by Nomer 10 » Sun May 20, 2007 8:35 am
2006/2007 улирлын Бундэслигийн сүүлчийн тойрог.
Байерн 5-2 Майнц
Эхний үеийн 30 дэх минутаас эхлээд 8 минутын дотор Байерн 3 гоол хийгээд тоглолт яаж дуусах нь ойлгомжтой болчихов. Мехмет Шолль Байерны төлөө 98 дэх гоолоо хийгээд ногоон талбайгаасаа зодог тайлсан нь энэ тоглолтын хамгийн гол үйл явдал болсон. 57 дэх минутад түүнийг суулгаж, Пицарро оронд нь орж ирэн тоглолт цааш үргэлжлэхэд тоглолтыг хэн ч тоосонгүй. Бүх үзэгчид зөвхөн түүнийг л харан, түүний нэрийг дуудан орилсоор. Агуу нэгэн тоглогч пүүзээ хананд өлгөлөө дөө. Макай 17 дэх гоолоо хийх гэж нэлээн мэрийсэн ч болсонгүй, 16 гоолоор лигийн дэд буудагчаар шалгарсан. Гэхдээ тэр өчигдөр 2 гоолны пасс өгсөн. Бавари сүүлийн 50 жил дэх хамгийн муу амжилтаа үзүүлж Ялагдагсдын цомд бууж байгаа ч санхүүгийн тал дээр аваргалж байна. Улирлын орлого нь 30 сая евро болсон нь өмнө нь болж байгаагүй рекорд. 220 саяыг эргэлдүүлсэн нь ч анхны тохиолдол. Ноднин дабл хүртэж байхдаа ч энэ тоонд хүрээгүй, тэгэхэд 204 саяас хэтрээгүй юм. Тэдний энэ улирлын тоглолтыг 1,17 сая хүн үзсэн нь мөн л рекорд болж байна. Ирэх улирлын трансферт 100 саяыг гаргана гэсэн шуум байгаа нь бараг үнэн, олон топ тоглогч авах зорилготой тэд ирэх улиралд цомоо буцааж авна гэж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар тэдний санаархсан Ван дер Ваарт, Диего, Шнайдер, Рибери нар бүгд татгалзсан. Тони Роббен 2 ч гэсэн бараг ирэхгүй дээ. 8 сарын 10-нд энэ баг ямар бүрэлдэхүүнтэй зогсохыг харах тун сонирхолтой байна.
Франкфурт 1-2 Хэрта
АБ Пантелич цаг дуусахын өмнөхөн гоолдсоноор багаа топ 10-д багтааж чадлаа. Франкфурт гэхдээ ширүүн өрсөлдөөнөөс дээд давхарт үлдэж чадсан нь маш том амжилт.
Өмнөх тойрогт хасагдах 3 баг тодорхой болсон. Мөн Нюрнберг цомын тэмцээнээс УЕФА цомд орох тул Лэвэркузэн 6-д орсон ч хамаагүй нөгөө эрхийг шууд хүртэх нь бас тодорхой болсон. Харин УИ кап буюу Интертото кап-ын ганц эрхийн төлөө алаан боллоо. Дортмунд Ханновер багууд 44, Хамбург, Бийлэфэлд Бохум багууд 42 оноотой байсан юм.
Мөнхэнгладбах 0-2 Бохум
Бохум хожоод 45 оноотой болсон. Гладбах яагаад хамгийн түрүүн хасагдах багаа тодорсон гэдгээ энэ тоглолтоороо нотолсон.
Ханновер 0-3 Нюрнберг
Ханновер хэдийгээр бүтэн тоглолтыг илэрхий давамгайлсан ч эцэст нь 3 гоол алдаад хожигдов. Хөлбөмбөг гэж заримдаа шударга бус байх юм. Ханновер гашуун ялагдал хүлээснээр Европын тавцанг мөрөөдсөн хүсэл нь баябай болов. Нюрнберг айлын талбайд хожил байгуулснаар олон жил харагдаагүй гайхалтай улирлаа амжилттай тоглолтоор үдлээ. Удаан хугацаагаар гэмтэн 2005 оны 8 сараас хойш гоолдоогүй байсан, лигийн мэргэн бууч асан Минтал эхний гоолыг хийсэн. Галасек 2 гоолны дамжуулалт хийсэн. Тэдний хувьд улирал гэхдээ бүрэн дуусчихаагүй байна. Ирэх хагас сайнд дэлхийн аваргын финалын цэнгэлдэхэд лигийн аваргуудтай холбооны цомын төлөө тоглоно. Магадгүй амжилттай улирлаа сайхан бэлгээр үдэх ч юм бил үү.
Лэвэркузэн 2-1 Дортмунд
Дортмунд хожих гэж нэлээн мэрийсэн ч барсангүй. Сайхан боломжууд нэлээн гарсан, сайн ч дайрсан. Байер харин самгардалгүй итгэлтэй тоглосоор ялалт байгуулж чадлаа. Воронин цаг дуусах үед маш уран довтолгоо хийн цохисон ч шон оночихсон. Ливерпүүл уруу явахаасаа өмнө гоол хийнэ гэж их бодсон байх л даа, зөндөө оролдсон ч нэг л болохгүй байлаа. Түүний сүүлийн хэдэн тоглолтод гаргасан томоохон боломжуудыг нь л тооцоход 10 гоол дор хаяж байсан, нэг нь ч ороогүй. Нэг юм хэлээд байгаам даа. Дортмундаас Фрай гэмтээд тоглоогүй нь тоогүй. Европ уруу мацах нь худлаа болсон ч хасагдахын даваан дээр байсан баг гэхэд том амжилт.
Хамбург 4-0 Аахэн
Дортмунд, Ханновер, Бийлэфэлд гээд өрсөлдөгчид нь бүгд хожигдсоныг ашиглаад Хамбург Интертотод багтаж чадлаа. Бохумтай оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр дээр нь гарчихсан. ЧЛ-т намар ЦСКА-д тавиулсныхаа дараа тэдний Оличийг хөөцөлдсөөр байгаад өвлийн цонхоор авч чадсан билээ. Мань эр ч өчигдөр хэргээ гаргав. Даблдсэн түүний эхний гоолыг бэлддэг ван дер Ваартын сэтгэх чадварыг бишрэхээс арга алга. Хаалганы өмнө 2 3 хамгаалагч байхад л биеэрээ хөдөлснөө тэр хөдөлгөөнийхөө эсрэг зүгт өсгийгөөрөө Оличид бөмбөгөө хаясан. Өнөөх нь ч юм чаддаг гэдгээ харуулж байна лээ. Дараагийн гоол нь ч сайхан орсон, Сорин бэлдэж өгсөн. Сүүлийн 2 гоолыг нь Сорин харин өөрөө хийчихсэн.
Вольфсбург 0-2 Брэмэн
Улирлын эхнээс л энэ жил Байерныг айлгах хамгийн их магадлалтай баг гэгдэн нэг хэсэг хүснэгтийг магнайлан явсан Брэмэн эцэст нь юу ч гүй хоцорлоо. Клозэгийн форм алдагдалт, Фрингс тэр 2-ын Юве уруу явах шуугиан зэрэг нь багт том цохилт болсон. Эхнээс нь ганцаараа зүтгэсэн Диего л хөөрхий байна, тэр бол үнэхээр энэ улирлын Бундэслигийн нээлт. Өчигдрийн хувьд Брэмэн эхнээс нь нүдсэн ч эхний үе гоол орсонгүй. 2-р үед Шааф Клозэг Росенбергээр сольсон нь нүдээ олсон сонголт болсон. Дабльдаад хөршөө талбайд нь хожлоо. Одоо зөвхөн Шалькег л хожигдохыг хүлээх үлдэв. Ингэсэн тохиолдолд тэд ирэх жилийн ЧЛ-т шууд орох юм. Вольфсбургын трэйнер Аугэнталер тоглолтын дараа багаас явах нь тодорхой болсон юм.
За ингээд бүтэн улирал хүлээсэн хэн нь аварга болох вэ гэдгийн хариу гарах тоглолтуудыг конференцдий.
Шальке - Бийлэфэлд, Штуттгарт - Коттбус
Штуттгарт Англи, Орос Америк гээл нэлээн хэдэн улсад хөршийн харилцаатай хоттой ч Германдаа хөрш байдаггүй ажээ. Гэтэл Гелзенкирхен Коттбустай партнер хот. Коттбус нь Штуттгарттай тоглох байдаг. Тоглолтын өмнө Коттбусын тоглогчид бүхнээ дайчилна гэдгээ мэдэгдэж байлаа.
Өмнөх тоглолтод муу тоглож аваргын цомыг алдсан хэмээн шүүмжлүүлсэн найруулагч Линкольн эхний гоолыг 12 дэх минутад хийлээ. Штуттгартын цэнгэлдэхэд энэ тоог мэдээлсэнгүй. 4-хөн минутын дараа Хамит Алтинтоп гоолдож 2-0 боллоо. Даймлер стадионд 0-0 байгаа тул оноо адил 68. Бөмбөгний зөрүү Штуттгарт 23, Шальке 22. Шальке илт давамгай тоглож байгаа тул 2 гоол хийхэд л дээр нь гарлаа.
18 дэх минутад гэтэл Фелтинс Арена нурангаа алдав. Коттбусын Раду гоолдов оо. Фелтинс Аренад Штуттгарт 0 - 1 Коттбус гэж гараад л. Одоо нөгөө гоолын зөрүү хамаагүй болчихов. Шальке 68 оноотой, Штуттгарт 67 оноотой. 20-оос 33-р тойрог хүртэл хүснэгтийг тэргүүлсэн Шальке эргээд байрандаа заларлаа. Гэтэл тэд 9-хэн минут виртуэлл аварга байх хувьтай байжээ. Пардогийн булангийн пассыг Хитцлспергер шууд волллейдоод гоолдчихов. Үнэхээр ганган гоол, Рийзэгийн Барсад хийдэг шиг л гоол. Тэрнээс ч хол зайнаас олон хүн дундуур хуссан. Гелзенкирхенд энэ тоог харуулсангүй. Ингээд эргээд бөмбөгний зөрүү тоолох хэрэг гарав. Штуттгарт 23, Шальке 22. Эхний үе дууслаа.
2-р үеийн 63 дэх минутад сэлгээгээр орж ирсэн да Сильва төв рүү хаялаа. Хэдира мөргөөд 2-1. Фелтинс Аренад тоглолтын дүнг дахиад л мэдээлсэнгүй. Гэхдээ бүгд мэдэрсэн. Бийлэфэлдийн фэнүүд Та нар хэзээ ч Германы аварга болохгүй гэж дуулаад л. Даймлер стадионд ч гэсэн Штуттгартын фэнүүд тэднийг ёжлоод л. Одоо бол тоглолтын өмнө байсан 2 онооны зөрүү эргээд бий болчихлоо. Штуттгарт 70, Шальке 68 оноотой. Эхний үе эхлэнгүүт л Штуттгартынхныг болгож тавьж байсан Коттбусын тоглогчид бүр сульджээ. Мунтяну нэг боломж гаргасан ч гоол болсонгүй. Коттбусын хаалгач сайн байгаагүй бол тоглолтын дүн эрт тодрох байсан юм. Штуттгартын 2 дэх гоолыг мэдсэн Калькегийн тоглогчид урам нь хугарсан байх, тоглолт нь ч гарсангүй. 90 дэх минутад бүр гоол алдаж орхилоо. Нөгөө талд ч адилхан 2-1-ээр өндөрлөв.
Ингээд улирлын аваргаар чимээгүй байж байгаад Штуттгарт тодорчихлоо. Улирлын өмнө сайн ч сэлгээ хийж, тэднээс нь ч өчигдөр гоолуудын боломжууд бий болсон. Шальке тун харамсалтай байна даа. Ирэх жил түрүүлээрэй.
Hup Holland Hup