Монголын үндэсний шигшээ баг

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby buree » Fri Dec 05, 2008 6:35 pm

Нэвтрүүлгийг үзсэн. Урьд нь шигшээд тоглож байсан. Галаа, Жийгаа хоёр байсан. Харин Одхүү, нөгөө залууг би танихгүй юм билээ.
Гэхдээ дээр ярьсан зүйл бүгдийг дахин давтан яриад байгаа санагдсан. Мэдээж хэрэг энэ бүх буруу зүйлийг олон түмэн мэдэх хэрэгтэй л дээ. Одоо ямар арга замаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны хурлыг хуралдуулж, гүйцэтгэх захирал болон бусад албан тушаалуудыг сонгуульт албан тушаал болгох вэ? Ганболдыг шууд солино гэдэг үлгэр байх л даа. Мань эр үхэн хатан албан тушаалаа хамгаалах байлгүй дээ. Тэгэхээр эхлээд Ерөнхийлөгч Амаржаргалыг талаар хөөцөлдвөл дээр байх даа. Гэхдээ энэ харанхуй хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй л байна. Бүгд л Ганболдыг идэж ууж, бараг ил тод мөнгө цохиод байгааг хараад байгаа мөртлөө хөдөлгөж хөөж чадахгүй байдаг... Монгол оо гэж ядуу байхын зовлонг бүх шатны хүмүүс амссан нийгэм болж дээ. Бүгд адилхан илүү гарах юмгүй байснаа Зах зээл гээд л бүгд уралдаад, уралцаад ирэхээр илүү муу санаатай,зальтай, башир аргатай амархан баяжих сэтгэлтэй хүмүүс урд нь гараад гүйчих юм даа. Тэгээд аливаа ажлыг мөнгөөр тоолоод эхлэнэ. Өөрсдөө болохоор ажил гол нь биш мөнгөө яаж заль гаргаж, хүнд мэдэгдэхгүй хувааж идэхээ л бодно. Тэрнээс болоод нөгөө анх хөгжүүлнэ, сайжруулна гэсэн зорилго нь үлгэр болнр. Тэгээд нэгэнт ингээд идээд эхэлсэн болохоор одоо зогсохоо мэдэхээ байна.

Гэхдээ л ...
Эхний ээлжинд Их хурлын гишүүн ч юм уу? олон нийтэд нэр хүндтэй нэг хүнтэй болох хэрэгтэй байх. Нэг бол төрийн өндөр алба хашдаг. Дараа нь тэр хүнээр дамжуулж хөөцөлдөх хэрэгтэй болов уу?

Мөн гадаад тодоод хэл устай хэн нэгнээр FIFA-д гишүүн холбооны талаар яаж гомдол гаргаж болдог талаар судлуулах хэрэгтэй. Ингээд энэ асуудлыг баримттай, зурагтай, санхүүгийн асуудлыг ил тод болгосон гомдол гаргах хэрэгтэй болов уу.

FIFA өөрийн гишүүн холбоог их хамгаалдаг. Ялангуяа улс төрийн нөлөөллөөс хамгаалах бодлого баримталдаг юм. Тэгээд тухайн улс дээрээс нь холбооны асуудалд оролцвол тухайн улсыг шигшээ багийг торгох, тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх, хурал цуглаандаа оролцуулахгүй байх зэргээр саад тавьдаг юм. Тэгээд л Ганболд томроод байгаа юм.

Мэдээж өөрчилж болно гэж итгэж байна. Үргэлж ийм байна гэж байхгүй шүү дээ.
Бүргэд ТВ хийж байгаа зүйлийг маш дэмжиж байна. Мөн Заяа дүүгээ дэмжиж байна. Бүгдэд амжилт хүсье.
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby MJ » Sat Dec 06, 2008 8:19 pm

Надад санхүүгийн шалгалт, мөнгө иддэг гэдэг н 2рт тавигдсан н дээр юм шиг санагдаад бхийн. Тэгтээ тэргүй ФИФА,Азийн хөлбөмбөгийн холбооноос мөнгө өгдөг тэр н вебсайт дээрээ харагдаж бгаа юм бол тэрийг н харуулаад л тэр мөнгө яасан гэдэг байдлаар яриж болхийн. Гол н хөгжихгүй бна гэдэг дээр нэнтэглүүл зүгээр юм шигээ Фифа аас тэр гоол төсөл манайд хэрэгждэг гэсэн хэрнээ яагаад манай залуус өсөж дэвжихгүй бна вэ гэдэг утгаар л ажлаас н чөлөөлөх бх тэрнээс мөнгө санхүү гээд яривал заваарсан юм болох бхаа олдох ч гуй биз. Угаасаа тэр олж бгаа мөнгөнөөсөө тодорхой хэмжээг албан тушаалдээрээ найдвартай бх талдээр зарцуулаад, юм бодцон л бгаа
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby monhoo_ts2003 » Fri Jan 09, 2009 7:48 pm

[quote="Moza"]Gadaadiin leagt toglodog mongol hun bdag uu? medeh uu?[/quote]

china-giin gadaad xumuusiin league-t divison 2-t toglodog neg xuuxed bdag! tsoxilt sain xiine! hagas uilrald barag 15 goaltai bxaa!
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Fri Jan 09, 2009 10:49 pm

[quote="monhoo_ts2003"][quote="Moza"]Gadaadiin leagt toglodog mongol hun bdag uu? medeh uu?[/quote]

china-giin gadaad xumuusiin league-t divison 2-t toglodog neg xuuxed bdag! tsoxilt sain xiine! hagas uilrald barag 15 goaltai bxaa![/quote]
гадаадын л лиг юм даа
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby TJ » Mon Feb 02, 2009 5:08 pm

Манай шишээ Макаотой тоглоно гэнэ дээ..... 3/7-нд Макаод, 7 хоногийн дараа манайд юм байх......
Азийн хөлбөмбөгийн холбооны "Чэллэнж Кап"-ын урьдчилсан шатны тэмцээн...... Манай хэсэгт Мьяанмар, Камбож, Бангладеш, Монгол/Макао (хожиж байж хэсэгтээ орох юм уу хаашаа юм).......
TJ
 

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Mon Feb 02, 2009 6:51 pm

Tiim bna. FIFA.com deer huvaari ni garchihsan bna. Hangalttai hojino biz dee.
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby zigo » Tue Feb 03, 2009 10:44 am

[quote="Moza"]Tiim bna. FIFA.com deer huvaari ni garchihsan bna. Hangalttai hojino biz dee.[/quote]

Тэгэх байх л гэж найдаж байна.
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Thu Feb 05, 2009 10:09 pm

Manaih Macao-tai niit 2 togloj 1 tentsej 1 hojigdog bsan bna.
Macao 2-0 Mongolia 2003 ond
Macao 0-0 Mongolia 2007 ond
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Izzy Slevin » Thu Feb 05, 2009 10:20 pm

Guam-tay hurdan togloosoy.
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby fd11 » Thu Feb 05, 2009 11:19 pm

Боломжийн баг таарсан байна. талбай дээр нь тэнцэж аваад л эндээ авчраад нухчих хэрэгтэй
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby chukcha2002 » Fri Feb 06, 2009 9:01 am

Макао манайхыг бодвол тэмцээн уралдаанд арай илүү ордог байлгүй. Манай шигшээ гэж нөгөө хойд солонгостой тоглосноос хойш хамтарч тэмцээнд ороогүй л байх. Хусуулж мэднэ шүү. Хэрэв хожигдвол бүр хол хожигдоод өгөх хэрэгтэй. Хөлбөмбөгийн холбоог цэвэрлэхэд хэрэг болж мэднэ.
За гэхдээ хожчоосой доо. Дараагийн шатанд гарчуул сайхан шд.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Барнаба » Sat Feb 07, 2009 7:19 pm

Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч А.Мөрөн: Хүмүүс намайг Мөрөнөльдино гэдэг.

Энэ удаагийн дугаараараа та бүхнийг Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн залуу тоглогч А.Мөрөнтэй уулзуулж байна. Шигшээ багтаа довтлогчоор тоглодог түүнийг алдарт хөлбөмбөгчин Рональдиног шүтдэгээр нь Мөрөнөльдино ч гэж дуудах нь ч байдаг гэнэ. Өдгөө 20 настай ч техник, ур чадвараараа Монголдоо л толгой цохих тэрээр хэл сайн сурч, гадаадын алдартай клубд тоглохын тулд англи хэл, орчуулагч мэргэжлээр суралцаж байгаа аж. Алдарт Рональдинотой нэг тоглочих юмсан гэж битүүхэндээ хүсч явдаг түүнтэй ярилцлаа.

-Хоёулаа яриагаа анх хөлбөмбөг сонирхож эхэлсэн үеэс чинь эхлэх үү. Хаана, хэрхэн бөмбөгтэй нөхөрлөж эхлэв?
-Би Дамбадаржаад амьдардаг юм. Тэгээд анх Дамбынхаа талбайд л тоглож эхэлсэн дээ. өдөр болгон л тоглодог байлаа. Тэгтэл удалгүй Баттөр багшийн "Од" нэртэй клуб байгуулагдаж түүнд тоглох болсон. Харин түүнээс хойш үндэсний лигт тоглох хүртлээ тавдугаар сургуулийн багт Г.Шархүү багшийн удирдлаган дор хичээллэсэн.

-Ямар ямар тэмцээн уралдаанд орж байв? Ер нь хөлбөмбөгөөр хичээлэх явцад чинь шантармаар, хүндрэлтэй зүйл тохиолдож байв уу?
Хөлбөмбөгөөр хичээллэх нь миний сонирхол, зорилго байсан болохоор шантрах зүйл байгаагүй. Тэмцээн уралдааны хувьд Залуучуудын улсын аварга, өсвөрийн улсын аварга, Насанд хүрэгчдийн улсын аварга гээд л олон тэмцээнд оролцож байсан. Тэднээс футзалын улсын аварга, талбайн өсвөрийн лигийн аваргаар шалгарч, "шилдэг тоглогч" болж байсан. Ихэвчлэн залны тэмцээнүүдэд л оролцож байсан. Харин улсыг төлөөлж арав гаруй удаа тоглолтонд орсон.

-Алдартай олон хөлбөмбөгчид байдаг. Тэдгээр тоглогчдоос хэнийг нь дуурайж, хүндэлж, биширдэг вэ?
-Гадаад тоглогчдоос Бразилын Рональдиног шүтдэг. Түүнээс минь болоод хүмүүс намайг Мөрөнөльдино ч гэх нь бий. Харин Монголоос шигшээ багийнхаа Лүмбээ, Гарьдаа гээд ах нарыгаа хүндэлж биширч явдаг юм. Ер нь бол ах нараасаа их дуурайл авна л даа.

-Шигшээ багт хэзээнээс тоглож эхлэв?
-Бэлтгэл хийж эхэлсэн үе гэвэл 16 настайгаасаа л хойш шигшээ багийнхантай цуг байсан. Харин 18 настайдаа яг шигшээгийнхээ бүрэлдэхүүнд анх тоглосон. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсын багтай хийсэн тоглолт байсан юм. Довтлогчоор тоглосон.

-Эх орны нэрийн өмнөөс хийсэн анхны тоглолт ямар байв? Нийт шигшээ багтаа хэдэн тоглолт хийв?
-Их гоё байсан. Тэр үед ялангуяа манай Монголчууд маш их ирчихсэн, олон хөгжөөн дэмжигчидийг хараад сэтгэл их хөдөлж байлаа. Гэвч Ардчилсан Солонгосын баг өндөр түвшинд бэлтгэгдсэн байсан болохоор их хэцүү тоглолт болсон. Ямар ч гэсэн нэг гоол хийчих юмсан л гэж бодогдож байлаа. Ер нь Монголын нэрийн өмнөөс тоглоно гэдэг бахархалтай хэрнээ маш их хариуцлага оногддог юм билээ.

Шигшээ багийнхантайгаа Ардчилсан Солонгостой хоёр удаа, Хөх хотод нэг удаа тоглосон. Ер нь гадаадад тоглоход уур амьсгалаас авахуулаад их хэцүү байдаг. Ядаж л алдаа гаргавал тухайн улсын фанатууд дооглох зэрэг хэцүү зүйлүүд их л дээ.

-Тоглолт эхлэхээс өмнө ч юм уу, тоглолтын үеэр сандрах тохиолдол гарч байв уу? Мөн бөмбөг чамд ирэхээр юу бодогддог вэ?
-Шигшээ багийн дасгалжуулагч маань "Чамд бөмбөг, чиний ард эх орон" гэж хэлдэг л дээ. Ер нь шигшээ багийн тоглолтын үед тэр л бодогддог. Тэгээд ч аль болох зөв дамжуулалт гэх мэт хэрэгтэй зүйл хийхийг л зорьдог. Харин сандрахын хувьд бүр бага байхдаа л их сандардаг байсан. Одоо ер нь бол гайгүй. Ер нь их хариуцлагатай тоглох шаардлага гардаг болохоор нэг их сандраад байдаггүй ээ.

-Тоглолтын хувьд бусдаас ялгагдах чиний онцлог?
-Ер нь техниктэй тоглолт үзүүлэхийг л их хичээдэг дээ. Бичлэгнээс үзсэн хууралт, техникүүдийг сайн сураад тоглолтондоо хэрэгжүүлэхийг л хүсдэг. Гэхдээ одоо бол техник гэхээсээ илүү ухаантай тоглолт үзүүлэхийг л боддог болсон.

-Шигшээ багаас гадна клубд хамаарагддаг уу?
-Ер нь бол "Сэлэнгэпресс" клубд хамаарагддаг. Харин одоо Улаанбаатар дээд сургуульд сурдаг болохоор сургуулийн багтаа тоглодог.

-Ойрын үед ямар тэмцээн уралдаанд орох төлөвлөгөөтэй байна?
-Одоо шигшээ багтай хамт Гуамд Зүүн бүсийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд орох гэж байгаа.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийж байна?
-Хоёроос гурван цаг л хийдэг.

-Бэлтгэл гэснээс чамайг олон хүн жонглёр сайн хийдгээр чинь мэднэ. Жонглёр хэзээнээс сурав? Үүнийгээ цаашдаа үзүүлбэр талаас нь хөгжүүлэх үү?
-Намайг жаахан хүүхдүүд л их мэддэг юм. Мөрөн ах гээд л. Харин жонглёрын хувьд би 2,3 жилийн өмнөөс л хийж эхэлсэн. Сонирхлоороо хийдэг болохоор цаашдаа үзүүлбэр талаас нь хөгжүүлэхгүй байх. Зүгээр зарим нэг нээлт зэрэг зүйлүүд дээр ирээд хийгээд өгөөч л гэхээр нь л хийдэг юм. Тэгсэнээс цэвэр хөлбөмбөгөө тоглоё л гэж боддог.

-Хамгийн олондоо хэдэн удаа жонглёрдож байв? Жонглёрдоод нэг газраас нөгөө газар хүртэл явж байсан уу?
-Дээд тал нь 8400 гаруй л жонглёрдож байсан. Харин жонглёрдоод явсан газар гэвэл нэг удаа 5 дугаар сургуулиас 25 дугаар эмийн сан хүртэл тасралтгүй жонглёрдоод явж байсан. Бас Зайсангаас
Жонглёрдоод бууж байсан.

-Гадаадын тоглогчидтой тоглоход ямар байдаг вэ? Манай тоглогчдоос ялгаатай тал нь юу вэ?
-Гадаадын тоглогчдыг багаас нь системтэй бэлдсэн байдаг болохоор их сайн тоглодог. Хурд сайтай. Биднийг тэгж багаас нь бэлдээгүй болохоор ялгаатай л даа. Тэгээд ч тэдний бүх юмыг клубээс нь хангачихсан байдаг. Харин манай тоглогчид бол сурахын хажуугаар л тоглодог. Ер нь ялгаатай тал их л дээ.

-Чамд гадаадаас өөрийн багтаа тоглооч гэсэн хүсэлт ирж байсан уу?
-За яг тийм урилга бол ирж байгаагүй. Харин шалгаж үзье гэсэн хүсэлт 2 удаа ирж байсан. Нэг удаа Германаас ирсэн дасгалжуулагч надаас "Чи юу хүсэж байна" гэж асуухад нь би юу ч бодолгүй "Юу ч хүсэхгүй байна" гэчихсэн чинь л чимээгүй болчихсон. Бодвол өөрийн багтаа тоглуулах сонирхолтой л байснаас л тэгж асуусан юм шиг байна лээ.

-Одоо чамд тийм урилга ирвэл яах вэ?
-Шууд л явна даа. Тэгээд тэндээ тоглож сайн хөлбөмбөгчин болчихоод эх орондоо ирж тоглоно. Тиймээс одоо хэл сайн сурах хэрэгтэй байна. Ер нь хэл сураад гадаадад очиж тоглох нь миний ойрын зорилго болчихоод л байна даа.

-Гадаадын клубд тоглох юмсан гэсэн санаа хэзээнээс төрөв?
-Өсвөрийн шигшээ, залуучууд шигшээд байхдаа гадаадад очиж тоглож байсан л даа. Нэг удаа Шведэд очиж тоглосон юм. Гоё талбайтай, байртай гээд л хангамж сайтай тийм багуудтай тоглоход дутах юм байхгүй, бараг илүү байсан болохоор түүнээс хойш л ингэж бодох болсон.

-Энэ бүхнийг чинь танай гэр бүлийнхэн хэр дэмждэг вэ? Найз охинтой юу?
-Манай гэр бүлийнхэн бол 100 хувь дэмждэг. Найз охин маань ч гэсэн волейбол тоглодог болохоороо ч тэр үү гэрийнхэнтэй адилхан дэмждэг.

-Чиний нүдээр Монголын хөлбөмбөгийн хөгжил ямар байна?
-Ер нь сайн болж байгаа. Хөлбөмбөг сонирхдог хүмүүс ч олширсон.

-Эцэст нь шигшээ багийнхаа тухай яриач?
-Шигшээ баг гэдэг маш гайхалтай. Олон ах нар маань, дасгалжуулагч нар маань гээд л бүгд хоорондоо их гоё харилцаатай, уур амьсгалтай байдаг. Олон хүүхдийн дундаас шалгараад шигшээ багт тоглоно гэдэг маш сайхан.

-Ярилцсанд баярлалаа. Чамд спортын өндөр амжилт хүсье
-Баярлалаа
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby enkuna » Sat Feb 07, 2009 8:38 pm

[quote="KUDASHAH"]
-Хамгийн олондоо хэдэн удаа жонглёрдож байв? Жонглёрдоод нэг газраас нөгөө газар хүртэл явж байсан уу?
-Дээд тал нь 8400 гаруй л жонглёрдож байсан. Харин жонглёрдоод явсан газар гэвэл нэг удаа 5 дугаар сургуулиас 25 дугаар эмийн сан хүртэл тасралтгүй жонглёрдоод явж байсан. Бас Зайсангаас жонглёрдоод бууж байсан.

-Одоо чамд тийм урилга ирвэл яах вэ?
-Шууд л явна даа. Тэгээд тэндээ тоглож сайн хөлбөмбөгчин болчихоод эх орондоо ирж тоглоно. Тиймээс одоо хэл сайн сурах хэрэгтэй байна. Ер нь хэл сураад гадаадад очиж тоглох нь миний ойрын зорилго болчихоод л байна даа.[/quote]

8000 ааа... 5-р сургуулиас 25-р эмийн сан үнэн бол аймар л юм..

Гадаад гарах хүсэлтэй бол багуудруу трайл хийх санал тавьж бичлэг энэ тэрээ явуулах хэрэгтэй байхдаа, манайх Австралийн нэг жаалыг авлуудаа эсвэл холбогдоол байлуу тэгхэд аав нь бичлэгийг нь явуулж байсан гэсэн... Ядаж оросруу Монголоос тоглогч гарчвал сайхан л юм... Шууд СМ-дээ аваад тувт гараанд гарганаа...

Энд яагаад смайл болохгүй байгаан
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby enkuna » Sat Feb 07, 2009 8:39 pm

8000 ааа... 5-р сургуулиас 25-р эмийн сан үнэн бол аймар л юм..

Гадаад гарах хүсэлтэй бол багуудруу трайл хийх санал тавьж бичлэг энэ тэрээ явуулах хэрэгтэй байхдаа, манайх Австралийн нэг жаалыг авлуудаа эсвэл холбогдоол байлуу тэгхэд аав нь бичлэгийг нь явуулж байсан гэсэн... Ядаж оросруу Монголоос тоглогч гарчвал сайхан л юм... Шууд СМ-дээ аваад тувт гараанд гарганаа...

Энд яагаад смайл энэ тэр кодууд болохгүй байгаан?
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Maslo » Sun Feb 08, 2009 12:44 am

Нэгэнт жонглердоод сурцан хүний хувьд 8000 байна уу хэд байна хамаагүй шт. Огт алдахгүй.
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby rednasca » Mon Feb 09, 2009 4:14 pm

Мөрөнг Сүхбаатарын талбай нэг удаа жонглёрдож байхыг нь харсан... техникийн хувьд үнэхээр манайдаа л урдаа барих нь юм байна лээ... өөртөө том зорилго тавьж зүтгэх тухай бодож байгаа нь сайхан хэрэг... амжилт хүсье...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby rednasca » Mon Feb 09, 2009 4:15 pm

гэснээс энэ холбооныхон яагаад чимээгүй байнаа...
шигшээ багийн хувьд том л тэмцээн байна ш дээ...
хэрвээ Макаог хожвол илүү олон багуудтай талбай дээрээ тоглох нь, тэр ч утгаараа цаашдын хөгжилд сайнсан...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby fd11 » Wed Feb 11, 2009 1:57 pm

Энэ тоглолтын талаар сураг ажиг байна уу хүмүүсээ
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Fri Feb 13, 2009 1:30 pm

3-sard Manai shigsheed togloltiin hur buuhnee.

3-7nd Macao-Mongolia (Macao-n talbaid. Asian challenge Cup-n uridchilsan shat)
3-11nd Guam-Mongolia (east asian cup-n uridchilsan shat)
3-13nd Macao-Mongolia (east asian cup-n uridchilsan shat)
3-14nd Mongolia-Macao (Manai talbaid. Asian challenge Cup-n uridchilsan shat)
3-15nd Northern Mariana Islands-Mongolia (east asian cup-n uridchilsan shat).

Delgerenguig
http://www.eaff.com/10fafar/index.html
http://www.fifa.com/associations/associ ... index.html
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby MJ » Fri Feb 13, 2009 3:43 pm

арай үгүй байлгүй дээ. Хүн бахардуулж, ядрааж алах гэж бгаа бишдээ ямар
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby fd11 » Fri Feb 13, 2009 3:47 pm

өдөрт нэг тоглох нь байна шд алдаа гарсан бололтой
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby haka » Fri Feb 13, 2009 3:48 pm

[quote="Moza"]3-sard Manai shigsheed togloltiin hur buuhnee.

3-7nd Macao-Mongolia (Macao-n talbaid. Asian challenge Cup-n uridchilsan shat)
3-11nd Guam-Mongolia (east asian cup-n uridchilsan shat)
3-13nd Macao-Mongolia (east asian cup-n uridchilsan shat)
3-14nd Mongolia-Macao (Manai talbaid. Asian challenge Cup-n uridchilsan shat)
3-15nd Northern Mariana Islands-Mongolia (east asian cup-n uridchilsan shat).
[/quote]
Хаха 3 өдөр дараалдаг байна шдээ. За маргааш хожино, маргааш хожино болох юм байна даа
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby haka » Fri Feb 13, 2009 3:52 pm

[quote="Moza"]3-sard Manai shigsheed togloltiin hur buuhnee.

3-7nd Macao-Mongolia (Macao-n talbaid. Asian challenge Cup-n uridchilsan shat)
3-11nd Guam-Mongolia (east asian cup-n uridchilsan shat)
3-13nd Macao-Mongolia (east asian cup-n uridchilsan shat)
3-14nd Mongolia-Macao (Manai talbaid. Asian challenge Cup-n uridchilsan shat)
3-15nd Northern Mariana Islands-Mongolia (east asian cup-n uridchilsan shat).

Delgerenguig
http://www.eaff.com/10fafar/index.html
http://www.fifa.com/associations/associ ... index.html[/quote]
2009/3/15 EAFC2010 Preliminary Competition Men's Northern Mariana Islands - Mongolia
2009/3/13 EAFC2010 Preliminary Competition Men's Macau-China - Mongolia
2009/3/11 EAFC2010 Preliminary Competition Men's Guam - Mongolia
ийм бөлгөө.
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ali » Fri Feb 13, 2009 3:55 pm

нэг тоглогч гарыг Ийглээр гарсанаас хойш дуудахгүй байгаа нэсэн шүү хөөрхий гэж
Ali
 

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Bold9 » Wed Feb 18, 2009 8:50 am

14-нд сарампай талбай дээрээ очиж шигшээгээ дэмжинээ............
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest