by a_odko » Mon Jul 10, 2006 9:06 pm
by a_odko » Mon Jul 10, 2006 9:07 pm
Seikoni wrote:Капелло: Бид ялах замдаа эргэж ирэх болно.
Фабио Капелло-Реалын шинэ дасгалжуулагч өөрийн урьд тавигдаж байгаа зорилгод маш их сэтгэл хөдлөж буй гэнэ. Тэрбээр Испанийн нийслэлд Лхагва гаригт ирснээсээ хойш нэг зүйлийг зарлаад байгаа билээ. Ирэх улирлын зорилго бол “Цагаан өмсгөл юу шаардаж байгааг буюу багийн сүр сүлдийг буцааж авчирна” гэсэн зүйлийг хэлж байгаа юм. realmadrid.com болоод Realmadrid TV-д өгсөн ярилцлагад баг амжилтаа эргүүлж авчрахын тулд 110 хувийн тоглолт үзүүлж байж авчирна гэж ярьжээ.
-Та Мадридиста байхаа хэзээ ч болихгүй юмаа?
-Үгүй, Хэзээ ч үгүй. Би үргэлж Реалыг өөрийн зүрхэндээ тээсээр ирсэн. Реалын сүр сүлд үнэндээ бүх дэлхий даяар оршиж байдаг юм.
-Бид 96-97 оны улиралд гайхалтай тоглолтыг үзүүлж байсан?
-Тиймээ маш сайхан цаг үе байсан. Cibeles руу явж байхад үнэхээр сайхан үе байж дээ.
-Та үнэхээр Мадрид, Реал, бүр цаашлаад Испанид хайртай юм уу?
-Тиймээ. Би болоод манай эхнэр бид хоёр Испанид Марбеллад байшин худалдаж авахаар шийдсэн. Бид хоёр энд ирэхдээ үргэлж баяртай байдаг.
-Таныг байх үеэс Реал их зүйл өөрчлөгдөж үү?
-Маш их. Шинээр барьсан комплексууд гайхамшигтай. Клуб өөрөө үргэлжлэн өсч томорсоор байна. Энд хэрэгжүүлж буй төсөл нь надад болоод миний хамтран ажиллагсадад маш их сэтгэгдлийг төрүүлж байна.
-Та өөрийн ажиллах арга барил ёс зүйдээ яаж нийцүүлэн тэдгээр хүсэл урам зоригийг эргүүлэн авчрах вэ?
-Бид биеийн болоод оюуны хувьд маш хүчтэй ажиллах хэрэгтэй байна. Багийн үзүүлэх амжилтын чанар нь маш чухал байна.
-Таныг хамгийн сүүлд энд байхад та яг Реалын өнөөдрийнх шиг нэг ч цомгүй олон жил явсан байгаагаар нь хүлээж авч багийг ялалтанд нь хүргэх шатыг тавьсан?
-Реал хэдэн жил ямар ч цом хожоогүй байгаа, гэхдээ Реал удахгүй ялах тэр замдаа эргэж ирэх болно. Бид яг одоохондоо шинэ тоглогчдийг элсүүлэх тал дээр ажиллаж байна. Бид өнөөдөр яг ямар зүйл хэрэгтэй гэдгээ тодорхойлох хэрэгтэй байна. Бидэнд туслаж чадахгүй ямар нэгэн тоглогчийг мэдээж авчрахгүй, гэхдээ зүрх сэтгэлээрээ тоглож чадахыг эс тооцвол шүү дээ. Би энэ багийг дэлхийн хамгийн шилдэг байхын төлөө болгохыг хүсч байгаа, тэр хүсэл эрмэлзэл ч энэ клубт байсан одоо ч байгаа. Намайг хамгийн сүүлд энэ багт ирж байхад намайг азтай гэж хэлмээр багт 2,3хан ширхэг шилдэг тоглогч байсан тэд надад маш их тусалсан. Бид сүүлийн 3 жил ямар ч цом хожоогүй ч гэсэн буцаад агуу үедээ эргэж ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
-Хэвлэлээр Фабио Капелло Реалд тоглогчдийг хүчээр нэг хэлбэр лүү оруулахаар ирсэн гэж ярьж байгаа. Та өөрөө маш хатуу гараар жижиг ч гэсэн хангалттай мэт гэсэн сэтгэл зүйн өөр хэлбэрээр багаа удирдах уу?
-Бид үүнийг маш болгоомжтой хэрэглэх ёстой юм. Энгийн мэргэжлийн ажил нь өдөрт 8 цаг байсан. Гэтэл бид өдөрт хоёрхон цаг ажиллах агаад хамгийн гол нь тоглогчид өөрөө өөрсдийгөө хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй болж байгаа юм. Бидэнд хэрэг гарвал наргих хөгжих үе ч байж болно, гэхдээ одоо ажиллах цаг болсон.
-Та хэд хэдэн тоглогчдийг элсүүлэх ярьж байсан, энэ багийг бүхэлд нь өөрчлөх тийм хэрэг бий юу?
-Би тэгж бодохгүй байна. Багтаа элсүүлэхэд маш цөөхөн тооны тоглогчид л өнөөдөр байна. Тоглогчид 3 сараас эхлэн багуудад элсэж эхэлдэг гэхдээ бид 4,5 тоглогчийг элсүүлэхээр бодож байна тэгснээрээ өөрчлөлтийг хийх болно.
-Багийн сүр сүлдийг эргүүлж авчрахыг хүсч буй тийм тоглогчийг л та элсүүлнэ гэж аль хэдийн хэлсэн?
-Бид ямар ч байсан хожигдолд дургүй, хичээнгүйлэн дасгал сургуулилтаа хийдэг, багийнхаа төлөө хүсэл тэмүүлэлдээ оргилуун байдаг, 110 хувийн боломжоор тоглож чаддаг тийм хүмүүсийг авчрах хэрэгтэй байна. Түүний дараа бид биеийн болоод сэтгэл санааны бэлтгэлийг хангах хэрэгтэй байгаа юм.
-Энэ Дэлхийн аваргаар тодорч байгаа тоглогч бараг үгүй байгаа нь таньд сонин байна уу?
-Голцуу өмнөд америкийн хөлбөмбөгчид болох Бразил, Аргентиныхан ДА-д маш амжилттай тоглодог. Тэдэнд тоглолтод үзүүлэх илүү зүйл байдаг. Зидан энэ жилийн од болно гэдэгт би итгэлтэй байна. Итали ч гэсэн маш сайн тоглож байна.
-Та Зиданыг дахиад нэг жил тоглуулахад ятгаж чадахгүй нь муу хэрэг.
-Энэ бол түүний шийдвэр, бид түүнийг нь хүндэтгэнэ.
-Таны ажил Лхагва гаригт эхэлнэ. Та ямар ажил төлөвлөөд байна вэ?
-Бид маш их завгүй байх хэрэгтэй байгаа, яагаад гэвэл зарим тоглогчид 2 сараар амралтанд явсан байгаа. Энэ бол урт хугацаа. Зарим нэг нь жоохон тураад ирж байхад, зарим нь таргалаад ирчих жишээтэй. Бид энд долоо хоногийн өмнө ирж байж Австрид болох бэлтгэлдээ очих хэрэгтэй болж байгаа юм. Гурваас дөрвөн өдрийн дараа ДА-д явсан тоглогчдоо эргүүлээд авчрах байх. Тэдэнд 25 өдрийн амралт байгаа.
-Таньд туслаж чадах ямар багийн туслахууд байгаа вэ?
-Галбиати болоод Коррадини нар бол миний туслахууд. Би бас фитнэсс дасгалжуулагч болоод хаалгачийн дасгалжуулагч авчирсан.
-Та Вальдебебасыг таньж байна уу?
-Хараахан үгүй, Гэхдээ би тэнд ажиллахаа төлөвлөж байгаа яагаад гэвэл тэнд ажиллана гэдэг тун чухал юм.
-Эцэст нь Мадридистануудад хандаж хэлэх үг байна уу?
-Бид Мадридистагийн сүр сүлдийг эргүүлж авчрах ба хожино хожино бас дахин хожино.
http://www.realmadrid.com
by a_odko » Mon Jul 10, 2006 9:08 pm
by a_odko » Mon Jul 10, 2006 9:40 pm
by a_odko » Tue Jul 11, 2006 6:37 am
by a_odko » Tue Jul 11, 2006 6:41 am
by a_odko » Tue Jul 11, 2006 6:50 am
by a_odko » Tue Jul 11, 2006 7:18 am
by Seikoni » Wed Jul 12, 2006 3:17 pm
by a_odko » Thu Jul 13, 2006 4:34 am
by a_odko » Thu Jul 13, 2006 9:52 pm
by Nomer 7 » Fri Jul 14, 2006 10:49 pm
by Nomer 7 » Fri Jul 14, 2006 10:53 pm
by a_odko » Sun Jul 16, 2006 12:34 am
by a_odko » Sun Jul 16, 2006 1:09 am
by Buratino » Sun Jul 16, 2006 11:51 am
by a_odko » Sun Jul 16, 2006 4:17 pm
by a_odko » Mon Jul 17, 2006 7:08 am
by Seikoni » Mon Jul 17, 2006 6:04 pm
by a_odko » Tue Jul 18, 2006 1:12 am
by a_odko » Tue Jul 18, 2006 3:14 pm
by a_odko » Wed Jul 19, 2006 1:09 am
by a_odko » Thu Jul 20, 2006 12:37 am
by a_odko » Thu Jul 20, 2006 12:45 am