Дээрхи зурган дээр дар!За та бүхний зарим нь мэдэх биз ээ. FIFA.com-оос дэлхийн томоохон лигүүд эхлэх үеэр интернэтээр зохион байгуулдаг FIFA World Leagues Predictor гэх FIFA.com-д бүртгэлтэй гишүүн бүрт нээлттэй тоглоом билээ. Миний хувьд одоо 3 дах жилдээ тоглох гэж байна. Урьдны жилүүдэд Монголдоо 8 болон 6-р байранд орж байлаа. Харин энэ тоглоомын дүнг улсаар жагсаадаг ба намайг ордог эхний жил Монгол улс дэлхийд 4, өнгөрсөн жил дэлхийд 1-р байр эзэлсэн бахдам амжилттай билээ.
ДүрэмДүрмийн хувьд их энгийн. Юуны өмнө та FIFA.com-д бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлсний дараа дээрх зурган дээр дарж тоглоомын нөхцлүүдийг зөвшөөрөөд долоо хоног бүр 10 тоглолтыг аль хожих багийг таах замаар харгалзах оноог авч тоглоно. 10 тоглолтоос зөвхөн 1 тоглолтын тооны харьцааг тааж 100 оноо хожих замаар тоглоно.
ЖИЧ: Гэртээ интернэттэй хүмүүс тогловол зүгээр. Тэгэхгүй бол бүртгүүлчихээд тоглохгүй хаяад байдаг юм. Хаяахаар бүх Монголчуудын оноог хаясан хүмүүстэй дундажлаад доош буух гээд байдаг муу талтай.
Миний хувьд дэлхийд хамгийн эхэнд бүртгүүлжээ.
Энэ нь Монгол дахиад түрүүлнэ гэсэн үг