за тэгэхээр энэ удаагийн снукерийн ДА Шиффельд хотын Крусийбл теарт болно.
Зарим нэг хүмүүсийн ярилцлага тавилаа.
Крусийбл: Яагаад ийм онцгой гэж?
Eurosport - Fri, 17 Apr 11:47:00 2009
Юу Крусийбл театрыг ийм онцгой болгодог вэ? Евроспортынхон урьд өмнө тэнд тоглож байсан тоглогчдоос тэдний сэтгэгдлийг асуусан байна.
Мэттью Стивенс (финалист 2000, 2005 )
Энэ тэмцээн болдог газруудаас хамгийн том газар нь биш ч гэсэн миний мэдэхийн агуу уур амьсгалыг бүрдүүлдэг. Надад тэнд тоглох үргэлж таатай байдаг мөн дэлхийн аваргийн тэмцээн бол бусад цуврал тэмцээнүүдээс их өөр. Та ширээн дээр тоглож байхад үзэгчидтэй маш ойрхон байх төдийгүй энэ утгаараа их сайхан мэдрэмж төрдөг.
Аллистер Картер (финалист 2008)
Би Крусийблд тоглох дуртай. 900 хүний суудалтай ч гэсэн уур амьсгал нь яг л......Тэр маш их түүхтэй газар мөн цаашид ч үргэлжлэх болно. Маш олон тоглолтууд тэнд болж байсан бас олон дэлхийн аваргууд төрж байсан. Тиймээс ч энэ бүгдийн нэг хэсэг нь болж оролцож байгаадаа баяртай байна.
Марк Селби (Финалист 2007)Энэ тийм том газар биш ч гэсэн эргэлзээгүй миний хувьд снукер тоглож байсан хамгийн сайхан газар. Энд үзэгчид яг таны өмнө байх ба маш сайхан орчин таныг угтана.
Би одоо ч гэсэн Жон Хиггинстэй тоглосон эхний тоглолтыг санаж байна. Би маш их бухимдаж, сайн тоглолт гаргаж чадалгүй 10-5 хожигдсон. Анхны тоглолт тэнд хийх нь хэцүү байдаг мөн анх удаа суудал дээрээ суухад үзэгчдийн амьсгал яг чиний дээр хүзүүн дээр ирэхийг мэдэрдэг яагаад гэвэл суудал нь үзэгчидтэй маш ойр байдаг шүү дээ. Өмнөх жилүүдэд Крусайблд анхны тоглолтоо хийсэн тоглогчид муу амжилт үзүүлж байсныг та харсан гэхдээ бусад хүмүүс тэр газрын уур амьсгалд урамшиж зарим нэг агуу зүйл хийдэг.
Терри Гриффитс (аварга 1979)Крусийбл бол агуу тамирчин төрдөг газар. Тэр газрыг хэд хэдэн зүйл онцгой болгодог. 1977 оноос хойш энд дэлхийн аварга зохиогдож байгаа мөн маш олон спортын үйл явдал бичигдэн үлдсэн.
Тэнд онцгой мэдрэмж, онцгой уур амьсгал байдаг.
Жаахан тааруухан л бичлэг боллоо сорри. Дараа дараагийн бичлэг сайжрах байлгүй дээ