ДЭЭД ЛИГ - MBA

Монголын сагсан бөмбөг сонирхогчид энд хуран чуулна

Moderator: Сагсан бөмбөг модууд

МБА холбоо цаашид сайн ажиллаж чадах уу?

Тийм
1
50%
Үгүй
1
50%
 
Total votes : 2

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby hosko » Mon May 02, 2011 11:16 pm

Аватар чинь 3 дараалаад хусчихдаг баг юм биш үү..кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby SuperZolo » Mon May 02, 2011 11:58 pm

Saiza wrote:Нээрэ Золо тэр үүсгэсэн сайт, ФБ хуудас этрийг чинь Бибби админаар хийлгэсэн юм шиг бна лээ.. тэгээд нэг өдөр л Бибби уурлаад хаацан.. учрыг бодвол мөнгө төгрөгөө өгөхгүй бсан юм бгаз дээ..

Харин тийм Бибби-г хийж байгаа гэж дуулсан. Гэхдээ Биббид бол буруу байхгүй нь ойлгомжтой.
Аватар барахгүй юм шиг байнаа. Бараг 4-0 болох шинжтэй. Харцага хамгаалалт сайн байгаа. Манай дүү[Золзаяа] л шилдэг амжилт нь ахиад байгаа тоглогч шиг санагдаад байна даа гэсэн үү. Нэлээд хэдэн хүнийг банзанд суулгаад байгаан дээр хамгаалалт сайн болохоор бүтэн 4 үе тоглуулж байгаа. Уг нь ЭсЖи байрлалтай боловч Уртаа энэ жил бараг холбогч хийлгүүлээд байгаам. Холбохоор шидэлт хийж чадахгүй байх шиг байгаам, ирэх жилээс шидэлт нь сайжрах байх.
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby fond » Mon May 02, 2011 11:59 pm

Төрсөн дүү чинь үү?
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Saiza » Tue May 03, 2011 12:02 am

ЮУ шт ээ Золоо чинь бас өнгөрсөн жилийн шилдэг залуу тоглогч шт.. Та 2 ер нь төстэй маа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Гансүх » Tue May 03, 2011 10:51 am

bure wrote:
peace5 wrote:Хас МУИС 2 онцгүй наасан ямар ч өрсөлдөөнгүй тааваараа тоглож байна аа...
Тэдэнд хүрэл медаль хэрэггүй байж болно гэхдээ ядаж үзэх гэж очсон үзэгчидээ хүндлээсээ...
Манайх энэ жил аварга авцан харагджилээ...
Одгий Лексийг зүгээр л эзэмджилээ ш дээ... :ногоон:
Төвдөө илүүрхээд Атарын ганцыг сайн хамгаалж байгаа болохоор манайх аварга авах нь дээ...
Шарксын хэдийг аварга авахыг ингэж нэг юм харах нь дээ... :beer
Атарт Сэдээ байгаа нь сайн хэрэг шүү...
Түүний амиатал оновчгүй олон довтолгоо хайнга дамжуулалт олон бөмбөг алдалт бие барьж чадахгүй байгаа зэрэг нь манайхыг цом өргөхөд их тус болно доо... :ногоон:
МВА-д ч НВА-д ч баг маань аварга авах гээд сайхан байна ооо.... :ногоон:
Арай эрт яарч байгаа юм бишүү дөнгөж л 2 даxь тоглолт болж бна шүү дээ.

Харцага бол угасаа илүү байна лээ хамгаалалт лайтай байна лээ...Тийм болохоор эргэлзэхгүй байна...
Миамигийн хувьд амны бэлэгээс.... :ногоон:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Saiza » Tue May 03, 2011 10:52 am

hosko wrote:Аватар чинь 3 дараалаад хусчихдаг баг юм биш үү..кк

3 дараалаад хуслаа гэж бодоход Харцага дахиад 2 дараалаад хусчихна шт.. тэгээд 4-3аар аварга.. :ногоон:
Одоогийн байдлаар бол 4-0 л харагдаж байгаа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Postby Гансүх » Tue May 03, 2011 10:53 am

Аваргын цувралд Одгий аймаар байна аа...Хаах хүн үнэндээ л алга доо...
Ид үеийн Шак шиг л байна доо...
2 мөргөөл дээшээ... :ногоон:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Uchrah jargal » Tue May 03, 2011 5:32 pm

Ав - Атар багын 11н номертой Сэдбазар гэж нэг багийн алуурчин байна аа. Ер нь Ав-атар 3н хүн л тоглодог юм байна. Сэлгээ муутай. Тэгээд сэдээ гэсэн багын нэг алуурчинтай. Суулгаад оронд орох хүн байхгүй.
Монгол Орон мандаг бадраг
Uchrah jargal
 
Posts: 163
Joined: Mon Jan 23, 2006 10:44 pm
Location: Монгол улс

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Uchrah jargal » Tue May 03, 2011 5:33 pm

Эхний 2 үе үнэхээр ойлголцоод сайхан тоглолт гаргаад оноогоор илүүрхэн, бөмбөг эзэмшилт зэрэг нь хүртэл илүү байсан 3-р үе рүү нь Сэдээ нь багаа алаад багынхантайгаа хэрэлдэж муудалцаад дуусгах шив.
Монгол Орон мандаг бадраг
Uchrah jargal
 
Posts: 163
Joined: Mon Jan 23, 2006 10:44 pm
Location: Монгол улс

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Батгэрэл » Tue May 03, 2011 5:42 pm

Хэхэ 2 байсышд нэг нь гарцан байна лээ харин..
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Saiza » Wed May 04, 2011 6:57 am

Монгол Коби чинь Бадрах бхгүй юу хаха.. Пак бхдаа байнга гаргарчихдаг бж бил ээ...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby SuperZolo » Wed May 04, 2011 9:46 am

Сэдбазар уг нь туршлагатай сайн л даа гэхдээ л яах ч аргагүй мудак багын алуурчин. Толгойгоороо тоглодоггүй тамирчин л гэж тэр байх. Халелуяад байхын тийм байсан. Пак эхний жилдээ тамирчдаа гүрийтэл нь бэлтгэл хийлгэдэг тэр нь ч тоглолтон дээр үр дүнгээ өгч ямар ч багыг гусчдаг л байсан. ПО-д ч шалгарч байсан тэр жилд. Тэнд ганцхан лидер нь Сэдээ байсан яах ч аргагүй оноо авч багынхандаа тусладаг байсан ч яг л шийдвэрлэх үед багынхныгаа хөөдөөд тэгээд хэдэн бацаануудаа загнаад, сүүлдээ пактай хэрэлдээд л дуусдаг байсан. Сүүлдээ Бадрах, Пүүжээ гээд бөөн алуурчид нэмэгдэн орж ирж алдаг болоод тэр Халелуяа гэдэг баг замхарсымдаа.
Пакын бэлтгэлийн ачаар л Манай дүү, Сээгий эрс сайжирсан. Сэдээ, Бадрах 2 ч бас сайжирсаншт.
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby kayo » Wed May 04, 2011 12:21 pm

Сэдээ нээрээ арай л амиа гар, наана нөгөө хоёр хар нь сул гүйгээд байхад өөрөө л зүтгээд алддаг, ер нь дамжуулах гэдгийг мэддэггүй гар байна лээ дээ.
Мэргэн хажууд нь бол жинхэнэ багийн лидер хүн ямар байдгийг харуулж байнаа, хаана яаж дамжуулах уу, яаж өөрөө орох уу, яаж хамгаалах уу гээд бүгдийг удирдаал гоё тоглодог юм байна лээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Цоомоо » Wed May 04, 2011 12:44 pm

SuperZolo wrote:Пакын бэлтгэлийн ачаар л Манай дүү, Сээгий эрс сайжирсан. Сэдээ, Бадрах 2 ч бас сайжирсаншт.

Гол нь ачаалал дааж чаддаг болсон байх.
Пак багшийн бэлтгэлийн гол зарчим бол гүйлгэх, их ачаалал өгөх л байлаа.
Ер нь бол трэйнинг талын коач гэж боддог болсон.
Яг тоглолт удирддаг, лигийн турш багийг авч явах ч юм уу тийм коач бол биш.
За ер нь яг тийм хүн бол Монголд Цэвэрбал гуай л байх...

Би гэхдээ Монголыг коач нарыг гайхдаг, ямар ч багийн үзэл баримтлал, ерөнхий суурь, тим ворк байхгүй.
Б лигт 2009 онд орсон манай форумын баг чинь л гэхэд гол нь хамгаалалт гэсэн зарчимтай байлаашд лол...

Тоглолт бүр л адилхан болж байгаам шиг харагддаг...НБА нтрд чинь бүх л довтолгоо комбинацаар эхэлдэг, тэгээд яаж төгсгөх, комбинацын явцад хэрхэн өөрчлөгдөх бол одоо тэр тоглогчийн чадвар, шийдвэрээс хамаараад явдаг л даа.
Монголд бол тийм юм ер нь харагдахгүймаа.
Үсрээд л доошоо төвдөө өгнө, төв нь шахаж байгаад гаргах ч юм уу нэг тиймэрхүү л тоглолт болохын.
Тэгээд өрсөлдөөнтэй тоглолтын сүүл рүү ганц олигтой хувилбар явахгүй, баахан л алдаа, торгуулиуд болж байх шиг...

Тэгээд бас манайхан бүгд л 3-аас л дандаа шидэхийн. Дундын шидэлтүүдээ яагаад хөгжүүлдэггүй юм байгаан.
За за өөрөө нээх мундаг амьтан шиг дэмий юм бичлээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Наагий » Wed May 04, 2011 12:53 pm

Цоомоо wrote:
Тэгээд өрсөлдөөнтэй тоглолтын сүүл рүү ганц олигтой хувилбар явахгүй, баахан л алдаа, торгуулиуд болж байх шиг...

Тэгээд бас манайхан бүгд л 3-аас л дандаа шидэхийн. Дундын шидэлтүүдээ яагаад хөгжүүлдэггүй юм байгаан.


:eek:
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Hero.Lio » Wed May 04, 2011 12:53 pm

Цоомоогийн дундын үсрэлттэй шидэлтүүд ч бас л.....Манай сургуулийн охидуудыг бол хууулриулдаг байлаа шд :ногоон:
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby SuperZolo » Wed May 04, 2011 1:47 pm

Харин тийм Пак бол яг трэйнинг көүч. Хэлэхээ мартчиж Халелуяаг хамгийн их алсан хүмүүст Пак бас орно хаха. Дундын шидэлт ерөөсөө байхгүй шидсэн ч хийхгүй. Нэг ч баг дундын шидэлтийн дасгал хийлгэдэггүй гээл бод. Уг нь нэлээд оноог л дундаас авч биеэ амраадагдаа. Дундаас шидэх комбинац байхгүйгээс болж өөрсдийгөө ядраачихна. Яджийхад бэлтгэлээ сайн хийдгүй болохоор 4 үеийн пян даахгүй. Тэгээд л худлаа 3-с шидээд эхлэнэ.
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby the kop__b_none » Wed May 04, 2011 4:29 pm

габшаа өнөөдөр лиг үзэхүү.. мань үзэх гэсэн чинь хань олддоггүй ээ амисгаа..
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby bure » Wed May 04, 2011 9:12 pm

Аватар 1 юм xожлоо доо Сэдээ өнөөдөр аймаар байлаа иxэнx оноог ававуу даа
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Saiza » Wed May 04, 2011 9:42 pm

Сэдээ байнга ийм сайн байгаа ч уу үгүй ч үү.. хэхэ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby pein_akatsuki » Wed May 04, 2011 9:51 pm

3-0 р шуудуулчихсэнгүй шуу
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby fond » Wed May 04, 2011 9:55 pm

Гоё тойм оруулаач өнөөдрийн тоглолтын талаар..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby SuperZolo » Wed May 04, 2011 10:52 pm

Аватараас Сэргэлэн, Сэдээ, Жеффри сайн байсан. Сэдээгийн дараалсан олон 3 онооны шидэлтүүд орж, Сээгийгийн бөмбөг таслалтууд, дундын шидэлтүүд нь ч амжилттай болсноор Аватар хожив. Эсрэг талаас Мэргэн л оноо зулгааж, Одгий алдаанаасаа болж бүтэн тоглолгүй сууж, Золоо, Давхраа 2 ядралтуу, хоцорсонуу талбайд бага тоглож, Төмкө алдаа их хийдгээрээ хийж, бусад нь бассануу амжилтандаа ташуурсануу хамгаалалт хийхээ мартаж орхив.
Мөн Жеффри өмнөх 2 тоглолт дээрх шигээ олон оролтууд хийж оновчтой болгож байсан. Энэ удаад Харцагийн хамгаалалт үнэхээр муу байсан. Энэ нь нэгдүгээр үед Одгий 2 алдаатай болсон байхад Уртаа мангар суулгахгүй байснаас болж 3 алдаатай болж улмаар Одгий сууж Самбартаа хүнгүй болж Жеффри ч 3-р үеийн сүүл хүртэл дураараа дургиж байсан. Энэ хооронд нөгөө л Сэдээг сул шидүүлсээр л байлаа. Хариу довтолгооны ихэнх нь Мэргэнээр дамжиж алдаг оног оноо авч байв. Эхний 2 үед эн тэнцүүхэн байсан. 3-р үед оноо холдож 7-10 онооны зөрүүтэй явсаар 3 үе дуусав. 4-р үед онооны зөрүүг 4 хүргэсэн ч буцаагаад өнөөх л Сэдээгийн 3 онооны шидэлтээр оноо буцаад холдож Харцага нэгэнт энэ тоглолтонд хожигдох нь ойлгомжтой болвоо хөөрхий
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Mike Bibby » Thu May 05, 2011 7:19 am

Аватар хожил авсан хэрэг үү. Тэгэхээр 2-1 болчихжээ.Аватар нь түрүүлээсэй. Хүлэгүүд ч гуравдугаар байраа төвөггүй авчихна биздээ.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Ниссан Премьер лиг - 2011 улирал

Postby Aagii_03 » Fri May 06, 2011 2:33 pm

ПЛЭЙ-ОФФ БА О.СЭРГЭЛЭН

Сагсан бөмбөгийн хорхойтнууд Спортын төв ор­донг өргөөд шидчих нь холгүй долгилж байна. Тэнд Монголын дээд ли­гийн авар­га шалгаруулах шувтаргын тоглолтууд үргэлжилж байгаа болохоор аргагүй. Гал­зуу фэнүүдийн юунд ч үл захирагдах хөөрөл, мэргэжлийн тамирчдын ур чад­варыг гайхуулах жинхэнэ гал халуун тоглолтууд сэтгэлийн хэмийг дээд цэгт нь хүртэл шатааж орхив. Дээд лигийн 16 дахь удаагийн аварга удахгүй тодорно. Хэн байх бол. Завсаргүй гурав түрүүлсэн “Хүлэгүүд” байх уу эсвэл “Харцага” уу… Энэ жилийн лиг чимж буй “Ав-Атар” юм болов уу. Тэдний хувьд мөнгөн медаль аль хэдийнэ халаасанд нь ороод ирсэн. Харин “Харцага” аваргаа баталж чадах уу. Тиймээс өнөөдөр болох “Харцага”, “Ав-Атар” хоёрын тоглолт алтан медалийн хувь заяаг шийдэхэд дөхөм болно. Гэвч “Баянзүрх буллс” ба “Хүлэгүүд” буйг мартаж болохгүй.

Энэ жилийн “Ниссан премьер” лигийн шилдэг та­мирчид олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа. “Баян­зүрх буллс”-ын Г.Ихбаяр буюу Данди, Т.Санчир, Б.Бат­жавх­лан, за тэгээд мэ­дээж ул­сын шигшээ бо­лон “Ав-Атар”-ын ахлагч Ш.Сэдбазар, “Харцага”-ын Ц.Мэргэн, “Хү­лэгүүд”-ийн М.Отгонмөнх нарын чадварыг шагшихаас өөр замгүй. Харин тэдний дундаас, манай плей-оффийн оддоос “Ав-Атар”-ын “4” дугаартай холбон тоглогч О.Сэргэлэн сагсан бөмбөг сонирхогчдын цусыг хөөргөж байна. Түүний хурдтай, чадварлаг гялалзсан тоглолт олон үзэгчдийг Спортын төв ордон тийш хөтөлж байгаа. О.Сэргэлэнгийн тоглолтыг л үзэх гэж, түүний чадварлаг холболт, довтолгоог харж кайф авах гэж телевизийнхээ сувгийг ТВ-9 дээр тааруулж, ямар ч агааржуулалт байхгүй бүтэж үхмээр бүгчим Спортын төв ордонд хэдэн цагаар ч хамаагүй уягдаж ча­дах фенүүдийнх нь нэг ээ, би. Багийнхаа дотор, ма­гадгүй бусад багийн тамирчид дундаасаа ч хамгийн намхан нь тэр. Биеийн өндөр нэгдү­гээрт тавигддаг гэх энэ спортод “намхан байх нь асуу­дал биш” гэдгийг баталж байгаа тамирчин. Гэхдээ 1.75 метрийн өндөртэй гэж байгаа. Сураг сонсвоос Тө­мөр замын коллежийг машинист мэргэжлээр төгс­сөн тэрбээр одоо 22-хон настай. Манай дээд лигийн хувьд хамгийн залуу тоглогч байх нь. Түүнийг NBA-гийн энэ улирлын шилдэг залуу тоглогчоор шалгарсан Деррик Роузтай зүйрлэж болох юм. О.Сэргэлэнг магтахгүй өнгөрч бо­ломгүй бас нэг шалтгаан бий.

Тэрбээр өөрийнхөө багт тоглож буй гадны гурван тоглогчоос ч илүү чадвар үзүүлж байгаа нь эх орон нэгтэйн хувьд омогшил төрүүлдэг юм. “Ав-Атар”-ын АНУ-аас урьж авчирсан Жефри, Лекс, Вильямс нар уучлаарай. Тэд шигшээ тоглолтуудад онцгой байгаа ч О.Сэргэлэнг гүйцэхгүй л байна. Олон хүн санал нийлнэ байх. Жирийн монгол тамирчин сагс тоглохын төлөө төрсөн мэт америкчуудаас илүү амжилт үзүүлж байгаа нь үндэсний бахархал. Сагсан бөмбөгийн тэр дөрвөлжин талбай дээр О.Сэргэлэн гараад л ирсэн бол ойлгомжтой. Фенүүдийнх нь уухай, алга ташилт Спортын төв ордныг ганхуулж байх шиг санагдах вий. Түүнийг хэрхэн бужигнуулахыг харъя гэвэл “амьдаар” нь очиж үзэхийг зөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд ивээн тэтгэгч компаниуд сагсан бөмбөгийн лигийн тамирчдыг овоо үнэлэх болжээ. Энэ ч жам ёсны асуудал. Хурдан морийг 100. 200 саяар худалдан авч нэрийнхээ өмнөөс давхиулж адгуусны үнийг хөөргөдөж чаддаг юм чинь чадварлаг тамирчны алдрыг үнэлэх цаг яах аргагүй ирсэн. Сагсныхны хэлж байгаагаар одоогоор хамгийн үнэтэй, өндөр цалин авдаг тамирчин бол “Хүлэгүүд”-ийн Болортулга гэнэ. Ойролцоогоор сая төгрөгийн цалин авдаг бололтой. Мэдээж дээр нь ахуй хангамж нэмэгддэг гэдэгт итгэхийг хүсч байна. Тэгвэл энэ жилийн хамгийн үнэ цэнэтэй тамирчин болсон “Буллс”-ийн Т.Санчирийг “Бридж” хэрхэн үнэлж байгаа нь мөн л тодорхойгүй. Хаа холын Америкаас “өнгөт” тамирчид авчран гайхуулж байгаа “Милл хаус” О.Сэргэлэнгээ, Ш.Сэдбазараа хэрхэн “эрхлүүлдэг” бол. Сэдээгийн хувьд үнэхээр сайн тамирчин хэдий ч хурдын хувьд О.Сэргэлэнгээс хоцорч байгаа нь ажиглагдах вий. Данди ч мөн адил. Мэдээж энэ бол насны ялгаа. Сагс гэдэг спорт чинь нас, хурд хоёроор аархдаг юм биш үү. Энэ жилийн лигийн тэмцээнийг сонирхолтой болгож байгаа “Ав-Атар”-ынхан О.Сэргэлэнтэйгээ ганц­хан жилийн гэрээ байгуулсан гэж байна. Сагсны ивээн тэтгэгчид хөдлөх юм биш үү. Цаана чинь шинэ од төрчихөөд гялалзаж байхад гараа хумхиад суугаад байж болохгүй дээ. Дөнгөж 22-той энэ тамирчин багаар бодоход лавтай зургаан жил гялалзсан амжилт үзүүлнэ. Бас “Харцага”-ын холбон тоглогч 41 гэсэн хувийн дугаартай Золзаяа ч харц булааж байна. ТИС-ийн оюутан энэ залуутай “Энержи ресурс” тогтвортой, ирээдүйтэй гэрээ байгуулсан гэхэд эргэлзээтэй. Бас “Хас” групп Ц.Мэргэнтэй ямар гэрээ хийсэн нь сонирхолтой шүү. Бод л доо, олимпийн баатрууд маань өдгөө 30 нас ч хүрээгүй яваа. Тэгэхээр спортын амжилт алдар хоёр гагцхүү залуу насанд заяадаг бурхны бэлэг юм. Харин бурхнаас хайрласан чадварыг тухайн цаг үед нь л үнэлэсэн шиг үнэлэх хэрэгтэй. Өөр юу хэрэгтэй гэж. Жинхэнэ монгол тамирчдаар монгол хүний чадварыг үзүүлсэн мөрөөдлийн баг гаргаж ирэхийн тулд юу хийхээ ма­най бизнесмэнүүд сайн мэднэ. Морь уралдуулсан ч, сагс тоглосон ч гаднаас дууддаг болчихвол гу­нигтай шүү дээ.

Тамирчдын чадварыг биширсэн ч лигийн тэмцээнийг зохион байгуулж буй “Моннис”-ийнхэнд үг дайхгүйгээр өнгөрч бас чадахгүй нь. Спортын төв ордонд тэмцээн үзнэ гэдэг үнэндээ эр зоригийн хэрэг юм. Агааржуулагч байхгүй тэр зааланд тийм олон хүн хэдэн цагаар сууна гэдэг аймшигтай. Ухаан алдан унаж мэднэ. Саунд суугаад сагсан бөмбөг үзнэ гээд төсөөл дөө. Тоглолтын тасалбарыг яагаад суудлын тооноос хэтрүүлэн зардгийг ч ойлгохгүй юм. Тасалбар дууссан байхад мөнгөө атгуулаад орж буй хөгжөөн дэмжигчид та­мирч­дын хөлөөр орооцолдон буйг яах вэ. Тоглолт үзэхийг хүссэн үзэгчдийг буруутгах аргагүй. Төдий олон хүнийг баар цэнгээний газраас мулталж Спортын төв ордонд авчирч буйд тэмцээний үнэ цэнэ бий. Гэхдээ шүүмжлэл их дагуулах шинжтэй шүү.

Ямартай ч плей-офф өндөрлөх дөхөж байна. Энэ жилийн од нь, омогшил төрүүлсэн бахархал нь О.Сэргэлэн байлаа. Спортын ордны “А “ заалыг тэр чигээр нь уухайлуулан босгож чаддаг энэ тамирчны гялалзсан тоглолтыг үзэх л гэж лигийн тэмцээнийг зорьдог фэнүүдийнх нь өмнөөс чадан ядан бичиглэв. Дараа дараагийн он жилүүд, лигийн тэмцээн гагцхүү О.Сэргэлэнгийнх байна гэдэгт бооцоо тавихад бэлэн байна.

Б.Мөнхбаясгалан

Бас л хайнга бичжээ :lol:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

PreviousNext

Return to Монголын сагсан бөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron