Монголын үндэсний шигшээ баг

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Thu Jun 11, 2009 4:19 pm

Rorikemiz Kamingamal энэ хэн бэ? Манай шигшээд орцон бна.
http://en.wikipedia.org/wiki/Mongolia_n ... tball_team
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Bold9 » Thu Jun 11, 2009 6:16 pm

[quote="Moza"]Rorikemiz Kamingamal энэ хэн бэ? Манай шигшээд орцон бна.
http://en.wikipedia.org/wiki/Mongolia_n ... tball_team[/quote]

Казак нөхөр шд..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Чуугий » Sun Jun 14, 2009 1:33 pm

Xөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Д.Лхүмбэгарав: Шигшээ багийнханд бэлтгэл дутагддаг

Гайхамшигтай хэрнээ азгүй тоглолт Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбай дээр явагдаж, хэдий манай хөлбөмбөгийн шигшээ баг нийлбэр дүнгээр "Сhallenge cup"-аас хасагдсан ч Макаогийн шигшээ багийг илт давуу хожсоноороо Азидаа муугүй гэдгээ харуулж чадсан юм. Үүнд багийн ахлагч хүний үүрэг багагүй нь мэдээж. Тиймээс энэ дугаартаа үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Д.Лхүмбэнгаравыг урьлаа. Тэрбээр ихэвчлэн хамгаалагчийн байрлалд тоглодог ч улс, нийслэлийн гээд эх орондоо зохиогддог тэмцээнүүдийн "мэргэн бууч"-аас авахуулаад олон "шилдэг"-ийг нь хүртдэг нэгэн юм. Мөн дэлхийн чанартай тэмцээнүүдэд эх орны нэрийг авч гарч байсан үе цөөнгүй. Авьяаслаг хэрнээ цөөн үгтэй, даруухан энэ залуу ардчилалтай зэрэгцэж хөлбөмбөгтэй амьдралаа холбосон бөгөөд баг дотроо хамгийн ахмад нь, хамгийн шилдэг нь.

-Анх хэзээнээс хөлбөмбөг тоглож эхэлсэн бэ?
-Наймдугаар ангиасаа л тоглосон. Монголын Спорт Сургалтын Төвд анх тоглож эхэлсэн. Түүний дараа болохоор клубт тоглодог байж байгаад улсын шигшээ багт 1998 оноос хойш тоглох болсон.

-Азийн багуудтай харьцуулбал манай баг?
-Азийнхантай харьцуулбал ер нь манай хөлбөмбөг хөгжих шатандаа яваа л гэж боддог шүү дээ. Цаашдаа улам илүү сайн болно. Тиймээс яг тийм ийм гээд харьцуулах нь арай өрөөсгөл болов уу?

-Үндэсний шигшээ багийн ахлагч байх ямар байна?
-Мэдээж маш сайхан. Үүний хажуугаар энэ чинь маш их хариуцлага шүү дээ. 2003 оноос хойш гэхээр чинь зургаа дахь жилдээ багийн ахлагч гэдэг хүндтэй үүргийг гүйцэтгэж байна.

-Таныг багийнхан дундаа хамгийн ахмад нь гэж сонссон? Та хэдэн настай вэ?
-Би одоо 33 настай. Манай багийнханы насны дундаж нь 25 шүү дээ. Довтлогчоор тоглодог А.Мөрөнгөөс авахуулаад 20 настай тоглогчид ч бий.

-Та хөлбөмбөг тоглохын хажуугаар суралцдаг гэсэн?
-Тийм. Би одоо Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуульд багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг. Гэхдээ саяхны тэмцээнүүдээс болоод түр чөлөө авчихсан байгаа. Удахгүй хичээлдээ орно доо.

-Саяхны нэг сонин дээр манай шигшээ багийн дасгалжуулагч багийн тамирчдыг багийн "тоглолт тааруу, нэг л их цохисон, гүйсэн хүмүүс байдаг юм" гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан. Энэ талаар?
-Би тэрийг хараагүй юм байна. Гэхдээ үгүй байлгүй дээ. Ер нь тэгээд хөлбөмбөг гэдэг чинь багийн спорт учир багийнхан нэг нэгнийгээ ойлгож, мэдэрч тоглохгүй бол амжилт гаргахгүй шүү дээ. Манай багийнханы хувьд тийм зүйл нэг их ажиглагдаад байдаггүй. Тэгээд ч шигшээ багийнхан хоорондоо маш сайн уур амьсгалтай, нэгнийгээ сайн ойлгодог.

-Хувийнхаа зүгээс "шигшээ багийнхаа төлөө тэгж тоглох юмсан, тийм амжилт гаргах юмсан" гэдэг бодол байдаг л биз дээ?
-Байлгүй л яахав. Мэдээж сайн тоглохыг хичээнэ. Гэхдээ одоо ч тэгээд надад цаашдаа шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглох бага хугацаа л үлдэж дээ.

-Манай багийн тоглолтуудаас харж байхад ихэвчлэн чөлөөт цохилт ч юм уу, булангийн цохилтоос гоол хийж харагддаг. Энэ талаар?
-Ер нь булангийн цохилт, чөлөөт цохилтууд чинь гоол хийхэд их таатай боломжууд шүү дээ. Тиймээс түүнийгээ сайн ашиглаж чадвал довтолгооны сайн арга л гэсэн үг. Гэхдээ бас сайн довтолгоо төдийлөн их гардаг-гүй нь бэлтгэл жаахан тааруу хийдэгтэй холбоотой юм шиг санагддаг.

-Бэлтгэл хэр хийдэг юм?
-Өдөрт бол нэг хоёр цаг орчим л хийдэг. Тэмцээний үеэр бол арай илүү хийнэ. Ер нь тэгээд байнгын бэлтгэлтэй байвал манай багийнханы чадвар ч гэсэн эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Гэвч одоогийн байдлаар шигшээ багийнханы маань ихэнх нь сурдаг, зарим нь ажилладаг болохоор бэлтгэлийг байнга хийгээд байдаггүй.

-Шигшээ багийнханд ойрын хугацаанд тоглолт бий юу?
-Ойрын хугацаанд бол тоглолт байхгүй байна. Гэхдээ удахгүй Гонконгд болох Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож магадгүй.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Hartsaga » Sun Jun 14, 2009 2:55 pm

Хаха. Сая улаанбаатар телевизээр одоо монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндэх хамгийн өндөр үзүүлэлтэй явж байна гэнэ. Макаогийн шигшээг 3-1 хожсон нь өнөөдөр 176 байранд оруулж энэ хамгийн өндөр амжилт гэж ярьж байх юм. 2007.7 сард зуны наадамд овоо хожоод 173 орсон санагдах юм даа. Тэгээд өөрөөсөө доод зиндааны багт хожигдоод цааш шалгарахаа эрхээ алдчихсан багийг сайн тоглосон гэж хэлж болох юм болов уу даа.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby monhoo_ts2003 » Sun Jun 14, 2009 7:22 pm

MGL-n undesnii lig xezee exlexiin?
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby legends » Sun Jun 14, 2009 9:18 pm

Монголын үндэсний лиг долдугаар сарын 19-нд нээнэ. Идэрчүүдийн лиг наймдугаар сард эхэлнэ
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby monhoo_ts2003 » Mon Jun 15, 2009 4:26 pm

[quote="legends"]Монголын үндэсний лиг долдугаар сарын 19-нд нээнэ. Идэрчүүдийн лиг наймдугаар сард эхэлнэ[/quote]

Tnx! ochij uzne!!
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby bilguudei » Wed Jun 17, 2009 7:24 pm

manai shigshee bagiin tamirchdiin zurag nerteigee baival taviach all hereg bna.guisan shuu.sportnews.mn -ii adminuudad bdaguu
bilguudei
 
Posts: 1
Joined: Wed Jun 17, 2009 7:21 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Г.Баяраа » Wed Jun 17, 2009 11:08 pm

Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby bilguudei » Tue Jun 23, 2009 1:07 am

сайн байцгаана уу? та нарт монгол-макао(3:1) үеэр авсан гоё гоё зурагнууд байвал тавиач тэхүү.хэрэг байна.
bilguudei
 
Posts: 1
Joined: Wed Jun 17, 2009 7:21 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Bibby » Tue Jun 30, 2009 2:39 pm

:mongol:
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Gooner » Wed Aug 26, 2009 10:41 am

Чи ямар сонин зураг аваа вэ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Генерал » Sun Sep 06, 2009 8:56 pm

Одоо 2013 он хүртэл нэгч тоглолт хийхгүй бх даа. Ядаж нэг нөхөрсөг тоглолт хийчээсэй билээ.
User avatar
Генерал
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Sat Aug 30, 2008 8:32 pm
Location: Хар зүрхний хөх нуур

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby CrossBonez » Sun Sep 13, 2009 8:25 pm

MGL-d orsoldoon ihtei togtmol yawagddag, 20 bagtai league heregtei, ingehiin tuld stadium heregtei, holbombogiin dajgui 10000 hunii suudaltai stadium baiwal mon ch sain san da, ... gehde 20 bagtai league-t 1 stadium ch hureltsehgui l bh l da ... yadaj bhad ene ulsad holbombogoos iluu chuhal hiih, hogjuuleh ajil zondo bgad bdag, ...
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby chegevara » Wed Sep 23, 2009 2:47 pm

манай шигшээ барууны лигийн нэг дундаж багтай тогловол яах бол би л лав 20-0 оор хожигдоно гэж бодож байна
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Bold9 » Wed Sep 23, 2009 3:11 pm

[quote="chegevara"]манай шигшээ барууны лигийн нэг дундаж багтай тогловол яах бол би л лав 20-0 оор хожигдоно гэж бодож байна[/quote]

Тэгээд юу гэж..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby CAHAKA » Thu Sep 24, 2009 3:10 am

Гомдмоор биш гэж үү ?
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby meesh » Thu Sep 24, 2009 6:21 pm

Тэр хожигдох ч яахав, ядаж тоглохийг нь үзэхсэн.
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ubc » Sun Sep 27, 2009 12:43 pm

Манай шигшээ энэ 12 сард Хонконгд болох Зүүн Азийн тоглолтонд орох байх. Нөгөө улиг болсон Гуам. Макаотайгаа үзэх биз. Ядаж тэднээсээ энэ жилийн ялагдлын хариугаа аваасайдаа.

Тэр лигийн хувьд 20 баг дэндүү том санагдаж байна. Монгол хүйтэн орон учраас сайндаа 4 сарын 15-аас -10 сарын 15-ны хооронд гадаа хөлбөмбөг тоглох боломжтой. 12 баг байвал хоорондоо 2-2 тоглоход нийт 22 тоглолтыг 1 баг хийнэ. 7 хоногтоо 1 тоглоход энэ хагас жилийн буюу 26 долоо хоногийн хугацаанд тоглох боломжтой. Бас завсараар нь Лигээс гадна Цомын тэмцээн, олон улсын тэмцээн, Боргио цом мэтэд орох хэрэгтэй.
ubc
 
Posts: 27
Joined: Wed Nov 12, 2008 3:59 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Sun Sep 27, 2009 5:14 pm

[quote="ubc"]Манай шигшээ энэ 12 сард Хонконгд болох Зүүн Азийн тоглолтонд орох байх. Нөгөө улиг болсон Гуам. Макаотайгаа үзэх биз. Ядаж тэднээсээ энэ жилийн ялагдлын хариугаа аваасайдаа.
[/quote]
Энэнд нь орчоосой билээ... Тэгвэл аз болж зурагтааргарч магад...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby chegevara » Fri Nov 13, 2009 3:36 pm

Манай шигшээгийн довтлогч Мөрөн Сэм Авгынд хөлбөмбөгийн хичээл үзэж байгаа сурагтай. Ингээд байвал уул нь манай баг сайжрана шүү дээ. Тэр удирдлагууд нь өөрсдөө идэж байгаа мөнгөнөөсөө овоо хэдэн хүүхдүүд баруун луу явуулуулчуул хэдхэн жилийн дараа Роналду шиг залуу төрөх ч юм бил үү.
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby goalman » Fri Nov 13, 2009 4:42 pm

Harin tiimee gehdee manai shigshee sain sh dee
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby goalman » Fri Nov 13, 2009 4:43 pm

Ер нь хэн манай шигшээг муулаад байгаан
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Тэгшээ » Thu Dec 10, 2009 11:41 pm

http://en.wikipedia.org/wiki/Mongolia_n ... tball_team
Хэн хэгэн буянтай нь ийшээ ороод засвар хийгээч тоглогчдын анкет нтр дээр бага сага юм нэмээч. /Үнэн зөвөөр/
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Doyo » Fri Dec 11, 2009 12:26 am

[quote="goalman"]Ер нь хэн манай шигшээг муулаад байгаан[/quote]

Бүгд

Бүгд[quote="chegevara"]Манай шигшээгийн довтлогч Мөрөн Сэм Авгынд хөлбөмбөгийн хичээл үзэж байгаа сурагтай. Ингээд байвал уул нь манай баг сайжрана шүү дээ. Тэр удирдлагууд нь өөрсдөө идэж байгаа мөнгөнөөсөө овоо хэдэн хүүхдүүд баруун луу явуулуулчуул хэдхэн жилийн дараа Роналду шиг залуу төрөх ч юм бил үү.[/quote]

Мөрөн угаасаа Монголдоо Роналдо шд.
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1252
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest