза ноднин ч танайхыг эдэлсэн шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby orangeman » Sat Jan 20, 2007 7:09 pm

яааая бас л эвгуй сугалаа таарсан байна шуу
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby zigo » Sun Jan 21, 2007 10:05 am

Hristos,

Танайх Гүдиг аваагүй байсан бол өдийд үүнээс ч дор байх байсаншдээ. Барсад түүн шиг бие бялдар сайтай тоглогч байхгүйшд. Эсрэг баг нь түүнийг төвд хамгаална гэдэг маш хүнд байгаа. Яахав мэдээж тэрээр ашиглаж болох олон боломжийг алдаж байгаа ч гэсэн танайд тус болж л байгаашд.

kayo, Реал л байхгүй бол түрүүлнэ гэж бодож болохгүйдээ. Сарагоса, Севилл хоёр бол танайхыг нухах маш өндөр боломжтой багууддаа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Nomer 10 » Sun Jan 21, 2007 3:02 pm

Эйдур бол муу сонголт блсоон. Уг нь ийм хэмжээнд тоглох хүн бишсэн.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Hristos » Sun Jan 21, 2007 5:23 pm

Манайх хүн авах шинж байна уу? хараад хараад мэдээ гарахгүй юм. Ядаж байхад Савиолагийн цалинг хасах болохоор шинэ гэрээ хийхгүй болтой юм. Цомоор уг нь залуусаа гаргаж байвал. Долоо хоногт 2 тоглосоор байгаад аваргуудын лийг болоход бөөн ядарсан улсууд болох вийй дээ. ЭтоО их хэрэгтэй байна даа. Месси ч . Интерээс Мессиг 70 сая евро нэмэх Адриано гэсэн санал ирсэн гэж гарсан байна. үнэн бол хусдаг газар.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby barca forever » Sun Jan 21, 2007 11:45 pm

eto'o irj baigaa gedeg ch xamgiin sain medee baina daa. gimnastic ch yaaxav 2 sariin suuleer champions league iin toglolt ene ter d l formtoi baigaasai.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby orangeman » Mon Jan 22, 2007 8:03 am

Манайхан Гимнастик.ийг бут ниргэвээ гэж ..........
сайхаан сайхан Савиола маань эхний гоалийг тун сайхан хийлээ Алэвисийн хаалганд хийсэн шигээ л гусах шивдээ 12 дахь минутанд
Харин сэлгээгээр Эдуар орж ирээд Ронни-ийн кросийг сайхан мургуж ойсон бумбугийг нь Жюли маань чулуу болгож чадлаа 82 дахь минутанд сэлгээгээр талбайд гарсан А.Иниэста маань гоалдлоо гэж .............
xэ xэ xэ xэ ......... баахан бутэлгуй тоглолтийн дараах сайхан хожил :mrgreen:
Forca Barca
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby El Payaso » Mon Jan 22, 2007 9:08 am

гимнастик ч угаасаа тааруухан баг л даа... райкаард овоо савиолаг гаргажээ... тэр ч үүргээ гүйцэтгэсээр л...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mr S » Mon Jan 22, 2007 11:18 am

харин тм бна........ урд шөнө ССТВ5-р гаргах бх гэж сэрүүлэг тавиад боссон чинь *мх** билляард гарч бдаг бгаа............
өглөө тойм харсан Савиола галзуу бна лээ.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby zigo » Mon Jan 22, 2007 12:33 pm

Mr S,
/харин тм бна........ урд шөнө ССТВ5-р гаргах бх гэж сэрүүлэг тавиад боссон чинь *мх** билляард гарч бдаг бгаа............
өглөө тойм харсан Савиола галзуу бна лээ............./

Амнаас нь хөөс сахраад, нүд нь улаанаар эргэлдээл үү? :mrgreen:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron