LOS ANGELES LAKERS: THE NEW META

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Lakers Barca » Thu Dec 01, 2016 2:45 pm

Saiza wrote:Грек залуу шт ээ

Оо тийштээ яг нарийн жагсаалт олоогүй тийм байх гээл аваад хаясан сайхан залжээ.
User avatar
Lakers Barca
 
Posts: 663
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Thu Dec 01, 2016 3:37 pm

Otto Porter бас урт..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Мэргэн » Fri Dec 02, 2016 3:53 am

ЛЭЙКЕРСИЙН ЭСРЭГ БУЛЛЗ

Өмнөх өдөр нь Нью Орлеанст хожигдсон Лос Анжелесийн эсрэг Чикаго богино хугацаанд 10-2 гэсэн онооны давамгайлал үүсгэж, 28-14 гэсэн энэ оройн хамгийн их онооны зөрүүг бий болгох үед Лэйкерсийн хувьд дахиад л нэг азгүй тоглолт болох мэт харагдаж байлаа.

Гэсэн ч Лэйкерс хоёрдугаар үед 17-7 гэсэн давамгайлал бий болгосноор онооны зөрүүг арилгаж чадсан. Энэ үед тэд хамгаалалтаа чанга хатуу болгосноор Буллзээс 11 оноо илүү авч эхний хагасыг тэнцүү 47-47 оноотойгоор дуусгасан.

Багууд гуравдугаар үеийн турш өгөө аваатай үзэлцсэн бол эцэст нь Лэйкерс 8-2 гэсэн цохилт өгснөөр 9 минут үлдээд байхад 78-77 харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн. Тоглолт дуусахаас 1:30 минутын өмнө Лэйкерс давамгай байдалтай байсан ч Двэйн Вэйд довтолгооны самбар авч Батлерт дамжуулан 3 оноо авснаар тэнцүүлж чадсан. Дараа нь Рандл энэ оройн хамгийн чухал оноог авсан юм.

Жулиус Рандл бүх л оройн турш самбар дор Чикагог дээрэлхсэн ч тоглолт дуусахад 45 секунд үлдээд байхад тооны харьцаа тэнцүү байсан бөгөөд энэ үед 22 настай залуугийн хөлийн ажиллагаа, биеийн хүч нь бүхнийг шийдсэн юм.

Рандл бөмбөгөө залан Никола Миротичийн баруун талаар орж, эргэлт хийгээд шийдэмгий довтолсноор өөрийн 13 дахь багийн хожлын гэж болох 92 дахь оноог авснаас гадна, замналынхаа хамгийн их 20 самбараас бөмбөг авалтыг 2 дахь удаагаа тэмдэглүүлснээр багаа тэргүүлсэн юм.

Өмнөх Нью Орлеанстай хийсэн тоглолтын дараа гэмтлийн улмаас дор хаяж 2 долоо хоног тоглохгүй болсон Ник Янггүйгээр Лэйкерсийн довтолгоо салан задгай байж, дөнгөж 40.7 хувьтай довтолсон бөгөөд улирлын хамгийн буюу 24 удаа бөмбөгөө алдсан.

Лэйкерс өмнөх зуугаас бага оноо авсан зургаан тоглотдоо нэг ч хожоогүй байсан бол өнөөдөр 96 оноо авсан ч хамгаалалтынхаа ачаар хожиж чадлаа.

Шинэ цэрэг Брандон Инграм дэлгэсэн үедээ 221 см хүрдэг урт гараа ашиглан багийнхаа хамгаалалтад үлэмж хэмжээгээр тус хүргэсэн бөгөөд бүх одод хамгаалагч Жимми Батлерыг 4-18 гэсэн ядруухан довтлуулсан юм.

Батлер торгуулийн шугамны араас 15 шидэж 13 оруулсан нь 22 оноотой дуусгахад хүргэсэн ч 10хан хоногийн өмнө Стэплс Центрт үзүүлсэн улирлын хамгийн сайн 40 оноотой гүйцэтгэлийнх нь хажууд дэндүү чамлалтай үзүүлэлт.

Луи Уиллиамс: "Тэр биднийг талбай дээр маань ичгэвтэр байдалд оруулсан гэдгийг залуус маань ойлгосон байх л даа. Бид чадахаараа бөмбөг авахад нь хэцүү болгож, хүнд шидэлтүүд хийлгэхийг хичээсэн. Амжилттай ч болсон"

Лэйкерс Батлераас гадна багийг нь ч сайн хамгаалж энэ жилийн хамгийн муу 35.2 хувьтай довтлуулсан бөгөөд 3 онооны шидэлтийг гэхэд л 4-21 шидүүлсэн юм.

Буллз эсрэг багаасаа +6.1-ээр олон самбараас бөмбөг авдаг гэсэн лигт 2-т бичигдэх үзүүлэлттэйгээр тоглолтыг эхүүлсэн ч Лос Анжелес 60-46 харьцаатайгаар тэднийг самбарт илүүрхсэн.

Ларри Нэнс улирлын 2 дахь дабль-даблаа тэмдэглүүлж, 12 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар багтаа хувь нэмрээ оруулсан ч түүний амжилтын цаад шалтгаан нь энгийн зүйл байсныг тэрээр: "Жулиус" хэмээн товчхон хариулаад "Багийн бүх самбараас бөмбөг авалтын гуравны нэгийг ганц тоглогч хийнэ гэдэг аль ч орой сайн зүйл"

Рандл 4-13 довтолсон ч гэлээ 9 удаа довтолгооны самбараас бөмбөг авч нэмэлт боломжуудыг бий болгож байснаараа багийн оноо авалтад үнэлж баршгүй туслалцаа үзүүлсэн юм.

Жордан Кларксон 18 оноо авсан бол Луол Денг хуучин багийнхаа эсрэг 10 оноо, 8 самбараас бөмбөг авалт тэмдэглүүлсэн. Мөн тэрээр энэ улирлын бүх 20 тоглолтод гараанд гарсан Лэйкерсийн цорын ганц тоглогч болоод байна.

Ер нь бол хоёр багийн аль аль нь назгай тоглосон гэхэд болно. Дасгалжуулагч Льюк Уолтон сүүлийн 8 учрааны 6-д нь хожигдоод байсан Чикагогийн эсрэг тоглохын өмнө багийнхантайгаа зөвхөн хамгаалалтын талаар л ярилцсан гэнэ. Тэрээр: "Залуус маань ухрах замгүй буланд шахуулсан үедээ сорилтын эсрэг дайралт хийж чадна гэдгээ энэ орой харууллаа. Маш сайн багийн эсрэг байгуулсан гайхалтай хожил байлаа."

Чикагогийн Робин Лопез 10 оноо, 9 самбараас гадна өөрийн замналын хамгийн их 8 хаалтыг тавьсан нь лигийн хувьд ч энэ улирлын хамгийн олон нь боллоо.... Буллзээс Таж Гибсон 11 оноо, 10 самбар, Ражон Рондо 14 оноо, 8 самбар, 6 дамжуулалт өч сайн тоглов.... Лэйкерс наймхан удаа аркны араас шидэж хоёрхоныг нь хийсэн ч хожлоо.... Чикагогийн Юнайтед Центрт 21,773 үзэгч цуглажээ.

Дараагийн тоглолт манай цагаар бямба гарагын өглөө 8:30 цагаас Торонто Рэпторсын талбай дээр болно.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Мэргэн » Sat Dec 03, 2016 12:07 am

ЛЭЙКЕРСИЙН ЭСРЭГ РЭПТОРС - ТОГЛОЛТЫН ӨМНӨ

Лэйкерс хойд зүгийг зорин Рэпторстой нүүр тулахын өмнө энэ 2 багтай холбоотой та бүхний мэдэхэд илүүдэхгүй 10 зүйлсийг сийрүүлье.

1) Лэйкерс пүрэв гарагт Буллзын эсрэг 40.7хон хувьтай довтолсон ч азаар Жулиус Рандл гайхалтай байж 13 оноо, 20 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээс гадна эцсийн минутад хожлын оноо авсан.

2) Лэйкерс гарааны холбон тоглогч Д'Анжело Расселлаа гэмтэлд алдаад байгаа ч усны мандал дээр хөвсөөр байхын тулд тэмцсээр л байна. Түүнийг өвдөгний бэртэлдээ дарлуулснаас хойш Лэйкерс 3-3 гэсэн амжилттай байгаа бөгөөд тэдгээрт Оклахома, Атланта, Чикаго гэсэн плэйоффын түвшний багуудын эсрэг авсан хожлууд багтана.

3) Расселл, Кларксон нарын хувьд хамгийн сүүлд Торонтод зочилсон мөчүүд нь гайхалтай байсан. Учир нь тэд 2016 оны бүх оддын арга хэмжээний өсч буй оддын тэмцээнд оролцсон юм. Тэд хамтдаа 47 оноо, 12 дамжуулалт, 6 бөмбөг таслалт, 9 холын зайн амжилттай шидэлт гүйцэтгэж АНУ-ын баг дэлхийн багийг 157-154 харьцаатай хожиход туслалцаа үзүүлсэн.

4) Расселлын оронд гарааны тоглогч болсон Хосе Калдерон цагтаа Рэпторсын нэрийн дор амжилт арвинтай нэгэн байсан. Испани залуугийн хувьд замналынхаа эхний 7 гаруй жилиaг Торонтод өнгөрүүлсэн бөгөөд тус багийн түүхэн дэх хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тоглогч юм (3,770)

5) Рэпторсын сүүлийн 7 хоног эрч хүчээр дүүрэн байсан бөгөөд сүүлийн 4 өрсөлдөгчөө дунджаар 15.3 онооны зөрүүгээр хожоод байна. Эдгээр хожсон тоглолтууддаа гурваас 52.4 хувьтай шидсэн нь лигт 1-т, 13.8 удаа гурваас хийж байсан нь 3-т орох үзүүлэлт байлаа.

6) Лос Анжелесын Комптоны уугуул Демар Дерозан энэ улиралд тоглолтоо шинэ түвшинд аваачаад байгаа бөгөөд 28.9 оноо дунджилж байгаа нь лигт 3-т орох үзүүлэлт юм. Тэрээр холын болон дундын зайнаас цөөн довтолж ихэнх оноогоо оролтоор авч байгаа бөгөөд самбар руу дайран авч байгаа оноогоороо лигт 2-т орж байна (9.3).

7) Өнгөрсөн улиралд Торонто түүхэндээ анх удаа улиралд таарсан 2 тоглолтдоо хоёуланд нь Лэйкерсийг хожсон бөгөөд онооны зөрүү нь дунджаар 26.0 байсан тэдгээр 2 тоглолтын нөгөө нэг лидер нь Дерозаны хамтрагч Кайл Лаври байсан нь мэдээж юм. Лаври энэ улиралд ч зогсошгүй байгаа бөгөөд дунджилж буй минутаараа лигийг тэргүүлж (37.9), оновчтой дамжуулалтаараа 7-д (7.3), 2.7 удаа гурваас хийж байгаагаараа 10-т жагсаж байна.

8) Рэпторсын Хонас Валинчюнас 13.6 оноо, 9.8 самбар авч байгаа нь бараг л дабль-дабль гэсэн үг бөгөөд Литва залуу 56.1 хувьтай довтолж байгаа нь лигийн 8 дахь сайн үзүүлэлт юм. Тэрээр 16 тоглолтод орохдоо ердөө ганцхан тоглолтод 50-аас бага хувьтай довтолсон.

9) Лаври, Дерозан, Валинчюнас дээр нэмээд хамгаалалтын мэргэжилтэн Демарре Карролл, шинэ цэрэг Паскал Сиакам нар Торонтогийн гарааг бүрдүүлж байгаа. Энэ тав гараанд гарсан үед тэд 11-3 гэсэн амжилттай байна.

10) Лэйкерс дээрх бүрэлдэхүүнийг аргалахын тулд нэлээд чанга хатуу хамгаалах шаардлагатай болно. Торонто өөрсдийгөө лигийн хамгийн үр дүнтэй довтолгоотой баг гээд байгаа. Тэдний 47.0 хувьтай довтогоо, 81.2 хувьтай чөлөөт шидэлт нь хоёул лигт 2-т орох бол аркны араас 4-т орох хэмжээний өндөр хувьтай шидэж байна.

Гэмтэл: Лэйкерсээс Расселл, Янг тоглохгүй бол Зубац хөгжлийн лигт шилжсэн. Торонтогоос Жаред Саллинжер, Делон Райт нар тоглохгүй.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Наагий » Sun Dec 04, 2016 11:16 am

Тони Аллэнд бөмбөг аваачиж өгөхөө больчихоосой
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Sun Dec 04, 2016 11:36 am

Ядралтаас болов уу гэмээр үнэн унжгар тоглолоо шт.
Рэндл өнөөдөр бүр яачаа вэ.

Инграм 1эсрэг 1 тоглохоор биедүүлээд бх юм аа.

Мемфис ийм муу бхад нь гусчихгүй. Даан ч өөрсдөө үлбийчихсэн блаа. Хуартес бүр хичнээн ТО хийв.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Мэргэн » Tue Dec 06, 2016 9:22 am

Д'Анжело Расселл гэмтээд оронд нь гараанд гарсан Хосе Калдерон 2-4 долоо хоног тоглохгүй болсон. Үндсэндээ 33 настай гуравдагч сонголт Марсело Хуартесаас өөр холбогчгүй боллоо. Гуравдагч ч гэж дээ нөгөө 2 нь оролцсон тоглолтдоо сэлгээнд байхад ч гардаггүй Луи, Инграм эд нар л холбочихдог. Гэхдээ өнөөдөр бол яалт ч үгүй тоглохоос аргагүй.

За тэгээд Калдерон, Расселл дээр нэмээд Ник Янг, Ларри Нэнс нар тоглохгүй. Лигийн хамгийн их гэмтэлтэй багуудын нэг л болоод байна. Аргаа бараад тоглуулах минут олдохгүй байхаар нь хөгжлийн лиг рүү явуулсан Зубацаа эргүүлэн дуудлаа. Мань хүн 6 тоглолтод 17.3 оноо, 8.5 самбараас бөмбөг авалт дундажласан. Сүүлийн 2 тоглолтод 22, 21 авчихаад л буцан ирж байна даа.

Лэйкерс маань бүрэн бүрэлдэхүүнээрээ байхдаа 50+ оноог сэлгээний залуус нь авдаг гэсэн үзүүлэлтээр лигийг тэргүүлж байсан. Расселл, Янг, Рандл гээд гарааны 3 гэмтэнгүүт Нэнс, Инграм, Калдерон гээд сэлгээний 3-аа нөхөж гараанд гаргасан. Яахав гол оноо авагчид болох Кларксон, Луи 2 сэлгээндээ хэвээр үлдсэн ч 3 нь гарааных болчихоод байхад л сэлгээний оноо багасахгүй лигийг тэргүүлсээр л байгаа. Дасгалжуулагчийн систем л юм даа.

Тэгсэн одоо нэмээд Калдерон, Нэнс гэмтчихлээ. Тэгэхээр Хуартес, Инграм, Денг, Рандл, Мозгов гараанд гарах байх даа. Ажиллах хүчний дутагдалд орчихсон ийм хэцүү үедээ өнөөдөр Ютад хожигдвол хэн ч муулахгүй, хожчихвол одоо юу гэхэв зүгээр.

Гэснээс Метта "Би МакГрэйдитэй тоглож байсан. Тэр бол Коби, Жордан хоёртой адил түвшний тоглогч" гэсэн байна лээ
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Tue Dec 06, 2016 1:35 pm

За тэр Клэй ч яахав.
Бэктүбэк 40 оноо авах нь дээ манай Лю
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Наагий » Thu Dec 08, 2016 6:06 pm

Эмч нар Рассэлийг бэлтгэл хийхийг зөвшөөрсөн гэнэ

виа Ялалт
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Mon Dec 12, 2016 2:25 am

Image

Сэлгээ болон гарааг ялгадаг болсон 1970 оноос хойш сэлгээнээс 4 тоглолтонд 137 оноо авсанаараа хамгийн их нь болжээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Mon Dec 12, 2016 3:32 pm

Image

Ирэх жил Бостон манай 2ын ривалын тухай ESPN 30to30 2 хэсэгтэй баримтат кино гарах юм бна.
1987 оны финалын 30 жилийн ойд зориулаад гаргана гэнэ дээ.
1959 оноос 2010 он хүртэл :ногоон:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby fond » Mon Dec 12, 2016 4:51 pm

Сайхан төгсгөлтэй л кино болох юм байна :ногоон:
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Наагий » Thu Dec 15, 2016 10:30 am

Нанс маань Брүүк Лопэзийг зэрлэг плакат болголоо доо
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby crusader » Thu Dec 15, 2016 10:31 am

Эзэли, Уэст, Лопез..... Нетсийн бэнч селебрэйшн хийх гэж байгаад бантаад зүгээр болж нтрр
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Наагий » Thu Dec 15, 2016 11:16 am

Ойрхон оноогоор хожигдоод сурчихлаа шүү шибал
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Наагий » Wed Dec 21, 2016 10:26 am

Наагий wrote:Ойрхон оноогоор хожигдоод сурчихлаа шүү шибал

бас л ойрхон хожигдол..
жижиг 5т гаргаад самбар авч чадахгүй хожигдлоо..
Рассэл байхад тоглолт шал ондоо болох юм...
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Lakers Barca » Wed Dec 21, 2016 10:41 am

Кембад Off.Reb алдаад Батум аваад хийчхий. Намхан гэхэд ядаж намхан тоглогчид Реб алдмааргүй байгаамдаа
User avatar
Lakers Barca
 
Posts: 663
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby fond » Fri Dec 23, 2016 11:47 am

Нэг л уналтанд орчжээ..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Nobun@g@ » Fri Dec 23, 2016 11:54 am

Төгсгөлөө ерөөсөө хийж чадахгүй юм... Хамгаалалт бас л нэг болж өгөхгүй байна.
Тоглолтыг сайхан эхлүүлээд л байхгүй шүү. Өнөөдөр ядаж Рандл байсангүй.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby space1985 » Fri Dec 23, 2016 2:32 pm

Инграм арай л түүхийгээрээ ороод ирчихсэн байна даа . Уг нь Дюранттай зүйрлээд байсан ш д

Уиггинсийг бас Лебронтой зүйрлээд байсан , залуу тоглогчдийг арай л хөөргөх юм аа .
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Lakers Barca » Fri Dec 23, 2016 2:37 pm

Хэт их олон бөмбөгний эрх мэдэлтэй тоглогчид байгаад дарагдаад байна уу гэхээр довтолгооны хувь хүртэл бага юмаа. харин Хамгаалалт талбай дээрх үр ашигтай байдал нь сайн байгаад байгаан бишүү гүй юу ?
Last edited by Lakers Barca on Fri Dec 23, 2016 3:17 pm, edited 2 times in total.
User avatar
Lakers Barca
 
Posts: 663
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby fond » Fri Dec 23, 2016 2:37 pm

Сайн ч муу ч тэгээд минут өгөөд, найруулга хийлгээд, шийдвэр гаргуулаад явж байхад сайжрах нь цаг хугацааны л асуудал гэж хараад юм бодохгүй байгаашт.
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby crusader » Mon Dec 26, 2016 10:03 am

Инграмд бол минутыг хангалттай сайн өгч байгаа шд. Яннис шиг болж чадах ч юм билүү? КД шиг болно гэж үлгэр бизээ. КД чинь асар ховор тохиох хүн ккк
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Nobun@g@ » Mon Dec 26, 2016 11:10 am

Инграм биеийн хөгжлөө сайжруулах шаардлагатай байх. Бусдаар бол цаг хугацааны асуудал гэж бодмоор байна ккк...
КД ч аймаар л даа. Орж ирэхдээ л угаасаа тодорхой байсан. Инграм КД шиг шиддэг болчихвол бусдаар нэг их дутаад байх юмгүй шдээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Наагий » Mon Dec 26, 2016 11:41 am

СП, Грифин 2 байхгүйд нь бавахгүй бол юүкэв..
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests