БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАСахиусан тэнгэрүүдийн хотын Нуурынхан маань энэ жил NBA-д 69 дэх улирлаа эхлүүлэх гэж байна.
Мөн ирэх онд байгуулагдсаны түүхт 70 жилийн ой болох билээ.
Анх Detroit Gems нэртэйгээр Үндэсний Сагсан Бөмбөгийн Лигт тоглож байсан бөгөөд 1947 онд багийг шинээр Миннеаполис хотод байгуулсан юм. 1949, 1950, 1952, 1953, 1954 онуудад NBA-н аварга болсон бөгөөд, 1960 оны улирлаас Лос Анжелес хотод нүүн ирж 1972, 1980, 1982, 1985, 1987, 1988, 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад NBA-н аварга цолыг хүртсэн бөгөөд нийт 16 удаа түрүүлсэн нь NBA-д 2т орох үзүүлэлт юм.
ШИЛДЭГ ТОГЛОГЧИД, ТҮҮХЭН ЦАГ ҮЕҮДЖорж Майкан1000 нуурын эрэг дээр өнгөрүүлсэн он жилүүдэд 5 удаа аварга цолыг хүртэхэд уг тоглогч багийн түшиг тулгуур байж, багаа ялалтад хөтөлсөн билээ. NBA-н 25, 35 дахь улирлын бэлгэдлийн баг, 50н жилийн ойгоор тодруулсан шилдэг 50 тоглогчийн нэг юм...
Элжин Бэйлор1958 оны драфтын тэргүүн сонголт. Lakers vs Celtics Ривалын анхны гэрчүүдийн нэг маань 13 улирлыг НБА-д өнгөрүүлэхдээ 8 удаа финалд тоглосон ч харамсалтай нь аварга цолонд хүрч чадаагүй юм. Гэсэн хэдий ч түүний 22 дугаарыг 1983 оны 11 сарын 9нд Лэйкерс баг мөнхжүүлснээр тус багийн түүхэн дэх анхны дугаараа мөнхлүүлсэн тоглогчдын нэг болсон юм. /Энэ өдөр мөн Уилт Чэмберлэйний дугаарыг мөнхжүүлсэн байдаг./
Жерри Уэст1960 оны Драфтын 2 дох сонголт, NBA-н Лого-нд мөнхөрсөн алдартан бөгөөд мөн л Lakers vs Celtics Ривалын эхэн үеийн цусгүй тулааны тэргүүн эгнээнд давшиж явсан билээ. Олон олон оролдлогын эцэст 1972 онд аварга цолыг хүртсэн нь ЛА хотод авсан анхны аварга төдийгүй, 18 жилийн цангааг тайлсан чухал ялалт байсан юм. Мөн NBA-н түүхэн дэх анхны Финалын Үнэ Цэнэтэй тоглогч бөгөөд Түрүүлж чадаагүй багаас энэ шагналыг авсан цор ганц нь билээ. 1983 оны 11 сарын 19нд түүний 44 дугаарыг Стэйпл Центерт залжээ.
Уилт ЧэмберлайнNBA-н нэг тоглолтонд 3 оронтой оноо авсан цор ганц тоглогч карьерийн сүүлийн жилүүдээ Алтан шаргал өнгөөр гангарч өнгөрүүлжээ. ЛА хотод ирснээс хойш хамгийн анхны аварга цолыг авчирахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд уг улиралд баг маань 33 дараалж хожсоноор лигийн рекордыг тогтоосон төдийгүй одоо ч энэ амжилт эвдэгдээгүй байна. Түүний 13 дугаарыг Лэйкерсээс гадна Голден Стэйт Уарриорс, Филадельфи 76 багууд мөнхжүүлсэн нь түүнийг ямар аугаа тоглогч байсныг гэрчилнэ. /NBA-н түүхэнд ийм олон багт дугаар мөнхлүүлсэн тоглогч байхгүй байхаа.../
Гайл ГүүдричЛА хотын унаган хүү, Бүсийнхээ хамгийн шилдэг ахлах сургуулийн багийн ахлагч, Калифорны Их Сургуулийн шилдэг тоглогч NCAA-н финалын тоглолтонд 42 оноо /Тухайн үедээ дээд амжилт болж байсан/ авсан залуу. Энэ бол түүний NBA-д хөл тавихаас өмнөх амжилт. Харин 1965 онд NBA-д элсснээс хойш 4 улирлын хугацаанд түүний баг 3 удаа финалд гарсан ч түрүүлж чадсангүй. Ингээд тэр Финиксийг зорилоо. Харин 1970-1971 оны улиралд илүү туршлагажсан Гүүдрич нуурандаа эргэн ирж дараа улиралд нь доминант байсан багийн онооны лидер болжээ... Түүний 25 дугаарыг 1996 онд Лэйкерс баг мөнхөлжээ..
Карим Абдул Жаббарбуюу Фердинанд Луйс Алчиндор Жуниорыг 38,387 гэдэг тоо ямар аугаа тоглогч байсныг илтгэх болно. Манхаттан дахь Католик сүмийн сургуульд суралцаж байсан хүү хожим Исламын шашинд орж нэрээ солино гэж хэн санахав дээ. 1969 онд Бакст драфтлагдаад 6 улирал тоглохдоо 1 аваргын бөгжтэй болсон Карим 1975 онд ЛА хотод илүү том зорилготой ирсэн юм. Зорилгоо ч биелүүлж 5 бөгжийг өөрийн болгоод зодог тайлсан юм. Хэдий ЛА хотыг тоглогчийн хувиар орхисон ч 2005 онд туслах дасгалжуулагчийн дүрээ эргэн ирж нэгэн үе NBA-н хамгийн шилдэг төвийн тоглогч явсан залууг чиглүүлж байлаа. 1989 онд түүний 33 дугаар ЛА хотод мөнхөрсөн юм.
Ирвин "Мэжик" Жонсон1991 оны 11 сарын 7. Энэ өдөр дэлхийн сагсан бөмбөгийн фенүүд аймшигт мэдээг дуулсан юм. Мэжик Жонсон зодог тайлахаа зарлалаа. Учир нь тэрээр ХДХВ-ын халдвар авсан байлаа. Гэвч 3хан сарын дараа болсон Бүх Оддын Тоглолтод түүнийг үзэгчид фенүүд гарааны тоглогчоор сонгожээ. Тэр үдэш Мэжикийн хувьд магадгүй амьдралынх нь хамгийн чухал үдэш байсан байх. Айзайа Томасын өөдөөс хожлын шидэлт хийж, тухайн тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болсон юм. Ордонд цугласан үзэгчдийн уухай, хожлын шидэлт гээд тэр үдшийн бүхий л зүйл түүнд өвчинтэйгээ тэмцэх сэтгэлзүйн асар их хүч, тэсвэр тэвчээрийг өгсөн гэлцдэг.. Мөн энэ өдрөөс 7 хоногийн дараа түүний 32 дугаарыг Сахиусан тэнгэрийн хотод адисласан юм. "Шидэт" гэдэг хоч нь нэр болтлоо алдаршсан энэ эрхмийн түүхийн нэгээхэн хэсэг энэ ажгуу.
to be continued...