Нарангийн тоглолт үнэхээр гоё болсон бололтой. Түүний дуунуудад дуртай, чадалтай дуучин шүү.
С.Наран Монголын рок попоос тvрvvлчихэжХэлний мэдлэг сайтай, єндєр боловсролтой гэж ирээд л дуучин С.Наранг урлагийнхан магтах дуртай юм билээ.
Олон хvний хайр хvндэтгэлийг хvлээсэн тэрбээр анхны бие даасан тоглолтоо хийж фэнvvдээ баярлуулан, бас хоолойныхоо чадлыг гайхуулж, циркт цугласан хvмvvсийг ёстой л нэг "ангайгалгаж" орхисон. Єдєр бvр тvvнийг нvдний шил, ємд цамцтайгаар тєсєєлдєг тэр тєсєєлєл минь энэ vед замхран алга боллоо. Учир нь тэрбээр энгийн мєртлєє тун аятайхан гоёлын даашинзаар гангарчээ. Даашинзынхаа загварт тохируулаад vсээ засуулсан нь тvvний намба тєрхийг тод гэгч нь илтгэж байлаа. Чадалтай хоолойтой гэдгээр нь монголчууд тєдийгvй гадаадынхан андахгvй мэднэ, С.Наранг. Миний мэддэг С.Наран "My voice" тоглолт дээр тэс єєр болсон байлаа. Vнэндээ тvvнийг ямар хvн бэ гэдгийг нь мэдэхгvйгээс нэг их ялгагдах зvйлгvй юм билээ. Би тvvний тоотой хэдхэн дууг хагас дутуу мэднэ. Гэтэл тvvний дуу бvхэн нь маш євєрмєц бас сонин vгтэй. С.Нарангийн дууг зєвхєн єєрт нь зориулж бичиж єгдєг юм шиг санагдсан. Тvvнээс єєр хэн ч дуулах боломжгvй. Дуулж чадах ч vгvй байх. Учир утгагvй магтаад байгаа юм шиг санагдаж магадгvй, танд. С.Нарангийн тоглолтыг vзсэн хvмvvс надтай санал нийлэх биз. Юун Т.Ариунаа, Б.Сарантуяа вэ л гэж хэлмээр байсан шvv. Нэг дууны тєгсгєл хийхдээ хоолойгоо маш удаан барьж чадаж байгаа нь vнэхээр гайхамшиг. Гурван цаг орчим зогсолтгvй дуулсан мєртлєє хоолой нь огт цуцсангvй. Энэ бол яах аргагvй дуучин хvнд байх ёстой нэг чадвар. Тvvнийг ам барилаа энэ тэр гэж шvvмжлэх ч хэрэггvй. Ам барьсан, бариагvй тэрбээр ямар хоолойтой болохоо харуулж чадсан. Поп, рок, джаз, блюз гэх мэт урлагийн бvхий л тєрєл жанраар тэр дуулсан. Бас болоогvй дууныхаа тєгсгєлийг сонгодог болгож байгаа юм чинь. Дуулах дуу бvрт нь морин хуур, хийл, татдаг бvрээ, саксафон, бишгvvрийн аялгуу сонсогдож байсан нь єєрийн эрхгvй сэтгэл хєдєлмєєр.
Мэдээж гол цєм нь гитар, бємбєр, даралтат хєгжим шvv дээ. A-Sound хамтлагийн залуус vvргээ маш сайн гvйцэтгэсэн. Єсч яваа чадварлаг хєгжимчид болохоо С.Нарангийн тоглолт дээр харуулсан гэхэд болно. Бие даасан тоглолт гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан тvvнээс суралцах юм их байна билээ, манай дуучдад. Ялангуяа сvvлийн vед гарч ирээд єєрийгєє дуучин гэж тодотгоод байгаа бvсгvйчvvдэд энэ нь бvр их хамааралтай. Vзэгчид нь хvртэл соёлтой боловсон байсан гээд бод доо. 1993 онд С.Наран ая зохиогч Б.Ангирмаагийн дуугаар рок попын ертєнцєд хєл тавьж байсан гэдэг. Дууныхаа ихэнх аяыг єєрєє зохиодог дуучин эмэгтэй анхны тоглолт дээрээ дэндvv намбалаг байсан нь хамгийн том чимэг болсон шvv, миний бодлоор. "Харанга"-ын Чукатай "Шуналтай хайр"-аа дуулж, "том" Жагаа ахтайгаа учралын дуугаа
эгшиглvvлсэн нь тоглолтын ердєє л хоёрхон хувь. Vлдсэн 98 хувьд нь С.Наран ганцаараа л дуулаад байсан. Гурван цаг амьд хєгжимтэй дуулж байхдаа хоёр, гуравхан удаа л хоолойгоо норгосон байх. "Ийм сайхан хоолой насан хэвийтлээ, диваажинд очсон ч дуулж л байна" гэж хэлсэн нь vзэгч, фэнvvдийг нь баярлуулсан. Тvvний анхны бие даасан тоглолт фэнvvдийг нь мєн ч их хvлээлгэжээ. Арга ч vгvй биз. 16 жил ард тvмэнд дуугаа хvргэж од болж чадсан дива хатагтай анх удаа л эх орондоо бvрэн хэмжээний тоглолт хийж байгаа юм чинь.
Ємнє нь ганц ая зохиогчийн тайлан дээр тvvний дууг сонсоно. Гурван цаг сонсох боломж тэр бvр олдохгvй л дээ. Гэтэл гадаадынханд ийм хувь заяа хэдийнэ тохиосон байгаа юм. Монголдоо тоглоогvй мєртлєє гадаадын 80 гаруй хотоор яваад тоглолтоо хийчихсэн гэж байгаа. С.Наранг гадаадынхан монголчуудаас нь илvv мэддэг гэнэ. Тvvний дуунууд дотор этгээд vгтэй уран бvтээл хэд хэд байна. Гэхдээ тэр этгээд vгнvvд яг vнэнийг онож хэлсэн байгаа юм. Аан тийм дуучин маань "Зуун зуун" жил хайрламаар байна гэдгийг англи, хятад, япон, орос, францаар дуулсан. Гадаад хэлийг тун гарамгай эзэмшсэн гэдэг нь харагдаж байлаа.
Дуучин С.Наран, "Харанга", "Никитон" гурвын тоглолтыг л vзээд баймаар санагдаж байв. Монголын хєгжмийн ертєнцийн хаан гэгддэг Тєрийн шагналт, хєгжмийн зохиолч Б.Шарав гуай тvvнд олон сайхан дуугаа єгчээ. Жинхэнэ монгол аялгууг хэн бvхэнд єгєєд байдаггvй алдартай хєгжмийн зохиолч маань харин С.Наранд дуугаа харамгvй зориулжээ. Аливаа нэг тоглолтын эхлэл тєгсгєл ямагт нь vзэгчийн сэтгэлийг хєдєлгєдєг бичигдээгvй хууль энэ удаад ч vйлчилсэн. Хар ємд, цамцтай гарч ирсэн С.Наран "Нvдний шил" дуугаараа тоглолтыг эхлvvлсэн байгаа. Харин хоёр дуу дуулснаа нvдний шилээ vзэгчид рvv шидчихсэн. "My voice" тоглолтын хамгийн том сюрприз нь дуучин С.Наран єєрєє байлаа. Нvдний шилгvй эмэгтэйлэг С.Наранг харахыг хvссэн харчууд энэ єдєр бас л олон ирсэн.
Харин "Going home" дуугаар єндєрлєсєн тvvний амьд тоглолтод "Вокал" хоолойнууд тун чухал vvрэг гvйцэтгэв. Тэд єєрт оногдсон vvргээ хангалттай тvвшинд биелvvлж чадсан гэж хэлмээр байна. Ямар ч тоглолтод vндэсний хєгжим чимэг болж єгдгийн тод жишээг vvнээс харж болно. Тоглолтын гэрлэн чимэглэл, тайзны засал бусдаас арай л єєр євєрмєц юм билээ. Эрчvvдээс "Харанга"-ын Лхагваа гэдэг бол эмэгтэйгээс С.Нарангийн ємнє гишгэх дуучин одоохондоо байхгvй нь бололтой.
Өнөөдрийн Монгол