by Yes Man » Sat Feb 09, 2008 6:44 pm
За хөө,энэ сэдэвт чинь юм бичилгүй их удсан байх шив дээ,Алив Айверсоны фэнүүд алив Шижир Алтнуудын үнэнч фанатууд минь жаахан идэвхтэй байлдаа.
Одоогын байдалаар Дэнвэр өнөөдөр Вашингтоныг нутагтаа 11 оноогоор хожиж 30 хожил,19 ялагдалтай дивизоныхоо 2т,бүсийнхээ 7д явж байна...Өнөөдөр Юта Жазз Хаадад хожигдоод 10 дараалсан ялалтаа таслуулчихлаа,Портландын Ройгын гэр бүлд асуудал гарсанаас үүдээд Рой хүү Пистонсын эсрэг талбайд гарсангүй...Түүний эзгүйг аваргууд сайн ашиглав...Ингэснээс Дэнвэрт ашигтай болж ирлээ,одоо бид энэ бүтэн сайнд,монголын цагаар нэг дахь өдөр Морин Цэрэгүүдтэй халз үзнэ....
Мөн Шижир Алтнуудтай холбоотой солилцоо наймааны сураг үл тасрах юмаа,үүнд мэдээж хэрэг цоорхойгоо нөхөх шаардлагатайн дээр баруун багууд өдөрөөс өдөрт хүчирхэг болж байгаа нь нөлөөлж буй нь лавтай....Пао Газол Нуурынханы мэдэлд Кобитой хамтрахаар одлоо,Финиксийн Нарнууд 20 сая долларын үнэтэй хөгшин од Шакыг өөрийн болгож өөрсдийнхөн хэлсэнээр аварга болох илүү боломжтой боллоо,мөн л хуучины од Крис Уэббэр Алтан Мужын Дайчдад туршлагаа хуваалцхаар ирлээ гэх мэтчилэн багууд байдаг чадлаараа өөрсдийгөө гоёж ПОд буюу шийдвэрлэх шатаны бэлтгэлээ өдөр ирэх тусам хангасаар,энэ нь 20+ сая ногооны өртөгтөй Аллен Айверсоныг өөрийн болгосон,дээр нь тоглогчиддоо хамаагүй их мөнгө зарцуулдаг Дэнвэрийн эзэдийн толгойд аваргын бөгжөөс өөр зүйл орохоо больж сэтгэлийг нь зовоосоор...Өрсөлдөгчид нь улам хүчтэй болж байхад манайх яааж зүгээр хараад сууж байх билээ...Бас хоосонгүй,ингээд олон юм нуршилгүй манайд ирж магадгүй улсуудыг танилцуулы
1.Жэйсон Кидд - Холбогч - 35 настай - Торнууд
Хэн бүхний анхааралыг хэсэгтээ л өөртөө татсан ч Газол,Шакын ээлж дараалсан наймаануудад сураг нь тасараад байгаа өвгөн Кидд багаасаа явах хүсэлтэйгээ мэдэгдсэнээр түүнийг ямар баг авахыг бид бүхэн чи тавьж суунам....Гэвч хүсэхээр хясна гэгчээр түүний өндөр цалингаас айсан багын эзэдүүд хөдөлж чадахгүй сууна...Ганцаардсан Лэброн Жэймст хань олж өгөхөөр Морин Цэрэгүүд ярилцаж байгаа сурагтай,мөн Дэнвэрийн Шижир Алтнууд тодруулвал Жорж Карл Киддийг Дэнвэрт урьхад болохгүй гэх зүйл байхгүй гэж үзсэн,тэдэнтэй хамт Даллас эрчимтэй сонирхож байсан ч Марк Кубан татгалзсан сурагтай....
Жэйсон Кидд Дэнвэрт ирж болох л юм,яагаад болохгүй гэж,хэрэвээ түүний өндөр цалинг аргадаад өөрсдөө хохиролгүй аваад үлдчихвэл Айверсоны нуруун дээрх ажилыг хөнгөлнө гэдэгийг Карл ах тооцоолж байгаа бололтой,мөн бидний хурдан довтолгоо Киддээр дамжвал өрсөлдөгчдөө илүү балаг тарьж мэдэх л юм....Жинхэнэ холбогчдын мөрөөдөл болсон довтлогчдын нэг Кармайло Энтони,довтолгооны дуусашгүй олон хувилбартай Аллен Айверсон гэх хоёр онооны машинаас гадна түүнийг хуучин анд Кэнион Мартин нь хүлээж суугаа байж болох юм....
2.Рон Артест - Хамгаалагч-Довтлогч - 29 настай - Хаад
Зодоонч Рон Артест дахиад л багаа голж эхэллээ.Энэ боломжыг Дэнвэрчүүд ашиглахаар азаа үзэв,тэд Э.Нэхэра,Linas Kleiza гэсэн хоёр гол нөөц тоглогчоо энэ наймаанд өгөх санаатай ярилцаж байгаа юм гэнээ...Хэрэв Хаадын тал зөвшөөрвөл Дэнвэр хамгаалалтын хоёр мангас,довтолгооны 3 мангас гэсэн супер 5аар гарааны тав болгох нь,зайны хамгаалалтанд муугаа мэддэг Карл Рон Артестаар үүнийг нөхөх бодолтой суугаа байж мэднэ.Тэр ч үүнийг чадна,Ронд хааж чадахгүй хүн гэж үгүй юм,бас ч үгүй цөөнгүй жил бөмбөг нүдсэн туршлага нь хамгаалалтынхаа адилаар бидэнд хэрэгтэй...Энтони Картер,Аллен Айверсон гэсэн хамгаалалт эвдсэн намханы нэгийг БЭНЧд суулгаж Алленийг холбогчын байрлалд хүссэн ч үл хүссэн ч хадах хэрэгтэй болох нь дээ хэрэв наймаа болвол...
3.Сэм Касселл - Холбогч - 39 настай
40 хүрэх гэж байгаа өвгөнөөр бид юу хийх вэ?гэвч ингэж бодож болохгүй нь,Саяханыг хүртэл өөрийгөө яаадагаа алдсан биш байгаа гэдэгийг харуулсаар байгаа түүнийг ПОын цусгүй тулаанд ашиглахын тулд Эткинсийн сул орхисон зайг бөглүүлж мэднэ....90ээд оны дунд үед 2 ч удаа аваргын бөгж зүүж,хожим Эр Бугнуудад Айверсоны эсрэг бүсийн аваргын төлөө үзэж тухайн үеийн хатуухан багуудын тоонд орж явсан бол хожимоо Гарнэттийн хамт Цөөвөрүүдийг барууны мангасуудын тоонд оруулж саяхандаа Клипперсийг ПОд шалгаруулсан гэх мэт хийсэн зүйлс нь арааны шүлс асгаруулам...Амжилт дагуулдаг Сэм ах өөрөө ч Жорж Карлын дэргэд эрдэм ном үзэж хожимоо дасгалжуулагч болчих санаатай байгаа гэнэлээ...Хэрэвээ түүнийг өөрийн болгож чадвал Айверсонд холбох давхар ажил нь хөнгөрч дураараа оноог бөөндөж болохнээ....