Монголын үндэсний шигшээ баг

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Могжоохон » Tue Jan 04, 2011 1:24 am

Манай шигшээ 203 орноос 182т бичигдэж байна
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Sesame7 » Wed Jan 05, 2011 6:36 pm

Д.Тэрбаатар: Эх орныхоо төлөө тоглосон ч танигдахгүй өнгөрдөг цаг ард хоцорлоо

МХБХ-ны IV Их хурал 2010 оны арваннэгдүгээр сарын 7-нд болж, “Их талын дуулиан” ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон билээ. Ажлаа хүлээн авснаас хойшх богино хугацаанд цөөнгүй ажил эхлүүлээд буй шинэхэн генсектэй 2011 оны үйл ажиллагааны тухай болон Үндэсний шигшээ баг, лигийн тэмцээний тухай ярилцлаа. Монгол Улсад дэлхийн хаан спорт хөгжих их итгэл хүлээгээд буй тэрбээр өчигдөр Азийн хөлбөмбөгийн холбооны урилгаар “Asian Cup-2011”-ийг үзэхээр Катар улсыг зорьсон юм.

-Та МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг аваад багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ажил хийхээр төлөвлөв?

-Холбооныхоо үйл ажиллагаатай сайн танилцлаа, Удирдах зөвлөлийн хурлаар 2011 онд хийж бүтээх ажлын төлөвлөгөө, төсвийг баталлаа. Төсөв бүрдүүлэх арга замыг сайн ярилцаж, боловсруулсан. Үүний дүнд 2011 оны үйл ажиллагаа маань өндөр төсөвтэй хийгдэх нь ээ. Түүнчлэн шигшээ багийн тамирчид, ахмад хөлбөмбөгчид, өндөр зэрэглэлийн клубүүдийн удирдлага, шүүгчидтэй уулзалт зохион байгууллаа. Энэ онд юу хийх талаар сайн зөвлөлдсөн. Эдгээр уулзалтын дүнд 2011 онд хийх ажил тодорхой болсон.

-Ажлаа хүлээн аваад сэтгэлд хүрэхгүй зүйл гарав уу?

-Хөдөө, орон нутаг руу чиглэсэн ажил нэлээд сул байгаа анзаарагдлаа. Салбар, зөвлөлүүдтэй уулзалт хийсэн. Харамсалтай нь миний санаж байснаар ажиллаж чадахгүй байна.

-Төсөв хэрхэн бүрдэх вэ?

-МХБХ энэ онд албан ёсооор 700 гаруй сая төгрөгийн төсөвтэй ажиллана. Үүний 300 гаруй саяыг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос авна. Харин үлдсэн 400 саяыг олохын тулд олон ажил зохион байгуулна. Дотоодын тэмцээндээ бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах болсон. Бас МХБХ-ны төв талбай болон энэ онд ашиглалтад орох Хөлбөмбөгийн ордны түрээсийн орлогоор төсөв бүрдүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод болох Үндэсний шигшээ багийн тоглолтоор тодорхой хэмжээний орлого олохоор төсөвлөлөө.

-Та “ОУХБХ-оос 300 гаруй сая төгрөг авна” гэж хэллээ. Тэгэхээр хэдэн жилийн өмнө “МХБХ жил бүр 250 мянган ам.долларын тусламж авдаг” гэж яригддаг байсан. Үнэн болж таарах нь ээ?

-Үйл ажиллагаандаа зарцуул гэж цаанаасаа өгдөг юм. Гэхдээ МХБХ-нд асар их зардал гардаг юм билээ. Өөрийн байр, талбайтай болохоор газрын түрээс, ашиглалтын зардал, хүмүүсийн цалин, тэмцээн уралдаан, сургалт гээд олон зүйлд зарцуулдаг.

-МХБХ-ны төв талбайн хажууд охидын тоглолтын талбай байгуулна гэсэн?

-Тийм ээ. Энэ нь МХБХ-ны 2011 оны 10 зорилтод багтсан байгаа.

-Үндэсний шигшээ багийн тухай ярья. Ирэх жил хоёр томоохон тэмцээний урьдчилсан тоглолт байгаа?

-Шигшээ баг аравдугаар сард байгуулагдаж, бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Ахлах дасгалжуулагчаар спортын мастер С.Эрдэнэбат томилогдсон. Шигшээ багт олон жил тоглосон, багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай. Манай нөхцөлд гадаа бэлтгэл хийхэд хүнд байна. Тиймээс МХБХ БНХАУ-ын хөлбөмбөгийн холбоотой ярилцаж, Гуанжоу хотод 10 хоногийн бэлтгэл хийхээр болсон. Тамирчид маань энэ сарын 25-нд мордоно. Гуанжоуд өмнөд хөршийн дээд лигийн багуудтай дор хаяж дөрвөн нөхөрсөг тоглолт хийнэ. Тэндээсээ цааш Филиппиний Манила хотод очиж, хоёрдугаар сарын 9-нд “Challenge Cup”-ын сонгон шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо хийнэ. Шигшээ баг Филиппинээс ирээд Эрдэнэт хотын “Хангарьд” спорт клубт 10 хоногийн цугларалтад гарч, хариу тоглолтын бэлтгэл хангагдана гэж төлөвлөсөн. Шийдвэрлэх тоглолт гуравдугаар сарын 15-нд Улаанбаатарт болно.

-“Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг дэмжих сан”-гийн тухай дэлгэрүүлж ярина уу?

-Шигшээ баг гадаадад тэмцээнд оролцоход маш их зардал гардгийг энэ ажлыг хүлээж аваад мэдэрлээ. Хувийн биш багийн спорт болохоор тэр. Жишээ нь, Филиппин рүү явахад 90 гаруй сая төгрөгийн зардал гарах болж байна. Их хэмжээний зардал гарч байгаа тул эргээд тодорхой хэмжээний орлого олж байж, олон тэмцээнд оролцоно. Үүний тулд “Шигшээ багийг дэмжих сан”-г байгуулсан. Энэхүү сангаар дамжуулж шигшээ багт дутагдаад байгаа зүйлсийг нөхөх зорилготой. Хөлбөмбөгийн хорхойтнууддаа энэхүү санд хандив, өргөж Монгол Улсын багийн амжилтад хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Эдгээр хүмүүст шигшээ багийн өмсгөл, тамирчдын гарын үсэгтэй бөмбөг, тэмдэг зэргийг дурсгах болно.

-Монгол Улсын үндэсний шигшээ багаа гэсэн хүндлэлийг бий болгохоор ажиллаж байгаа юм шиг санагдсан?

-Тийм ээ. Улсын шигшээ багт тоглох нь тухайн тамирчны хувьд нэр төрийн хэрэг байдаг. Эх орныхоо төлөө тоглосон ч бусдад танигдахгүй өнгөрдөг цаг ард хоцорч байна. Энэхүү хүндлэл бий болсноор тамирчид тэмүүлэлтэй болж, шигшээ багийн чанар сайжирна. Тамирчид маань нийгэмд хандсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Оны өмнө Амгалан дахь Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төвийн бяц­хан жаалуудтай хөлбөмбөгөөр өрсөлдөж, хөгжилтэй нэг өдрийг өнгөрөөлөө, бөмбөг, хувцас хэрэг­лэл бэлэглэлээ.

-Дараагийн үйл ажиллагаа юу байх вэ?

-Хальтиргаа, гулгаа ихтэй байгаа энэ үед Хан-Уул дүүргийн нэг цэгт очиж, зам цэвэрлэхээр төлөвлөсөн. Бас Цагаан сарын өмнө ахмад хөлбөмбөгчидтэй уулзалт зохион байгуулна. Ингэснээр шигшээ багийн тамирчид өөрсдийн нэр хүндийг өргөж, мэдрэх мэдрэмж бий болгох юм.

-Шигшээ баг энэ онд “Challenge Cup”-аас гадна 2014 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Ямар ч байсан Улаанбаатарт хоёр тоглолт болох нь. Өөр тоглолт төлөвлөгдсөн үү?

-МХБХ хамтран ажилладаг Япон, БНСУ, Кувейтийн хөлбөмбөгийн холбоотой ярилцаж байгаа. Ирэх зургаа, долдугаар сард Улаанбаатар хотод нөхөрсөг тоглолт зохион байгуулахаар ажиллажэ байна.

-Өсвөрийн шигшээ багийг ямар тэмцээн хүлээж байна вэ?

-13 хүртэлх насны баг Бээжин хотод болох АХБХ-ны фестивальд, 15 насны баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, 19 насны баг Казахстанд болох олон улсын тэмцээнд оролцоно. Харин 17 насны баг нөхөрсөг тоглолт хийнэ.

-Энэ оны Үндэсний лигийн тэмцээн ямар системээр болох вэ. Сүүлийн хоёр жилийн системийг дасгалжуулагч нар шүүмжилж байсан?

-Лигт есөн баг оролцох мэдүүлгээ өгсөн. Өнгөрсөн жилийн “Хангарьд”, “Мазаалай”, УБДС, “Сэлэнгэ пресс”, “Эрчим”, “Хоромхон”, “Хасын хүлгүүд” дээр “Хараацай”, “Дархан” баг нэмэгдэх болсон. Багууд хоёр тойрог өрсөлдөж, өндөр үзүүлэлттэй дөрөв нь плей-оффт шалгарна. Үндэсний лигийн тэмцээнийг телевизээр нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж өгсөн. Өдөрт лигийн нэг тоглолт болно. Энэ нь үзэгчдэд тохиромжтой 19:00-21:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

-Энэ жилийг “Сургалт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Манайд хэдэн семинар болох вэ?

-25-26 сургалт байгаа. Үүний дөрөв нь ОУХББХ болон АХХ-ных байна. Монголд анх удаа футзалын дасгалжуулагчийн болон хаалгачийн сургалт байх юм. Түүнчлэн фестиваль зохион байгуулах болон шүүгчийн сургалтыг хүлээн авах захиалгаа өгөөд байгаа. Үлдсэн 20-иод сургалтыг МХБХ өөрсдийн зардлаар Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт зохион байгуулна.

-Манайд оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулж байгаагүй. Энэ талаар ярилцсан уу?

-Тэгэлгүй яах вэ. 2011 оны төгсгөлд шилдэг тоглогч, клуб, салбар зөвлөл, ивээн тэтгэгч, хамтран ажиллагчийг тодруулна. Үүнд 23 сая төгрөг төсөвлөөд байгаа. Энэ оны арванхоёрдугаар сард Үндэсний лигийн дасгалжуулагч, багийн ахлагчдын саналаар дээрх номинацын эзэд тодорно.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby goalman » Wed Jan 05, 2011 8:24 pm

Шигшээгийнхний зургийг тавьчих хүн байна уу?
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Билгүүдэй » Wed Jan 05, 2011 8:31 pm

Талбайгаа тойруулаад барилга бариад байх юм аа. тэгэхээр чинь яаж өргөжих юм бэ? Ядаж голын суудал шигээ болох хэрэгтэй ш дээ захын суудлууд нь
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Sesame7 » Wed Jan 05, 2011 9:10 pm

надад шигшээ багийн нилээн хэдэн зураг байна. даанч ийшээ оруулж мэдэхгүй байна эндээс үзээрэй
http://www.facebook.com/album.php?aid=2 ... e08e30e094
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby monhoo_ts2003 » Thu Jan 06, 2011 1:12 pm

[quote="goalman"]Шигшээгийнхний зургийг тавьчих хүн байна уу?[/quote]

soccer.mn dp bainlee.
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Miro Klose » Wed Jan 12, 2011 2:14 pm

МХХ ерөнхийлөгч Ганболд Азийн Хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлд орсон байна овоо муу гар юм даа.
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Билгүүдэй » Wed Jan 12, 2011 10:55 pm

Дэлхийн шинэчилсэн чансаагаар Монгол 182-д хэвээрээ байна. Манайхтай удахгүй тоглох Филиппин 3 байр ухарч 153-д байна
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Sesame7 » Fri Jan 14, 2011 7:15 pm

http://www.the-mff.com/ сайт ашиглалтанд орсон юм шиг байна.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ubc » Sat Jan 15, 2011 10:06 am

rsssf.com гэдэг хөлбөмбөгийн түүхийн тухай сайтад Монголын шигшээгийн 2005 он хүртэлх бүх тоглолтыг жагсаасан байна. Хамгийн сонирхолтойн 1942 онд дайны үеэр Манжийн нутагт болсон тэмцээнд Монголын шигшээ империалист Японы шигшээтэй тоглож 0-12 хожигдсон гэж байна. Энэ талаар мэдэх хүн байна уу? Википедияд бас энэ мэдээ байна лээ. Жагсаалтыг дор харна уу

DATE VERSUS VENUE SCORE COMPETITION
13/03/2005 Taiwan Taiwan 0-0 East Asian q
09/03/2005 Guam Taiwan 4-1 East Asian q
07/03/2005 North Korea Taiwan 0-6 East Asian q
05/03/2005 Hong Kong Taiwan 0-6 East Asian q
03/12/2003 Maldives Maldives 0-12 Wcq
29/11/2003 Maldives Mongolia 0-1 Wcq
27/04/2003 Bhutan Bhutan 0-0 Acq
25/04/2003 Guam Bhutan 5-0 Acq
28/02/2003 Hong Kong Hong Kong 0-10 East Asian q
26/02/2003 Taiwan Hong Kong 0-4 East Asian q
24/02/2003 Guam Hong Kong 2-0 East Asian q
22/02/2003 Macao Hong Kong 0-2 East Asian q
19/02/2001 Bangladesh Saudi Arabia 2-2 Wcq
17/02/2001 Vietnam Saudi Arabia 0-4 Wcq
15/02/2001 Saudi Arabia Saudi Arabia 0-6 Wcq
12/02/2001 Bangladesh Saudi Arabia 0-3 Wcq
10/02/2001 Vietnam Saudi Arabia 0-1 Wcq
08/02/2001 Saudi Arabia Saudi Arabia 0-6 Wcq
11/04/2000 Laos South Korea 0-2 Acq
07/04/2000 South Korea South Korea 0-6 Acq
05/04/2000 Myanmar South Korea 0-2 Acq
29/02/2000 Uzbekistan Uzbekistan 1-8 Fr
05/12/1998 Kuwait Thailand 0-15 Asian Games Rd 1
01/12/1998 North Korea Thailand 0-11 Asian Games Rd 1
10/10/1960 North Korea North Vietnam 1-10 Communist Tmt
07/10/1960 China North Vietnam 1-6 Communist Tmt
03/10/1960 North Vietnam North Vietnam 1-3 Communist Tmt
10/08/1942 Japan Manchuria 0-12 Manchuria Tmt
ubc
 
Posts: 27
Joined: Wed Nov 12, 2008 3:59 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby jtrex » Sat Jan 15, 2011 12:00 pm

[quote="ubc"]rsssf.com гэдэг хөлбөмбөгийн түүхийн тухай сайтад Монголын шигшээгийн 2005 он хүртэлх бүх тоглолтыг жагсаасан байна. Хамгийн сонирхолтойн 1942 онд дайны үеэр Манжийн нутагт болсон тэмцээнд Монголын шигшээ империалист Японы шигшээтэй тоглож 0-12 хожигдсон гэж байна. Энэ талаар мэдэх хүн байна уу? Википедияд бас энэ мэдээ байна лээ. Жагсаалтыг дор харна уу

DATE VERSUS VENUE SCORE COMPETITION
13/03/2005 Taiwan Taiwan 0-0 East Asian q
09/03/2005 Guam Taiwan 4-1 East Asian q
07/03/2005 North Korea Taiwan 0-6 East Asian q
05/03/2005 Hong Kong Taiwan 0-6 East Asian q
03/12/2003 Maldives Maldives 0-12 Wcq
29/11/2003 Maldives Mongolia 0-1 Wcq
27/04/2003 Bhutan Bhutan 0-0 Acq
25/04/2003 Guam Bhutan 5-0 Acq
28/02/2003 Hong Kong Hong Kong 0-10 East Asian q
26/02/2003 Taiwan Hong Kong 0-4 East Asian q
24/02/2003 Guam Hong Kong 2-0 East Asian q
22/02/2003 Macao Hong Kong 0-2 East Asian q
19/02/2001 Bangladesh Saudi Arabia 2-2 Wcq
17/02/2001 Vietnam Saudi Arabia 0-4 Wcq
15/02/2001 Saudi Arabia Saudi Arabia 0-6 Wcq
12/02/2001 Bangladesh Saudi Arabia 0-3 Wcq
10/02/2001 Vietnam Saudi Arabia 0-1 Wcq
08/02/2001 Saudi Arabia Saudi Arabia 0-6 Wcq
11/04/2000 Laos South Korea 0-2 Acq
07/04/2000 South Korea South Korea 0-6 Acq
05/04/2000 Myanmar South Korea 0-2 Acq
29/02/2000 Uzbekistan Uzbekistan 1-8 Fr
05/12/1998 Kuwait Thailand 0-15 Asian Games Rd 1
01/12/1998 North Korea Thailand 0-11 Asian Games Rd 1
10/10/1960 North Korea North Vietnam 1-10 Communist Tmt
07/10/1960 China North Vietnam 1-6 Communist Tmt
03/10/1960 North Vietnam North Vietnam 1-3 Communist Tmt
10/08/1942 Japan Manchuria 0-12 Manchuria Tmt[/quote]

60с 98оны xооронд 38н жил албан ёсны тоглолт xийгээгүй юм бx даа. Арай л удаан наасан.
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby madrid@spurs » Sat Jan 15, 2011 1:15 pm

1942 онд юу гэж манайхан очиж очиж Хятадад бүр болоогүй Жапантай тоглох вэдээ...Наа чинь Монгол биш Манж Го гээд тоглоомийн БНУ...Манж го-д Өвөрмонгол бүрэлдхүүнд нь ордог байсан байх тэгээл оруулжилдээ
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ubc » Sun Jan 16, 2011 11:14 am

Соц үед хөлбөмбөгт анхаарал тавьдаггүй байсан нь үнэхээр харамсалтай. Ядаж 1960 оноос хөгжүүлсэн бол 4 жилд нэг удаа болдог Дэлхий, Азийн АШТ-ийн урьдчилсан тоглолтод оролцоод нэлээн олон оронтой тоглоод амьжсан байхгүй юу. Ардчилсан Солонгос гэхэд л аль 1966 оны Англид болсон дэлхийн аваргаар бужигнуулж байсан шүү дээ. Ийм эрт хагжүүлсэн бол бид өдийд ФИФА-гийн чансаагаар нэлээн дээгүүр явж байх биз. Лээрх жагсаалтаай харахад бүтэн 38 жил огт Олон улсын уулзалт хийгээгүй байна. Хэрэв Монгол 30-аад оноос хагжүүлсэн бол бид өдийд Азидаа Япон, Өмнөд Солонгостой адил дээгүүр цохиж Дэлхийн аваргад байнга ордог дээр нь манай тамирчид МЮ, Барса, АС Милан мэтийн багуудад ганц нэг хүнээ тоглуулдаг болсон ч байж мэднэ
ubc
 
Posts: 27
Joined: Wed Nov 12, 2008 3:59 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby TRISTAN » Tue Jan 18, 2011 2:00 pm

Харин сая вики ороод харсан тийм юм байх юм. Тэгэхээр нь уур хүрээд едит хийгээд устгачихлаа.
Арай дэндүү юм. 42 онд тэгээд дайны хажуугаар хөл бөмбөг тоглоод явж байсан хэрэг үү? Тэгээд очиж очиж Япон байх даа ч яхав дээ...

За бүгдээрээ сайхан танилцлаа, сайн найзууд муудалцаж танилцдаг гэсэн, За нэг хөл бөмбөгөөр үзчих үү? гэхийм уу?...
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ubc » Tue Jan 18, 2011 8:07 pm

Ингэж сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй байх. 1942 онд яах аргагүй Манж Го улсын 10 жилийн ой болж хөлбөмбөгийн олон улсын тэмцээн болсон бололтой. Үүнд нь харин яг БНМАУ-г төлөөлж нэг баг оролцсон эсэхийг тодруулах хэрэгтэй. За тэгээд энэ нь үнэхээр Японы шигшээ оролцсон эсэх, Японы хөлбөмбөгийн холбоо энэ тэмцээнийг албан ёсных гэдгийнг хүлээн зөвшөөрч байгаа эсэх гээд олон асуудлыг тодруулах хэрэгтэй байхаа
ubc
 
Posts: 27
Joined: Wed Nov 12, 2008 3:59 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Могжоохон » Wed Jan 19, 2011 8:44 pm

Манайх одоо гадаад дасгалжуулагч хэрэгтэй байна. Сая ДАШТ-аар Өмнөд Солонгосыг хараа биз дээ. Дасгалжуулагч нь Хиддинкийн туслах байсан гээд. Тэрэн шиг нэг гадаад дасгалжуулагчаад багаа дасгалжуулуулаад туслахаар Монгол хүн тавьчихвал пот гээд явчихна.
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby pjamts » Thu Jan 27, 2011 9:13 pm

User avatar
pjamts
 
Posts: 171
Joined: Sun Apr 20, 2008 7:40 pm
Location: Canberra, Australia

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby monhoo_ts2003 » Mon Jan 31, 2011 12:38 pm

Швейцарийн Холбооны Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттертэй уулзжээ. Уулзалтын үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн жилүүдэд манай улсын төр засгийн зүгээс спортыг дэмжих тодорхой бодлого хэрэгжүүлж ажилласны дүнд олон сайн үр дүн гарч байна. Эдийн засгийн хувьд ч тамирчдаа дэмжиж, спортыг хөгжүүлэх боломжтой болж байгаа бөгөөд цаашдаа ч бид спортоо дэмжих болно.
Хэзээ нэгэн цагт манай оронд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно гэдэгт би итгэдэг. Иймд 2027, 2031, 2035 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2042, 2046, 2050 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авахын төлөө Монгол Улс өрсөлдөх болно гэдгээ мэдэгдлээ. Ноён Зепп Блаттер Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэзээ нэгэн цагт эх орондоо хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно гэдэгт итгэлтэй байгааг нь сайшаагаад “ Та өөрийнхөө үеийн төлөө биш, өөрийнхөө дараагийн үеийн төлөө ч биш, өөрийнхөө дараагийн дараагийн үеийн төлөө ийм алсыг харсан том хүсэл эрмэлзэлтэй байгаа нь гайхалтай сайхан санагдаж байна гээд уулзалтын үеэр ярьсныг нотлох дурсамж бичигт гарын үсэг зуржээ.
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby CAHAKA » Thu Feb 03, 2011 12:31 am

http://www.facebook.com/album.php?aid=2 ... 1971098730

Монголын хөлбөмбөгчидөө - гэсэн профайл байх юм. Учир шалтгааныгнь мэдэх юм алга
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby 5star+1 » Thu Feb 03, 2011 10:29 pm

Нээрээ шигшээ баг гэснээс...Манай шигшээгийн өмсгөлийн өнгө нэг л сэтгэлд ойр биш бхийн,ямар ч улаан өнгөгүй бол уул нь зүгээр бхсан...Сайхан дээгүүрээ тэнгэрийн Xөx,доогуураа Цагаан бвал сайхан даа. Тэгээд бас шигшээ багийн өмсгөлөө сайхан худалдаалах хэрэгтэй шд,манайхан бол гадны багуудын өмсгөлийг өч төчнөөн-г авж бхад,эх орныхоо өмсгөлийг зөндөө авна даа.. .Тэрнээсээ ядаж л ОУ-ын тэмцээний зардал мөнгө,тоглогчдын цалин хөлсөнд ч нэмэртэй бхсан...Манай тоглогчид ер нь цалин хөлс гэж хэдийг авдаг юм бол доо???
5star+1
 
Posts: 464
Joined: Mon Jun 07, 2010 5:39 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby TraP » Thu Feb 03, 2011 10:33 pm

Өмсгөл харин урд хандлагатай болчоод байгаан...улаан нь ихдээд
Сайхан Адидасын байхад гоё-ш кант этр нь ...Францын өнгөрсөн Дашт-ын өмсгөлх рүү юмуу ч юмуу...
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ubc » Fri Feb 04, 2011 12:02 am

Дэлхийн аварга зохиохоос омно бас Зуун Азийн аварга, Азийн аварга зохиох хэрэгтэй. 2020-2030 онд зуун азийн аварга, 2030-2040 онд Азийн аварга, за тэгээд 2040-50 онд Дэлхийн аваргаа зохиож болох юм. Энэ хооронд стадионуудаа барьж амжих хэрэгтэй
ubc
 
Posts: 27
Joined: Wed Nov 12, 2008 3:59 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby fond » Fri Feb 04, 2011 12:03 am

Монгол үрс маш олон болох болтугай,, Гээд зүтгэх бас хэрэгтэй этр :П
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby 5star+1 » Fri Feb 04, 2011 1:51 am

[quote="TraP"]Өмсгөл харин урд хандлагатай болчоод байгаан...улаан нь ихдээд
Сайхан Адидасын байхад гоё-ш кант этр нь ...Францын өнгөрсөн Дашт-ын өмсгөлх рүү юмуу ч юмуу...[/quote]

Ерөөсөө таалагдахгүй бгн,улаан оруулмаар бга бол харин чиний хэлснээр кант,шортны энд тэнд оруулуул юу юм гэхээс...Олимп-р бас шар,улаан пиджак өмсөөд байл уу юу билээ?Шар энэ тэр бол урд зүгийхний л дуртай өнгө л дөө.Манайх бол Xөx тэгэр,Цагаан сүү энэ тэр гээд уул нь тиймэрхүү өнгүүд зүгээр юм шиг...Азиас бол Японы хувцастай төстэй биш байхад л болно биз...Улаан гэхээр Со,Xятад энэ тэр өмсөөд балай юм...
5star+1
 
Posts: 464
Joined: Mon Jun 07, 2010 5:39 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Kaka'8 » Fri Feb 04, 2011 11:20 am

за тийм аймар уу
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron