X Japan хамтлагийн үүсгэн байгуулагч Ёшики 1965 оны 11 сарын 20-нд Японы Чиба хотод мэндэлжээ. Түүний ээж нь төгөлдөр хуурын багш байсан учраас бяцхан Ёшики 5 настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан байна. Мөн хөгжмийн эвсэлтэй хүү байсан учраас 10 настайдаа бөмбөр тоглож сурсан байна. Ёшикигийн гэр бүл д аав ээж дүү нь багтдаг байлаа.
Цэцэрлэгт байхдаа Ёшики хожмоо насан туршын найз болох хувь тавилантай Тошитой мөлхөж яваад, мөргөлдөж танилцсан гэдэг. Түүнийг 10 настай байхад эцэг нь амиа хорложээ. Энэ явдал бяцхан хүүд маш хүндээр тусаж, цаашдынх нь амьдралд ч их нөлөө үзүүлсэн юм. Хожмоо тэр аавдаа зориулж алдарт Tears дуугаа бичсэн гэдэг.
“Тэр явдал миний зүрхэнд хэзээ ч арилахааргүй том шархийг үлдээсэн. Энэ шарх насан туршид минь надтай хамт байх болно.”
“Зуны амралт эхэлчихсэн байлаа. Тэр өдөр би сургууль руугаа хөгжмийн хичээлд явчихаад гэртээ ирсэн юм. Тэгээд хаалгаар орж иртэл аав маань матрасан дээр унтаж байх шиг харагдсан. Гэхдээ яагаад толгойдоо гурвалжин малгай углачихсан юм бол гэж би гайхаж байлаа. Тэгээд тэнд байсан хамаатнаасаа яагаад аав тийм хачин малгай өмсчихсөн байгаа юм бэ гэж асууж байснаа санаж байна. Юу болсныг ойлгосон даруйдаа миний уур маш их хүрсэн. Бүр галзуурах гэж байгаа юм шиг санагдсан. Яг л дотроос халуун гал төөнөж байгаа юм шиг. ”
Сэтгүүлч “Яагаад уурласан гэж’
“Мэдэхгүй ээ.Хамаатнууд намайг тайвшруулахыг оролдож байлаа. Хэрвээ хэн нэгэн амиа хорлох юм бол ард нь үлдсэн хүмүүс “Яагаад ” гэсэн асуулттай хоцордог. Тэд хэзээ ч жинхэнэ шалтгааныг мэдэж чадахгүй. Харин миний аав шалтгаанаа бичиж үлдээсэн байсан. Хэрвээ тэгээгүй байсан бол би насан туршдаа түүнийг хайж явах байсан байх. ”
“Одоо ч гэсэн би энэ бүхэнтэй эвлэрч чаддаггүй. Тийм болохоор л насан туршдаа шархтай явна гэж хэлсэн юм”
“Аз болж надад хөгжим байгаа. Би өөртөө мэдрэгдэж байгаа зүйлсийг хөгжмөөрөө дамжуулж хүмүүст хүргэдэг. Хэрвээ хөгжим байгаагүй байсан би юу хийх байсна болдоо гэж заримдаа боддог юм.”
http://www.youtube.com/watch?v=i0eIMnKev9MX JAPAN - TEARSХагацаж чамаас холдоод
Хаашаа би явах билээ
Харван одсон цаг хугацаанаас
Хариултыг нь би дахин нэхлээ
Дуусашгүй мэт тэр урт шөнө руу
Дахин очиж байна гэж би зүүдэлдэг
Хүний нутгийн тэнгэр лүү ширтэхдээ
Хачин ихээр ганцаарддаг
Урсах нулимс цагийн аясаар хуралдахад
Уйтгар гунигийг чинь би хамт мэдэрдэг
Нулимсаа хайртай хамт эгшээ
Нулимсаа хайртай хамт эгшээ
Ганцаардал чиний аниргүй шивнээ
Гүн шөнийн нулимсан голыг дүүргэнэ
Дурсамж , чи намайг хэзээ ч уйлахыг зөвшөөрөөгүй
Бас чи хэзээ ч баяртай гэж хэлээгүй
Заримдаа нулимс хайрыг минь сохолж
Замын дундаас бид мөрөөдлөө мартдаг
Гэхдээ чамайг хувь тавиланд сэтгэлээ худалдана гэж бодоогүй
Ганцааранг нь минь үлдээнэ ч гэж бас төсөөлөөгүй
Харин цаг хугацааны бороонд би чөлөөлөгдсөн
Хөврөн одох хугацаа л дурсамжыг чинь хадгална
Үүрдийн хайр замхран одсон ч
Унтарсан зүрхэнд чинь амьдарсаар байна
Нулимсаа хайртай хамт эгшээ
Нулимсаа хайртай хамт эгшээ
Урсах нулимс цагийн аясаар хуралдахад
Уйтгар гуниг бүхэн хайр болон хувирна
Нулимсаа хайртай хамт эгшээ
Нулимсаа хайртай хамт эгшээ
Урсах нулимс цагийн аясаар хуралдахад
Уйтгар гуниг бүхэн хайр болон хувирна
Хэрвээ чи надад бүхнийг хэлсэнсэн бол хайр гэж юу байдгийг ойлгох байлаа.
Хэрвээ чи надад юу бодож байснаа хэлсэнсэн бол надтай хамт үлдэх байлаа.
Нэг л өдөр миний амьдралын зам дуусах болно. Харин түүнээс цаашхи үеийн талаар би хэзээ ч бодож байгаагүй.
Би хэзээ ч тэр амьдралын талаар төсөөлж байгаагүй.
Одооноос эхлэн би чиний төлөө бас өөрийнхөө төлөө амьдрахыг хичээх болно.
Би хичээнээ..
Хайр энэрэл, хүсэл мөрөөдөл бас мөнхөд нуламстай хамт амьдрахыг хичээх болно.