НБА: Наймаа ,Солилцоо

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Таны бодлоор Лэйкэрс луйврын наймаа хийж НБА-г утгагүй болгов уу?

Тийм
13
34%
Магадгүй
6
16%
Үгүй
19
50%
 
Total votes : 38

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Mon May 26, 2008 7:40 pm

Image
Өчигдөр шөнө ESPN ээр НБЭгийн тухай ярилцаж байхыг нь үзээд ийм яриа гарч байгаад нь гайхсанаа нуухгүй.Учир нь Барон Дависыг New York руу явах тухай яриа байлаа.
Сүүлийн хэдэн жилд олигтой амжилт үзүүлээгүй New York энэ жил шинэ менежер,ерөнхийлөгч Donnie Walshыг авчирсан бөгөөд энэ өвөө урьд нь Индианаг удирдаж байсан,Рижжи Миллерийн хамт Майкл Жордонд нэг ёсондоо дарагдсан өвөө.Алдарт Бостоны тоглогч байсан Ларри Берд тэй үзэл бодол зөрчилдсөнөөс энэ жил New York -ыг удирдах болсон гэж хэлж болно.Ил тийм байдал гаргаагүй ч дотороо зөрчилдөөнтөй байсан нь ойлгомжтой.
Энэ өвөөгийн хийсэн анхны алхам нь коуч И.Томасыг халж Финиксээс сайн дураараа огцорсон Майк Д Энтониг New York - д авчирсан нь байв.Майк Стив Нэшийн хамт Финиксийг удирдаж улиралд олон ялалт байгуулсан ч ПОд хагас шигшээгээс цааш хэтрээгүй нь хожим түүнийг халагдах өргөдлөө өгөх гол шалтгаан болсон.Түүнийг New York овжин ашиглаж чадсанаар бүтэл муутай дасгалжуулагчын өрөө нь гэрэлтэй харагдаж эхэлсэн билээ.New York хот бол өөрөө их өртөг өндөртөй,ядуу хүн байтугай дундаж орлоготой хүн амьдрахад ч хэцүү байдаг тийм хот,баг нь ч их баян,бас л их өртөг өндөр зарлагддаг баг.НБЭд нийт цалингаараа Далласын дараа ордог баг.Тухайлбал Stephon Marbury ирэх жил 22 сая,Зач Рандолф ирэх жил 14 сая,Эдди Курри 9 сая,Күйнтин Ричардсон 9 сая,Жамаал Краффорд 8 сая,Малик Ройс 7 сая,Жэроми Жэймс 6 сая гэх мэт.
Хэрэвээ Жамаал Краффордыг эс тооцвол багтаа сайн тоглодог нь тун ховор юм,багаасаа хамгийн их мөнгө иддэг Мэрбэрри гэхэд өнгөрсөн улиралд 24 тоглолтонд оролцсон нь 22 сая долларынх нь үнэд яаавч хүрэхгүй нь тодорхой.Эдди Курри 59,К.Ричардсон 65,Зач Рандолф 69 тоглолтонд оролцож байсан.
Үүний үр дүнд хамгийн их мөнгө иддэг хүн болох Стэфон Мэрбэрриг шинэ ерөнхийлөгч нь хөөж явуулах хүсэлтэй байгаагаа нуугаагүй байна.Түүнийг траде буюу солилцоогоор л явуулах боломжтой.Гэвч Мэрбэрри асар олон сөрөг талтай тоглогч,нэгт хөгширч буй нас,хоёрт хэтэрхий үнэтэй цалин,гуравт гэмтэл бэртэлд идэгдсэн.Иймээс түүнийг авах баг олдохгүй учир New Yorkын эзэд түүнтэй байгуулсан гэрээгээ цуцлах,тодорхой хэлвэл Мэрбэррид цалингаа худалдаж авахыг санал болгох байх.
Хэрэвээ энэ нь амжилттай болвол 22 сая ногоон New York зүгээр л хоосон ирнэ.Тэд энэ мөнгөөрөө нэг тоглогч авах нь,тэр нь Барон Давис байх магадлалтай гэнэ.Дависын хувьд ирэх жил 17 сая ногоон авах учир жанцантай,Гэхдээ Дависын гэрээнд финал жилдээ хүсвэл чөлөөт тоглогч болох боломжтой юм.Дайчидын хувьд энэ жил маш олон залуу,чадварлаг тоглогчоо,тодорхой хэлвэл ирээдүйнүүдээсээ салахгүй нь тулд Бароныг золионд гаргах байх.Ирэх жил гэрээ нь дуусахгүй тоглогч бол 7 байгаа ба гэрээ нь дуусаж буй тоглогчдын тоонд оноо авалтаараа багтаа хоёрт ордог Монта Эллис,Kelenna Azuibuike,Matt Barnes,Mickael Pietrus гэх мэт.
За юу болохын бурхан л мэдэх хэрэг дээ.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Tue May 27, 2008 3:43 am

Нью Иорк Мэрбүриг зайлуулж Дэвисийг аваасай. Алийн болгон шал арчиж байх вэ дээ. Дээр нэмээд Ричардсон, Рөүз, Жером Жэймс гэх мэтийн ямар ч багт нэмэргүй хоолны савнуудыг явуулаад хэдэн шижигнэсэн залуусаар Дэвис, Кроуфорд, Курри, Рандолф нарыг тойруулчихвал өрсөлдөөн багатай зүүн бүсийн плей оффд хөнгөхөн л гарчихна даа. Майк, Уэлш 2-ын сүйхээ мэдэж дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Wed Jun 04, 2008 6:00 am

Image
НБЭгийн шилдэг төвийн тоглогч блок шотын мэргэлжилтэн Алонзо Морнинг НБЭд буцаж ирэх хүсэлтэй байна.38 настай тү?үний гэрээ энэ долоон сарын гучинд дуусгавар өолох учиртай юм..Майами Хит багтайгаа хамт өмнөх улиралын 25 тоглолтонд оролцож 6.0 оноо,3.7 самбараас авч байсан ба өвдөгний хүнд гэмтлээс болж талбайдаа гарахгүй болсон билээ.Нэгэнт дөч хүрч буй учир хүн бүр түүнийг зодог тайлах нь гэж таамаглаж байсан ч Морнинг арай өөр бодолтой байгаа бололтой..
Image
Орландогын ерөнхий менежер Otis Smith/зураг дээр зүүн гар талд/ багтайгаа гэрээгээ сунгасанаа зарлав..Тэрбээр өнгөрсөн жилийг чамгүй амжилттай өнгөрүүлсэн бөгөөд дөнгөж л босоод байсан багаа хуучин Майамигын дасгалжуулагч байсан Стан Ван Гандиг ахлах дасгалжуулагчаар мөн од Дуэйт Ховарддаа хань болгуулж туршлагатай довтлогч Рашад Лиюсийг өөрийн болгож,супер од Дуэйт Ховардынхаа гэрээг таван жилээр сунгасан их ажил амжуулсан байна.Энэ бүхний үр дүнд Орландогын Шидтэнүүд 52 ялалт авч дивизоноо тэргүүлж ПОын эхний даваанд Торонто Репторсыг мулталсан юм.
Image
Сүүлийн гурван жил Детройт Пистонсыг удирдсан ахлах дасгалжуулагч Flip Saunders хугацаанаасаа өмнө огцорлоо.Түүний гэрээ албан ёсоор ирэх жил дуусах байсан ч багын ерөнхийлөгч Жо Думарс хүлээж тэвчсэнгүй,Бостон Селтикст 6 тоглолтоор хожигдсоных нь дараа хөөж явууллаа.Детройт Пистонс сүүлийн 6 жилд бүсийн аваргын төлөө зогсож байгаа бөгөөд 2004 онд НБЭгийн аварга болж,2005 онд Зүүн Бүсийн аварга болж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилд Лэрри Брауныг явсаны дараа Flip Saunders ын удирдлаганд орсон ч эхний жилдээ Майамигийн Илчнүүд,өнгөрсөн жил Кливландын Морин Цэрэгүүд,энэ жил Бостоны их гурвалд тус тус хожигдсон юм.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby csc » Wed Jun 04, 2008 12:16 pm

Вэйд Чикагод очиж Миами Розэ Бийзли гэсэн хослолтой болох гээд байх шиг...... 2 жилийн дараа лэбронийг авчихаар Никс Буллс ийн хоорондийн орсолдоон ийстийг хэдэн жилдээ чимэх байхда
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby LeMoN » Thu Jun 05, 2008 3:23 pm

csc wrote:Вэйд Чикагод очиж Миами Розэ Бийзли гэсэн хослолтой болох гээд байх шиг...... 2 жилийн дараа лэбронийг авчихаар Никс Буллс ийн хоорондийн орсолдоон ийстийг хэдэн жилдээ чимэх байхда
Za araichdee neg muu hog n 2 batsaanaar nba final mvp g solij bolkueeeee.Yamar shaq shg hugshirsun tractor bolson bishde
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby White Chocolate » Fri Jun 06, 2008 1:52 am

Xaxa suraggvi nusgai 2 jaalaar aguu Wade-iig solivol nar baruunaas mandax bailgvi.
White Chocolate
 
Posts: 51
Joined: Thu Dec 20, 2007 6:27 pm

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby khulgee » Fri Jun 06, 2008 2:34 pm

novsh gej ene White Chocolate gej balai balai yum yarihiimaa.
Hen chamd Rose Beasley 2-iig suraggui gej helev???Jinhene dalchiisan nuhur bna daa...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sun Jun 08, 2008 7:24 am

Image
Финикс Санс багын менежер Стив Керрийн дасгалжуулагчын эрэл өндөрлөж байна.Түүний хайлтын эцэсийн цэг Детройт Пистонс багын туслах дасгалжуулагч 45 настай Керрийн хуучин анд,НБЭд 17 жил тоглогчоор оролцож байхдаа САСд Керртэй хамт тоглож байсан Терри Портер/зураг дээр зүүн талд/ Майк Д'Энтонигын орыг залгахаар боллоо..
Тэрбээр ямар ч байсан Финикст 3 жил коуч хийх бөгөөд үүндээ 7 сая долларын цалин авах болзолтой гэнэ..Терри ирэх долоо хоногт хэвлэлийн бага хурал хийлгэх бөгөөд үүнээс илүү ихийг мэдэж болох гэнэ.
Дашрамд дурдахад энэ зун Пистонсын менежер Жо Думарс нилээн завгүй өнгөрөх бололтой.Мань эр хэдхэн хоногын өмнө багтаа ямар ч өөрчлөлтийг авчраагүй гэж Флиф Саундерсийг ажилаас нь халсан бөгөөд удаах нь энэхүү Терри Портер болж байгаа бөгөөд зарим нэг мэдээлэлээр өөр нэг туслах Michael Curry-г Терригийн жишгээр явж магадгүй талаар мэдээлж байгаа юм.Зарим эх сурвалж түүнийг Саундерсийг залгах хүнээр ч нэрлэж байгаа билээ.

Image
Энэ жилийн драфтаар нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байгаа O.J. Mayo хуучин Лэброн Жэймсийн агент хийж байсан Leon Rose гэгчтэй гэрээ байгуулсанаар НБЭд орох замыг эргэлт буцалтгүй сонгосон байна.Мэргэлжилтэнүүд O.J.Mayo - г 5-10ын хооронд драфтлагдах магадлалтай гэж ярьцгааж байгаа юм.
Сонин болгоход НБЭ,НСАА гын дүрмээр бол агент авалгүй нэр дэвшвэл сонгогдоогүй бол буцаж сургуульдаа үлдэх боломжтой байдаг бол агент авсан тоглогч үлдэх боломжгүй болдог юм байна.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Mon Jun 09, 2008 9:54 am

Image
Шарлотт Бобкэтсийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Лэрри Брауны хамтрагчид бэлэн болжээ.Ингээд доор товч танилцуулы.
Image
Туслах дасгалжуулагчаар Dave Hanners - Лэрри Браунтай 6 жил хамт ажилсан хүн,2000-2003 онд 76д,2003-2005 онд Детройт Пистонсд,2005-2006 онуудад New York нарт туслах дасгалжуулагч хийсэн сүүлийн гурван жилд New York ын туслах байсан.2004 оны НБЭгийн аваргын бөгжөө Детройт Пистонсын хамт хүртсэн,бас болоогүй 2001 он,2004,2005 онуудад зүүн бүсийн аварга цол хүртсэн.НБЭд орохоосоо өмнө 11 жил University of North Carolina - д туслах дасгалжуулагчын ажил эрхэлсэн.1993 онд НСААгын аварга цолд хүрч байв.Тэрбээр тус сургуульд 72-76 онуудын хооронд хамгаалагч,тоглогчоор мөн зүтгэж байсан байна.
Image
Туслах дасгалжуулагч Phil Ford - 4 жил НБЭд туслах коучын ажил хийж буй.Лэрри Брауны удирдлага дор New York - т хоёр жил болсон бөгөөд сүүлийн хоёр улиралд мөн Шарлотт Бобкетсийн туслах дасгалжуулагчаар 2 жил ажилсан.Тэрбээр 79 онд НБЭгийн шилдэг шинэ тоглогчын шагналыг дундажаар 11.6 оноо авч байсанаараа хүртэж байв.7 жил НБЭд зүтгэхдээ Канзас Сити Кингс,Ню Жэрси Нэтс,Эр Бугнууд,Пуужингууд зэрэг багт алба хашиж байсан.Анхны жилдээ л шилдэг шинэ тоглогчдын нэгдүгээр баг болон бүх америкын хоёрдугаар багт нэрлэгдэж байса.Мөн 81 онд Хаадад тоглож байхдаа багаа тэргүүлж баруун бүсийн финалын төлөө шалгарч байсан.University of North Carolina сургуулын сагсны багт данстай байсан тэрбээр хожим 1991 онд сургуулынхаа спортын алдарын танхимд нэрээ мөнхөлсөн байна.
Image
Туслах дасгалжуулагч Jeff Capel - 5 дахь жилээ Бобкетсийн дасгалжуулагчын албанд хүчин зүтгэхээр болж байгаа эр.Урьд нь коллежын сагсан бөмбөгийн Old Dominion, North Carolina A&T and Fayetteville State зэрэг багуудад 12 жил ахлах дасгалжуулагч хийсэн бөгөөд энэ хугацаанд нийт 201 ялалт байгуулж 168 ялагдал амсаж байжээ.Дашрамд дурдахад миний бие Old Dominion коллежын сурагч юм.
Мөн хүчний дасгалжуулагчаар LaSalle Thompson томилогдсон байна.Энэ нөхөр 93-95,97 онуудад Лэрриг Индианад байхад ажиллаж байсан,энэ мэргэлжлээрэй 15 жил ажилсан гэнэ..82 оны драфтаар Канзас Сити Кингс багт драфтлагдсан 985 тоглолтыг түүхийг бичилцэж 7.9 оноо,6.8 самбар дунджилж байв.84-86 онуудад самбараас авалтаараа ТОП 10д багтсан тэрбээр Хаадын бүх цаг үеийн самбараас авалтаар 4,214 6д жагсдаг баг блок шотоор 697оор 2т бичигддэг аж.
Тэрбээр 2000-2001 онд АБАгын San Diego Wildfire ерөнхий менежер-ээр ажиллаж байсан ба ТНТ теле сувгын МОТОСПОРТС хувийн бизнес эрхэлдэг аж.
Head athletic trainer Steve Stricker ажилахаар болжээ.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Tue Jun 10, 2008 5:41 am

Image
Майкл Күрри Детройт Пистонсын шинэ ахлах дасгалжуулагчаар сонгогдлоо.Хэдхэн хоногын өмнө үүрэгт ажилаасаа халагдсан Флифф Саундерсийн орыг түүний туслах байсан Майкл Күрри авсан байна.Тэрбээр гурван жилийн гэрээ үзэглэсэн бөгөөд жилийн 2.5 сая долларын цалин авахаар тохирсон..
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Tue Jun 10, 2008 11:13 am

Image
Ахлах дасгалжуулагчгүй удсаны эцэст Чикаго Буллсын шинэ ахлах дасгалжуулагчаар 37 настай формер НБЭгын тоглогч асан Vinny Del Negro сонгогдлоо...Саяхан л Буллсын дасгалжуулагч болох өндөр магадлалтай байсан Дюг Коллинс татгалзсанаар Буллсынхан аргагүй байдалд орж улмаар Финикс санс багын туслах менежер Vinny Del Negro - г ахлахаараа тавьлаа.
Алдарт Жордонгын үеийн Бухнуудаас өнөөдөр нэг нь ч энэ багт байхгүй нь дээр насаар залуу олон чадварлаг тоглогчидтой билээ Буллс,багын гол тоглогч Кирк Хэйнрич 27,Луйл Дэнг 23,Древ Гүүден 27,Бен Гордон 25,Жоким Ноа 23,Цабо Сэфолашо 24,Турис Томас 22 гэх мэт хорь дөнгөж гарсан залуустай баг.Жилээс жилд амжилт нь өсөж байсан тус баг 2007-2008 оны улиралд 33 ялж 49 ялагдсаныхаа бурууг улиралын дундуур ахлах дасгалжуулагчдаа тохож хөөж явуулсан юм..Үүнээс хойш Буллс ахлах дасгалжуулагч хайсаар одоо ингээд цэг тавьж байна.
Винни Дел Нэгро 1966 оны 4 сарын 9нд Америкын Massachusetts муж улсын Спрингфэйлд хотноо төрсөн.Бүтнэ нэр нь Винсент "Винни" Жосефф Дел Нэгро/дуудлага буруу байж магадгүй/.Түүнийг эцэг Винс нь Америкын Коллежын сагсан бөмбөгийн лигт University of Kentucky багт дасгалжуулагч Адолф Руппын дор тоглож байсан гэнэ.
Хүү Винни коллежын лигт North Carolina State University -гын нэр дор тоглож дундажаар 15.9 оноо,3.6 дамжуулалт,4.9 самбараас авалт гүйцэтгэж байсан ба 1988 оны драфтад нэр дэвшиж 2дугаар бүсийн 29өөр Кингс орж байжээ.Хаадад хоёр жил тоглоод Италыг зорьж 4 жил тоглохдоо хоёр ч удаа Италын аварга болсон байна.Энэ амжилтандаа урамшсан Винни 92-93 оны улиралд САСын бүрэлдхүүн орж тоглосон байна.САСд 6 жил тоглоод 99-00 онд Итали руу буцаж 4 тоглолт оролцоод Эр Бугнуудтай шинэ гэрээ хийсэн аж.Бугнуудад 2 жил тоглоод Улмаар 2000 онд Алтан Мужын Дайчид руу солилцоогоор явжээ.2001 оны нэг сард 3 багын оролцсон наймаагаар Финикс Санс багт ирсэн бөгөөд тэр оныхоо 11 сард зодог тайлсан гэнэ.Тэрбээр НБЭд тоглогч ахуйдаа 9.1 оноо,2.3 самбар,3.2 дамжуулалт дунджилж 47.5% оновчтой шидэж чөлөөт шидэлтийг 84% гүйцэтгэж байсан нэгэн гэнэ.
Зодог тайлаад Финикс Сансын Радионы газар ажиллаж байгаад 2007 оноос туслах ерөнхий менежерийн албанд томилогдсон гэнэ.2008 оны 6 сарын 9ний эл өдөр Чикаго Буллсын ахлах дасгалжуулагчын ажилыг хийхийг зөвшөөрсөн байна..
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Tue Jun 10, 2008 11:21 am

Товчхон
Image
Энтониг Пистонс сонирхож байна гэв үү?
Image
Жэйрмани Онилын дараагын баг хэн бэ?Морин Цэрэгүүд үү?Бухнууд уу?
Image
Дахиад нэг жил
Image
New York Рон Артестийг сонирхож байна.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sat Jun 14, 2008 11:06 am

Image
НБЭгийн цорын ганц Канад баг Торонто Репторс саяхан өөрсдийн бүрэлдхүүнээсэй Испанын шигшээ багын тоглогч Jorge Garbajosa-тай гэрээгээ цуцлаж магадгүй байгаа гэнээ.Өдгөө 30 настай мань эр энэ жил 4.1 сая ногоон авах гэнэ.Тэрбээр НБЭд нийт 2 жил тоглохдоо дөнгөж 74 тоглолтонд оролцсон бөгөөд ялангуяа өнгөрсөн улиралд гэмтэлээс болж 7 тоглолтонд оролцож 3.1 оноо,2.1 самбар дунджилсан байна.Түүний гэрээ уг нь 2008-2009 оны улиралын дараа албан ёсоор дуусах гэнэ.
Image
Атланта Хаукс баг дасгалжуулагч Майк Вүүдсонтой 2 жилээр гэрээгээ сунгах боллоо.Урьд нь 4 жил ажилсан Вүүдсоныг улиралын дундуур ирэх улиралд Атлантад үлдэхгүй тухай ярьж байсан ч Майк Биббигийг багтаа авч 37 ялалт байгуулж ПОын наймаар гараад Бостонтой ана мана үзэж 4-3аар харамсалтай хожигдсон нь шийдвэрийг бүтэн өөрчилж 2 жилийн гэрээ хийхэд хүргэсэн байна.Вүүдсон Атлантад 4 жил ажилахдаа 106 ялалт,222 ялагдал хүлээж байсан ба ПОд өнгөрсөн онд л анх удаагаа орж үзсэн билээ.
Image
Портландын фэнүүдийг баярлуулах нэг мэдээ байна.Юу гэвэл 2007-2008 оны драфтын ноймер нэг төвийн тоглогч Грег Одений бэртэл бүрэн эдгэсэн гэж багын эмч мэдээлсэн бөгөөд түүнийг ирэх улиралд эргэж ирэх бүрэн боломжтой гэсэн байна.Оден драфтын нэгээр шалгарсан ч төд удалгүй гэмтэлтэй гэдэг нь тогтоогдож бүтэн жилийн чөлөө авсан юм.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Mon Jun 23, 2008 3:33 am

Image
Денверийн Шижир Алтнууд багын хоёр гол супер одууд болох Аллен Айверсон,Кармайло Энтони хоёрын тухай сүүлийн үеийн мэдээг хүргэе.
Энтонигийн агентууд Денверт хүрэлцэнэ ирчээд байгаа бөгөөд,ойрын хугацаанд Денверийн удирдлагуудтай дугуй ширээний ард суух гэнэ.....Гэвч түүний багаасаа явах тухай яриа оргүй худал бөгөөд түүний агентууд боссуудтай Мелогын хийсэн хэргийн талаар,хэрэвээ энэ тал дээр шүүхээс шийтгэл хүлээлгэвэл багын удидлагаас ямар шийтгэл үзүүлэх талаар ярилцах гэж байгаа бололтойм....
Шинэ цагын шилдэг довтлогч маань энэ улиралын сүүлчээр баг нь ПОд оролцох эрхийн төлөө алалдаж байхад согтуугаар машин жолоодож яваад баривчлагдсан юм.24 настай Мело 2 жилийн өмнө New Yorkын талбай дээр тоглогчыг хүнд цохилтоор буулгаж авсаныхаа үр дүнд 25 тоглолт өнжих шийтгэл хүлээж байсан билээ НБЭгийн холбооноос.

Тэгвэл өнгөрсөн 6 сарын 7нд 33 нас хүрсэн хамгаалагч Аллен Айверсон ирэх жил Денверт үлдэх нь ерөнхийдөө тодорхой боллоо.Өөрөөр хэлвэл хэрвээ баг нь зарахгүй бол Айверсон эндээ дахин нэг жил тоглож финалын цалин болох 20 саяаа авах аж.Түүний гэрээ албан ёсоор 2009 онд буюу ирэх улиралын зун гэхэд дуусах учиртай юм.Гэвч хэрвээ тэр хүссэн бол өөр багт одоо очиж болох байсан ч тэрбээр Денверт үнэнч үлджээ..
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Fri Jun 27, 2008 5:28 am

Image
За хө,биднийг хөлбөмбөг гээд ухаан алга шахуу байхад НБЭгийн драфт болох гээд хэдхэн цаг үлдвээ.
Жил бүрийн драфтын үеээр наймаа,солио их болдогыг олон жил НБЭ үзсэн хүмүүс гадарлах бизээ.Түүний адилаар өнөө өглөө Эр Бугнуудын явуулсан саналыг Торнууд баг хүлээн авч ярилцаад хүлээн зөвшөөрсөнөөр гол довтлогч Ричард Жэффэрсоныг Бугнуудын залуу довтлогч Бобби Симмонс,хужаа бигмэн Е Жеинлиян 2оор солив.Ихэнх мэдээ,сэтгүүлийн бичсэнээс үзвэл Торнууд хужааг ирээдүйн Дирк Новицки хэмээн үнэлж буйг тэмдэглэсэн байна.Жэффэрсоныг бараг Е-гээр л тулчлаа шахуу юм бичжээ.
Жэффэрсон лав л миний мэдэхийн л багаасаа явий этэр гээгүй,харин хужаа болохоор би энд тоглохгүй,олон бигмэнтэй тиймээс надад минут олдохгүй гэж анх драфтлагдсан өдөрөө мэдэгдэж Америк менежерүүдийн гайхалыг барж байсан юм.Ингэснээр Бугнууд драфтаас холбогч авчрах боломж үлэмж ихэслээ гэж бодож байна.

Image
Индианагын гол довтлогч байсан Жэйрмани Онил Торонто руу явах нь тодорхой болов.Жим Ө Брэйн гэгч дасгалжуулагч энэ багыг авснаас хойш ЖО,Жамаал Тинсли хоёрт сэтгэл дундуур байсан,үүнээс улбаалж ЖОг явуулах сонирхол Индиана дотор эрс өссөн.Нэг хэсэг Денверт очиж магадгүй тухай шуугиан газар авч байсан бөгөөд ЖОг явуулах 2 үндсэн шалтгаан буй.Юу гэвэл нэгт түүний бэртэл гэмтэл,хоёрт гэвэл өндөр цалин.Өнгөрсөн жил 44 тоглолт оролцсон,ирэх хоёр улиралд 44 сая долларын гэрээтэй юм билээ.
Тиймээс тэд ЖОг Т.Ж.Форд,Рашо Нэстрович,Драфт 17ын эрх мөн тоглогч гэсэн наймаагаар явуулж орхилоо.Үндсэндээ энэ наймаагаас Индиана хожлоо.
Торонтод Фордыг явуулах сонирхол бол бий.Учир нь нодлин улиралд гэмтэж бэртсэний дээр Хосе Калдерон гэх Испани,дээд зэрэглэлийн холбогчтой болсон.Бараг ЖОг авч байж л Фордоос салах ганц гарц байсан гэж хэлж болохуйц юм.Яагаад гэвэл олон менежерүүд Фордын гэмтлээс болоод тэдэнтэй наймаа хийхээс эрс татгалзаж байсан.
Индиана хожлоо гэхийн учир гэвэл тэдэнд Жамаал Тинсли гэж хэрэггүй амьтан байна,дээрээс нь драфтаас холбогч авна.Рашо Нэстровичыг бас муу цэнтэр гэж хэлж болохгүй,Данканы хажууд их юм үзсэн гар,сүүлд өнгөрсөн улиралд Боштой хамт байхдаа гялалзаж байсан баагий.Одоо харин самбар доор ганцаараа хэр зүтгэх юм бол.Зүгээр түүний цалингаас болоод л явуулах шиг боллоо.Харин драфтын 17оос ухаантай хөдөлж чадвал сайн гар авах боломжтой үлдэж буй хэрэг.Ерөөсөө гэхдээ ЖОгоос салсан,энэ бол туйлын ашигтай гэж байгаа юм.Форд гэмтлээ Жамаал байна,Жамаал гэмтлээ рүүки холбогч байна...
Харин Торонтогын хувьд 76чууд Уэббэрийг авч баахан шатдаг шиг ЖОгоос болж дэмий шатах вий дээ.

Image
Денвер өчигдөр орой Шарлоттд драфтын 2оор сонгох эрхээ зарах шиг боллоо.Яахоо дээрээс бичсэнээр миний ойлогсоноор Денвер Шарлоттын ирээдүйн драфтын эхний бүсээс сонгох эрхээр солих шиг боллоо.Багууд ер нь ингэдэг л дээ хамгийн ойрын жишээ бол Чикаго Буллс байна.Тэд ПОд байнга шалгарч байсан нодлинг эс тооцвол 3 байна уу 4 жил дараалсан мөртлөө драфтын эхний 14өөр ямарч байсан нэг хүн сонгож авдаг байсаны нууц бол сайн тоглогчидоо ирээдүйн драфтын эрхээр сольдог байсаных юм.
Шарлотт харин ноймер 9өөр сонгох эрхтэй мөртлөө шуналтсаны учир юу гэвээс тэд Рой Хиббертийг 20оор сонгох хүсэлтэйгийнх хэмээн аналистууд хэлж байна.Рой бол Декэмбэ Мотомбо,Аланзо Морнинг,Аллен Айверсон зэрэг сүүлийн 20 жилд НБЭд бэлдэж өгсөн сургууль болох ЖоржТауны их сургуулын өнгөрсөн улиралын гол тоглогч нь байсан.7.2 фүүт өндөртөй.Хувийн дүгнэлт гэвээс яахав7.2 фүүт өндөр нигга болохоор боломжын тоглох нөхцөлтөй.Биг З шиг ч юм уу.Гэхдээ лидершип бол худлаа баагий шиг.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Fri Jun 27, 2008 7:00 am

Жермэйнийг явуулсанаар Индиана чөдөрнөөсөө салж санхүүгийн хувьд илүү чөлөөтэй боллоо. Мань хүн сүүлийн 2 улиралд маш их гэмтсэн. Хэрвээ Торонтод очоод дахиад гэмтвэл ёстой л шинэ баг нь шатна гэсэн үг. Репторсынхон Бошдоо хань олж өгөх гэж их л рисктэй наймаа хийлээ дээ. Гэхдээ Жермэйн гэмтэхгүй байвал бузарлаад байж мэдэх л юм. Анх Рэй Алленг Бостонд ирж байхад түүний шагайны бэртэл сэдэрвэл бараг зодог ч тайлж мэднэ гээд байсан чинь багтаа аварга авахад нь том тус хүргэсэн. Тэгэхээр аз л мэдэж дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Fri Jun 27, 2008 7:09 am

За ингээд Жефферсон багаасаа явснаар 2002 оны финалд Леикерстэй тулж байсан Торнуудаас тоглогч үлдсэнгүй шив. Картерыг тойруулж багаа босгох гэж байгаам байх даа. Жинлиан бол надад худлаа л санагддаг. Яахав сайн дасгалжуулагчийн гар дор сайжирч магадгүй л юм. Харин Бобби Симонс бол алтан дундаж тоглочих нөхөр шүү. Жефферсоныг бүрэн орлож чадахгүй ч гэсэн гэмтчихгүй бол Картерт туслаад л байна. Харин Бугануудын хувьд Мо Уйллиамс, Бойкенс 2 байхад драфтаас холбогч авах болвуу даа. Авдаг юм бол Августиныг л сонгох байлгүй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby shinoda » Fri Jun 27, 2008 3:32 pm

2008 оны драфтын дараа шууд нэг томоохон наймаа хийгдлээ. энэ нь нэг талаас Мемфис Миннесотагийн драфтын 3-аар авсан хамгаалагч O.J.Mayo авахын тулд драфтын 5-аар авсан Кевин Лав + Майк Миллер + Брайн Кардинал + Ж.Коллинс = Мауо+М.Ярич+Грек Бакнер+А.Волкер гэсэн свап хийжээ. Ерөнхийдөө Мемфис залуу од Руди Гейдээ 20,7 оноо авдаг хамгаалагчийг ханиар нь сонгож бгаа бололтой. Миннесота харин төвийн байрлалд хүн авч Ол Жефферсоноо хүчний байрлалд тавиад М.Миллертэй болчлоо. Аль алинд нь давгүй наймаа болцын болуу
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Fri Jun 27, 2008 4:08 pm

Драфтын дараа солилцоо наймаа эрс идэвхиж эхэллээ. Индианагийн Жороо Морьтнууд драфтын 11-ээр сонгон авсан Жеррид Бэйлис болон довтлогч Ике Диогу нарыг Портленд руу явуулж оронд нь драфтын 13 хамгаалагч Брендон Раш, довтлогч Жош МакРобертс болон хамгаалагч Жэррэтт Жек нарыг багтаа авчээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Fri Jun 27, 2008 4:23 pm

shinoda wrote:2008 оны драфтын дараа шууд нэг томоохон наймаа хийгдлээ. энэ нь нэг талаас Мемфис Миннесотагийн драфтын 3-аар авсан хамгаалагч O.J.Mayo авахын тулд драфтын 5-аар авсан Кевин Лав + Майк Миллер + Брайн Кардинал + Ж.Коллинс = Мауо+М.Ярич+Грек Бакнер+А.Волкер гэсэн свап хийжээ. Ерөнхийдөө Мемфис залуу од Руди Гейдээ 20,7 оноо авдаг хамгаалагчийг ханиар нь сонгож бгаа бололтой. Миннесота харин төвийн байрлалд хүн авч Ол Жефферсоноо хүчний байрлалд тавиад М.Миллертэй болчлоо. Аль алинд нь давгүй наймаа болцын болуу

Хэн хэндээ л ашигтай наймаа болжээ. Гэхдээ Цөөврүүдийн хувьд арай үр дүнтэй болсон байх. Майо шууд тэсрэхгүй нь ойлгомжтой. Харин Майк Миллер шиг туршлагатай тоглогч залуу цөөврүүдэд хэрэг болно. Мөн Кэвин Лөү ч гэсэн шууд гараанд тоглох хэмжээний төвийн тоглогч. Түүний хувьд Ол Жефферсонд самбар болон хамгаалалтанд маш нэмэр болох төдийгүй төвийн тоглогчид тэр бүр заяагаад байдаггүй холын шидэлт хийх чадвар сайтай тоглогч.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Nomer 7 » Fri Jun 27, 2008 4:28 pm

Ya ya ya haluuhan yum bolj dee ain.JO gemtwel Toronto duuswaa er bag ter chigeerei shataltand orno doo
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Батгэрэл » Fri Jun 27, 2008 5:34 pm

Minii bodloor Minosota-d arai ashigtai bolson haragdaj bn
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Fri Jun 27, 2008 7:58 pm

Жавхлан wrote:
shinoda wrote:2008 оны драфтын дараа шууд нэг томоохон наймаа хийгдлээ. энэ нь нэг талаас Мемфис Миннесотагийн драфтын 3-аар авсан хамгаалагч O.J.Mayo авахын тулд драфтын 5-аар авсан Кевин Лав + Майк Миллер + Брайн Кардинал + Ж.Коллинс = Мауо+М.Ярич+Грек Бакнер+А.Волкер гэсэн свап хийжээ. Ерөнхийдөө Мемфис залуу од Руди Гейдээ 20,7 оноо авдаг хамгаалагчийг ханиар нь сонгож бгаа бололтой. Миннесота харин төвийн байрлалд хүн авч Ол Жефферсоноо хүчний байрлалд тавиад М.Миллертэй болчлоо. Аль алинд нь давгүй наймаа болцын болуу

Хэн хэндээ л ашигтай наймаа болжээ. Гэхдээ Цөөврүүдийн хувьд арай үр дүнтэй болсон байх. Майо шууд тэсрэхгүй нь ойлгомжтой. Харин Майк Миллер шиг туршлагатай тоглогч залуу цөөврүүдэд хэрэг болно. Мөн Кэвин Лөү ч гэсэн шууд гараанд тоглох хэмжээний төвийн тоглогч. Түүний хувьд Ол Жефферсонд самбар болон хамгаалалтанд маш нэмэр болох төдийгүй төвийн тоглогчид тэр бүр заяагаад байдаггүй холын шидэлт хийх чадвар сайтай тоглогч.
Миний бодлоор Кевин Лоув хол явахгүй ээ
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby LeMoN » Fri Jun 27, 2008 9:54 pm

ЖО БОШ 2 цуг гарах юмуу тэгээд.2уулаа хүчний довтлогч шдэ.Эсвэл Бошийг төвлүү гаргах байх даа.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Fri Jun 27, 2008 10:30 pm

Мэдээж ЖО цэнтэрээрээ гарна штээ,Индианад юу хийдэг байсан төв л хийдэг шт.
Бош бол худлаа.Олигтой доор тоглох хүнгүй бол майр худлаа гар.ПОд энэ нь асар их харагддаг.
Орландо Бош Ховардын дуал болоход ч туршлагатай нь Торонто байсан.Бош баг алсаар байгаад таарсан.Нью Жэрситэй таардаг жил аварга биетэй Коллинс Бошыг барьж тоглоод эдэлж хаясан.Шинэ гар Баргнани 18 оноо авч байхад Бош хажууд нь 11 оноо авч байсымдаг.
Түүнд ЖО эрүүл байвал тус болно.

Гэхдээ ЖО бол одоо эдгэрэхээсээ өнгөрсөн хорвоо болоо биздээ.Хэрэвээ эдгэрэх байсан бол Индиана түүнийг явуулахгүй байхсан.ЖО шиг бигмэн бол НБЭд өдөрийн од шиг ховорштээ.
Харин мань эр эдгэрээд тоглов гэхэд тийм ч их ачаалалтай тоглуулж болохгүй,Бош л хуваалцах хэрэг гарна.Нэг хэсэг түрүү жил тоглож байгаад бэлтгэл дээрээ хүнтэй мөргөлдөөд гэмтэл нь сэдэрсэн гэж байсан.Ийм хүн яаж тэр 48 минутыг,байнгын бэлтгэлийг хийж чадах юм бол доо бүү мэд.Торонто тэр сайхан багаа алаад хаячихлаа даа.

Одоо гол найдвар болоод байгаа Хосе Калдеронтойгоо гэрээгээ хийж чадахымуу даа?
Yes Man
 

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron