by Nomer 10 » Tue May 02, 2017 1:32 pm
За та нөхдийн саналуудыг базаад нэг ийм юм бичлээ. Дээр Габи ерөнхийлөгчтэй уулзах үедээ цаг бага байсан болохоор бусад санаануудаа ингээд хүргэе гэж тохирсон юм. Нэмж хасах юм бнуу.
Спорт цонх форумын гишүүдийн зүгээс Монголын хөлбөмбөгийн хөгжил дэвшлийн талаар гаргасан саналууд
- МХХ-ны логог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Талын хөх чононууд” nickname-д нь тааруулж чонын дүрстэй болгож солих. Одоогийн лого нь хуучин удирдлагын таагүй хэрэг явдлыг сануулдаг.
- Хүүхдийн академиуд байгуулж тамирчдыг багаас нь бэлдэх. Хөлбөмбөг өндөр хөгжсөн оронд 9 настайдаа хүүхэд цохилт, дамжуулалтын техникүүдийг бүрэн эзэмшсэн байдаг бол манай насанд хүрэгчид техник муу, бөмбөгийг зөвхөн урагш цөлсөн байдалтайгаар тоглож харагддаг. Багаасаа техник сайн заалгаагүй тамирчдыг буруутгах аргагүй.
- Лигийн тоглолтыг үзэгч ихтэй байлгах тал дээр анхаарах. Жишээлбэл, багуудыг аймаг, дүүргийнх нь нэрээр нэрлээд тухайн газар орны удирдлагуудтай холбож өгөх, тэгвэл яваа яваандаа олон улсынхаа жишгээр локал багууд бий болж үнэнч фэнүүдтэй болох эхлэл тавигдана.
- Өмсгөлийн нэр, дугаар, лого нэг стандарттай байх
- Лигийн мэдээллийг шуурхай, холбооны ажлыг ил тод байнга мэдээлж байх. Энэ тал дээр хангалтгүй байгаа.
- Шигшээ багийн нөхөрсөг тоглолтыг жилдээ 2-3 удаа өөрийн талбайд хийдэг байх. Гадны багуудтай тоглоход хүмүүс багаа их дэмждэг байдал ажиглагдсан. Энэ дээр суурилаад тоглогчдоо хүмүүст илүү таниулах
- Хөлбөмбөг өөрийн гэсэн од тамирчидтай болох. Үүний тулд сайн тамирчдаа рекламанд тоглуулж хүмүүст таниулах. Хүүхэд залуус од тамирчдаас үлгэр дуурайлал их авдаг.
- Зарим багуудын фэнүүд гээд ажилчид нь олноор ирдэг, тэд нь архи тамхи их хэрэглэх явдал түгээмэл. Энэ байдлыг залруулах.
- Лигийн тоглолтын үеэр түргэн хоолны цэг ажиллуулж боломжийн үнээр кофе уух юмаар үйлчилдэг байх. Өдөржин наранд байх фэнүүдэд тун их хэрэгтэй.
- Холбоонд удаж байгаа ахмад ажилчид, тоглогчдоос архи маш их үнэртдэг. Одооны залуус үүнээс их жигшиж байгаа
- Хөлбөмбөгийн талбай хангалтгүй, шинээр талбайнууд байгуулж багуудад эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр менежментийг нь шилжүүлж өгөх
- Хүмүүсийн ажлаа хийдэг цагаар хөлбөмбөгийн тоглолтууд тв-ээр гараад байгаа. Оройн цагаар хүн бүр мэдээ үзээд суухгүй шүү дээ.
- Нэг үеэ бодвол манай залуус өөрсдөө зүтгээд гадаадын орнуудад хөлбөмбөгийн сургалтанд суудаг болсон. Тэдгээр залуусыг бодлогоор дэмжиж, хүчийг нь эх орондоо ашиглах. Сүүлийн жилүүдэд дандаа гадны зааварлагчид ирж сургалт явуулдаг болсон.
Hup Holland Hup