НБА: Наймаа ,Солилцоо

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Таны бодлоор Лэйкэрс луйврын наймаа хийж НБА-г утгагүй болгов уу?

Тийм
13
34%
Магадгүй
6
16%
Үгүй
19
50%
 
Total votes : 38

Postby RBK » Thu Feb 07, 2008 9:54 am

G@naa wrote:Gasol lakers-t irchihee yu. Bolj bolj. Ali deer l bagaa solih baisiin. Navarro dagaad irehgui yum bhdaa.

Наварро Нью-Йоркд очцийшдээ...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Postby 1220 » Thu Feb 07, 2008 10:11 am

Тийм үү хэзээ хэнээр солигдсон юм бэ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby RBK » Thu Feb 07, 2008 10:20 am

1220 wrote:Тийм үү хэзээ хэнээр солигдсон юм бэ

Тийн... Уржнан Кобигоор солигдцон...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Postby Helloo » Thu Feb 07, 2008 11:43 am

PHX Шон Марион, Маркус Банкс 2оор Миамигаас Шакыг сольжээ.
User avatar
Helloo
 
Posts: 3
Joined: Wed Feb 06, 2008 7:03 pm

Postby Nomer 7 » Thu Feb 07, 2008 12:27 pm

Harin tiim bna SHAQ SUNS orjee Huurhii za ene bagch aiamr bolhon dee
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Izzy Slevin » Thu Feb 07, 2008 2:08 pm

Shaq ирээд од болжийвол галитарч унах байлгүй...
Marion-ийг SF ээр гаргаж байгаад хөөчлөө дөө хөөрхий минь дээ хө... хө...
Diaw PF гараад Shaq банздах шинжтэй болоод явчлаа шд... Гэрээний зоос моос нь аягүй тэнцэж бас мэнцээд хоёр талдаа ашигтай наймаа болсон шиг байна шд...
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Postby anufi » Thu Feb 07, 2008 9:06 pm

Тийм сайн тоглогчийг унтарч байгаа трактороор солих гэж.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Postby Жавхлан » Sun Feb 10, 2008 12:07 am

Mike Miller would love to be a Maverick?

"That'd be fun," Miller said. "They've got a great team. ... They've got a lot of talent already. I don't know if they need me."

Даллас түүнийг авахыг хүсвэл оронд Стейкхаус, Жорж гээд бас бус тоглогчоо өгөх байлгүй. Гэхдээ Мемфис зөвшөөрөх нь юу л бол. :smile:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Yes Man » Tue Feb 12, 2008 4:13 am

Image
Нүүдэлчин хочоороо алдаршсан дасгалжуулагч Лэрри Брауны дараагын нүүдэл нь хаа юм бол???Хамгийн сүүлд New York-ийг дасгалжуулж 23хан ялалт авсаныхаа дараа амралт авсан Лэрри 76чуудын ерөнхийлөгчийн ажилыг хийдэг,гэвч тэр Чеексийн оронд ахлах дасгалжуулагчаар ажиллахгүй гэсэн...Харин түүний дараагын нүүдэл нь магадгүй Чикаго Буллс байж болох гэнэ....Буллс буюу Бухнууд өөрсдийг нь 5 жил удирдсан ахлах дасгалжуулагч Scott Skilesыг өнгөрсөн оны сүүлээр хөөж явуулсан бөгөөд үүнээс 3 хоногын дараа туслах коуч Jim Boylan багыг удирдах болсон бөгөөд өдгөө хүртэл ахлах дасгалжуулагч хийж байгаа юм....
Лэрри Браун нэгэн сонинд хэлэхдээ: энэ талаар бодож байна,юутай ч дасгалжуулагчын ажилдаа эргэж ирнэ гэсэн байна...

Image
Даллас баг Сэм Касселл,эсвэл Миамигын Смуш Паркер хоёрыг сонирхож байгаа бололтой....

Image
76чуудын Кайл Корвер Юта руу,Мэмфисийн Пао Газол ЛАЛ руу,Миамигын Шак Финикс руу явсан....Харин одоо,Андре Кириленко ба Чикаго Буллсын Том Бэн хоёрын хооронд наймаа хийгдэж магадгүй гэж Чикагогын хэвлэлд нийтлэгдсэн байна...
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Wed Feb 27, 2008 8:52 pm

Image
- Хэдхэн жилийн өмнө бүх оддын тоглолтонд оролцож мандаад байсан Жамал Маглойр Нью Жерси Нетсээс хасагдаад байхад нь Даллас гэрээ хийн багтаа элсүүлжээ. Эрик Дампирыг орлоод гайгүй тоглох байх.

- Яаогаа гэмтлээс болж алдаад байгаа Хьюстон Рокетс Бобби Жонес хэмээх довтлогчийг 10 өдрийн гэрээгээр багтаа элсүүлжээ. Уг нь төвийн тоглогч авсан бол дээр байсан юм даа.

- Клевленд эгнээндээ 2 тоглогч элсүүлжээ. Тэд Билли Томас болон Каниел Дикенс гэсэн 2 тоглогчийг фрий агентаас авсан байна.

- Финиксчүүд Линтон Жонсон хэмээх жижиг довтлогчийг 10 өдрийн гэрээгээр багтаа авчээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Wed Feb 27, 2008 11:44 pm

За ойрын хугацаанд болоод өнгөрсөн наймаа солилцооны талаар бага зэрэг дүгнээд бичье гэж бодлоо. Бараг л ихэнх багууд их бага тодорхой хэмжээгээр багынхаа бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан ч энэ удаад тэдгээрээс томхон гэж хэлж болохоор наймаа арилжааг онцлоё.

1. Атланта Хаукс:

Элсүүлсэн: Майк Бибби
Явуулсан: Шелдон Уйллиамс, Энтони Жонсон, Тайрон Лүй, Лорензен Врайт


Лигийн шилдэг холбон тоглогчийн нэг болох Майк Бибби Атлантад ирсэнээр шинэ багтаа шинэ уур амьсгалыг авчрах нь ойлгомжтой. Түүний шинэ багт лигийн шилдэг мэргэн буучдын нэг Жое Жонсон, слам данк болон блок шотын мангас Жош Смит, өсч яваа залуу довтлогч Марвин Уйллиамс болон шинэ цэрэг Ал Харфорд гээд боломжийн хамтрагчид олон байна. Харин тэднийг зангидах гол хүн Бибби байх учиртай. Сулавтар багуудтай зүүн бүсд тэдний хувьд ПО-д шалгарах боломж бүрэн бий. Майк шинэ багтаа хэрхэн дасан зохицохоос энэ багийн ирээдүй шалтгаална.

2. Чикаго Буллс

Элсүүлсэн: Лэрри Хьюжес, Дрью Гүүден, Седрик Симмонс, Шеннон Браун
Явуулсан: Бен Уоллес, Жое Смит, Адриан Гриффин


Бены үнэтэй гэрээнээс салж чадсан нь Буллсын хувьд том ололт байх. Түүнчлэн харьцангуй залуу авъяаслаг довтлогч Гүүден болон хамгаалалт болон холын зайн шидэлт муугүй гүйцэтгэдэг Хьюжесыг багтаа авчирсан. Мөн залуу тоглогч Жоаким Ноад илүү олон минут олдож ур чадвар нь дээшлэх сайн талтай. Харин залуус хэр хурдан гар нийлэхээс олон зүйлс шалтгаална.

3. Клевленд Кавалиерс


Элсүүлсэн: Бен Уоллес, Жое Смит, Уолли Шербиак, Делонте Уэст
Явуулсан: Лэрри Хьюжес, Дрью Гүүден, Седрик Симмонс, Шеннон Браун, Ира Ньюбл, Донял Маршалл


Баруун бүсийн багууд хүчээ сайн зузаатгасан болохоор тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөхийн тулд сайн солилцоонууд хийх шаардлага тэдэнд гарсан. Морин цэргүүд Киддийг өөрийн болгох гэж нэг оролдоод бүтээгүй болохоор Чикаго, Сиэтл гэсэн 2 багтай хамтран 11 тоглогч оролцсон томоохон солилцоог цонх хаагдах өдөр хийлээ. Холбон тоглогч Гибсон урт хугацаагаар гэмтсэн тул Делонте Уэст нүдээ олсон солилцоо байсан. Уолли Ширбиак одоо хэр нь лигийн мэргэн буучидын нэгэнд тооцогдсоор байгаа тул тэр Лебронд хань болох нь гарцаагүй. Харин том Бен л жоохон эргэлзээтэй байна. Их үнэтэй гэрээтэй, дээр нь шидэлтийн хувь муутай тул хамгаалахаас өөрөөр багтаа туслаж чадахгүй. Энэ жилдээ түүнийг ПО-д хэрэглээд ирэх жилээс өөр баг руу үдэх магадлалтай. Харин Смитын хувьд самбар доор сайн тоглодог боломжийн сайн туршлагатай хүчний довтлогч. Ямар ч гэсэн +10 оноо, +6 самбар дундажлаад байна байх. Юутай ч Леброны багт шинэ салхи салхиллаа.

4. Даллас Маверикс


Элсүүлсэн: Жейсон Кидд, Малик Аллен, Энтони Варайт
Явуулсан: Дэвин Харрис, ДеСагана Диоп, Трентон Хассел, Маурисе Эйжер, Кейт Ван Хорн, 2008,2010 оны драфтын эхний раундын эрх болон 3 сая доллар


Жорж болон Стэйкхаүсыг оролцуулан энэ наймааг хийх гэж байсан боловч Жорж татгалзаж Жерри сарын дараа буцаад ирнэ гэж олон юм ярьснаас энэ наймаа бүтэхгүй тал руугаа хандаад байсан ч Кубан саналаа шинэчлэн явуулсанаар Жейсон Киддыг Даллас буцаан авчирлаа. Анх НБА-ын гараагаа энэ багаас эхлэж байсан Киддын хувьд энэ нь түүний аваргын төлөө зүтгээд үзэх сүүлчийн боломж ч байж магадгүй. Даллас авъяаслаг залуу холбогч Харрисыг алдсан нь том гарз болсон юм. Кидд Нэш, Паркер гэх мэтийн тоглогчийг хэр хамгаалахыг мэдэхгүй юм. Киддийг авчирсан нь довтолгоонд нэмэртэй ч хамгаалалт болоод төвийн тоглогчийн байрлал тэдний хувьд толгойны өвчин хэвээр л байна.

5. Хьюстон Рокетс


Элсүүлсэн: Бобби Жексон, Жералд Грин, Адам Халуска
Явуулсан: Бонзи Уэлс, Майк Жеймс, Кирк Снайдер, 2010 оны драфтын 2-р раундын эрх болон кэш


Лигийн шилдэг шидэлт сайтай 6 дахь тоглогчийг авчирсан нь Пуужингуудын хувьд сайхан хэрэг. Гэхдээ түүний нас явсан болохоор удаан тогтвортой амжилт хүлээгээд хэрэггүй байх. Харин залуу авъяаслаг тоглогч ноднингийн слэм данкын аварга Грин Хьюстоны ирээдүй болон гялалзах боломжтой боллоо. Түүний хувьд дундын болон холын зайн шидэлт сайтай тоглогч билээ. Одоохондоо Гринд тийм ч олон минут олдохгүй байх.

6. Лос Анжелес Лейкерс


Элсүүлсэн: По Газол
Явуулсан: Квэми Браун, Жаварис Криттентон, Аарон Маки, Марк Газол, 2008 болон 2010 оны драфтын эхний раунд


Лейкерсын хувьд энэ бол үнэхээр нүдээ олсон наймаа болсон. Газолын хувьд дундын шидэлт сайтай, хурдтай, самбар доор сайн тоглодог, хамгаалалтанд ч давгүй, өндөр нуруулаг ер нь л Кобид яг тохирсон хамтрагч юм. Газолын хувьд одоо л ид 28 настай болохоор Кобитой хамтарч тоглох нилээн хэдэн жил байна. Залуу тоглогч Байнум гэмтээгүй байсан бол энэ наймаа явагдах байсан нь эргэлзээтэй. Тийм болохоор Байнумын гэмтэл бидэнд зарим нэг талаар ашигтай ч байсан байж болох талтай. Байнум удахгүй талбайдаа ирэхээр тоглолт улам л жигд сайхан болно. Газолыг ирсэнээс хойш бид 1 ялагдал хүлээсэн бөгөөд 9 дараалан ялалт байгуулж баруун конференцыг ганцаараа тэргүүлж байгаа нь энэ наймааг нүдээ олсоныг харуулж байна.

үргэлжлэл бий...
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Thu Feb 28, 2008 10:02 am

7. Миами Хит

Элсүүлсэн: Шон Мерион, Маркус Банкс
Явуулсан: Шакил О'Нил

Уолкер, Поси, Пейтон нар багаас явж Моурнинг гэмтээд 2006 оны аварга багаас Шак, Уэйд, Хаслем, Уйллиамс нар үлдээд байсан билээ. Шак Нарнууд руу явснаар нэгэн үеийн Миами бутарч дахин шинэ Миами мэндэллээ. Уэйдээр удирдуулсан Мерион тэргүүтэй энэ баг хэр хол явах бол? Тэдэнд одоо сайн төвийн тоглогч л нэн түрүүнд хэрэгтэй байна. Энэ асуудлаа шийдчих юм бол Хит богино хугацааны дараа гэхэд зүүн конференцийн шилдэг багийн тоонд дахин тооцогдоход тийм ч хол биш байна.

8. Финикс Санс


Элсүүлсэн: Шакил О'Нил
Явуулсан: Шон Мерион, Маркус Банкс


Лейкерсийн наймаанаас болсон уу яасан Стив Керр их л сонирхолтой наймааг Миамитай хийж орхисон. Энэ наймаанд тэдний хожсон эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Нарнууд хамаг хүчээ шавхаад Шакийн хүчийг ашиглан аваргын төлөө зүтгээд үзэх бодолтой байгаа нь тодорхой. Гэхдээ нас ахиж хурд нь муудсан, гуяны цус хуралттай, өвдөгний архаг гэмтэлтэй энэ эр бүхэл бүтэн багийг ПО-д Спурс, Даллас, Лейкерс гэх мэт хүчтэй багуудын эсрэг авч явж чадах болвуу? Миний бодлоор бол үгүй л байх.

9. Сан Антонио Спурс

Элсүүлсэн: Курт Томас
Явуулсан: Брэнт Бэрри, Франциско Элсон, 2008 оны драфтын эхний раундын эрх


Лейкерс, Финикс, Даллас гээд бүсийнх нь гол өрсөлдөгч багууд том солилцоонууд хийгээд байсан болохоор тэд ч яаж зүгээр байхав хэмээн туршлагатай төвийн тоглогч Томасыг хялбархан багтаа элсүүлсэн. Тэр Данканд самбар доор их нэмэр болох нь тодорхой. Юутай ч Давируулууд эгнээгээ тодорхой хэмжээгээр бэхжүүлж чадсанаар ПО-д амжилт гаргах боломж нь илүү нэмэгдлээ.

Энэ мэтчилэн олон олон багууд плей офф хэмээх томоохон тулаанд чадах чинээгээрээ бэлдэж амжлаа. Улиралын тоглолт талаасаа хэдийн өнгөрөөд плей оффд өрсөлдөх зарим багуудын нэрс ч таамаглал маягаар тодроод ирлээ. Сэтгэл догдлуулсан сайхан тоглолтууд сагсан бөмбөг сонирхогч биднийг хүлээж байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Fri Feb 29, 2008 7:54 pm

Сэм Кассел багаасаа гэрээгээ худалдаж авсанаар фрий агент болсоноор түүнийг багтаа авах боломж Бостонд нээгдлээ дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby aapyyl » Fri Feb 29, 2008 8:02 pm

ene jil arai bish um aa. NBAiin tuuhend baihgui naimaanii jil bolj bna aa.
JAbhaa tuuh sohooch. Iim ih naimaa yabagdsan uiliral oor baidag um yy?
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Sat Mar 01, 2008 7:32 am

Image
За хө,саяхан Курт Томасын наймаагаар Сеэтл багруу одсон Брэнт Бэрри гуйа Сэм Касселл шиг гэрээгээ худалдаж авахаар болсон байна.Түүнийг Финикс Санс 13 дахь тоглогчоо болгохыг оролдож Стев Керр ярилцаж үзсэн ч Бэрри хуучин багтаа буюу САСдээ эргэж орох төлөвлөгөөтөй байгаа юм байна..Гагцхүү НБЭГийн дүрмэнд заасан байдаг 30 хоногын хугацаа өнгөрөхийг хүлээж байгаа юм байна.
Yes Man
 

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Tue Mar 04, 2008 10:28 pm

Image
Олон хүний таамаглаж байсанчлан лигийн ахмад туршлагатай холбогчидын нэг Сэм Кассел Бостон Селтикс багт ирж байна. Тэрээр 6,1 саяын гэрээг шинэ багтайгаа үзэглэсэн юм. Ийнхүү Сэм авга хуучин багаасаа гэрээгээ худалдан авч аварга цолны тулаанд нэгдэхээр Бостон хотод хөл тавилаа.

Image
Индианагийн Жороо Морьтнууд хамгаалагч Флип Муррайг багтаа элсүүлжээ. Түүний хувьд Соникст амжилттай тоглож байсан ч Детройтод тоглох цаг олдохгүй байсаар Индианад ирлээ.

Image
Касселыг үдэж өгсөн болохоор түүний оронд холбогчоор Андре Баррет хэмээх залууг Клипперс авсан байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby RBK » Wed Mar 05, 2008 4:30 pm

AK47 хэр удаан гэмтчвээ??? Сураг ажиг юу байна...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby a_odko » Wed Mar 05, 2008 8:49 pm

Жавхаа... :eek: :-D
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Wed Mar 05, 2008 9:02 pm

Баярлалаа. Одко минь чи ч гэсэн хааяа заваараа юм бичиж бай л даа. Ганцаардах юм байна шд.

Image
- Атлантагаас Хаадууд руу шилжсэн Тайрон Луй гэрээгээ худалдан авч Далласт Киддын бэк апаар очлоо. Тэрээр өмнө нь Лейкерстэй хамт 2 удаа аварга цол авч байсан билээ.

Image
- Нэгэн үе блокын шотын мэргэжилтэн хэмээн хочлогддог байсан Тио Ратлифф мөн л Миннесотагаас гэрээгээ худалдан авч Детройтын нөөц тоглогчоор ирлээ.

Image
- Хорват гаралтай хамгаалагч Гордан Гиричек энэ жилд 3 дахь багийнхаа нүүрийг үзлээ. Тэрээр Нарнуудтай энэ улиралыг дуустал гэрээ байгуулжээ.

Ер нь цонх хаагдсанаас хойш маш олон ветеранууд гэрээгээ худалдан авч бууриа сэлгээд байна. Xөөрхийс зодог тайлхаасаа өмнө нэг бөгж авахыг л хүсч байгаа байх. Гэхдээ олонхийнх нь хүсэл биелэхгүй нь харамсалтай.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby a_odko » Sat Mar 08, 2008 8:12 pm

орйдоо нет-гүй байлаа.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Thu Mar 13, 2008 12:55 am

За хэдэн румор бичье.

Image
- Манайхаас жийгдсэн Паркерыг Клипперс сонирхоод байгаа сураг байна. Тэрээр Миамид байхдаа 2,5 орчим саяын гэрээтэй байсан билээ.

Image
- Морин цэргүүдээс Сиетл ирээд удалгүй шинэ багаасаа хасагдсан Ира Ньюблийг Лейкерс авч магадгүй байгаа юм байна. Тэрээр энэ улирал Клевлендэд 33 тоглолт хийж 4,3 оноо дунджилж байсан юм байна.

Image
Ойн цөөврүүдээс Пуужингуудад ирсэн ч удалгүй багаасаа хасагдсан Грийнийг хэд хэдэн багууд сонирхоод байгаа юм байна. Тордож байгаад цаг өгөөд байвал уг нь ирээдүй л залуу даа. Миами, Лейкерс 2-ын нэг нь авчихдаггүй л юм байх даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Battugs » Tue Apr 08, 2008 1:17 pm

Gerald Green энэ залууг багууд алж байна шүү... Энэ жил нэг баг авах л хэрэгтэй болохгүй бол манай баг авах хэрэгтэй дээ... Caron Butler солигдоод тоглоод байх боломжтой шүү дээ....
Come Back Wizards
User avatar
Battugs
 
Posts: 70
Joined: Fri Dec 29, 2006 1:35 am
Location: Илбэчид

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Tue Apr 22, 2008 4:27 am

Улиралын тоглолтууд дуусч улиралд тааруухан тоглож плейоффд орох боломжгүй болсон багууд дасгалжуулагчаа халж сольж эхэллээ. Чикаго багийн дасгалжуулагч Жим Боулан болон Милуаки багийн дасгалжуулагч Лэрри Крицковиак болон нэр хүнд шалдаа буугаад байгаа Изиа Томас нар тус тус албан тушаалаасаа халагджээ.

Image
Харин хуучин Чикаго Буллс багийн дасгалжуулагч асан Скотт Скайлз Милуакигийн Бугануудын шинэ дасгалжуулагчийн албанд томилогдсон байна. Тэр бол Фил Жексоноос хойших Чикагод байсан хамгийн боломжийн дасгалжуулагч билээ. Ингээд түүнийг энэ багийг шинэ улиралд хэрхэн удирдахыг нь л харах үлдлээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Жавхлан » Thu May 15, 2008 7:23 pm

Багууд шинэ дасгалжуулагчтай болсоор...

Image
Нью Иорк Никс багийн ерөнхий дасгалжуулагчаар хуучин Финикс Сансын дасгалжуулагч асан Майк Д'Антони томилогдлоо. Түүний хувьд Сансыг улиралын тоглолтуудад гайхалтай удирдан плей офф дээгүүр гаргадаг байсан ч конференцын финалд ч хүрч үзээгүй байсаар ажилаа өгсөн юм. Тэрээр шинэ багтаа нилээд өөрчлөлт хийж довтолгоо гололсон тоглолтыг үзүүлэнэ хэмээсэн байна. Юуны түрүүнд Стефан Марбериг явуулж оронд нь Сансаас Барбоса, Диав нарыг авчрах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Юутай ч Майк сүүлийн хэдэн жил сураггүй болоод байгаад Нью Иоркыг ирэх жил плей офф оруулж дөнгөх байх.

Image
Плей оффыг амжилт муутай үдсэн Даллас Мавериксын шинэ дасгалжуулагчаар хуучин Детройт Пистонс болон Индиана Песерсыг удирдаж байсан Рик Калисле тодорлоо. Тэрээр албан тушаалаа хүлээж авсаны дараах хэвлэлийн бага хурал дээр цоо шинэ Далласыг бий болгоно хэмээн мэдэгсэн байна. Мөн тэрээр багийн зарим тоглогчидын амьдралдаа ч үзэж байгаагүй хатуу ширүүн бэлтгэл сургуулилт хийлгэнэ гэжээ. Юу болохыг харж л байя.

Image
Мавериксаас хөөгдсөн Авери Жонсон Чикаго Буллсын коачаар очиж магадгүй гэсэн сураг сонсогдож байна. Тус баг энэ улиралын дундаас ерөнхий дасгалжуулагчгүй байгаа билээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: НБА: Наймаа ,Солилцоо

Postby Yes Man » Fri May 23, 2008 2:40 pm

ImageImageImageImage
За НБЭгийн драфтын сугалаа болоод хэсэг чимээгүй байсан цуу ярианууд дахин сэргэж эхэллээ.Шижир Алт ба Торнууд багын удирлагуудын хооронд ийм яриа гарсан бололтой.Тэднийхээр бол Мело+Маркус Кэмби = Ричард Жэффэрсон+Маркус Уэйллимс+Драфт гэсэн яриа аж.
Торнууд энэ жилийн сугалаагаар 10аар хүн сонгох эрхтэй бөгөөд үүгээрээ тэд LSU их сургуулын хүчний довтлогч Anthony Randolph,Texas A&M төвийн тоглогч DeAndre Jordan хоёрын нэгийг авах боломжтой юм.
Торнуудын гол довтлогчдын нэг Ричард Жэффэрсон ирэх 3 жилд 42 сая долларын цалин авах ба өнгөрсөн улиралд 82 тоглолтонд оролцож 22.6 оноо дунджилсан байна.
Yes Man
 

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron