El Payaso wrote:Хоёр ч удаа их гурвал үүсгэж багаа сольсон хүнийг ч нэг их том хотод очсон бол энэ тэр гэж ярих утгагүй байлгүй дээ ккк.
Анхнаасаа том, сайн дасгалжуулагчтай багт очоогүй хүн зүтгээд зүтгээд баг нь явахгүй байхад өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн, ухаалаг л ашигласан юм байна гэж одоо энэ олон жилийн дараа харж болж байна.
Тэгээгүй бол зүгээр нэг багтаа үнэнч явсаар аварга авч чадаагүй өдий ч хүрэх байсын бил үү хэн мэдэхэв дээ. Өгөгдөл нь байхгүй газраас их юм хүсч суухаар өөрт байгаа боломжоо л ухаалгаар ашиглаж, өөрөө түрүүлж хөдөлсөн л хүн байна шд. Тэгсэн тулдаа бид өнөөдөр ийм юм бичээд, Лэброны талаар хоорондоо маргаж мэтгэлцээд байж байгаан биш үү.
Би ч ер нь өөрөө Лэброны шийдвэрийг тухайн үедээ маш хулчгар, хөгийн үйлдэл гэж хүлээж аваад шүүмжилж ч байсан. 2011 онд Даллас Маяамиг буулгаж авахад нь хагартлаа баярлаж л байлаа. Лэброн гол нь Маяамид очсоноороо л тамирчны хувьд их юм үзэж, их юм ойлгож, хувь хүний хувьд их хөгжиж авсан санагддаг. Сайн дасгалжуулагч, сайн баг гэдэг нь хүнд тэгж сайнаар нөлөөлдөг гэдгийг л би хэлэх гээд байна.
Тэгээд ч КД барж чадаагүй багтаа ичгүүргүйгээр нэгдсэн бол, Лэброн барж чадахгүй багаа ялж гарахын тулд нэр төрөө гаргуунд нь хаяж Их 3 бүрдүүлсэн. Энэ 2-т маш том ялгаа байгаа шүү.